RSS
Showing posts with label санаа. Show all posts
Showing posts with label санаа. Show all posts

Блогтой юм байж мөнгө олооч

Блогоороо дамжуулж мөнгө олдог гэнэ. чи хэдийг олсон, би тэдийг олсон гээд үнэн худал нь мэдэгдэхгүй наян мянган юм хүмүүс ярьж л байдаг. Би л гэхэд өөрийнхөө блогоор Гүүгэл ахаас нийтдээ 10000-аад доллар гусчаад суужээн гэвэл та нар итгэж ч магад, гүй ч байж магад. би ч яахав Санакае бас 5000-г олсон гэсэн гэж сайхан бүлтэрвэл яасын хаха. За за амны билгээс ашдын билэг гэж..

Би гэдэг хүн Спикер Групп-д жаргалтай, зовлонтой нилээн хэдэн жилээ илээж олон ч юмыг мэдэж авч, олон ч төсөл дээр ажиллаж билээ. Ер нь Толь 4, Ангууч програм, Бяцхан тархи, Компьютер Таймс сэтгүүл, www.vip76.mn гэхээр мэдэхгүй хүн бараг ч байдаггүй юм. Спикер Групп-н тухайд товчхондоо нэг иймэрхүү.
Миний арааны шүлсээ гоожуулж, амттан идэж байгаам шиг уншиж кайф авдаг сэтгүүл бол КОМПЬЮТЕР ТАЙМС /КТ/. Ажилж байхдаа үнэгүй аваад уншдаг байсын. Одоо харин таарсан газраасаа худалдаж аваад уншдын. Гэснээс гол ажилдаа оръё.
Сүүлийн үед КТ-г онлайнаар захиалж унш гээд баннер энд тэнд үзэгдэх болж. Тэгээд тэртэй тэргүй онлайн захиалга авч болж байгаам чинь сэтгүүлийн газар болон блогчид хэн хэндээ ашигтай ажиллах боломж байна гэж бодлоо.
Блогчид тэгээд юу хийх үү гэхээр: КТ-н баннерыг блог дээрээ тавиад, тэр тавьсан баннераар чинь дамжиж орж ирсэн захиалгын 10 хувийг цалин болгож авах юм. Яг л гүүгэл адсэнс шиг. Гэхдээ Гүүгэл бол баннер дээр дарахад мөнгө ордог бол КТ захиалга хийгдэхээр мөнгө орохын. Энэ бол бизнесийн энгийн зарчим.
Нэг талаас идүүртэй, хазууртай, мөлжүүртэй, бариуртай гэдэг шиг уншууртай сэтгүүлийг захиалах хүсэлтэй хүмүүс байжил байгаа. Хамгийн гол нь хаанаас захиалхаа мэдэхгүй, мэдээлэл бага байна. Нөгөө талаас блог бичиж кайф авахынхаа хажуугаар баннер тавьсан шигээ байжийгаад ганц нэг захиалгаас хэдэн төгрөг цохичоод суужийна. Энд муу юм юу байхав. Аль алиндаа л ашигтай.

ЖИЧ: КТ-г онлайнаар захиалсан хүн бүр урьд нь гарч байсан бүх дугааруудыг нь PDF файлаар нь уншиж болно. Сэтгүүлийн чанар нь маш сайн. Сар бүр хэвлэгдэн гардаг. Сэтгүүлийн өнгө үзэмж, агуулгын хувьд бол ярихым байхгүй. Захиалгын үнэ хэвлэгдэж гарсан үнээсээ 20 хувь хямд. Бас сэтгүүлийг нь дагаж гардаг СиДи-ний програмуудыг бүгдийг нь татаж авна. Жилээр захиалчуул захиалагчид нь 4 ГБ-н флэш бэлгэнд өгнө гэжугам. харин хэвлэмэлээр нь захиалуул 1ГБ-н флэш. Тэгээд харьцуулаад үзэхээр онлайн нь хамаагүй дээр байгааз.
Гадны улс орнуудад ямар ч ном сэтгүүл онлайн хувилбартай байдаг. Энэ жишгийг КТ бас дагаж эхэлсэн нь авууштай эхлэл гэж бодном. Хүүш мартаснаас энэ сэтгүүлийн СД дээр гарсан Machinarium гээд тоглоомыг өчигдөр бүтэн суугаад тоглоод дууссан. Ёстой гоё, сонирхолтой эд байсан. Татаж аваад тоглоод үзкү юү тэ .

За ингээд хүүхдүүд блог дээрээ миний блогын баруун талд байгаа шиг баннер, линк авч тавьж захиалга үйлдүүлэхийг хүсвэл m.mikarito@gmail.com -р надтай холбогдоорой. Бас коммент дээр блог болон мэйл хаягаа үлдээгээрэй. Бүүүх блог, сайтуудад зүгээр өгнө шүүү.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Цагаан сарын тухай ангар унгар, жалир жалир


Миний санаж байгаагаар 2,3 жилийн өмнө ч билүү найзуудаараа нэг суугаад, цагаан сарыг хэрхэн дараа багатай, амар хялбар, аятайхан тэмдэглэхүү? гэж санал солилцож, туршлага энэ тэрээ хуваалцав. Залуу хүмүүс л болсон хойно нүсэр баяраар хөнгөхөөн гарах аргаа олох гэж нилээд яриад ийм шийдэлд хүрч билээ:
  • Цагаан сарыг гэртээ биш аль нэг кафе, ресторанд хамаатан садангуудтайгаа нийлээд шиний нэгэндээ ганц өдөр золгоод, тэмдэглээд дуусах. Энэ бас бодоод байсан чинь зарлага багатай, амар арга байсан. Ойр дотны 5-н ах дүүсийн айл байлаа гэхэд хэрэгтэй бүх юмныхаа жагсаалтыг гаргаад түүнд таарах зарлагыг айлууддаа хуваана. Айл болгон тус тусдаа тэмдэглэхээр чамгүй их зарлага гарах байх. Харин тэрнийх нь оронд нэг айлд гарах зардлаа 5 хуваагаад, нэг дор бүх айл хоорондоо золгоод, айл айл хэсч цагаа үрж явахгүй, мөнгөнд ч хэмнэлттэй амар болно гэв.
Хөгшин хүнтэй, цагаан сараас төвөгшөөдөггүй, тэр байтугай дуртай хүмүүс хар мянга байдаг биз. Харин миний хувьд нилээн төвөгтэй санагдаад аль болох зугтаах арга замыг илүүд үзнэ. Яаая, баяр гээл хамаг юмаа бариад дуусгачихна, айл амьтан хэснэ, согтуу хүмүүсийг харж гиюүрнэ, хэн дуртайд нь үнсүүлнэ гээд гүэ мөн их тэвчээр шалгаж байгаам шүү.
  • Энэ жил харин бас сайхан юм болж байна. Үндэсний их баяр болох ЦАГААН САРаа тэмдэглэх өдөр нь 2 өөр болж таараад, талцаад, үзэлцээд.. Дараа жил бас л талцах биз. Зөв бурууг нь бөө мэд, гэхдээ миний бодлоор лав Хятадууд буруу өдөр цагаан сараа хийхгүй байх. Хятад, Япон, Солоногос юу ч билээ бүгд л 1 сарын 26нд.Монголд нилээн олон айл бас тэдэнтэй цуг хийв гэнэ. Баяр нь цомхон амар болж байгаам шиг байна лээ. 2 сарын 25 нд харин айлууд бэлтгэлээ овоо базаагаад нүсэр баяр хийцгээх юм байгааз. 2 өдөр товлогдоод байх бас их зүгээр юм. Хүмүүс баярлая гээд хүрээд ирхээр нь: "ӨӨ, МАНАЙХ 1 САРД ЦАГААН САРАА ХИЙЧИХСЭН ШДЭЭ" гээл 2 сард тас гүрийгээд суучиж болохоор сайхан шалтаг гарч ирж байна. Ингүүл бүүр 100 хувь баярт оролцохгүй бөөн баяр шүү
Ийм нэг хэрэгтэй ч юм шиг, хэрэггүй ч юм шиг 2 арга хальт бичлээ. Хэрэгжүүлэх үгүйгээ өөрөө л мэд. Болдог бол тоглоомгүй 2 дахь аргыг энэ жилдээ туршаад, дараа жилдээ хэрэгжүүлээд сууж байхиймсан.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хот төлөвлөлт- Цэцэрлэгжилт


/Энэ миний авсан зураг. Шанхайн нэг дотуур байрны урд. 2008/


Монголын нийслэл Улаанбаатар шиг сайхан газар энэ дэлхий дээр алга. Учир нь би төрсийм бас өссийм чинь сэтгэлд цаанаасаа ойрхон гэжугам. Гэхдээ засаад, залруулаад өгөхгүй бол авамгүй олон асуудал ар араасаа арзайсаар, сарзайсаар..

Улаанбаатарынхаа газар шороо дээр хөлөөрөө алхалгүй зүгээр л гишигсийн. Гишгэхээрээ би шорооноосоо бусагадаг, бусгаснаасаа бургидаг, хахдаг, цацдаг, ханиадаг, найтайдаг, уушигаа хармалдаг, гутлаа өрөвддөг, хувцасаа хайралдаг.
Энэ их шорооноос болоод амраг хосууд салж, эцэг эх нь үр хүүхдээ мартах нь холгүй болжоогоо гэсэн. Учир нь хайрт 2 уулзмаар л байдаг, уулзаад суух, зугаалаад явах газар олдоогүй. Олдсон нэг нь Баар болж таараад, ороод уугаад, согтоод, унтаад, үг нь олдоод, үхэр нь холдоод будаа.. Үүнээс болоод олон аавийн охид хөвгүүд архичин болсон, тамхичин болсон, ээж болсон, аав болсон, хүсээгүй бэйби үсрээд ирсэн. Хөгшин залуугүй иймэрхүү асуудалтай.

Нийгэм иймээрээ үргэлжлээд байвал ирээдүй маань "бүтэхгүй нь" гэж айсандаа, "шийдэх арга байдиймуу" гэсэндээ "мэргэн хүн"-ий үйлдлийг ажлаа. Мэргэн хүний амьдардаг хотод шар будаанаас ч олон байшин баригддаг. Байшин бүр үүрэгтэй юм байна.
Жишээ нь: Хотын овоо мөнгөтэй нэг баагий барихаар төлвөлсөн барилгын зураг, төслөө аваад хотын захиргаан дээр очин хот төлөвлөлтийн "менежер хүн"-д үзүүлнэ, тайлбарлана.
- Гэтэл "Менежер хүн" өөдөөс нь: таны барих гэж байгаа барилгын дизайн манай хотын энэ хэсэгт тохирохгүй нь. Үнэндээ хотын баруун хэсэгт Европ загварын байшингуудыг хүлээн зөвшөөрдөг ба өнгө нь бүгд цайвар өнгөтэй байх хэрэгтэй. Таны төлвөлсөн барилга бол хотын хойд хэсэгт илүү тохирох учир бид хүлээн зөвшөөрч болноо. Гэхдээ та барилга барих эрхээ авхийн тулд барилгаа тойруулаад хааш хаашаа 1км газрыг цэцэрлэгжүүлэх хэрэгтэй. Хэрвээ та барилга тойрсон цэцэрлэгжүүлэх талбайгаа бага гэж үзэж байгаа бол та хотын хойд хэсгийн сургуулиудын дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн хийж өгч болно. Дээрх 2 нөхцөлийг хүлээж авах боломжгүй бол хотын төвд баригдаж эхлээд байгаа "CITY GARDAN" -г барих ажилд өөрийн компаний хувь нэмрээ оруулж болно. Энэ 3-н нөхцөлийг хүлээн зөвшөөрөх чадваргүй бол бидний зүгээс танд барилга барих эрх өгөх боломжгүй гэдгийг ойлгоорой.
- Цэцэрлэг барихаас өөр сонголт байгаа юу?
- Улсын эзэмшилд байдаг Хөгшдийг асрах газрын барилгыг шинэчлэн өгч болноо
- Ойлголоо, би барилгаа тойрон цэцэрлэг барих эхний нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна.
- За тэгвэл та барилгатайгаа хамт цэцэрлэг барих ажлыг хүлээн зөвшөөрсөнөө баталгаажуулах бичиг баримтаа бүрдүүлж дууссаны дараа барилгын эрхээ авч ажлаа эхлэнэ үү...

Барилга, байгууламж барихаар зэхэж байгаа хар мянган компаниудыг хот төлөвлөлтийн газраас нь ингэж зохицуулдаг юм билээ. Хотын хаана, ямар дизайнтай, ямар өнгөтэй, ямар өндөртэй барилга барихыг уже төлөвлөсөн байх ба цэцэрлэгжилтийг хэрхэн хийх, цаашлаад залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх талыг нь хүртэл холбон төлөвлөж чадсан нь гайхмаар ч юм шиг, биширмээр ч юм шиг.
/Манайхан энэ аргыг хэрэгжүүлээд эхэлбэл менежер авилгалд автах нь бүүр их болчдийм биш байгаа. Гэхдээ тэднийг хянах авилгалтай тэмцэх газрыг ч зөв голдиролд нь оруулах арга бас байнаа./
Монголын маань хот төлөвлөлтийн менежерүүд нийслэлээ төлөвлөх ажлаа бодуул сайн л хийж байгаа байлгүй. Гэхдээ бас санаа оноо өгөхөөр юмнууд "мэргэн хүн"-ий хотод зөндөө. Монгол, Улаанбаатар гэхээр л "газар, шороо" гэдэг үг амнаас гардаг. Харин одоо "зүлэг, мод" гэж өөрчлөх боломж бидэнд байгаа. Хот тэр чигээрээ цэцэрлэгжээд ирвэл амраг хос, оюутан залууст гуя алгадам завшаан болж, хүүхэд залуучуудын хүмүүжлийн доголдолыг засахад авууштай гөөмөн сайхан ажил болно доо. Ядаж л талбайн хажуугийн дуусаагүй барилгын цэцэрлэгжүүлсэн ганц тайлбай дээр овоорохгүй хуваагдаал, тараал, бүтраал амар байхгүй юү.
Юу ч хийхгүй байжийхаар туршаад, хэрэгжүүлээд, арга хэмжээ аваад үзэх л хэрэгтэй. Дэлхийн хөгжилтэй орнуудын ихэнх нь л энэ аргыг хэргэлжийн. Муудсан юм ер алга. Бид ч гэсэн юугаараа дутдийн..

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

УБ-д метро тавьчих хоншоортой аавийн хүү байна уу???





Монгол авто замын тал дээр түгжээ, соёлгүй жолооч, нарийн зам гээд өчнөөн асуудалтай. Бид ч үүндээ дасаад, ангайгаад, зохицоод сурчиж. Хотын нэг захаас нөгөө захруу ажилд явдаг хүмүүс автусанд нэг талдаа бараг 2 цаг зарцуулаад замдаа шахцалдаад, хэрэлдээд, стрессдээд сайхан сайхан..
Харин ойрд энийг нэг зохицуулах хэрэгтэйм шиг санагдаад толгой гашилаад сүйд. Одоогийн байгаа зам дээгүүрээ нилээн хэдэн гүүрэн зам, хурдны зам, гадар доогуураа урдаас хойшоо, баруунаас зүүнрүү 2 чигэлийн метро энэ тэр тавьчуул хичнээн сайхан. Би лав бээжингийн нэг захаас нөгөө захруу 30 хүрэхгүй, Шанхайд 40 хүрэхгүй минут явжийн. Ойрхон бол 5 -10 минут..

Гүүрэн зам мамаа болий гэхэд 2хон чиглэлийн метроны зам тавиад 2,3-аа байя гэхэд 5 минутын зайтай явуулахад л замын хөдөлгөөн түгжээд, таксидаад байдаг бүлэг нөхдийн тал нь алга болоод, хот бичкэн юм чинь нэг захаас нөгөө зах хүртэл 15 минут яваад ажилдаа пад. Монгол маань 2 сая 600 мянган хүнтэй. Үүний маань 1 сая гаран нь УБ-д амьдарч байна. Түгүүл УБ-н 500 мянган хүн өдөр бүр ажилдаа сажилдаг бол тэрнийх нь тал нь метродоод алга болчуул гөөмөн сайхан түгжрэл алга болох байхдаа. Одоо бензиний үнэ хаданд авираад байгаа юм чинь машинаа асаагаад, такси бариад явжаахаар 1000 төг ч юмуу төлөөд 10 минутын дотор ажилдаа очуул амар байх даа. Ингээд бодхоор метрогоор Улаанбаатарын авто замын нилээд том бэрхшээл, стрессийг арилгаж болмоор юм шигээ.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Блогын ангилал гаргах гэсийн


Би чинь бүтэн зуны турш зурагт удирдлага, хуруу хурдны чадвар дээшлүүлэх гэсэн чиглэлээр сурч дуусаагүй байжийтал өнөөх есөн сарын нэгэн болоод ерөөсөө хотыг түгжиж эхэллээ. 30минут явдаг газрыг 2 цагын урттай болгов. Аймааар ийн..
Боловсролын чиглэлийг:
- Эдийн засаг
- Хууль
- Хэлтэнгүүд.... гэх мэтээр надтай надгүй хуваарьлаад, ангилаад тавьчихсан байна лээ. Эсгий хийх газроо хө.

Харин Блог гэдэг зүйлийг нэээх сайхан ангилчих санаатай үстэй толгойгоо арзайлгаж суугаан.

Одоогоор:
- Улс төр
- Нийгэм
- Эдийн засаг
- Спорт
- Боловсрол
- Соёл урлаг
- Шинжлэх ухаан
- Энтэртэймэнт
- Мэдээллийн технологи
- Зөвлөгөө
- Өдрийн тэмдэглэл, хувийн тэмдэглэл
- Мэдлэг
- Чөлөөт
- Гажиг
- Шалдар булдар
- Бусад... заза, миний боджоогоо ангилал үүгээр дууслаа. ҮҮнээр цааш ангмлал үгүй болов.ккк
Ер нь блог гээч юмыг хэрхэн ангилж болох талаар блогчин олон минь хошуугаа нэмэрлэж хайрла. Өөрийнхөө блогыг ямар ангилалд багтах, энд бичээгүй, дурдаагүй ямар чиглэлээр хувааж болохыг бас хэлээрэй. PLEASE!!!

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Ширээний шунал

Хэд хоногын өмнөөс гэнэт сууж байгаа ширээгээ голсноос үүдэн урвалздаг, шарвалздаг зан нь хөлдөөд амьтан хүнрүү баруун солгойгүй хялалзаж, цэхэлзэж билээ. Золтой л амьтан хүний ширээ, сандлыг нурж унатал нь бухимдсангүй.
Гоё шинэ ширээ авъя гэсэн чинь карма хот нь хэт нимгэрцэн учир шачий нь хүрээгүй гэжугам. Тэгээд сэтгэл уналтын байдалтай хэсэг сэгсэгнэж байтал алс холын Гилиганы арлаас найз маань "ийм шинэ загварын ширээнүүд ямар байна? ажил дээрээ авах гэж байгаа юм" гэжийн. Тэндээ уран зургийн галлерейд ажилладаг юм гэсэн.

Тэгэхээр нь би доорх ширээг илүү зохих байх гэчихлээ. Яг аваачаад тавьбал ямаршуухан харагдахыг бүү мэд.. Гэхдээ л бусдаасаа илүү дизайнлаг харагдаад байгаан надад.



Энэ бол угаасаа галлерэйд зохихгүй штэ. Гэртлээ л ийм юм авя өөрийгөө ямбалуулбал илүү кайфтай байхийм шиг харагдаад байхаар нь шууд хэлээд хаясан..


Юутай ч түүний надад үзүүлсэн ширээний загварууд нэг иймэрхүү.
Ширээ авхийсан гэж үнэн сэтгэлээсээ шунал хөдлөөд байсан чинь энэ гоёуудыг хараад авмаар байсан тэйблүүд маань гологдоод шунал маань дуусаад наасан. ккк

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хятадын Body Art


Саяхан Хятадын өмнөд мужид зохиогдож өнгөрсөн "Хятад Соёлын Бие дээрх урлаг" гэгдэх нэртэй Шоу зохион байгуулагдсан бөгөөд их сонирхолтой, бишрэм болсон юм. Хэдийгээр Хятад улс хаалттай орон боловч тэнд хийгдсэн "бүтээлүүд" ихээхэн нээлттэй болсон мэт санагдлаа.



Монголчууд маань хэдэн дуучдаа цуглуулаал шоудаад байхаас зураачид, бүтээлчидээрээ иймэрхүү шоу хийвэл урлагын салбарт бас нэг дэвшил болох юм болвуу..





  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Автусны буудлаа ийм болгуул..


Монгол маань нэг үеэ бодвол овоо сайхан болоод байгаа штэ. Автусны буудал гээд цагаан цагаан төмөр байдаг байсан чинь одоо өнгөтэй, зурагтай, суудалтай болсон байна. Энэ ч их дэвшил шүү..
Даанч манай Монголчуудад нэг муухай гэмээр зан байх шиг байгаан. Гоё сайхан юм хийгээд, тавиад нэмэр байхгүй, ураад тасдаад сараачаад эвдээд хаячихдаг. Тиймээс энд үзүүлэх гадны сайхан автусны буудлуудыг Монголд тавиад дэмий гэж боджийгоо. ккк

Тэхдээ илүүдэх биш хэрэгтэй нэг нь санаа аваг гэсийн.





Энэ буудал нь Монголд байвал хотын өнгө үзэмжинд зохицоод ямар сайхан харагдах бол?? :-D

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Сонингын санаа..


Монголын маань сонинд умших юм нь ховор үзэх реклам нь үлэмж их юм даа гэж. Тэгээд эгч баахан рекламны голоор хэдэн мэдээ гарчиглаж суухдаа үүнийг шийдчих аятайхан арга байна уу, үгүй юү гэж элдэв бусын мунхаг бодлыг толгойдоо эргэлдүүллээ. Тэгээд ямар нэгэн нийтлэлийн дээр байгаа зургыг дундуур нь, рекламыг нийтлэл болон мэдээнийхээ ард фон нь болгуул өчнөөн их зай гармаар санагдав. Санаад зогссонгүй хэмжиж барьж үзэв. Болмоор шинжтэй. Тэгэхээр рекламан дээрх мэдээг уншаад суувал ядаж мэдээгээ хайж цагаан барахгүй амар болох байхдаа. Үүхдүүд юу гэж бодхийн хө??

Реклам, зураг гэлтгүй бүгдийг нь арын фон болговол ч..


  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Лайтай санаанууд -1



Дэлхий ертөнц дээр янз бүрийн санаанууд секундэд хэдэн гүүглээрээ төрдөг биз. Тэр олон санаануудын ганцыг 2 хуваагаад тольлуулья. Манай залууст юм хийхэд хөөрхөн хөөрхөн санаанууд дутаад байдаг. Тэр үед л миний блогоор шагайгаад хэрэгтэй юмныхаа бижкээн хэсгийг олоод авч байвал болох нь тэр..
ҮЗ ҮЗ БАС ДАХИН ҮЗ.











  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Пинокиочин

Энэ сахалтай нөхрийг Livio De Marchi гэдэг. Түүний хачин сонин сэтгэлгээ бусад хүмүүсийг махийтал гайхуулдаг гэнэ. Livio De Marchi нь хар бага наснаасаа эхлээд л модтой ноцолдож, амьдралыхаа хамаг юмыг модон болгохыг хүсдэг гэж байгаан. Пинокио хүртэл мод байхаа болиж, амьд болохыг хүсдэг байхад тэр л ганцаараа бүх юмаа модон болгох гээд гүрийгээд байдаг. Сайхан гар шүү..
Дээр үед модон машин хийж олон хүнийг ангайлгаж байсан нөхөр... Марчигийн хийсэн юмнуудаас бага сагыг нь харуулья гэж бодоод, хийснээс гадна гэрийг нь хүртэл гайхуулья гээд доорх зурагнуудыг эрийтэл тавьлаа.
Аймар их зураг байгаа шүү. Залхуурахгүй бол үзнэ биз. Манай хачин, сонин юм сэтгэж олох дуртай залууст энэ үзүүлэнгүүд санаа авах бичкээн ч гэсэн сэжүүр болох байх гэж итгжийнөө.

Түүний гэр мөн адил гайхалтай.





Түүний бүтээлүүдийг дэлгэвэл:




"цааш унших" маань ажиллахаа больсон учир тэвчээр гаргаад нэг гүйлгээд харах болж дээ.






























  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS