Ганц өдөр эртхэн гараад СХД-н татварын алба орлоо. Машааны татвараа төлөөгүй явжээсийн. Авто машины татвар гэж А4-н цаасан дээр бичиж компьютер дээрээ наасан, Надаас 5 нас орчимоор дүү, том нүдтэй, туранхай хүүхэн суужээв. Тэгээд татвараа төлье гэсэн чинь 3-н төрлийн татварыг замын эсрэг талын УБ банкинд төлөөд ир, дараа нь би тамга дарж өгнө гээд жижкэн цаасан дээр татварын дүн бичиж өгөв. Төлөөд ирлээ. Баримтаа өглөө. Баримт авснаа харин:
(М-Мика. Т-Татварын хүүхэн)
Т: Одоо торгуулиа төл
М: Түрүүн торгууль гэж хэлээгүй шдэ. Торгууль нь хэд гарсан?
Т: Торгууль 20.000-100.000 төгрөг байгаа. Чи яахав 20-р торгуулахгүйюү. (их уриалгахан хэлэв)
М: Өө за баярлалаа. Тэхдээ сая банк орохоос өмнө хэлэхгүй дээ. Одоо аль банкинд тушаахын?
Т: Надад бэлнээр тушаачих.
М: Надад бэлэн 20,000 байхгүй. Танайх карт унших уу? (байхаар шууд үрчдэг учраас угаасаа бэлэн мөнгөгүй явдаг)
Т: Энд карт юу гэж уншдаг юмбэ? Бэлэн мөнгө байхгүй гээд надаар тоглоод байдагиймуу хаашаа юм? Тэгээд хэд байгаан? (зандрав)
Би мөнгөө цуглуулав. Цүнхний карма, номны завсар, сул задгай мөнгөнүүдээ нийлүүлээд нэг 19750 төг болгов.
М: За яагаад ч 20 хүркүүм байнаа. АТМ ороод, эсвэл дараа нь тэр төлөх дансанд нь хийчий гэсэн чинь
Т: За наадхаа өгчих гэлээ. (Өгчлөө. Баримтаа хүлээлээ. Байдгүй. Суугаал байлаа. Дараагийн хүн намайг босохыг хүлээнэ..)
Т: Одоо болцон, явж болно
М: Баримтаа авий
Т: Баримт байхгүй. Замын цагдаагаас баримт өгөөгүй, Татвар баримт өгдөггүй
М: Хүүе, юугсэн үгийн? Баримт байхгүйм бол юу гэж зүгээр бэлэн мөнгө өгжээдгийн. дансанд хийлгэх хэрэгтэй шдэ. Хүнээс бэлэн мөнгө авчаад, барим бичиж өгөхгүй. Би наад мөнгийг чинь нойроо хасч, гэр бүлтэйгээ өнгөрөөх цагаа хумаслаж, эрүүл мэндээ хохироон байж олдогийн. Яасан гэж чиний карманд хийхийн? Би хэнд мөнгө өгч байгаагаа мэдэх хэрэгтэй биздэ?
Т: Та наад зовлонгоо ярих хүндээ л ярь. Татвараа төлөхгүй явж явчаад. Хуулийн дагуу шийтгэж байна. Энэ мөнгийг чинь би кармандаа хийхгүй, дарга хоол авч идэхгүй. Дараагийн хүн хүлээгээд байна...
Үнэндээ сонин санагдаж байна. Татвараа төлөөгүй нь миний буруу. Торгуулах нь ч зүйн ёсны хэрэг. Гэхдээ төрийн өмсгөл өмөссөн хэн нэгэн баримтгүй байж бусдаас мөнгө авахыг ойлгохгүй байна. Би мөнгө төлж байгаам чинь хэнд, юунд, яах гэж өгч байгаагаа мэдэж баймаар байна. Цагдаа магдаа нь баримт өгөх ёстой бол өгөх хэрэгтэй шдэ. Дэмий хардлага төрүүлээд..
Хүнд зүв зүгээр 19000 төгрөг өгөх байтугай 1900 төгрөг өгөх нь ч надад хайран байдаг. Үнэн шүү