Он эхлээл бол баяр үргэлжилчих болтоймаа. Аргагүй биздээ. Оны эхний өдөр л баяр болчиж байгаам чинь. Ерөөсөө олон баяртай байх нь нэг бодлын хэрэгтэй чим шиг /худалдаачин, наймаачны зүгээс харвал/, нөгөө бодлын лайтай чимшиг/тэмдэглэж байгаа хүний зүгээс/. Шинэ жил, багш нарын баяр, цагаан сар, эмэгтэйчүүдийн баяр, эрэгтэйчүүдийн баяр, инээдмийн баяр, төгсөлтийн баяр, хүүхдийн баяр.... яааая, асар олон баяр болжоогоом шүү. Аан тийм, энэ бүх баярын голоор хэн нэгэн БААСАН ах, эгч нарын төрсөн өдрүүдийг мартаж үл болно.
Энэ жил ерөнхийлөгч ахыг сонгох гээд хамаг байдаг сургууль, цэцэрлэгүүдийг эрт амар гэсэн үүрэг даалгавар өгсөн гэсэн. Тиймээс бүгд л хонхны баяраа эрт тэмдэглэхээр зэхэж байх шиг байна. Өнөөдөр л гэхэд шаар зүүсэн автуснууд зөндөө харагдаж байна лээ. Миний үед ерөөсөө 3 удаа л хонхны баярыг тэмдэглэдэг байлаа. 8, 10 анги, их сургууль. Гэтэл одоо цаг өөр болж.
Эгчийн хүүхэд Эрдэнэтэд, энэ жил сургуульд орох гэж байгаан. Тэгсэн чинь цэцэрлэгээ төгсч байгаа гээд төгсөлтийн баяр хийнэ. Нэг хүний 50,000 төг гэнэ. Тэрүүгээрээ мантажны зураг авхуулаад, багшдаа бэлэг, өөрсдөө жоохон найр хийх янзтай..
Сонсоод байхнээ нилээн хэдэн жилийн өмнөөс 4 дүгээр ангийн хүүхдүүд бас хонхны баяр хийдэг болсон сурагтай. Тоолоод үзэхээр: цэцэрлэгт-1, ерөнхий боловсролд-3, их сургуулийн баклаврт-1, мастерт-1, доктор-1 гэсээр ямарчайсан амьдралдаа 10-аад удаа төгсөх баяраа тэмдэглэж болохоор болж. Манайхан чинь угийн баяр хөөрд дуртай улс юм хойно удахгүй ерөнхий боловсрол, их сургууль харгалзахгүйгээр жил бүр тэмдэглэдэг болгож ч магадгүй. Ямар шалтаг мундах биш. Яахав, баяр тэмдэглэх нь муу юм биш лдээ. Тэхдээ цаашлаад гарах үр дагавар энэ тэрийг нь бодуул бас олон байх нь дэмий..
Ер нь сургууль сураад, сурсан юмаа мөнгө болгохоосоо өмнө энэ хэдэн төгсөлтийн баярт шатсаар байгаад таарах шинжтэй. Цэцэрлэгийн төгсөлт 50 мянга юм чинь ерөнхий боловсролынхон 100, 200 мянгаас буухгүй биз. Жижгүүд нь ч яахуу, идэж уугаад дуусчдым байж. Томууд бол гэцүү. Уух юм, амралт зугаалга, хонох байр сав гэсээр яваад өгөх байх. Аягүй бол сургууль, анги, зиндаанаасаа хамаараад янзүр л байдаг байх.
Ер нь хүүхдүүд нэг төгсөлтийн баяр дээрээ хэдэн төгрөг гаргаж байгаан болдоо хөөрхий??
Сониноос дээр нэг эмэгтэйчүүдийн эмч ярьжээн: "Хавар, зуны цагуудад аборт хийлгэхээр ирж байгаа охидын тоо ихэсдэг. Насны хувьд ихэвчлэн 15- 25 насныхан байдаг" гэсэн. Энэ яагүй л бол хонхны баяртай бас холбоотой байх шүү тэ. Архи дарс, зодоон нүдээнээ ярихаа болий, харин охидууд маань амьдралдаа алдахгүй, хүүхдээрээ бас өөрөөрөө тоглохгүй байвал гөөмөн зүгээр юмсан.
14 comments:
МУИС төгсөлт хийхгүй гэсөөн(ямар ямар хурал болоод ч гэлээ тэгж шийдсэн гэж ангийн дарга хэлсэн кк..очиж очиж манай төгсөлт дээр тэгж шийддэг нь ч юув дээ). Бид нар ч бараг үүнтэйгээ эвлэрцэн байгаа ккк. Төгсөлт хийхгүй бол уг нь амар л даа. Дээл хувцас хунар нтр гэж баахан шатахгүй. Тэгсэн ч гэсэн доод курст байхдаа төгсч байгаа ах эгч нараа хараад майр атаархдаг байж билээ кк..Хэзээ ингээд төгсөнө дөө гэж боддог байлаашт кк. Гэхдээ яаж зүгээр байхав амралт нтр гээл явах л байхдаа
хавар болгон л автуус дүүрэн цэцэг цэврүү шиг охид залуус бужигнаа л, бөөн баяр хөөр, сэтгэл дагаж хөдлөө л. Би ч их сургуульд байхдаа гуруу билүү дөрүүн удаа хонхны баяр тэмдэглэсэн шд. Одоо бодсон чинь ходоод хорсжийн. Хэчнээн лийтр архи уусыи бол доо хөөрхийв Харин нөгөө асуудлаас хол байсоон, тэр обоорт мобоорт болоод байгаа юмнаас.
МУИС төгсөлт хийхгүймоо. Тэгүүл яанаа би уг нь дээлээ захиалцан байдаг, одоо яадагүйлээ. заза нэг мөсөн хуримандаа өмсөхөөс :P
12 1 сард төрөлт ихэсдэг үүнтэй холбоотой юм байна шдээ
Аргагүй л дээ хүүхдүүдийг чөлөөтэй ууж идүүлдэг бол хонхны баяраараа уух гэж шалтаглахгүй шд ;)
Маниусын үе ч гаагуу өнгөрсөөн, манай аав ээжийн үе бүүр ч гаагуу үе байлаа ш д. Ай сайхан цаг гэж.
Дүү охин 4 төгсөөд хонхны баяр хийнэ, найрамдал явж хононо 8500 төг гэжийнэ, бас ч танагтай л дуулдана тээ?
МУИС хонхны баяр хийхгүй гэсэн.Миний хувьд бол хийсэн ч яахав хийгээгүй ч яахав.
Лонхны баяр уу?
nadad l lav honhnii bayar taalagdsan :) gehdee temdeglej bga huniih n uuriinh n setgegdel gej bodoj bn. humuus neeh ikh uugaad l yavaad bdag shd.tegehguigeer saihan temdeglej boldog l yum bn lee shdee :)
КККК Мика найз нь яг энэ баяраар далимдуулаад л худалдаа наймаа хийгээд байгаашд кккк :P. Гэхдээ бас нэг өмсөөд хадгалахгүйгээр дараа нь өөр арга хэмжээнд өмсөж болохуйц загварууд санал болгожийгоо.Тэгээд зарим сургууллиуд чинь бүр 2-3 хувцас сольдог гэнэ дээ.
Бага анги төгсөлтйин баяр энэ ч бас арай дэнднээ.
10 төгсөхдөө 4000-р нийлж байлаа ш дэ. Саяхан ш дэ. Өөр хонхны баяр хийж үзээгүүүт байнооо.
Манай жолооны, хэлний курсын хонхны баяр хэзээ болох болдоо ккк
sainuu mika! tiim ert honhnii bayar hiih bolson hereguu? duulaagui sonin bn. hai ene songuuli gej..
Хонхны баяраараа ганц өдөр өмсч зүүж идэж уугаад үхэх гэж байгам шиг зан гаргаад байгаа хүмүүсийг нээх дэмжээд байдаггүйм.
Би хонхны баяраа жил жилийн оюутнуудаас хамгийн төсөр тэмдэглэсэн гэж өөрийгөө үнэлээд байдын. Тэглээ гээд муудцан юм алга. Тэр өдөр хэнийг ямар байсныг хэн ч санадаггүй л эддээ.
Саяхан нэг судалгаа уншиж байсын байна. Хэдэн мянган оюутан төгсөнө ч билээ. Тэхээр тэд нэг нь дундажаар 500 мянгад төгсөлтийн баяраа тэмдэглэдэг гэж.
Нийлүүлээд бодохоор сүрхий тоо гарна шүү. Миний санхүүжилт олж чадахгүй байгаа мөрөөдлийн 3 төслийг бол өлхөн санхүүжүүлэх мөнгө л үрэгддэг болох гээд байгаам даа.
Post a Comment