RSS

Өнцөг


Ямарваа нэгэн зүйлийн яг юун дээр ач холбогдол өгч байгаагаас шалтгаалан хийгдэж буй дүгнэлт бүр өөр өөр байх аж. 

Жишээ нь Мика 1 гэж хүн: 
"Би ерөөсөө толинд харж байгаад өөрийнхөө зургийг авдаг охидыг ойлгодгүйм. 
Гэхдээ сайхан ааштай үедээ бол 'хөөрхий энэ маань дэндүү сайхан дээрээ тавьцан байжээ, аргагүй аргагүй, авахаас яадын' гэж бодож байхад, 
Ааш муутайхан үедээ "Ёоо ядцан амьтан бээ, битий ингэж тэнэгт дүхүү, гуйжээн" гэмээр санагддаг гэх мэчилэн.. 
Ер нь зургийг үзэгч хүнд хэдэн янзын ааш байхнуу тэр тоолонд л янзүрээр бодно гэсэн үг юмуу даа...." гэж хэлсэн байлаа гэж бодъё. 

Дээрхийг уншсан Миканууд:
Мика 2: "Заа тэгээд тэрний ойлгох ойлгохгүй нь ч надаа ямар хамаа байхуу, Би л насаараа сайхан ааштай байхынсан даа" 

Мика 3: "Өөөө, яадий. Билав гандан буурку, зургаа авчил гэвтэнэ"

Мика 4: "Ер нь хүн яаж зургаа авах нь тэр хүний л дур ш дээ, балай юм ярьдийн"

Мика 5: "би Микатай санал нэг байна, тэр өдрийн тэнгэр гэдэг шиг юм болгоныг сайхнаар бодно гэж юу байхуу"

Мика 6: "Хужаа сандаал шахчаад сонин юм ярьдаг байшд"

Мика 7: "Аашнаас илүү хандлага л дүгнэлт хийхэд нөлөөлөх байхдаа"

Мика 8: "Ямарчиг л юмыг сайн, сайхнаар бодож явах хэрэгтэй. Бодьсадваа харжугаа, базарваань" 

Мика 9: "За би нээрээ өөрийгөө лаг дагина гээ итгэцэн толь л харагдуул гүйж очиж зургаа аваад яваадайсан чэнь хүмүүс намайг мятар гэж боддог байсан байнлээ шдэ, онигоотойн. дахиж ёстой ингэхээ болиёоо" гэхчлэн ... 

Та аливаа нэг зүйл дээр дүгнэлт хийж л байгаа бол тухайн зүйлийг аль нэг өнцгөөс нь харж чадаж байна гэсэн үг юм. 

Дүгнэлт=Өнцөг

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 comments: