Шүүмжлэх амархаан Оюу толгойчуудаа!!
УБ-д метро тавьчих хоншоортой аавийн хүү байна уу???
Монгол авто замын тал дээр түгжээ, соёлгүй жолооч, нарийн зам гээд өчнөөн асуудалтай. Бид ч үүндээ дасаад, ангайгаад, зохицоод сурчиж. Хотын нэг захаас нөгөө захруу ажилд явдаг хүмүүс автусанд нэг талдаа бараг 2 цаг зарцуулаад замдаа шахцалдаад, хэрэлдээд, стрессдээд сайхан сайхан..
Харин ойрд энийг нэг зохицуулах хэрэгтэйм шиг санагдаад толгой гашилаад сүйд. Одоогийн байгаа зам дээгүүрээ нилээн хэдэн гүүрэн зам, хурдны зам, гадар доогуураа урдаас хойшоо, баруунаас зүүнрүү 2 чигэлийн метро энэ тэр тавьчуул хичнээн сайхан. Би лав бээжингийн нэг захаас нөгөө захруу 30 хүрэхгүй, Шанхайд 40 хүрэхгүй минут явжийн. Ойрхон бол 5 -10 минут..
Гүүрэн зам мамаа болий гэхэд 2хон чиглэлийн метроны зам тавиад 2,3-аа байя гэхэд 5 минутын зайтай явуулахад л замын хөдөлгөөн түгжээд, таксидаад байдаг бүлэг нөхдийн тал нь алга болоод, хот бичкэн юм чинь нэг захаас нөгөө зах хүртэл 15 минут яваад ажилдаа пад. Монгол маань 2 сая 600 мянган хүнтэй. Үүний маань 1 сая гаран нь УБ-д амьдарч байна. Түгүүл УБ-н 500 мянган хүн өдөр бүр ажилдаа сажилдаг бол тэрнийх нь тал нь метродоод алга болчуул гөөмөн сайхан түгжрэл алга болох байхдаа. Одоо бензиний үнэ хаданд авираад байгаа юм чинь машинаа асаагаад, такси бариад явжаахаар 1000 төг ч юмуу төлөөд 10 минутын дотор ажилдаа очуул амар байх даа. Ингээд бодхоор метрогоор Улаанбаатарын авто замын нилээд том бэрхшээл, стрессийг арилгаж болмоор юм шигээ.
Гүндэгмаа мөнгөн медалтай..
Яг одоо медалаа авч байна. Яасан ч сайхан харагддийн, ямар ч хөөрхөн ийнээдийн. хэхэ
/Зургыг Түвшээгийн Таван Цагариг блогоос хусчихла. Гоё харагдаад байсийн. ;) /
Олимпын тухай, логос
Бээжин 2008-н үеэр бөмбөг дэлбэрнэ, терорист үйл ажиллагаа явагдана энэ тэр гэж цуураад байгаа. Нострадамос ч гэсэн зөгнөсийн гэсэн. Үнэн худлыг нь мэдкү. Миний зөгнөлд лав тэгж буугаагүй. ккк Юутай ч нээлтээр янз бүрийн юм болсонгүй.
Явсан нохой яс зууна гэгчээр манай хэдэн нөхөд медал зүүгээд ирээсэй билээ. Ядаж 10 алт аваад /амны билгээ хө/ ирвэл 4 жилд ганц тохиож байгаа ийм сайхан ногоон зун томхон нар гарлаа шүү. Бүгд ингээл яриад байвал олимпын наадмын эд өрсөлдөөн дундаас хэдэн медал шүүрээд ирэх ч юм билүү. Би лав найдааал суужаагаа..
Олимпын наадам анх зохиогдож эхэлнээс хойш ямар ямар логотой байсийм болоо? гээд хайж хайж доорхыг оллоо. 4-н логог ёстой хайгаад олсонгүй. Бага гэлтгүй юм олж мэджаахад илүүдэхгүй штэ нөхдөө.
























Гурвалжин үзэл..
Зургыг: Жаргал 7 сарын 1 хар шөнө
Өчигдөр хүн бүрийн чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэсэн гачин жигтэй "ЖАГСААЛ" болов. Бид өчигдөр оройноос хойш энэ танхайрлын тухай ам булаалдан бүх л сайн муу үгээ урсгаж, өөр өөрийн байр сууринаас нэг нэгэнтэйгээ үзэлцэж, маргалдлаа. Бид дотроо ямар байгааг гадаадын телевизүүдээр хэрхэн гаргаж байгааг нэг хараад дотроо олныг бодно биз.
1. BBC news
2. Aljazeera
3. Reuters
4. ABC news
5. YAHOO news
6. CNN news
Монголын блогчид энэ явдлыг ингэж дүгнэж байна:
1. Иргэний дайн эхлэв үү?
2. 7 сарын 1 хар шөнө
3. Аррай дэндүү юмаа
4. СОНГО + УЙЛ = СОНГУУЛЬ
5. ЭРХ ЧӨЛӨӨ ГЭЖ ЭНЭ ҮҮ
6. онц байдал зарлагдлаа
7. Ардчилсан нам бидэнд ямар ардчилалыг бэлэглэчих вээ
8. Хөөрөгдүүлсэн түмэн!
9. Demonstration after election гэх мэт..
Мэссэнжрээр ирсэн ухуулгууд:
1. Muugii Vinfone: Ene bux emgenelt yavdal bolsnii daraa noen Elbegdorj, Magnai nar medegdel xiixdee Bid jagsaalaa 16:00-d tsag duusgasan... gej medegdsen sh de zaluusaa, ene ni uunees xoishix xariutslaga-iig xuleexgui gsn ug biz de... tegvel uchigdur ter balmad xeregiig uildsen sogtuu zaluus mini e ta nariig ted ashiglasan, turxirsan... Xunii ami nas uregdsen bna sh de, ene bol niigmiin emgenel, odoo ter shartsan zaluus sereed yu xiisnee xaraad baxarxaj bga bx da zailuul, yamar uruvdultei, yamar emgeneltei, xar darsan zuud shig udur ve??? Mun Elbegdorj ard tumnii umnuus gej yarixaa bolivol yasiin be? minii umnuus xudlaa yariad ard tumen ard tumen ged bx ym... bi ard tumnii chini neg, gexde tuuntai sanal niilexgui bga, tegexeer minii umnuus bitgii yariach Noen Elbegdorj oo... zaluusaa ev negdeltei baitsgaaya
2. Gulama: МОНГОЛЧУУДАА!!! ЭНЭХYY YЙМЭЭН НЪ БИДНИЙГ ДОТОР НЪ ДАЙНЫ БАЙДАЛД ОРУУЛЖ (АФРИКИЙН УЛСУУД ШИГ), МАНАЙ ГАЗРЫН БАЯЛГИЙН ХЯНАЛТГYЙ АШИГЛАХ АТХАГ САНАА АГУУЛСАН ГАДНЫ УЛСУУДЫН ДЭМЖЛЭГТЭЙ ХИЙГДСЭН БАЙЖ БОЛЗОШГYЙ БАЙНА. ИЙМД БYГДЭЭРЭЭ ЭНЭ ХYСЛИЙГ НЪ БИЕЛYYЛЭХГYЙН ТУЛД ЭВТЭЙ БАЙЖ, СОНОР СЭРЭМЖЭЭ ДЭЭШЛYYЛЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА
3. Unuruu Japan: uchigdor MNTV gees busad TV nuudiig xaasnii daraa tsagdaa nar baildaanii sumaar irgediig buudaj exelsen bna nudee uushgaa zad buuduulsan xumuus 1-r emleg deer ochson bolobch gazar deeree nas barjee 1-r emlegiin emch suvilagch nar yarixda tedgeer xumuus n sogtuu bish baina getel xar mashitai xumuus irj tsogtsosuudiig n avaad yavsan bna odoo MNTV geed sharxadsan tsagaa nariin tuxai yarij Bayar tsagdaa nartaa talarxaj shan xaramj amlaj bna getel ter buuduulj uxsen engiin irgediin talaar xen yuch yarixgui bnaaa xen n xeniigee turxirsan g n bi medexgui yum gexdee ter buuduulj uxsen irged maani bidnii l ijil mongol ulsiin irgen baisan getegiig l medej bna ene odoo ardchilsan niigem uu ??????????????
4. Ulzii Solid: teneguud ni dairch yum suitgej, hulgai hiisen. Bodit baidliig harahad yag bid nar shig zaluus mash olnooroo, dahiad helii mash olnooroo bsan. Anh udaagaa jagsaal deer zaluuchuud iim olnooroo bhiig bi harlaa /haraajiin mash bolovson humuus bsan/. Gehdee ted nar chuluu barij yum suitgeegui, ali neg namiin taliig barij zogsoogui, zovhon oorsdiinhoo toloo l zogsoj sanalaa ogch bn gej bsan. Suuldee jagsaal ni anarhistuudiin uguush bolchih shig bolloo. End tendgui viski, chocolate, processor barij guisen humuus olshirson. Tend bsan olon humuus iim baidliig huseeguigeer barahgui ted nariin neriig barij buh humuus iim yum hiisen meteer hevlel medeelleer yarij bgaad l sanaa ih zovj bn...
5.Erhemee: Энэ үймээнийг иргэний эвсэл эхлүүлсэн нь ойлгомжтой болов.үүнийг үзээрэй.
6. Baaska ANam: sonin.mn gogo.mn geed Mongoliin tomoohon medeelliin heregsleluudiin buh setgegdliig haajee. Ard tumnii am, nud, chihiig bugdiig bugluj baina. window.mn gegch site shuud setgegdluudiig ustgaj baina. ene bidnii hussen ardchilsan, olon urgalch uzliig demjdeg niigem mun gej uu? Udahgui china shig internetiin medeelliig tsenduurdeh bololtoi... Tsaash ni humuust hurgeerei.
7.Erkardo: Ochigdor 18-02 tsagiin hoorondoh morgoldoonii buh uil yavdaliig halisan deer buulgasan olon setguulchid baigaa. Setguulchdee hevleliin erh choloogee edelj, neg namiin toloo heden mingan ard irgediig herhen morgolduulsniig olon niited ilchilsugei! Mongolchuudaa MNTV-g odoo har, heden tsagdaa naraa l haruulj bna. Temtssen olon zaluus maani yasan be? Ochigdorhon temtssen ter olon oyutnuud haana bna ve? Mass tarhi ugaaltaas seremjlegtun. Eruul setgesugei Mongolchuudaa! MNTV geer tsatsaj baigaa medeelel, uchigduriin yag gazar deerh nuhtsul baidalaas tes ondoo bna shu ! гэх мэт мэссежнүүд өчнөөн ирж, өчнөөн хэрүүл хийв гэм..
Юутай ч таны бодол, байр суурь ямар байгааг хэн хүнгүй мэдмээр л байгаа бизээ.
Далайд дусал нэмэр...
Нэрийн хуудасны сонгодог дизайнаас
Бизнес,болон бусад салбарт хүч үзэж байгаа бүх хүмүүст нэрийн хуудас хэлүүлтгүй хэрэгтэй. Хүнийг хамгийн хурдан татдаг дизайнтай нэрийн хуудаснуудаас бага сага санаа өгьө. Далайд дусал нэмэр гэгчээр нэг харахад илүүдэхгүй байх.
------------------------------------------
Хувьсан өөрчлөгдөх түүхээс.
Worth1000 энд сонирхолтой маш олон материалуудыг эгнээн жагсааж, санал энэ тэр авч байна. Фотошопын ачаар Түүх өөрчлөгдсөөр л..
--------------------------------------------
Оросын армийн ХИП-ХОП.
Гайхалтай гэхэд багадмаар юм. Гацаад уншихгүй бол жоохон уншуулж байгаад үзээрэй. Үзэхгүй өнгөрвөл алдас болно шүү.
Ориг хувьлбар нь:
----------------------------------------------
Шинэ залуу роботууд
Rich Muller-ээс эрэгтэй Роботуутын сайтдаа 5 шинэ робот нэмсэн байна. Эрчүүдийг нь энүүгээр хийгээд л байна. Эмэгтэйчүүдийг нь хэн хийхийм бол доо гэж..
---------------------------------------------
Үнэхээр этгээд..
Эртний Орос улсын нэгэн цайзад байдаг хананы чимэглэл ба эх хувиар нь харууллаа. Этгээд, сонин гэхэд багадмаар байгааз.
-------------------------------------------
Усан дуслууд
Хэн гэдэг хүн энэ зургуудыг авсан нь тодорхой биш боловч байгалийн үзэсгэлэнг ингэж гоё харуулсанд нь бахархах сэтгэл төрсөөн..

--------------------------------------------
Үнэн төрхийг тань харж байна.
Урлагын ертөнцөөр хальт шагайгаад гарахнээ нилээн сонирхолтой бүтээлүүдийг олоод харчихав. Cristine Cambrea-гийн бүтээлүүдийг хараад өөрийн эрхгүй Visionary Art гэх шинэ урсгалыг судлаж үзэхийг хүслээ. Ойлгодог нэг нь тайлбарлаж өгвөл их баярланаа..
Түүний зурсан зургууд:


Хэрхэн зурж байгааг харуулсан бичлэг нь энд байгаа:
Америк бүсгүй Италид
Prison dance
Доорх бичлэгээрээ: хичнээн муу, хэцүү байдалд орсон ч хэцүү байна гээд гуниад суугаад байлгүй түүнийгээ даваад гарах сэтгэлийн тэнхээтэй байж, өөрийгөө сайн хөгжүүлдэг болоосой гэсэндээ оруулж байгаам.
Монголынхоо ийм газар байгаа хүмүүст үүнийг үзүүлж, ийм зүйл хийж болдог юм байна, олуулаа цагыг үр бүтээлтэй өнгөрөөж болдог юм байна гэсэн бодлыг төрүүлэх юмсан даа..
Тэд ямар уу?? Гайхалтай байгааз?
Ютубэ-ээр цаашаа дамжиж ороод тоглолтынхоо үед хийсэн бусад бүжгийг нь үзээрэй.
www.vip76.mn улс төрийн нэгдсэн портал
За, би гэж хүн ер нь улс төрөөр өвчилж, улайрч гүйгээд байдаггүй амгалан тайван хүн байлаа. Тийм дээ ч энэ хэвээрээ явсаар өдий 25 наслахдаа нээг ч удаа сонгуулийн зүг мөр гаргаж үзээгүй юм.Тэгээл сайхан яваад л байлаа, яваад л байлаа...
Тэгснээ гэнэт нэг л өдөр улс орон маань өвдгөөрөө газар сөхөрч, амаараа шороо үмхэн, ард түмэн маань шалдаа буусан байхыг харсан. Тэгээд нүдий бүлттийлгэж, чихээ дэлдийлгэн байж энэ бүх "БОЛОХГҮЙС" юунаас болоод гараад ирэв гэж бичкээн тархиа эргүүттэл эргэцүүлэв. Хүн, амьтны яриа, сонингын тасархай, телевизийн зурвасхан өнгөрөх зуураас дүгнэхнээ УИХ, ТӨР ЗАСАГ, ТӨРИЙН ТЭРГҮҮН гэх мэт эрх бүхий хүмүүсээс болсон гэх нь тэр..
"Энэ үнэн үү? Тэднээс үү, эсвэл биднээс үү???" гээд айхтар том зүйлсийг тунгаан бодож байгаад энэ асуудал үнэндээ хэн нэгнээс биш, зөвхөн надаас болж байгаа гэдгийг анзаараад харчих шиг боллоо. Яагаад гэжүү? Тэгвэл НАДАД МЭДЭЭЛЭЛ ДУТУУ БАЙНА. ЯМАР НЬ ҮНЭН, ЯМАР НЬ ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ВЭ? гэдгийг би ялгаж харах чадваргүй болжээ. Харъя гэсэн ч боломж алга. Сонин уншъяаа мэдээ нь шар, ТВ үзъеээ бас л шар..
Ингээд би ЯАХУУ? -Үнэний эрэлд гарч байгаам. Хаанаас би хамгийн үнэн, баттай эх сурвалжтай, хаанаасаа ч шарлаагүй улс орныг минь өөд нь татаад, уруу л өнхөрүүлээд байгаа бодит зүйлийн тухай мэдээллийг авч болохыг эрж, сурж явсны хүчинд www.vip76.mn гээч улс төрийн нэгдсэн сайтыг оллоо. Дотор нь бүх намууд, ерөнхийлөгчүүд, ерөнхий сайдууд, УИХ-н дургуудын мэдээлэл байна. Цаашлаад УИХ гишүүд, Сонгуульд нэр дэвшигчдийн мэдээлэл..
За тэгээд юутай ч над мэтийн ард иргэд, сонгогч нар ямар хүний төлөө, хэр үнэ цэнэтэй сонгууль өгөх вэ? Хэн ямар хүн бэ гэх мэдээллийг үнэнээр нь авч байвал өнөөдөр үүнийг сараачин суух зорилго минь биелэв бизээ.
Үнэнийг www.vip76.mn улс төрийн нэгдсэн порталаас өдөр бүр умший таминээ!!!
5 дугуй суурин
Одоогоор Гүүгэл газрын зургаар хайхаар 5-с илүү иймэрхүү тойрог суурин харагдахгүй юм. Тэгээд тавхан суурин байдаг гэж туйлширлагүй харсан 5-ыгаа линктэй нь холбоод зургыг нь харуулъя.
Бас өөр иймэрхүү дугуй суурин олдох үгүйг бүү мэд. Олвол олонтойгоо хуваалцаарай..
Гүүглийн газрын зураг 1

Гүүглийн газрын зураг 2

Гүүглийн газрын зураг 3

Гүүглийн газрын зураг 4

Гүүглийн газрын зураг 5











