RSS

төрийн 3-н өндөрлөг минь


Хамгийн өндөр хүмүүс нь тэд учраас л манай 3-ийг "төрийн 3-н өндөрлөг" гэж нэрийдээд байгаам шдээ. Над мэтийн налчигар улсыг яахав хэн ч ойлгоно, нэг хараад л шууд мээтр тавь. 
Ухаантан мэргэд байтугай тэнэг миний ухаанаар бодсон ч 3-н өндөрлөгөөс минь өндөр хүн манай улсад байх нь зохимжгүй юм. Яагаад гэдгийг нь надаар хэлүүлж байж л ойлгох байх. Учир нь бид чинь саруул ухаанаас илүү биеийн өндөртөө итгэж анхаардаг улс шүү дээ.. За тэрч яахав, тайлбартаа шуурхай орий. 



Манайхан чинь жилдээ 4.4 тэрбум ам долларын экспорт хийдгээс 91.4% -ийг нь олон жилийн ах дүү найрдамдалт, найрсаг харьцаатай урд хөрш маань эзэлдэг юм байгаан. Урд нөхдүүд бол манайхны нөхцөл байдлыг чихээ дэлдийлгэж, нүдээ бүлтийлгэн ажиж суудаг. Тиймээс ч Монгол хүмүүс дундаа нөгөө гурвыг минь хамгийн өндөр гэдгийг ужээ олоод мэдцэн байжугаа. Мэдэхээс гадна урд хөрш маань бяд нөхдөд үнэн сэтгэлээсээ итгэж найддаг. Түүнийхээ хирээр ч их тус хүргэдэг гэлцэнэ. Ямарсайндаа л хамаг барааг минь худалдаж авч эдийн засгийг минь хөгжүүлж өгч байхуй. Тэднийхээ итгэлийг дааж явж гэдэс цатгалан байхиймсан гээл боджээтэл яахнуу? Гэнэт зуун тавин зургаатай нэг гар явж харагдана. Цаад хэдээс илүү өндөр хүн байдаг гээл мэдчүүл шууд экспортын барааг маань худалдаж авахаа болиол, импортоор хүнс энэ тэр өгөхгүй хил милээ хаагаал дөвчингнөж эхлэх порогноозтой. Тэдний зөв шдээ, мээтр тавин зургаатай хүн байсаар атал хамгийн өндөр нь л зуун тавин тав гээд дэлхий даяар зарлацан улсыг чэнь “худалч” гэхээс яахав дээ. Ийм том юмыг худлаа ярьж чаджугаам чэнь экспортоор юууу ч гаргаж мэдэх улс гэдгийг хялбархан мэднэ. Бас наанаа импортын барааг маань аваад байдаг нь заль байж магадгүй гэж хардаад хамаг хил гаалиа хааж чадах улс. Түгүүл бяд чинь яахын? юуугаан өмсөж, хэнийгээ идэх билээдээ??? Ганц санжмээтрээс болж үндэсний хэмжээний асуудал үүсч болзошгүй тул тэрэгний дугуйнаас дээш гарсныг цавчий гэлгүй, харин төр засгийн зүгээс “бүгдээрээ атийж явах” уриалга гаргах нь зүй ёсны хэрэг юм шүү дээ. Ингэж л бүгд адил тэгш өндөртэй болж амар сайхан амьдарч болох талтай. 



Эсвэл



Эх хэлний хувьд бяд чэнь асар мэргэжлийн, өндөр түвшиний, арвин их үгийн сантай гээд гайхуулах юм олонтой. Өндөрийг өндөр, намханыг намхан гээл... 
Монгол хэлний маань 400 000 үг гуравхан янзын төгсгөлтэй, 400 гаруй дагавар болон нөхцөл нь гуравхан төрлийн эхлэлтэй, 16 сая үгийг зөв бичихэд дөрөвхөн дүрэм ашигладаг гэхээр их амархан хэл байгааз. Монгол хэлний алуурчин гэгдэх мань мэтийн хүмүүс өдөртөө л тэр арван зургаан сая үгийг хэргэлчиж байгаам чэнь мундаг хүмүүс тэрнээс л олон үгээр ярьдаг байх. Зарим өдөр хамаг үгээрээ ярьчаад орой нэмж үг хэрэгтэй болуул шууд л Цэвэл гуайн тольноос хайжугам. Цэвэл гэдэг чэнь 50 жил судалгаа хийж, 15 жил ажилласны эцэст эх хэлний маань бүүх үгийг багтаасан “ногоон толь” гээчийг гаргасан, бараг Монгол хэлийг зохиосноос өөрцгүй хүн юм байгаан. Ер нь “их тэвчээртэй хүмүүс л ногоон өнгөтэй ном хийдэг” байх гэсэн шүү юм бодох зуураа “Өндөр”, “өндөрлөг” гэдэг үгэнд өөр утга байгаа эсэхийг ногоон номноос шалгах ёстойм.
“Өндөр – дээшээ доошоо их урт” гэнэ. Тэхээр өндөр хүн гэдэг нь дээшээ доошоо их урт хүнийг л хэлдэг байх нь гэж билав шууд ойлгоно. 
“Өндөрлөг – өндөр газар” гэнэ. Үүнээс харвал дээшээ доошоо их урт газар болж таарлаа. Нөгөө сайхан урт гурван хүнийг маань бүүр газар ч болж байх шиг. Газар бол дэлхий. Дэлхий бол ээж. 
Тэгвэл цаашаа “нам, намхан” гэдэг үгийг хартал “өндөртэй эсэргүүцэлдсэн утгатай” гэнэ. Хар ухаанаар бодоход дээшээ доошоо их богино болох нь. Эдгээр үгнүүдэд өөр утга бичигдээгүй байх учир гайшаа бараад номоо хаасан нь дээр дээ...
Хэний ч зүгээс бодсон цаад гурван өндөртөө буруу өгөлтэй нь биш, өндөр гэж нэрлэсэн түмнээ шоололтой нь биш. Ирээдүйд мээтр тавьтай гурван нөхөр өндөрлөг гэгдэнэ гэж хэн мэдэхэв. Намхан байсаар атал өндөр гэж гүрийдэг гэж амьтны доог болохгүйн тулд олуулаа хэлвэл буруугүйн зарчмаар толь бичсэн Цэвэл гуайд л алдааг нь чихэж таарна. Цаадах чэнь л Өндөр гэдэг үг 2 утгатай байхад нэгийг нь орхиод биччиж гэх жишээгээр. 
Угтаан бол Өндөр – 1. дээшээ доошоо их урт, 2. Дээшээ доошоо их богино 
Нам – өндөртэй эвцэлдсэн утгатай юм. 
Ингэж би гэдэг хүн сийрэг толгойнхоо ачаар Монгол хэлний үгийн санд хүртэл нэмэлт өөрчлөлт оруулж буйм. Ямааны мах халуун дээрээ гэж ололт хийсэн даруйдаа үгийн утгыг янзалж аваачаад бас нэг ногоон ном гаргачих санаатай. Энийг л харин төр засаг, ялангуяа гурван өндөр маань өлгөж аваад, дэмжиж, хөрөнгө мөнгөөр туслаж, хэвлүүлж, эрклаамдаж, олны хүртээл болгож, гадаад хэл дээр орчуулж олон улсад тарааснаар бяд нэг юм одойчууд, худалчид, мээтр байтугай шугамгүй улс гэгдэх аюулаас асар түргэн аврагдах боломжтой болж ирэх нь. Аая тэгээл гадныхан: Монголоор өндөр гэдэг чинь англиар “өндөр” гэсэн үг үү? гэж асуухаар нь – тийм л дээ, тэхдээ өндөр гэдэг чинь 2 утгатай. Эхнийх нь өндөр, дараагийнх нь намхан. Ямар үед хэрэглэхээс нь л шалтгаалдаг (Англиш сурах гэж байгаа мань мэтийг тэдэр ингэдэг юм билээ) гээл, ооёоёоо. 
За тэгээд аль ч талаас нь бодсон, амьтан хүнийг тэр аяаар нь атийлгаж байхаар үгээ л өөрчлөх нь бараг зөв зам дөө.. Одооны нийгэмд чэнь тэгээд мань дөрөв шиг мээтр тавьтай хүн гэж ер нь хаа байхав дээ. Ямар одойчууд биш.. 

Mikarito Mika 2012.07.16

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

2 comments:

naraa

Чи минь блогтоо эргээд ирээ юу. Одоо битгий таслаарай. Байнга бодсон санаснаа бичиж байгаарай.

Мика /美香/

Алга тосон хүлээж авсанд баярлалаа. Сүүлийн үед блогрох янзтай болчлоо :)