RSS
Showing posts with label Видео. Show all posts
Showing posts with label Видео. Show all posts

хөөрөх шиг, бас түгших шиг..


Хятад улс тусгаар тогтносны 60 жилийн ойн баярт зориулан Бээжинд баярыын жагсаал боллоо. Өнгө, төрх, сүр жавхаагийн хувьд үнэхээр хэлэх үг алга. Сайхан ч юм болж өнгөрлөө. Үзсэн олны сэтгэл хөөрхөл дээд цэгтээ.



эх сурвалж: videosift.com
Эрээн дээр Монгол залууг зодсон Өвөр монгол хүн "би Хятад хүн, танай муусайн Монголчууд намайг яаж чадхын?" гэж хийрхэж байхыг сонсож байсан удаатай. Хятад хүмүүс үндэс угсаа, улс эх орноороо бахархах болжээ. Өвөр монголчууд урьд нь би Монгол шдээ гэдэг байсан бол одоо МОнголоор ярихаас зайлсхийж, Монгол гэхээс ичиж байх юм... За тэр ч чахуу. Энэ парадыг үзээд өөрийн эрхгүй нэг бичлэг санаанд ороод харьцуулан үзүүлхээр шийдлээ.

Гитлерийн үед ари үндэстнүүд өөрсдийн үндэс угсаагаар бахархан хийрхэж, дайны өмнө улсынх нь хөгжил дээд зэрэгтээ хүртэл хөгжин цэцэглэж байжээ. Гитлерийн 50 насны ойн баяраар болсон парадтай нэг л адилхан санагдаад. Нэг нь хар цагаан, нөгөөдөх нь өнгөт л болохоос ер нь их төстэй юм...

Баярын үйл ажиллагааг дагаад иймэрхүү юм хийж мөнгө олж байгаа хүмүүс мэр сэр байв.





Баярын үйл явдлыг авсан гоё зурагнууд энд байгаа. Үзнэ биз.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

National Geographic Channel - Инсайд Сумо



Урждар Үндэсний газарзүйн сувгаар "Сумо"-н тухай гарсийн.

Үзэхнээ урамтай гэж жигтэйхэн. Учир нь би гэдэг хүн тэр айхтар сувгаар Монгол хүнийг төв болгож цацруулж байсантай таарчээсэн удаагүй ийн.
Тэгээд жоохон юм үзэж, нүд тайлцан хүн болж напи напи хийдиймүү гээд иржээн..
Сумо чинь өөрөө Японд гэлтгүй дэлхийд алдартай, Сумо гэхээр цаад Давгаа, Хакухо 2 чинь алдартайм байлээ шдэ. Давгаа бол хэлхийм биш, дэвжээндээ хаан л гэсэн үг. Хамгийн түрүүнд иддэг, зоддог, дээрлэхдэг, алхдаг.. яааая. Манай 2 аваргыг хооронд нь жаахан харьцуулах маягтай үзүүлжээн. Миний харснаар бол Хакухо бол аягүү хөөрхөн, даруухан, бондгор. Харин Давгаа бол шоучин, онгироо гэмээр санагдсан. Тэхдээ хийх юмаа хийсэн хүн яах нь түүний л дур. Дэлхийн том гүрэнд "хаан" шиг амьдрана гэдэг бол над мэтээс гарах хоншоор биш байхаа.
Мартснаас зун хэдэн Япончууд ирээд цуг хэд хоног явсийн. Хархоринд Давгагын жуулчны бааз дээр очисноо "цаадхын чинь хөл бөмбөгийн талбай нь хаана ийн?" гээд асуугаад салку. Энд байдгүймаа, хотод байдийн л гэсэн. Асашёрюү яагаад баазаасаа төв зам орох хэмжээний зам тавьчихгүй байгаан бол?, Яагаад Монголд үйлдвэрлэлүүдийг бариулахгүй байгаан бол? Яагаад хотоо хөгжүүлэхгүй байгаан? Яагаад ийм олон гуйлагачин хүүхдүүд байхад гарж хандахгүй байгаан бол????? гэх мэт наян асуулт.. Бүх юмыг Асашёрюү хийх ёстойм шиг. Тэгээд тэнд хэд хоночоод УБ-д орж ирэнгүүтээ хөл бөмбөгийн талбайг үзий гээд байхаар нь Стадионыг хальт харуулчаад явуулсан. Харин тэр хүн Японд очоод үзсэн юмаа бусаддаа гайхуулна гэжийнэ. Зөвхөн "Асашёрюүгийн хөл бөмбөг тоглосон газрыг үзүүлнэ" гэсэн зар явуулхад л маш олон Япон жуулчин танайд ирнэ дээ гэж өвгөн ах хэлжийж билээ. Ингээд бодхоор Ёкозүна ямар гэдэг нь харагджаагааз?

Сумочид аймшигтай их идсэнийхээ дараа нилээн сайн унтах ёстойм билээ. Тэгжийж л биеийн жин, фигүрээ барихгүй бол болку. Энэ нь надад ёстой таалагдаастай. Идээд унтах хуулийг хэн гаргасым болоо? Бодвол асар ухаантай нэгэн байсан байхдаа. Харин хоол хийжаагаа тарган тарган нүцгэн залуучууд бол үнэн Пи-Аргүй. Хувцаа өмсөөд хоол хийгээч гуйя гэмээр. . За за өчнөөн юм нуршчлаа. Интернэтийн чинь хурд гайгүй бол нэвтрүүлэг үзүүл үз. Энд байгаа.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Prison dance

Доорх бичлэгээрээ: хичнээн муу, хэцүү байдалд орсон ч хэцүү байна гээд гуниад суугаад байлгүй түүнийгээ даваад гарах сэтгэлийн тэнхээтэй байж, өөрийгөө сайн хөгжүүлдэг болоосой гэсэндээ оруулж байгаам.
Монголынхоо ийм газар байгаа хүмүүст үүнийг үзүүлж, ийм зүйл хийж болдог юм байна, олуулаа цагыг үр бүтээлтэй өнгөрөөж болдог юм байна гэсэн бодлыг төрүүлэх юмсан даа..

Тэд ямар уу?? Гайхалтай байгааз?

Ютубэ-ээр цаашаа дамжиж ороод тоглолтынхоо үед хийсэн бусад бүжгийг нь үзээрэй.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Бүлэглэн..

Image Hosted by ImageShack.us

PS2-ийн тоглоомын бяцхан чөтгөрүүд юу хийж явдагыг бодитоор харуулюуу гэсийн.ккк
Папараци гэж ийм үед,голыг нь олсон зураг авдаг байхдаа. Хүнийг бүлэглэж буй тоглоомын баатарууд. Ямаруу?

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS