RSS
Showing posts with label Сонин хачин. Show all posts
Showing posts with label Сонин хачин. Show all posts

Хожлын зөнч Paul наймаалж




Хөл бөмбөгийн тэмцэний бас нэг чимэг гэхүүдээ сонирхол татсан юм бол Paul наймаалж юм. Уг төрсөн газар нь Англи боловч түүний асран хамгаалагч нь Герман учир Герман улсын харъяат болсон гэдэг.
Сүүлийн үед хөлбөмбөг сонирхогч, хэвлэл мэдээллийнхэн түүнийг зөнч гэдэгт бараг ихэнх хүн итгээд байгаа. Учир нь тоглолтоос өмнө 2 багийн далбаатай жижиг хайрцагийг усанд нь хийхэд яг л хожих багийн далбаан дээр тухлаж суучихаад байсан юм. German- England
German-Argentina
German-Serbia
German- Spain geed Германын тоглолтуудыг зөрөхгүй таасан ба энэ удаад Герман, Испанийн тоглолтыг ч бас таачихав.
Одоо дэлхийн аваргын төлөөх Голланд, Испани 2-г таачихвал ч бүүр од боллоо шүү.
Дэлхийн хамаг л том сонин этгүүл, мэдээллийн хэрэгслээр Paul ноёнтонг үзүүлэх юм билээ. Өчигдөр л гэхэд BBC-р гарсан. Түүнийг янзүрийн бичлэгийг үзье гэвэл:
http://www.youtube.com/watch?v=nGkuiKAxtwI
http://www.youtube.com/watch?v=hbTw1t1AhBA гээд дамжаад дамжаад орчихно биз.

Эцэст нь гэхд энэ удаагийн World Cup-р аваргын төлөө тоглоод аль ч баг нь түрүүлсэн адилхан дэлхийн шинэ аварга болох юм билээ. Миний хувьд Испани байгаасай гэж бодож байна даа...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

2010 FIFA World cup & China

Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Хятадууд маш гол үүрэг, оролцоотой ажилласан. Багахан зэрэг хэтрүүлээд хэлчихвэл Хятадууд байхгүй бол 2010 FIFA World Cup гээч нь тийм ч сонирхолтой, хүнийг татахаар болж чадахгүй ч байсан байж мэднэ.
Учрыг нь цөөхөн үгээр товчхон тайлбарлая:

Жабулани буюу тэмцээний бөмбөгийг Хятадын Jianxi Jiujiang Si Mao Bo компанид 100% үйлдвэрлэсэн. Тус компанийн ажилчдын цалин нь ердөө л 300 ам доллар байсан..



Вувузела буюу Бүрээний 90 хувь нь Хятадын Yiwu хотын жижиг оврын тоглоом үйлдвэрлэгчдийн гараар хийгдсэн бөгөөд 1 бүрээнээс 1 центийн ашигтай ажилласан байгаа юм.


Хятад хүүхдүүд хөл бөмбөг үзэлтгүйгээр энэ ховорын эдийг үлээж байгаа нь бас л нэг авууштай юм. Монголчууд маань арай овсгоотой хөдлөж ид тоглолтын үеээр бүрээг наашаа зөөсөн бол овоо ашигтай ажиллахгүйюү.


Хөршүүдийн маань үйлдвэрлэсэн салдаг, салдаггүй Вувузеланууд Өмнөд Африкруу ийн ачигдаж очдог.

Энэ бүрээнүүд Өмнөд Африкт доод тал нь 9 ам доллараар худалдаалагдаж байгаа ба надад ч бас Африкын худалдагчын гараас авсан улаан өнгөтэй нэг байгаа.

Хөл бөмбөг үзэгчдийн энэхүү ороолтыг Zheijiang мужийн Mo Shang Hua Limited компанид хийсэн..

Хөл бөмбөгийн бэлэг тэмдэг болох Закуми ноёнтон бас л урд хөршийн маань худалдаа, үйлдвэрлэлийн гол цэг болсон Guangdong болон Jiangsu хотуудаас төрсөн эгдүүтэн амьтан билээ. Дизайныг нь арай Хятадууд гаргаагүй байх.

Дэлхийн аваргын албан ёсны бэлгэвчийг Хятадын Guangxi Guilin latex factory-д үйлдвэрлэгдсэн. Их эрэлттэй борлуулагдаж буй эд дээ..

Фанатуудын зүүж гангарч байгаа өнгө өнгийн үсийг ч бас...

Хятадын том том компаниуд хөл бөмбөгийг спонсорлож байна. Хэр их мөнгө цацаж байгааг нь "ёстой бурхан л мэдэх байх" гэдэг шиг..

Стадионд өрж тавьсан 50,000 ширхэг пластик сандалыг нийлүүлсэн улс бол урд хөрш минь..
Стадионы агааржуулагчыг Хятадын Gree Electric компанийн нөхөд үйлдвэрлэж, авчирч, угсарч, суурилуулсан....

Материаллаг эд зүйлсийн хамагыг нь хамаад хийчихсэн нь одоо тэндээ л байдаг юм байгааз. Хэлэхийм алга. Гэхдээ хүнийг олноор нь зөөж болох уудаа?
Хойд Солонгосын тоглолтыг дэмжүүлэхээр хятадаас хэдэн мянган хөлсний жүжигчин авчирсан байгаа юм даа. Гөөмөн буянтай ард түмэн шүү


Ингээд бодохоор ямар ч юм яаж ийж байгаад л Хятадтай холбогдчихоод байгаам дааа, Дэлхийн аваргаааа гэж..

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хайрт жолооч нартаа


Машин барилгүй хэдэн жил болцон чинь бүүр төсөөрөөд явж дийлхээ больж. Машин ч ямар их ийн, зам ч ямар нарийн ийн, утаа ч ямар аймаар ийн.. Ялангуяа өглөө орой бол барилтгүй хог ийм билээ. Ажилд явах эд ачааллын үеээр бол арга зали хэрэглэн, амьтны юмыг дэлсчихгүйхэн явахад хамгийн гол зорилго оршино.
Амьтанд шахуулан, ард урдаасаа түлхүүлэн явах нь ядаргаатай бөгөөд эрсдэлтэй байсан учир машиныхаа урд талаас бусад цонхон дээр бичгийн цаасны хэмжээнд тааруулаад
Уучлаарай. :)
Шинэ,
Жирэмсэн, Хараа муутай, Эмэгтэй жолооч явж байна. Зай барь!!! гээд биччүүл гөөмөн сайхан бөгөөд санаа амар явах юм байналээ. Бөглөө сөглөө, яаруу давчуу зай майнд бол ярихым байхгүй. Ер нь тэгээд над шиг хүн байвал энэ аргыг туршаад үзээрэй. Үгийг нь өөрчлөөд бүүр илүү хүн айхаар болгоод бичиж бас болийш дээ. Надад лав үр дүнгээ их өгсөн дөө хөөрхий. Тиймээс л аминчлан хэлж байгаам шүү..

Хүүе мартаж байна, өнөөөдөр чинь ДОХ-н эсрэг өдөр юм байна шдэ. Нөхдүүд ганц өдөр ч гэсэн цаадахдаа үнэнч байгаарай..

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

хөөрөх шиг, бас түгших шиг..


Хятад улс тусгаар тогтносны 60 жилийн ойн баярт зориулан Бээжинд баярыын жагсаал боллоо. Өнгө, төрх, сүр жавхаагийн хувьд үнэхээр хэлэх үг алга. Сайхан ч юм болж өнгөрлөө. Үзсэн олны сэтгэл хөөрхөл дээд цэгтээ.



эх сурвалж: videosift.com
Эрээн дээр Монгол залууг зодсон Өвөр монгол хүн "би Хятад хүн, танай муусайн Монголчууд намайг яаж чадхын?" гэж хийрхэж байхыг сонсож байсан удаатай. Хятад хүмүүс үндэс угсаа, улс эх орноороо бахархах болжээ. Өвөр монголчууд урьд нь би Монгол шдээ гэдэг байсан бол одоо МОнголоор ярихаас зайлсхийж, Монгол гэхээс ичиж байх юм... За тэр ч чахуу. Энэ парадыг үзээд өөрийн эрхгүй нэг бичлэг санаанд ороод харьцуулан үзүүлхээр шийдлээ.

Гитлерийн үед ари үндэстнүүд өөрсдийн үндэс угсаагаар бахархан хийрхэж, дайны өмнө улсынх нь хөгжил дээд зэрэгтээ хүртэл хөгжин цэцэглэж байжээ. Гитлерийн 50 насны ойн баяраар болсон парадтай нэг л адилхан санагдаад. Нэг нь хар цагаан, нөгөөдөх нь өнгөт л болохоос ер нь их төстэй юм...

Баярын үйл ажиллагааг дагаад иймэрхүү юм хийж мөнгө олж байгаа хүмүүс мэр сэр байв.





Баярын үйл явдлыг авсан гоё зурагнууд энд байгаа. Үзнэ биз.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

/Зураг/ - 9 сарын 1ээн



Зураг дээр дарвал томоороо харагдана.

Энгийн үед зам бөглөрөөд байвал "9 сарын 1н болох гэжаагаам шиг зам пиг дүүрэн байнаа" гэж ярьжээвал зүгээр санагдаад болдгүй.
Сураг ажиг тавихнээ хичээл эхлэх өдөх Сүх ахын талбай дээр олон мянгаараа цуглаж элдэв юм хийж байгаад сургууль сургуульруугаа бутрана гэсэн. Их л сүртэй юм болох шинжийн. Харин 20 жилийн өмнө 1 дүгээр ангид орох миний үед ахын талбайгаар нэгний өдөр нэг ч хүн явдагүй байсан болтой. "Бичкэн байхдаа ийм охин байждээ, ивий ивий" гээл өөрийгөө хараад инээд хүрээд болдоггүй. Толгойгоороо дүүрэн лэнт "цэцгэлцэн", урдаа өөрөөсөө том цэцэг атгацан, нарны өмнөөс хөмсөг зангидаастай, нов номхон зогсож барьцан.ккк

Маргааш тэгээд цав цагаан цамцтай, өнгө орцон, гэрэл гийцэн хөөрхөн хөөрхөн хүүхдүүд гудамжаар гүйлдэж, автууснаас зүүгдэх байх тэ. Бодхоос хайр хүрээд байхийн...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

twitter


Нэг хэсэг блог гээд бяд мөн ч их гошуурсан даа. Аргагүй шдэ блог шиг чөлөөт цагыг хувх сордог сайхан эдийг олоогүй байсым чинь. Харин сүүлийн үед блогоос арай өөр аятайхан юм олоод, түүндээ донтоод баларч байна. twitter гээд энэ сайтаар орж бла бла хийдэг хүмсүүд бол хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз. Харин мэдкү нэгэнд нь цаг зав хомс, бичкээн зугаацмаар болсон үед блог шиг наян вм бичиж суухгүй ийшээ ороол напи напи хийгээрэй гэмээр... Юм хөгжөөд хамаг юм богиносоод, жижигрээд байна хүүхдүүд минь.

өөрийн бодол, хэлмээр байгаа зүйл, сонин гачин юм, солилцмоор байгаа мэдээлэл гээд зүсэн зүйлийн юмыг ганцхан өгүүлбэрээр бичээл болоо. Хэрэглээд байхнээ сайхан зугаа шүү.
За тэгээд нөхдүүд шинэ юм хумнаас хоцролгүй хурдан экаунт нээгээд туршаад үзүүл их зүгээр байна. Блог анх балай авчийхад сонирхоогүй өнгөрсөн хүн одоо бол гоцролттой л явж байгаашдэ тиймээ. Тиймээс эртхэн дээр нь twitter-д айн. Харин Твиттэр дээр бичдэг хүмүүс нь айди-аа үлдээгээрэй.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Зүгээр суухаар..


Зүгээр суухаар зүлгэж суу гээд байна. Зүлгэх юм олдку болохоор зүгээр нэг үг үсгийн гаргалгаа маягийн юм бичмээр санагдав.
Хятад, Япон хэл сурдаг байнуу, сурдгүй байнуу хамаагүй хүмүүст зориулж бичиж байгаан шөө.
Хятадаар САЙН гэдэг үгийг 好 гэсэн ханзаар бичээд ХАО /hǎo/гэж уншдаг. Энэ ханз нь 2 ханзаас бүрдэж байгаа бөгөөд
1. 女 /nv/ буюу эмэгтэй гэсэн утгатай
2. 子 /zi/ буюу үр хүүхэд, хөвгүүн гэсэн утгатай. ЭМЭГТЭЙ+ХҮҮХЭД =САЙН / 好/
Японоор энэ ханз нь 好き /suki/ буюу дуртай, хайртай гэсэн утгатай болно. Япон хэлний тайлбар толиос энэ үгийг харвал зарим үед асран халамжлах гэдэг утга ч бас цуг явдаг.
1. 女 /onna/-эмэгтэй
2. 子 /ko/ - хүүхэд гэнэ. /Япон ханз олон янзаар дуудаггддаг учир хамгийн тохиромжтой дуудлагыг нь сонгож авлаа/. Энэ 2 ханз нийлээд ДУРТАЙ гэсэн үг болдог.

Эмэгтэй хүн үр хүүхэдтэйгээ хамт байвал хамгийн сайн гэсэн утгыг илэрхийлж байгаа юм.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Гэр бүлдээ үнэнч байвал мөнгө өгнө өө

Улс орны бодлого дандаа л шагнал урамшууллын системээр явна гэж юу байхав. Угаасаа ч тийм сайхан юм байхгүй биз.
Хүний хөгжил, улс үндэстнийхээ хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, цаашдын үр удам нь эрүүл саруул өсөж бойжиход нь зориулж манай улс юу хийдэг юм бол?

Саяхан Азийн нэг орны үр удмаа аврах, эрүүл саруул нийгмийг бүтээх зорилготой үндэснийх нь хөтөлбөрын хүрээнд хуулиндаа оруулсан нэмэлтийн тухай сонсоод гөөмөн аятайхан юм гэж бодов.
Тэднүүр яажийн гэхээр: Тэтгэвэрт гарч байгаа гэр бүлийн 2 нь "гэрлэснээсээ хойш бие биедээ үнэнч явсан бол тэтгэвэрээс авах ёстой нийт мөнгөний 50 хувийг нь дахин нэмж шагнал маягаар олгоно" гэжээ.
Тэтгэвэр авч байгаа хүнийхээ хувьд бол гэр бүлийхээ хүнд үнэнч амьдарсныхаа төлөө 100 сая төг авах байсан бол 150 сая төгрөг авах боломжтой болж байна гэсэн үг байх нь.
Харин төр засгийн бодлого талаас нь авч үзвэл: Гэрлэснээсээ хойш нэг нэгэндээ үнэнч байснаараа хэн хэн нь гаднаас ямар нэгэн бэлгийн замын өвчин эмгэг авахгүй, өвчин аваагүй хүний чинь үр хүүхэд нь эрүүл, эрүүл хүнээс эрүүл хүүхэд төрнө гэх мэтийн зарчимаар явах юм. Гэхдээ "нэг нэгэндээ үнэнч явсан гэдгийг яаж нотлох вэ?" гэдгийг нь мэдэж чадсангүй. Та нарын бодлоор яаж мэдэж болхуу?

Эрүүл хүн олон болоод, эрүүл хүүхэд төрүүлээд байвал нийгэм тэр чигээрээ эрүүлжээд явчина биз тэ? Манайхан нэг хэрэгжүүлээд үзүүл яадийм бол, их л аятайхан санагдлаа.


  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Бодитоор тайлбарлавал:

Над мэтийн хүмүүс нь замын хажууд, хөдөө хээр хадсан тэмдэг тэмдэглэгээг ойлгохгүй, ойлгосон ч тоохгүй тохиолдлууд олон гардаг. Тиймээс ч замын цагдаагийн хэсэг нөхөд үгээ хэлээд, "тэмдэглэгээ байсааар байхад ингэж байна, тэгж байна" гээл яриад байдаг байх. Хэнэггүй, тоомжиргүй Монголчууддаа зориулаад тэмдэгийнхээ хажууд иймэрхүү амьд жишээ тавьчуул хараад л шуул ойлгох байх даа.:ккк.

Хааяа нээрээ хараад ч айкү хүркү тэмдэгнүүд олон байдаг шүү тиймээ.









  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Дурлал яагаад сохорсон гээч?

Ойрд хараад байхнээ том жижиггүй нүл хаврын синдромтой хүмүүс. Их дурлах бас их дэмүү шдээ. Дурлал гэдэг чинь сохор байдийн, сохор юм бол яагаад сохорцийн, дурласан хүн яагаад солиотой аашлаад байдийн гэдгийг синдромтсон улс сайн мэдэж байх хэрэгтэй. Яахав, сонирхуулах үүднээс уншисан юмаа бичлээ. Эх сурвалж нь: Эмпатигийн номон дээр байсан юм.

Эрт дээр үед Солиот, гэнэн, хайр, худалч, шудрага, дурлал, атаач гэх мэт хүний хамаг л байдаг зан чанарууд хийх юмаа олж ядан нуугдаж тоглохоор болжээ. Тэгээд нуугдсан зангуудыг солиот олохоор болов. Солиот тоолж эхлэв. 1, 2, 3... Бүгд л өөр өөрийн аятайхан газраа нуугдав. Харин тоолж дуусах үед дурлал ганцаараа нуугдаж амжсангүй. Яаааг 100 гэх мөчид дурлал сарнайн талбайд ороод нуугдчив.
Нөгөө солиот чинь тоолж дуусаад хамгийн түрүүнд залхууг, дараа нь шударга, тэгээд хайр гэсээр бүгдийг нь оллоо. Харин дурлал л ганцаараа олддоггүй ээ. Олдку болохоор нь солиот уурлаж эхлэв. Гэтэл атаач зан олдку байгаа дурлалд атаархан "сарнай талбайд дурлал нуугдсан" гээд солиотод нууцаар хэлчихэв. Үхлтээ ууралсан солиот дурлалын байгаа газарлуу жад барин гүйснээ дурлалыг олоод, шидчив. Шидсэн жад нь очисноо дурлалын нүдрүү оночиж гэнэ. Дурлалын нүдийг сохолсноо мэдэнгүүтээ солиот үнэхээр харамсав. Гэтэл дурлал өөдөөс нь: "чиний миний нүдийг төлж өгч чадку л юм чинь насаараа миний нүдийг орлон хөтөч хий" гэжээ.
Ингээл дурласан хүн сохорсон юм шиг болж, солиотой зан гаргадаг болсон гэнэ лээ...
Аргагүй шдэ. Нэг солиотой юм дурлалын нүдийг сохолоод дараа нь өөрөө нүдийг нь хийгээд явжугам чинь.


За тэр ч яахуу. 4 сарын 1нд хуурсан, хууртсан хүмүүсийн тухай нэг бичкээн юм нөхөөд биччий.
3,4-р хорооллоос 1-р хорооллын Хархорин руу явах микроны кондоктор орилж байгаа нь: Хар хорин 200, хар хорин 200. Тэгсэн чинь хүмүүс пир хийгээл дүүрчихсэн. Учир нь тэндээс 300 төгрөг байдийн. Хүмүүсээ дүүргэж аваал хаалгаа хаагаал хөдөлсөн. Хөдлөөд мөнгөө хураасан чинь бүгд л 200-г өгч байна аа.
Харин кондоктор: 300 шдэ. 100-аа нэмээд өгчих.
Хүмүүс: - 200 гээздээ?
кондоктор: - 4 сарын 1-эээн. 100-аа нэмчих. Хүмүүс уурласан чинь "4 сарын 1нд ууралдгүй ийн. би таныг хуурсын.." гэсээр байгаад бүх хүнээс 300 төгрөг авчиж байна шдэ. Кондоктор бол угаас сэргэлэн гэмээр нөхөр байна лээ. Тэр микронд суугаад хууртсан хүмүүсийн нэг нь би болой. Ер нь энэ арга их зүгээр санагдсан шүү. ккк

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Эднүүс хамаатан уу? гүй юү?


За эдгээр баагийнууд болбоос нэг хүн билээ. Түүнийг фотошоп гээч програмын тусламжтайгаар ийм олон хүний дүрд хувиргасан байгаан. Хальт харвал ганцхан хүн гэхээр байгааз? Хүсвэл чамайг ч ингэж өөрчлөж болно. Хүскү байсан ч өөрчлөнө. кккк
/Зураг дээр дараад томруулаад хараарай/

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Асар кино- Balayya

Урьд:
Намайг нас залуу байхад зурагтаар хятадын кунфу, энэтхэгийн бүжигчдийн кино л их гардаг байлаа. Тухайн үед кино нь байтугай зурагт нь ховор байсан болохоор гарч л байвал бүгд сайхан санагддаг байсан шиг байгаан. Жишээ нь хятадын зодоонтой кино үзэж дуусвуу гүйюү өөрийгөө асар зодоонч этгээд болсон мэт төсөөлж үсэрч дэвхцэн, аав ээжид зэвсгийн эрдмийн гайхамшигийг мэдрүүлэх бол энүүхэнд. Түүгээр үл зогсон бүрэн бүтэн юм л байвал дайрч давшилдаг болохыг үгүйсгэхгүй. Асар их хүч, тэнхээ мэдрүүлж байгаам шүү тэр кинонууд. Хүүхдүүд зэвсгийн эрдмээр хүмүүжхийн эсрэг пи-арыг ихээр хийдэг киноны нэг төрөл бол энэтхэг кино байж. Кунфугээ үзээд хэд хоног дайчин баатар царайлаад явж байтал дуу хуур болсон энэтхэг кино гарна. Тэгээл Энэтхэгээ үзээ л бол шууд уян налархай бүсгүйн дүрд хувилан, дуу аялж бөгс бөөрөө савчуулж өгнө. Юун нөгөө зэвсгийн эрдэм, будаа. Тэр үедээ шүлсээ гоожуулаал үзэж өгдөг байж. Гарсан болгон нь ёстой тасархай..

Одоо харин өөр болжээ. Зодоонтой кино бол ёстой сонирхолгүй. Өчнөөн панал. Энэтхэг киног бүүр ч тоохоо больж. Хархаар нэг л бүлгээрээ, бултаараа дуулсан, бүжсэн хүмүүс. Угаасаа дуу шүлэггүй киног хүмүүс нь үздэггүй гэж сонссон. Үнэн худлыг бөө мэд. Харин саяхан гадныханд зориулж хийсэн дуу шүлэггүй, үнэн адал явдалтай сайхан кино байна гэхээр нь үзлээ. Нэр нь: Balayya. Үзхэд дуу бүжиг ховор юм. Асар адал явдалтай бөгөөд үнэхээр их эффекттэй. Сонсоход таатай байгааз?
Даанч би амьдралдаа ийм кино цөөхөн үзсэнүү, эсвэл арай өсөж дэвшээ юу? энэ кино нэг л бишээ. Бүх үйлдэл, хийсэн байдал, эффект нь аймааар, муухан инээдмийн киноноос илүү илүү...

Киноны хэсгээс сонирхууллаа. Үзсэн хэсэг чинь хорхой хүргээд байвал цаашаа дамжаад дамжаад үзээрэй. Асар инээдтэй киног дуустал нь үздэг би ч асар тэвчээртэй хүн байна лээ .



Ёооо бас л айн..

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хүнд гарын жирэмсэн..




Жирэмсэн нь ингэж байгаам чинь энгийн нь бүүр яадаг болоо?? Тэр цаана нь сууж байгаа нөхдийг хараад байгаарай.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хөлдөж үхсэн гутранги





Өнөөдөр хүйтэн өдөр болжоогоо учраас хүмүүс хөлдөж үхэж магадгүй. Учир нь би ч гэсэн өглөө "өнөөдөр хөлдөж үхэхгүйхэн шиг өнгөрхийсөн" гэж бодсон юм. Амны билгээс ашдийн билэг гэж бодлоо манав. Хөлдөж үхэх байх гэсэн хүмүүстээ зориулаад сэтгэлээрээ хөлдөж үхсэн хүний тухай уншиж байсан нэг сонин юмаа орууллаа.ккк.

Ажилсаг, элэгсэг, ажилдаа үнэн сэтгэлээсээ хийдэг, хамт олондоо нэртэй нэгэн "сайхан залуу" /нэрийг нь мартсан тул ингэж нэрлэлээ/ байжээ. Даанч аймшгтай гутранги үзэлтэй. Бүх юмыг үргэлж болохгүй, бүтэхгүй талаас нь хардаг байлаа. Жишээ нь тал устай аягыг "аяганы тал нь усгүй байна" гэнэ.
Нэг зуны сайхан нартай өдөр хамт ажилдаг хүмүүс нь тараад явчихав. Тэгээд нэг харсан чинь нөгөө сайхан залуу маань хөргөгчтэй өрөөнд ганцаараа үлдээд цоожлогдчихсон байжээ. Хаалга зөвхөн гаднаасаа онгойдог. Хаалгаа зөндөө нүдсэн чинь хэн ч сонссонгүй, онгойлгосонгүй.
Тээд нөгөө сайхан залуу маань хэсэг болсноо айгаад, даараад, чичрээд эхлэв. Даараад байхаар нь цаадах чинь би ерөөсөө хөлдөж үхэх нь гээд цаасан дээр ар гэрийнхэндээ гэрээс маягийн юмнуудаа бичиж үлдээжээ. "Би аймаар даарч байна, хамаг биеээ мэдрэхээ болилоо, би үхчихвэл энэ миний сүүлчийн үг шүү" энэ тэр гээл..
Өглөө боллоо. Хүмүүс цугларч өрөөний хаалгыг онгойлгосон чинь сайхан залуу маань уже хөлдөөл үхчихсэн байв. Эмлэгт аваачаад задлан шинжилгээ хийлгэсэн чинь нээрээ л хөлдөж үхэж шүү. Хүмүүс бүүр гайхаж орхив. Учир нь тэр сайхан залууг хонодог шөнө тэр хөргөгчтэй өрөөний хөргөгчийг салгачихсан, тэр битгий хэл дотроо бараг нэмэх 20 градусын халуун байсан гэнэ. Үүнээс үзэхэд сайхан залуу маань даарснаараа биш, сэтгэлээрээ хөлдчихсөн байгаам даа.

Энийг: хүйтрээд хөлдөөж алахнээ, хөлдөж үхэх нь, тэнгэр өнөөдөр намайг хөлдөөнө шүү... гэх мэтээр бодож байгаа хүмүүс сэтгэлээрээ явчив гэсэндээ л бичиж үлдээлээ.

Жич: Энэ түүх нь сургамжит өгүүллэгүүд гэдэг ном дээр орчуулагдсан байсан. Дажгүй сайхан ном байгаам.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Барак Обама бла бла..



Обамагийн төрсөн аав Barack Obama, Sr..
Обамагийн аав Кен үндэстэн байсныг хэлэх хэрэгтэй байх. Обамаг ерөнхийлөгчөөр сонгогдоход Кеничүүдийн үндэсний баярын хэмжээний юм хийсэн гэжугам. Монгол хүн америкийн сонгуульд ялаад ерөнхийлөгч нь болцон бол бид яах байсан бол?? Олимпын аваргыг буцаж ирээгүй байхад л сайхан баяр зохиосон хүмүүс шүү дээ..ккк


Аав нь гэж ёстой жинхэнэ сайхан африк залуу байжээ.


Обамагийн төрсөн ээж, Ann Dunham. Бичкээн Барак Обамаг тэвэрсэн байгааз. Одоо гэлтгүй багадаа ч царайлаг хүү байжээ дээ..
(Ээж Ann Dunham нь төв Америкийн Кансасд төрсөн ажээ.)


Обамагийн хойд эцэг Lolo Soetoro, төрсөн ээж Ann Dunham, эх нэгт дүү Maya Soetoro-Ng
(Обамагийн ээж Ann Dunham нь түүний аав
Barack Obama, Sr-ээс салсны дараа Индонез гаралтай Lolo Soetoro-той гэрлэсэн юм. )


Обамагийн өвөө, эмээ 2
Обама 10 настай байхдаа эргэн Хавайд ирж өвөө эмээтэйгээ хамт амьдарч эхэлсэн гэнэ.

Обамагийн ганц нэг хөөрхөн зургыг доор дэлгэж тавьлаа..








Обамагийн бяцхаан баримт:

Түүний “Barack” нэр нь "Аз жаргалтай, ивээгдсэн" гэсэн утгатай юм гэнэ.
Бага байхад нь Barry гэж дууддаг байж.
1961 оны 8 дугаар сарын 4нд төрсөн.
Хавайн Хонолулу-д төрсөн.
Колумбиагийн их сургууль (1983); Харвардын хуулийн сургууль (1991).
Мишель Обама гэж сайхан эхнэртэйгээ 1992 оны 10 дугаар сарын 18нд гэрлэсэн.
2 хүүхэдтэй бөгөөд тэднийг Malia Ann Obama, 1999 онд төрсөн; Natasa Obama, 2001 онд төрсөн.
Оршин суудаг газар:: Chicago, Illinois
Шүтлэг нь Христ
Хобби нь Покер, сагсан бөмбөг тоглох гэнэ дээ..

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Ядаргаатай цаг





Энэ ядаргаатай, яршигтай цагны тоог бодоод гаргаад ир гэхгүй ээ угаасаа. Бүгд хаана хэдийн тоо байдгийг мэдхийм чинь тэ. Цаг хархад дээд тал нь 2 тоо хардаг байжийгаад энийг харсан хэрэг алга. Нүд эрээлжлээд жигтэйхэн. :-P
Ямарийм нь иймэрхүү юм зохиож амьтан хүнийг тамалдаг байнаа. Би лав бодох нь битий хэл удаан ч харж чадашгүй нь. Тооноос харшилтай гсн.ккк

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

"GLAMOUR" YUMJIR фэйшн шоу





Миний блогчин, ганцхан байдаг дизайнер найз, Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэн гуайн зээ, алдарт зураач Я.Үржинээ гуайн охин Ү.Юмжир хэмээх авъяаслаг хувцас загварын төлөөлөл болсон бүсгүй өөрийн бүтээсэн гоёмсог загваруудаараа "GLAMOUR" YUMJIR FASHION SHOW-аа
2008 оны 10-р сарын 11-ний 19.00 цагт Улаанбаатар зочид буудалд зохион байгуулах гэж байна. Манай блогчидын дундаас маш олон шинэ шинэ бүтээл урган гарсаар байгаагийн нэг шдэ. Блогчин найзууд цаг заваа гаргаад заавал очиж үзээрэй..

Ү.Юмжир маань "ГоГо" сайтад бидний адил блог хөтлөдөг Саншайн шдээ. Блогчид бөөнөөрөө шоуг үзий айн..

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Lion vs Pig

Энэ үнэн хөөрхөөөн, үзэлцүүл үзэлцсэн шиг үзэлцэв шдэ.ккк


Жоохон кайф өгий гэсийн.
- Ямаруу?
- Ямар...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

"Х"-ийг ол!!!!


Хүүхдүүд харагдаж байгаадаа л итгэдэг шиг байгаан.. Гэхдээ хүүхэд бол ийм амархан бодлогыг худлаа марзагнаж, маазарсан байх л даа.ккк

"Х" гэснээс зарим юмны өнгөн байдлыг хараад цаад мөн чанар, бодол санааг нь ойлгохгүй хааяа бүүр толгой эрэгчидийн.
2 нүүртэй зарим нэг хүмүүс наанаа үнэн наалинхай дүр исгэж, цаагуураа хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсаар.. Тэднийг яах гээд, юу бодоод, яачаад байгааг нь ухаж ойлгохгүй байгаа маань яаг энэ зураг дээрх шиг санагдчихлаа. Юм болгон, хүн бүр наанаа харагдаж байгаа шигээ биш. Цаанаа юу бодож байгааг нь мэдхийн тулд үйл хөдлөлийг нь л сайн ажих хэрэгтэйм байнааа.
Хажуугаар нь үнэхээр лаг, мундаг, гайхалтай, ухаантай, эрдэмтэй, төлөвшсиймуу гэж боджийсон Дэльфинүүд бичкээн тархиар сэтгэж, хор найруулж, жижигхээн шоргоолжтой өрсөлдөж, уралдаж, боож хааж балайраад.. нүдэн дээр ритэнгээ навс унагаад байгаа нь өрөвдмөөр гэж жигтэйхэн. Сэтгэхүй нь өвчилж, сэтгэлгээ нь хумигдаад байна цаадуулын чинь. Энийг нь хараад инээд, эгдүү 2 зэрэг хүрээд хэрэг алга.

Ер нь аливаа юмны, хэн нэгний Х-ийг олох гээд үзээрэй. Олчуул үнэн зэвүүн...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Түргэн зах

Газар нь хүрэлцэхгүй хүрэлцэхгүй гэхэд энэ ч арай л юмаа



  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS