RSS
Showing posts with label Хувийн нийтлэл. Show all posts
Showing posts with label Хувийн нийтлэл. Show all posts

日本国へ飛行機で往復500米ドル、片道350米ドルの格安いチケットのお知らせ:

モンゴル国に於いて2008年以降、運営活動を開始し、斡旋活動を主な営業としている「Praxis」有限会社がGenco Tour Bureauツァーの日本国への旅行のチケット販売特権を得ました。今回の旅行は以下の日程です。

27 Jul DEP/ULN 13:00 ARR/FSZ 18:30

01 AUG DEP/FSZ 19:30 ARR/ULN 23:20

上記の日程はミアット株式会社及びジンコツァービュロ株式会社が相互に計画を作成し、弊社が両社との契約上に以下の値段で特別価格を設定して顧客に提案しております。

ただ、フライトの予約のみ価格:/通貨: USD /

行き

帰り

方面

往路

価格

7.27

8.01

UB-SHIZUOKA-UB

往復

500

7.27


UB-SHIZUOKA

片道

350


8.01

SHIZUOKA-UB

片道

350



表の価格は消費税込みで、モンゴル人及び外国人にも同じくご利用出来ます。

チケットの記入方法:フライトのチケットはミアット社の規則通り記入する。

- このチケット希望者は、メールを受け取ってから平日3日間以内にチケットを購入する。

- チケット代金が支払いされてから7月25日にミアット社の電子チケットが顧客のメールアドレス宛へ送信されます。

日本からモンゴルへ戻るモンゴル人、あるいはモンゴルへ来る観光客または日本国へ出張予定の査証が発行された方々に片道チケットはお買得です。

フライトチケットの数が限られているのでお急ぎ下さい。

発注はメールでもファクスでも受け付け致します。

Praxis有限会社

住所:モンゴル国家情報技術パーク, 219a室

電話:976-70146235、976-99086235
メールアドレス: praxismgl@gmail.com

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Мэдрэмж..

ХҮЙТЭН ХООЛ
ХАЛУУН ПИВО.

Энэ ямар хүний, ямар мэдрэмж вэ??

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хосууд хөөрхөн

/Зурган дээр дараад томоор нь харах хэрэгтэй/

Сая валентиний баяр гээд хаа сайгүй хөл хөдөлгөөн болох шиг болов. Манайхан ч баярыг гашраадаг болж. Сайхан ч баярлуулдаг болж. Би сая анзаарвуу? угийн ийм байсан уу мээдкү, жоохон жоохон хүүхдүүд хөтлөөл, тэврэлдээл, үнсэлцээл их явж харагдана. Үерхэж байгаа нь тэр байх тиймүү. Харахад хөөрхөн л харагдах юм.
"Хосууд баяраар нэгнээ баярлуулах нь ойлгомжтой эд. Харин баярын бус үеээр ч гэсэн нэг нэгэндээ сэтгэл гаргаж, баярлуулж байвал нээх гоё шдэ" гэж боддог юм.
Тэгсэн чинь харин өнөөдөр дээрх комикийг олоод. Зураг нь аягүй хөөрхөн. Уншаад үзсэн чинь агуулга нь бүүр хөөрхөн санагдаад. Хөөрхөн байхаар чинь хүнд хэлэхгүй бол амиа бодсон болчих гээд, угаасаа тэгээд хэл ам загатнаад, хэцүүдээд байхаар нь блог дээрээ оруулчлаа. Би лав залуу хосуудыг Ай-Ди гээд байгаа энэ хос дугаарыг аваасай, хэрэглээсэй гэж хүсмээр байна.
Яагаад гэвэл би час анх найз залуутай болж байхад өдөр болгон жоохон ч гэсэн, ямар ч зорилгогүй байсан ч хамаагүй зүгээр л ганц ч болтугай минут утасаар ярьчих юмсан гэж их боддог байлаа. Тэгээл надруу "юу байна" гээд залгахаар нь баярлаал өдрийнхөө энергийг авч, хөл мөл газраас хөндийрөөд л явчихдаг байж билээ. Ганц би ч биш. Ер нь л эмэгтэй хүмүүс хайрыгаа заргахаар тэгдэг байх. Энэ чинь саак мэдрэмж.
Тэгэхээр дүү нар үерхэж барьж байгаа бол энэ "хосын дугаар"-г нь авчихвал өдөр болгон үнэгүй л яриад байх юм шиг байна лээ. 247 өдөр "Би чамд хайртай" гэж хэлүүлнэ гэсэн чинь АААААЯАЯААА. Гоё байна шүү.
Align Center

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Их идсэний маргааш өнж

Буузаар бөмбөгдүүлж, айрганд живсэн сайхан баяр болж өнгөрлөө. Би ч ер нь буудуулж, балбуулж, живж, сэлжил байвал аз жаргалд умбадаг хүн шиг байгаан.

Бууз нөхрийг цохиж цохиж явсаар өнөөдөр ажилдаа ирэв. Ирээд дээр цайны газар бууз л битгий байгаасай гэсээр яваад орвол өөдөөс ажилахгүй гэдэг байгаа. Учрыг нь асуувал цагаан сараар баахан идсэн ажилчдынхаа ходоод гэдсийг хайрлаж байгаа сурагтай. Нэртэйгээр нь хаалган дээрээ "ИХ ИДСЭНИЙ МАРГААШ ӨНЖ" гээд биччихгүй гэж бодов. Уг нь банк гэдэг чинь мөнгө санхүүгийнхээ л үйлийг сайн хийх нь чухал болохоос хүмсүүдийн гэдсийг хайрлаад суух хэрэггүй л юм байгаам. Харин ч сайн идүүлж, тарга хүчийг нь сайн авхуулж байгаад нухлах ёстой байхгүй юү. Бодоол байсан чинь идэх хоббины над мэт нөхдийг шийтгэж байж ч магадгүй гэсэн совин татаад болдоггүй.

Одоо надад том захирлаасаа ганцхан л гуйлт гэхүү, хүсэлт гэхүү юм байна. "Би дахиж хэзээ ч цайны газрын хаалттай хаалга хармааргүй байна, хаалттай байлаа гэхэд дотор нь идэж л суумаар байна". Тэгээд бас өөртөө нэг ухаарал гэхүү нээлт гэхүү юм байна." цайны газар хаалттай байхаар өлсөх булчирхай хэт их ажилладаг юм байна".
Албадлагаар юм идэлгүй өнжчихсөн чинь хоол, цайны тухай дуу хангинатал дуулмаар ч юм шиг....

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Амралт

Олоон сар ор сураггүй алга болсны учир гэвэл ерөөсөө л амарсан хэрэг. Блогын хувьд гэвэл 4 жилийн өмнө бичиж эхэлсэн үетэйгээ харьцуулбал асар амралттай ажиллсан байгаа юм. Хараад байхнээ бичсэн бичлэгийн он сарыг сонжвоос сард 1 өдрийн ганц цагийг ажиллаад үлдсэн хугацаанд нь навс амарч намбайж суусан байна. Энэ ч жинхэнэ амралт шүү..
Амралт ихдээд ирэхээр гэдэс цүдийж, хамар хавдаж, эрүү давхардаад ирдэг нэг муу гэхүү сайн гэхүү шинж илрэх нь нэг бодлын бахархууштай ч юм шиг. Гүзээлээд, эрүүлээд ирсэн хүмүүсийг амьтан хүн хараад баяжсаны шинж л гэдэг юм билээ. Яахавдээ хөөрхий, хөрөнгө нь аривжаад ирэхээр хөдлөх дургүй болчихсон л хүн байгаа биз гэмээр..
Гэтэл дээрх шинжүүдийг нөгөө талаас нь бас харах юмаа. Энэ хэдэн үгийг бичих гэж хэдэн үсгээ үсэртэл нь нүдэх хэрэг гарна. Үсэгэхийн тулд хүнээс айхтар их сэтгэл хөдлөл, баяр баясал, эрч хүч ялгарах хэрэгтэй гэдэг юм гэнэ. Харин эгчээс энэ бүхэн нь холдоод, алсын алсад сурахаар одсон уу, суухаар одсон уу бүү мэд. Ямарч л байсан илэрсэнгүй. Бодоод байхнээ нэг хэсэг настри навс унаж, дээшээ хартал тэнгэр байхгүй, доошоо хартал газар ч алга. Инээд хөөр сэтгэлээс гарахгүй, бас зүрхэнд үлдээгүй байдаг байгаа. Энэ чинь харин амьдрал биш шүү. Бясалгаж бясалгаж "ингэж амьдарвал гуч наслахгүй шүү" гэсэн дүгнэлтэнд хүрээд нөгөө хэдэн бондогорыг үсэрч унатал нь нүдэж үзий гэв. Нэг нүдтэл болдоггүй. Хоёр нүдтэл болох шинжтэй. Гурав нүдтэл ойж байнаа. Дөрөв болгоод ирсэн чинь харин үсэрч байна шүү. Нүдээд байвал үсрээд байх шинжтэй. Нүдэж нүдэж эргээд харсан чинь инээж байнаа, баярлаж байна, түүгээр ч дуусалгүй сэтгэл минь хөөрчээ. .

Бодвол би гэдэг хүний амралт дуусч ажилдаа орж байгаа бололтой.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Оноос онд

За олны буянаар оныг өнтэй давчихлаа. Он гээч энэ нөхрийг даваал даваал яваад байдаг, эргээд харахнээ нилээн хол, нилээн удаан явчихаж.
Явах зуураа унаж, өнхөрч, үглэж, мөлхөж, өндийж, өсөж, өрвийж явах нь ах нарын хэлдэгээр аз жаргал, амьдралын амт юм шиг байгаам. Амьдрал олон амттай. Харин амт бүрийг амтлах нь бас хар ухаанаар бодоход тийм сайнгүй байх. Заримдаа гашуун нь ихдээд, заримдаа хэт чихэрлэг гэсэн. За аль амтыг энэ тэр гэхэв. Олдож байгааг нь гаднаас нь хараад л амсуул амсаал, амсахгүйг нь хаяад явуул яваал баймаар юм шиг...
Он онд нэгээс илүү зорилготой ханцуй шамлаад хамраа сөхөөд л дайраад ордог манийн хувьд энэ онд асар ерөнхий ганц зорилгыг өвөрлөөд гүйж ирлээ. Амьдрал ахын амттай бүхнийг бас чихэрлэг болгоныг шуналтайгаар хазаж, амталж аваад амтгүй хэсгийг нь нулимаж хаяад, туулайтай адил хурдан, шаламгай, эрчтэй, хүчтэй байхыг хичээеэ..

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Урам



Бариад, базаад, атгаад авчихаж болдоггүй хирнээ хэн нэгний хэлсэн ганц хоёрхон сайхан үг, цайны цагаар уншсан хэдхэн хуудас номноос, айлийн эгчийн дүүдээ хандаж буй хандалагаас, гудамжаар зөрөөд өнгөрөх танихгүй бүсгүйн инээмсэглэлээс, алс хол суугаа дүүгийн явуулсан утаснаас, хайртынхаа бичсэн 10-н үгтэй захиадалнаас авдаг тэр сайхан мэдрэмжийг кайф гэхүү? урам гэхүү? ..

Мэдрээд үл зогсон бусад хүмүүст эргүүлэн өгдөг тэр л мэдрэмж амьдралд агуу байрийг эзэлсээр иржээ. Хийсэн юм бүхнээсээ урам авдаг тийм л хүмүүс хамгийн аз жаргалтай, сэтгэл дүүрэн харагдах юм билээ. Тэдэн шиг болохынсан..

Миний хэлээд байгаа энэ урам гээчийг харин та хаанаас, юунаас авдаг вэ? Таны сайхан мэдэрэмжээр өөрийгөө бас цэнэглюү гэж..

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Дахин хайр зарлав..

Үхлүүт байсан хүн эдгэрээд амьдралд үнэн сэтгэлээсээ хайртай болдог шиг
Устгуулаад сэргээсэн блогтоо би гэдэг хүн үнэн сэтгэлээсээ хайр зарлав.

Миний блогыг хэн устгасан? Чамд их баярлалаа гэдэг шиг. кк

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Найз залуу

"Манай найз залуугийн найз охин нь манай найз залууд бэлэг явуулсан байна лээ" гэж ярьсан найз охиныхоо яриаг сонсоод юу билээ гэж бодов.

Утгачилж орчуулбал миний найз охины суух гэж байгаа эсвэл үерхэж байгаа залууд бас нэг залуугийн үерхдэг охин бэлэг явуулсан байгаа юм.

Үгчилж орчуулбал миний найзалдаг охины таньдаг найзад бас нэг найзынх нь найз бэлэг явуулсан байгаа юм.

Хайр сэтгэлтэй холбож орчуулбал миний хайртай охины хайртай залууд бас нэг хайртай залуугийнх нь хайртай охин бэлэг явуулсан болов. Үүнээс үзэхэд эцэстээ би лесби ба эмэгтэй найз маань ижил хүйстэн болж байгаа юм. Түүгээр ч үл зогсон найз охин маань зөвхөн ижил хүйстэн биш эсрэг хүйсний 2ын хоёр хайртай залуутай онцгүй нөхөр болж таарав.

Тэнэг жишээ авсан байж магадгүй ч, нэг хүн нөгөө хүнийхээ яриаг яаж ч ойлгож болох учир хэрэглэх үгээ их зөв сонгох хэрэгтэйм болвуу гэх гээд байна лдаа..

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

........ байхгүй

Залхуу хүний заваан гэрт ганц ч ялаа байхгүй байсан.
Учир нь тэнд ганц ч идэх юмны үйрмэг байхгүй байсан...

Яагаад залхуу гэж, яагаад заваан гэж, яагаад ялаа гэж, яагаад байхгүй гэж?

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

2010 FIFA World cup & China

Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Хятадууд маш гол үүрэг, оролцоотой ажилласан. Багахан зэрэг хэтрүүлээд хэлчихвэл Хятадууд байхгүй бол 2010 FIFA World Cup гээч нь тийм ч сонирхолтой, хүнийг татахаар болж чадахгүй ч байсан байж мэднэ.
Учрыг нь цөөхөн үгээр товчхон тайлбарлая:

Жабулани буюу тэмцээний бөмбөгийг Хятадын Jianxi Jiujiang Si Mao Bo компанид 100% үйлдвэрлэсэн. Тус компанийн ажилчдын цалин нь ердөө л 300 ам доллар байсан..



Вувузела буюу Бүрээний 90 хувь нь Хятадын Yiwu хотын жижиг оврын тоглоом үйлдвэрлэгчдийн гараар хийгдсэн бөгөөд 1 бүрээнээс 1 центийн ашигтай ажилласан байгаа юм.


Хятад хүүхдүүд хөл бөмбөг үзэлтгүйгээр энэ ховорын эдийг үлээж байгаа нь бас л нэг авууштай юм. Монголчууд маань арай овсгоотой хөдлөж ид тоглолтын үеээр бүрээг наашаа зөөсөн бол овоо ашигтай ажиллахгүйюү.


Хөршүүдийн маань үйлдвэрлэсэн салдаг, салдаггүй Вувузеланууд Өмнөд Африкруу ийн ачигдаж очдог.

Энэ бүрээнүүд Өмнөд Африкт доод тал нь 9 ам доллараар худалдаалагдаж байгаа ба надад ч бас Африкын худалдагчын гараас авсан улаан өнгөтэй нэг байгаа.

Хөл бөмбөг үзэгчдийн энэхүү ороолтыг Zheijiang мужийн Mo Shang Hua Limited компанид хийсэн..

Хөл бөмбөгийн бэлэг тэмдэг болох Закуми ноёнтон бас л урд хөршийн маань худалдаа, үйлдвэрлэлийн гол цэг болсон Guangdong болон Jiangsu хотуудаас төрсөн эгдүүтэн амьтан билээ. Дизайныг нь арай Хятадууд гаргаагүй байх.

Дэлхийн аваргын албан ёсны бэлгэвчийг Хятадын Guangxi Guilin latex factory-д үйлдвэрлэгдсэн. Их эрэлттэй борлуулагдаж буй эд дээ..

Фанатуудын зүүж гангарч байгаа өнгө өнгийн үсийг ч бас...

Хятадын том том компаниуд хөл бөмбөгийг спонсорлож байна. Хэр их мөнгө цацаж байгааг нь "ёстой бурхан л мэдэх байх" гэдэг шиг..

Стадионд өрж тавьсан 50,000 ширхэг пластик сандалыг нийлүүлсэн улс бол урд хөрш минь..
Стадионы агааржуулагчыг Хятадын Gree Electric компанийн нөхөд үйлдвэрлэж, авчирч, угсарч, суурилуулсан....

Материаллаг эд зүйлсийн хамагыг нь хамаад хийчихсэн нь одоо тэндээ л байдаг юм байгааз. Хэлэхийм алга. Гэхдээ хүнийг олноор нь зөөж болох уудаа?
Хойд Солонгосын тоглолтыг дэмжүүлэхээр хятадаас хэдэн мянган хөлсний жүжигчин авчирсан байгаа юм даа. Гөөмөн буянтай ард түмэн шүү


Ингээд бодохоор ямар ч юм яаж ийж байгаад л Хятадтай холбогдчихоод байгаам дааа, Дэлхийн аваргаааа гэж..

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг худлаа

Хүн хэлээрээ гэж ёстой худлаа үг юм. Таних танихгүй хүнтэй хэл амаараа ойлголцох шиг хэцүү, гажиг юм гэж алгаа. Сүүлийн ганц нэг сар хэд хэдэн хүнтэй ойлголцох нь битгий хэл ярилцахад ч апетитгүй болчих юм.
Уур хүрч байна. Аймаар хүрээд байхийн. Бясалгахнээ, уур хүрэх гэдэг чинь өөрийнх нь бодож байсан зүйл эсрэгээрээ эргээд, санасны зоргоор бүтэхгүй байх тохиолдолд л ургаж гардаг юм шиг санагдсан. Ургаж томроод жижиг биед минь багтахгүй болоод задарчихвий дээ. Тэсэрчихгүйхэн байх юмсан..
Ер нь ч тэгээд бүх зүйл буруугаар эргэхэд ганцхан хураа дутаад байгаа ч юм шиг, эвгүй онцгүй сонин сэтгэгдэл төрөөд байх чив. Яаж уурыг барьж бясалгагч этгээд шиг бодь дүр эсгэн явах вэээээээ?????

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хөл бөмбөгчид..


/Би энэ багийг дэмжиж байгаа :)/


Хөл бөмбөгийн талбай дээрх тоглогчидын нэг нь ч нүдний шил зүүгээгүй байсан. Тэгэхээр бүгд хараа сайтай бололтой. Угаасаа хараа муутай бол бөмбөгөө онохгүй хэцүү л байх биз.

Бас өмнөх дэлхийн аваргыг бодвол тоглогчдын шорт арай богинохон болчихсон ч юм шиг.

Хаан банкны хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр эмэгтэй баг оролцож байсан. Хальт харсан чинь онцгүй гэхүү, эвгүй гэхүү сонин байсан. Тэгээд дэлхийн аваргын тэмцээнд эмэгтэй баг оруулаагүй нь намайг бараг живж үхэхээс аварсантай адил сайн үйлс болжээ гэх мэтийн юм бодож тэмцээн үзэж суулаа..

Та нарт ямар нэгэн сонин хачин юм харагдвуу?

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Би өөрчилж чадна

Өглөө бүр нэг л янзараа дахиад үрчлээ нэмчихгүйн тулд хүйтэн усанд нүүрээ булхуулан угааж байснаа гэнэт “НОВШ” гэж чангаар хэлэн угаалтуурлуугаа шүлсээ хаяснаа толинд өөрийгөө харан хэсэг зогслоо. Толинд өөрийгөө харах тусам амьдралынхаа овоо хэдэн жилийг новшийн байдлаар өнгөрүүлснээ улам тод харах шиг, бас мэдрэх шиг болов...
Би бол орчин үеийн залуучуудын ярьдагаар “болоод л байгаа” амьдралтай нэгэн. 1 сайхан охин, 2 өрөө байр, хуучин Япон машинтай. Сардаа сая төгрөг банкинд тушаадаг ч аятайхан ажил хийж, овоо хэдийн цалин авна. Хүн харахад дутагдах юмгүй, гачигдах зовлонгүй, инээд хөөрөөр дүүрэн хүн.
Сайны хажуугаар саар гэгчээр ажилгүй, архичин нөхөр нь гэр орны юм, эдэлж хэрэглэх үнэтэй цайтай юмыг нь зараад гуя нийлэх танихгүй нэгэтэй хэзээ язааны найз мэт “ганц шил юм” цааш нь харуулна. Өнөө үед Монголдоо баклавр зэрэг авсан хүн ч дээшээ ахиж дэвших шаансгүй болчиж, магистр болчих юм бол ч ирээдүй маань жоохон ч гэсэн гэрэлтэх юм шиг санагдаад ажлын хажуугаар орой хичээлдээ сууна. Гэрийн бараа хардаггүй ч өглөө оройд өмсөж зүүдэгийг минь хар ус болгочоогүй байгаа гэж нүдээрэ хальтхан шалгана.
Охиндоо зарцуулах цаг зав байхгүй ч иддэг уудаг юмыг нь элбэг дэлбэг байлгаж, олсон хэдээсээ байрныхаа зээлийг төлөн, нөхрөө уранхай хувцастай явуулахгүй нь тулд хамаг байдгаараа хичээн өөрийн зовлогоо барна. Өдөр шөнөгүй мөнгө бодсоор хэнтэй ч дуугарахаас дургүй хүрнэ.
Яг энэ байдлаараа явсаар хэдийн 5 жил өнгөрчээ. Хавар бараг л дуусчээ, хэдийн зун цаг айсуй. Охин 6 нас хүрсэн учир саяны хавар бэлтгэл ангид орсон. Ангийнх нь хүүхдүүдээс дутаалгүй хувцас өмсгөж, өдөрт аар саархан юм авч идэх хэдэн төгрөг өгөхгүй бол бусдын өмнө муу хэлүүлнэ гэж айхдаа өөртөө байгаа хэдийг улыг нь харах чинээний юм болно. ..
Гэтэл хар багийн найз минь “төрсөн өдөрөө тэмдэглэх план зохиох санаатай байна. Ойрийн хэдэн жил уулзаагүй юм чинь маргааш яг уулзая л даа” гэж залгаад салахаа байлаа. Үнэндээ амьдралдаа түүртэн явсаар ямар хугацаанд Агийтай уулзаагүйгээ ч мартсан байлаа. “Алийн болгон өөрийгөө юмнаас хойш тавихав дээ” гэж бодоод багийн найзийн дуудлагаар Шангриллагийн 17 давхарт байрлах МОНЕТ ресторанд орж хэдэн цаг хууч хөөрөв. Адилхан нөхөр хүүхэдтэй мөртлөө яриаг нь сонсоход надаас тэс өөр амьдарч байгаа бололтой байв. Бүтэн 4 цаг уулзахад зуны палаж, гутал, цүнхний яриа илүү ч гүй дутуу ч гүй 3 цагийг нь авав. Хаашаа ч харсан гутал цүнх, бассейн фитнесс ярьсан хүмүүс. “Зун болж урин цаг ирж байгаам чинь аргагүй биздээ” гэж бодох авч эцэс төгсгөлгүй энэ ярианаас ангижирч сэтгэлээ тайвшруулах санаатай уулзсан багийн найзийн уулзалт ч мөн адил бүтэлтэй болсонгүй. Хоол идсэн тооцоо нийтдээ 100,000 төгрөг гарны талыг нь төлөөд гарч ирэхдээ өөрийн эрхгүй харамсалтай санагдав. “Энэ мөнгөөрөө өөртөө ганц гутал аваад өмссөн бол” гэж толгой сэгсрэнэ. Гэхдээ л Монгол хүний “ядарсан ч тэрийгээ хүнд харуулахгүй шүү” гэсэн бодолтойгоор юу ч болоогүйм шиг төлөөд буусан нь бас л сонин.
Ажлын хүүхнүүд ямар ботинк авснаа, байрны найзууд ямар сандал угласнаа, ажил хэргийн найзууд хэдээр юу авснаа, хамаатан садны дүү нар хаана бассейнд явснаа ам уралдуулан тоочиж байхад би одоог хүртэл өвлийн гуталтайгаа паарайсаар. Уг нь ч хэдэн жилийн өмнө чанарыг нь гайхан авч байсан хэд хэдэн сандал, пүүз байгаа лдаа. Гэхдээ ажил дээр хуруу гарсан гутал өмсүүлдэггүй болохоор нэгхэн ээлжийн дуфл ч болтугай аваад өмсчих юмсан гэж бодно. Иймэрхүү бодол толгойд эргэлдэсээр байтал аль хэдийн гэрийнхээ үүдэнд хүрэв. Гутал хувцасны бодлоор түр ангижраад үргэлжлүүлэн амьдралаа бодно. Би арай зоригтой байсан бол охиноо аваад энэ муу архичингаас салахгүй юү. Уг нь гайгүй л хүн байсан даа яагаад, хэзээнээс архинд шумбачив даа. Би арай л боловсролтой байсан бол амьдрахыг мөрөөддөг Канадад очоод гоё ажил хийж байхгүйюү, би арай л мөнгөтэй байсан гоо сайханд орж үс хумсаа илүүлж эмэгтэй хүн гэдгээ мэдрэхгүй юү, би би ... гэж өөрийгөө зэмлэмээр, үглэмээр, цаас байсан бол урмаар, тасдмаар.
Ер нь ч тэгээд энэ сард ажилдаа өмчихөөр эвтэйхэн гутал авчихвал хоол ундны мөнгө маань хүрэхгүй болчих болвуу, үсний маникур хийлгэчихвэл зээлний маань мөнгө хүрэхгүйм болвуу, шүдээ янзлуулчихвал дэмий юманд мөнгө үрлээ гээд нөхөр уурлах болвуу... гэх мэт наян бодол болж толинд нүүрээ харсан чигээрээ хүйтэн усаар нүүрээ шавшина. Ингэж юм бодож байгаам чинь хүйтэн усаар угаалаа ч үрчлээ нэмэгдэх л байхдаа гэж битүүхэндээ санаа зовоход өөрийн эрхгүй нүднээс нулимас урсана. Харин энэхэн мөчид миний ганц баяр баясал болсон цэцэг минь орж ирээд “ээжээ би тандаа нарнаас том хайртай” гээд хацар дээр зөөлөн үсэхэд өглөөнөөс хойш бодож шаналсан зүйлс хэсэгхээн зуур ор мөргүй арилах шиг болно. Угаалгын өрөөнөөс охиноо тэвэрч гараад тааралдах нөхрийн анхны харцанд хэсэгхэн зуурын аз жаргалыг минь бут цохин өнгөрөх шиг болов.. Нөхөртөө хэзээ хамгийн сүүлд үнсүүлж, бие биендээ эрхэлснээ санах гэж хичээнэ. Тэгээд ч үр дүн алга.
“Ингэхэд би чинь эмэгтэй хүн биздээ. Хэн нэгнээс энхрий үг сонсож, эрхэлж уйлж тунимаар байна. Даанч...” гэж санаа алдан эргэж харах тэрхэн агшинд БИ ИНГЭЖ АМЬДАРМААРГҮЙ БАЙНА, БИ ЭНЭ БҮХНИЙГ ӨӨРЧЛӨНӨ гэж чанга хэлмээр санагдан дулаахан харцаар нөхөрлүүгээ, охинруугаа харан “ТА 2 НАМАЙГ ТЭВЧИЖ, ХАЙРЛАЖ БАЙДАГТ БАЯРЛАЛАА” гээд үнсэхэд амьдрал маань 180 градус өөрчдөгдөх эхлэл тавигдсан. Ингэж бодох төдийд амьдрал сайхан болдогийг мэдсэнсэн бол эртхэн энэ амьдралаа үзэн ядахгүй яааваа гэж бодонгоо "Надад ийм сайхан амьдрал, ийм сайхан гэр бүл өгсөнд баярлалаа" гэж амандаа зөөлхөн шивнэснээ урьдын адил толинд харан хүйтэн усаар нүүрээ шавшина.

Одоо би Бурхан хүнийг төрөхөөс өмнө хувь заяаг нь зурсан байдагийг худлаа гэдэгт итгэсэн. Зурсан байлаа ч гэсэн энэ яг компютерийн iP, мессенжерийн iD, хаягуудыг сольж байгаам шиг өөрчилж болно гэдгийг мэдсэн.

Миний ойрхон оршигч хэн нэгнийг аз жаргалд хөлбөрүүлж, инээд хөөрхөөр дүүрэн байлгаж чадах ганц увидастай хүн бол “БИ” юм гэдгийг ямар ч уншисан ном, үзсэн кино, хэлсэн үгнээс илүү ойлгосон нь үнэн.


/Энэ бичлэгийг "Би бол...." гэдэг нийтлэлийн уралдаанд оролцохын тулд бичсэн бөгөөд бичлэг таалагдаад, намайг дэмжиж байвал http://www.monkey.mn/news/1600/read ийшээ орж
дээшээ заасан зурган дээр дарж саналаа өгөөрэй.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Пиг түгжээ

Ажилдаа өглөө 9 цагт очдог баатар болоод хаар үүрээр 8:10-т гэрээсээ гарваа. Тэгээд 1-р хорооллын алслагдсан дүүрэгт амьдардаг юм болохоороо Саппоро хүртэл гэрлийн хурдаар пижигнээд, өнгөрвүү гүйюү таг байрандаа зогсчихож байгаа юм.
Ганцаараа зогсчихсон бол бензин нь дуусчвуу яав гэлтэй.

10-р хороолол дотор л гэхэд цаг гаран салагалаад суучив. Тээврийн товчооруу эргэе гэхээр пиг, 25-с цаашаа бас пиг, дээшээ модны 2 луу өгсөе гэхээр бас пиг.. Тээд уйгагүй хүлээсний эцэст чүү чай ажилдаа очиж байгаам.

Замд гацсан хүмүүс таг түгжирэн хэвтэхэд 10-р хорооллоос 4 замыг хүртэл явган зорчигчийн цуваа үл тасрана /хэтрүүлэггүй хэлэв/. Машиныг түгжирсэн чигээр нь орхиод алхаад явья гэхээр замыг хажууруу гарах зай огт байхгүй. Учир нь замаас халиж зогссон машин их байсантай холбоотой гэжугам.

Салаганаж салаганаж ирээд амьтан хүнээс мэдээ сонсохнээ: гурвалжингийн гүүр хаагдсан, 25 эмийн сангаас 4 зам хүртэл зам хаасан гэсэн.
Гурвалжингийн гүүрээр 19 хороолол орох байсан хүн Энхтайвны гүүрээр гарах гэж хотыг тэр чигээр нь тойрохоор болсон..

Ер нь манай тэрүүгээр огт явдаггүй, эсвэл өглө ажилын цагт санаа тавьдаггүй, эсвэл бүүр тэнэг хүн л тэр замуудыг дашраар нь хомроголон хаах зөвшөөрөл өгөө биз. Нэг том замаа л хааж хэвтэхгүй, бүгдийг нь хаачихдаг ямар тэнэг вэ "тэр хүн".



  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Би чамайг үргэлж инээлгэж чадна



Хөөрхөн байна уу?

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Балайрал

Мессенжерээр нэг найз маань надаас "онд яаж оров?" гэхээр нь "өө ёстой тарган орлоо" гэсэн. Тэгсэн чинь өөдөөс "зааа тарган байхдаа яадийн, балай ийн" гэв. Хүүхэдтэй болохоос өмнө 52той байсан хүн чинь одоо 60 гараад талийгаад явчихаар чинь одоо тарган байхгүй яахийн гэж дэлгэцнийхээ цаанаас хэлээ хаясан. Зарим хүмүүс чинь төрснийхөө дараа нөхрөөсөө том харагддийм билээ. Тийм л болчихгүймсэн гэж хичээж байгаа хүн зөндөө л байдаг шдээ. надаас авхуулаал.. За яахав бүүр болкудаа тулаад томроод ирвэл атийгаал явдаг байх даа,кк
Шинэ оны босгон дээр ах дүүгийнд очиж аяга тагш шампанск эргүүлж яваад золтой л замдаа 2010-аа угтчихалгүй орж ирэв. Орж ирээд хуучныгаа үдэж шинийгээ бол тарган гэж жигтэйхэн, цатгалан гэж хэлэхийм байхгүй, сандруу бас сэтгэл хөөрлийг дээд цэгт нь тулгаж байгаад утгаад авчихсан гэжугам. Юм гэдэг сонин юм. Ганц хоёулаа байхын цагт он гарлаа, орлоо гэхээр идэж уух, өмсөх хувцасаа нэгт тавьж он гарангуут гудамж талбайн урт болоод котокны мөс метрлэх нь илүү сонирхолтой байсан байгаам. Гэтэл гурав дөрүүлээ болоод ирсэн чинь айлын хүүхдийн бэлэг, ёлкны модны мялалаалга зэргийг энэ тэргүүнд тавьж гэртээ хоол унд болон торт амттан мэтийгээ өөрийн гараар хийж ширээ тавгаа засч суух нь өмнөхөөс илүү сонирхол татах болж. Үүнээс харахад нөгөө сэтгэл зүйн эволюци гээч нь л энэ юм шиг .


За тэр ч яахууу. Нэг балай, гачин юм ярих гэж орж ирсийн уг нь. Малайзад он ирэх цагт архи ууж согтсон хүмүүс, бас гэрлээгүй байж буудалд орж "бамбирах" оролдлого хийсэн хосуудыг цагдаа нар баривчилсан гэсэн мэдээ үзэв. Баривчилгааг бүүр албаар 12 сарын 31нээс 1 сарын 1нд шилжих шөнө тааруулсан байгаам. За тэгээд архи уусан хүмүүс ч яахуу торгуулаал гардийм байгааз. Харин тэр хосуудын шийтгэл нь шал тэнэг. "ОЛОН НИЙТИЙН ӨМНӨ ГАРГАЖ ТАШУУРДАХ ЭСВЭЛ 2 ЖИЛ ХҮРТЭЛ ХОРИХ ЯЛ ОНООХ" гэж авсан.
Монголоороо бодуул: Гүйэ яахав дээ, тэр хайртай хүмүүс чинь шинэ оноо хамт угтая гээд буудалд ороо л биз, буудалд ороод янзүрийн юм хийх гэж оролдоо л биз, юун сүртэй ийн. Угаасаа буудалд оролгүй явсаар гэрэлсэн хос гэж байдаг чимүү, гүйчимүү, гэнэ.
Харин Малайзаар бодуул: Заваарсан юм. тэднүүс одоо гэрлээгүй байж буудалд очиж ариун сайхан, айхтар хөөрхөн бурханыг минь хилэгнүүлээд байхдаа яадийн. Бүгдийх нь омжоог гаргаж байгаад төв талбай дээр 80 банздуул таарна гэх байдаа..

Хэрвээ Монголд ингэж ташуурддаг байсан бол бүгд ядаж нэг ташуурдуулсан байх биз. Анги хамт олноороо буудалд орж архидсан, эсүүл хайртай хайргүй хүнтэйгээ буудалдсан бүүр эсүүл нэг сайхан амрах гээд орсон л байж таараа тиймээ... Тэгээд бүгл нэг ташуурдуулна. Бараг би маргааш ташуурдуулна, ирж үзээрэй гээл зурагтаар гарахтай адил юм болкуюу. Нөгөө үзэх хүмүүс нь хүртэл залхцан "үзнээ гэчихээд мартана. Тэгээд дотроо заза өнөөдөр мартчиж, нөгөөдөр л харахаас" гэцэн тэ. Төд удалгүй тэр шийтгэл үнэ цэнээ алдаж болих байлгүй .

Банздах гэснээс дээр үеийн тэр 9 эрүү шүүлт аймаар байсан байхдаа. АСУУЛТ дээр энэ тухай баахан ярьцан байсныг саначихлаа. Дээр үед ч яахав банздах, шаахайдах, хулсдах гээл байсан байна, орчин үед байвал ямар юм байхуу гэсэн чинь гарууд:
- махир хамар тэгшлэх, / энэ бараг шагнал юм шигээ/
- эмэгтэй хүний дотуур өмдний доогуур гаргах,
- хамарлуу нь цагаан будаа хийж дүүргэх,
- клизм тавих
-хоол унд өгөхгүй байх мэтийн юмнууд ярьсан байсан. Өөр ер нь юу юу ч байвал зүгээр юмбэдээ гэж /ажил хэрэг болгон бодов/...






  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

2010 оноос юу хүсэх вэ?


2009 он ч надад их л олон юм өглөө дөө. Амьтны, ах дүү, амраг садангийн амьдралаас хараад байхад Туяа жирэмсэн болж, Жаргал хүүхэд гаргаж, Адъяа ажилд орж, Элбэгээ захирал болж, Эрдэнээ архиа хаяж, Дулмаа тамхинаас гарч, Төрөө татвараас зугтаж, Тунгаа тавагнаас үсэрсэн гэх мэтийн сайхан муухай янз янзын л юм болсон байна.

Өөрийнхөө хувийн амьдралыг онгичвол 09 он надад олон л сайхан зүйлсийг өгсөн. Тэрнээс хамгийн гайхалтай нь миний хүү төрсөн нь юм. Хүү маань ирэхдээ аз жаргал, баяр баясгалан, инээд хөөр, эд хөрөнгө дагуулаад ирсэн. Нэг үгээр хэлбэл энэ дэлхий дээр хэрэгтэй гэсэн бүх цагаахан зүйлсээ авчирсан. Ер нь үгээр хэлхийн аргагүй сайхан, гоё, юутай ч зүйрлэж зүрхлэхгүй тийм юм юу вэ гэвэл ХҮҮХЭД гэж ямарч эргэлзээгүйгээр хэлмээр эд байналээ.
Бас нэг том бэлэг бол хүүхэд төрүүлж өгсөн гээд нөхөр маань машинтай болгосон. Энэ бас нэг том бэлэг байв. Хүүхэд гаргаад л машинтай болоод байдаг бол гаргаал суумаар юм билээ..
Өөр гэвэл нөхөрт гарснаас хойш анх удаа гэртээ гацуур мод худалдаж авсан. Ёлкоо засангуут шинэ жил болж байгаа уур амьсгалыг мэдэрч, өөрийн эрхгүй сэтгэл хөөрсөн. Тэгээд хүүтэйгээ зэрэгцээд модныхоо өмнө бүтэн өдөржин баярлаж суусан гэвэл яахуу.
Ер нь ч тэгээд өнгөрч яваа энэ жил гэр бүлийг маань эд хөрөнгө, мөнгө төгрөгөөр дутаалгүй, аз жаргалтай, амжилт бүтээлтэй, эрүүл эх, энхийрлэл хайраар дүүрэн байлгалаа. Баярлалаа гэхээс өөр үг хэлэмгүй он.

Амьдрал өөрөө "чихтэй" гэдэг үг санаанд буугаад болдоггүй. Юун чих вээ гэвэл "би амьдралдаа аз жаргалтай байна, тийм ч сайхан юмтай болмоор байна, тэрийг ч авмаар байна " гэж бодох, хэлэх бүрт сонссон юм шиг өгдөг. Үүний эсрэгээр "ажил маань болж өгдөггүй ээ, эхнэр маань салах шинжтэй, мөнгө төгрөг олдохгүй байна" гэх мэтийн юм бодоход ч бас сонсоод л сууж байна. Тэгээл бодсоноор нь болгодог. Хүн амьдралаас юу хүснэ түүнийгээ авдаг, юунд сарвайна тэрэндээ хүрдэг. Тиймээс сайхан зүйл хүсч, сайн зүйлийг бодмоор..
Би 2010 оноос бизнесийг минь өргөжүүлж, ашиг орлогоор дүүрэн байлгаарай, гэр бүлийг минь эрүүл энх эв найрамдалтай хайраар дүүрэн байлгаарай, дотроо хүсч байгаа ажилыг минь хийхэд туслаарай гэж гуймаар байна.

Харин та 2010 оноос юу хүсмээр байна? 2009 он танд юу өгсөн бэ????

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хэнд ч битгий мөнгө зээл

Хүний мөс хөлний өлмийд ч хүркү болсон энэ цөвүүн цагт хүнд мөнгө зээлэх шиг тэнэг гажиг зүйл байхгүйм шиг бодогдох боллоо. Төрснөөсөө хойш өвөр түрийдээ орж өссөн багийн сайн найз нь байрыг нь барьцаанд тавьж мөнгө зээлээд байр ч гүй, мөнгө ч гүй үлдээж байсан гашуун үнэн бол ээжийн минь амьдралын нэг хэсэг. Муухай гэхэд хэтэрхий муухай дурсамжыг санах тоолондоо хэнбгуайд ч гэсэн мөнгө зээлэх, итгэх хэрэггүй юм гэж бодох боловч "за эгч минь юмдаа, ангийн хүүхэд юм чинь өгчих биз, багш бол зоолттой буцааж өгнө" гэх мэтийн цагаан бодолд хөврөн мөнгө зээлээд туучихдаг нь гэм биш зан гэлтэй. Харин эргүүлж авна гэдэг гуйлга гуйхаас ч дор юм болсоор цаг хугацаа өнгөрөх тусам найдваргүй авлага болж цайх шинжийн..

Сургууль төгсөөд ганц 2 жил болжооход мэргэжлийн хичээлийн багш таараад хүүхэд төрөх гээд мөнгө төгрөг хэрэг болоод хэцүүдэж явна.Мөнгө цаас байвал зээлээч хэд хонуулаад өгъе гэсэн. Тухайн үедээ овоо мөнгөжүү байсан болохоор олон юм бодолгүй 400 мянган цаас өгөөд " та яг өгөөрэй. танаас нэхээд байх нь ч хаашаа ийн" гээд өгөөд явуулсан одоо болтол таг.. Яг л нэг варезаар орж гарч коммент үлдээхээс цааш танихгүй хүүхэд "эгээ, хөдөө гэртээ харих гэсийн 20 мянгыг шилжүүлж туслаач. ирэнгүүтээ өгнө" гэж хэлээд тэр чигээрээ алга болдог 10 жилийн хүүхэд шиг.

Нэг үе сайн найз гэгдэж зовлон жаргалаа тоочдог байсан найз охиндоо 150 мянган цаас зээлүүлээд нилээн хэдэн сар болчив. "Мөнгөө авъя" гэж хэлснээс хойш нэг удаа 50 мянгыг эргүүлж өгөөд утасаа салгаад хэсэгтээ голров. Тэгж ингэсээр байтал дахиад хэдэн сар өнгөрчив. Хүнд юмаа өгцөн хүн чинь мартана гэж юу байхав, мөнгөний хэрэг болхоороо л санадаг хойно нэг залгасан чинь утасаа авчаад "юууун мөнгө, өгөөздээ? түр тар түмпэн шанага" гээд 2 тийшээ болчиж билээ. Иймэрхүү байдалтай найз нарын зээл ч хэлээд байвал олоон олон.

Арван жилийн ангийн хүүхэд худалдаа аж үйлдвэрийн тэнхимд ажилдаг учир ажил төрөлийн шугамаар хэдэн юм ярьдаг байлаа. Тэгсэн "шинэ жил нь болох гээд байна. 160 доллар зээлээч. 28нд өгнө" гээд албаны мөнгөнөөс авхуулаад "яг өгнө, о е" гээл явсан. Сар гаран байдгүй. Өөрлүү нь залгахаар авку, ажилруу нь залгахаар байхгүй гэнэ. Тэгж тэгж нэг ярихаар "найз нь яг ажилруу чинь орж явна, 20 минутын дараа үүдэн дээрээ гараад ир" гэх мэтчилэн бүлтэрдэг байлаа. Арга ядаад "ажлын нябо тэнхимийн нябо руу албан бичиг явуулна гэнээ. Нэрийн хор шдэ. зүгээр өгчих барьчих" гэсэн мсж бичээд орхицон чинь маргааш нь намайг дуудаад 160 доллар өгч амарсан гэжугам. Яг л дүүгийнхээ төлбөрийг төлөх гээд өөрийнхөө нэр дээр зээл авчихсан чинь төлөх хүн олдохгүй гай болохтой адил юм болсон.

Урдаас нэг ирээд удаагүй байжийтал таньдаг эгч маань хүүхэд нь гадагшаа явлаа гээд 250 мянгыг хэрэгтэй байна гэхээр нь нөхрөөрөө зээлүүлээд аваад өгцөн. Тэгээд өгөхийг нь хүлээж 2 жил болсон. Тэр өгсөн мөнгө маань эргэж ирэхдээ хэдэн төгрөг, даавуу, уут, уруулын будаг болов. Харин энэ эгчийн ганц авууштай чанар нь утасаа салгаж алга болоогүй, юу болж байгаагаа цаг тухайд нь хэлж мэдэгдэж байсан болохоор мөнгө авах гэж зоволгүй, харилцахад, дахиж итгэхэд ч зүгээр хүн шиг санагдаж билээ.

Гэх мэтчилэн танил ах, аавын авгай, ахын хүүхэд, ангийн найз, байрны хүүхэн, эгчийн нөхөр, орцны эмээ нараас авхуулаад мөнгө гуйсан хүн хаа сайгүй. Сайхан сэтгэл, хүн чанар, итгэл зүтгэл гаргаад өглөө гэхэд эргээд ирэх эсэх нь тодорхойгүй, хэрүүл уруул болоод өгснөөсөө эсийн юм болж хараалгаж зүхүүлэх магадлал хамгийн ихтэй юмаа. Бааахан зовлон тоочиж авчихаад намайг зовох үед хэн ч туслалаа гээд эргүүлээд өгөх риакци байхгүй. Тэгэхээр хүн мөнгө асуухаар БИ ХҮНД ЕРӨӨСӨӨ МӨНГӨ ЗЭЭЛДЭГГҮЙ гэчихвэл хамаагүй сэтгэлд амар, нэр цэвэр юм билээ. Зарим хүмүүс НАДАД ЯМАР Ч МӨНГӨ БАЙХГҮЙ гэдэгдээ. Тэгж ч хэлсэн болно. Гэхдээ байхгүй гэдэг үг байхгүйг дагуулдаг байх гэж би бодоод байдын. Тиймээс зээлэхгүй л гэвэл зүгээр байх. Сайн хүн олон байдаг ч саар нь бас байдаг гэдгийг мартамгүй юм.

Эцэст нь нэг талаасаа хэнд ч мөнгөний хэрэгцээ гарч байдаг. Харин нөгөө талаасаа мөнгө илүүддэггүй бөгөөд илүү мөнгөтэй хүн гэж байдаггүй юм билээ ..

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Блогтой юм байж мөнгө олооч

Блогоороо дамжуулж мөнгө олдог гэнэ. чи хэдийг олсон, би тэдийг олсон гээд үнэн худал нь мэдэгдэхгүй наян мянган юм хүмүүс ярьж л байдаг. Би л гэхэд өөрийнхөө блогоор Гүүгэл ахаас нийтдээ 10000-аад доллар гусчаад суужээн гэвэл та нар итгэж ч магад, гүй ч байж магад. би ч яахав Санакае бас 5000-г олсон гэсэн гэж сайхан бүлтэрвэл яасын хаха. За за амны билгээс ашдын билэг гэж..

Би гэдэг хүн Спикер Групп-д жаргалтай, зовлонтой нилээн хэдэн жилээ илээж олон ч юмыг мэдэж авч, олон ч төсөл дээр ажиллаж билээ. Ер нь Толь 4, Ангууч програм, Бяцхан тархи, Компьютер Таймс сэтгүүл, www.vip76.mn гэхээр мэдэхгүй хүн бараг ч байдаггүй юм. Спикер Групп-н тухайд товчхондоо нэг иймэрхүү.
Миний арааны шүлсээ гоожуулж, амттан идэж байгаам шиг уншиж кайф авдаг сэтгүүл бол КОМПЬЮТЕР ТАЙМС /КТ/. Ажилж байхдаа үнэгүй аваад уншдаг байсын. Одоо харин таарсан газраасаа худалдаж аваад уншдын. Гэснээс гол ажилдаа оръё.
Сүүлийн үед КТ-г онлайнаар захиалж унш гээд баннер энд тэнд үзэгдэх болж. Тэгээд тэртэй тэргүй онлайн захиалга авч болж байгаам чинь сэтгүүлийн газар болон блогчид хэн хэндээ ашигтай ажиллах боломж байна гэж бодлоо.
Блогчид тэгээд юу хийх үү гэхээр: КТ-н баннерыг блог дээрээ тавиад, тэр тавьсан баннераар чинь дамжиж орж ирсэн захиалгын 10 хувийг цалин болгож авах юм. Яг л гүүгэл адсэнс шиг. Гэхдээ Гүүгэл бол баннер дээр дарахад мөнгө ордог бол КТ захиалга хийгдэхээр мөнгө орохын. Энэ бол бизнесийн энгийн зарчим.
Нэг талаас идүүртэй, хазууртай, мөлжүүртэй, бариуртай гэдэг шиг уншууртай сэтгүүлийг захиалах хүсэлтэй хүмүүс байжил байгаа. Хамгийн гол нь хаанаас захиалхаа мэдэхгүй, мэдээлэл бага байна. Нөгөө талаас блог бичиж кайф авахынхаа хажуугаар баннер тавьсан шигээ байжийгаад ганц нэг захиалгаас хэдэн төгрөг цохичоод суужийна. Энд муу юм юу байхав. Аль алиндаа л ашигтай.

ЖИЧ: КТ-г онлайнаар захиалсан хүн бүр урьд нь гарч байсан бүх дугааруудыг нь PDF файлаар нь уншиж болно. Сэтгүүлийн чанар нь маш сайн. Сар бүр хэвлэгдэн гардаг. Сэтгүүлийн өнгө үзэмж, агуулгын хувьд бол ярихым байхгүй. Захиалгын үнэ хэвлэгдэж гарсан үнээсээ 20 хувь хямд. Бас сэтгүүлийг нь дагаж гардаг СиДи-ний програмуудыг бүгдийг нь татаж авна. Жилээр захиалчуул захиалагчид нь 4 ГБ-н флэш бэлгэнд өгнө гэжугам. харин хэвлэмэлээр нь захиалуул 1ГБ-н флэш. Тэгээд харьцуулаад үзэхээр онлайн нь хамаагүй дээр байгааз.
Гадны улс орнуудад ямар ч ном сэтгүүл онлайн хувилбартай байдаг. Энэ жишгийг КТ бас дагаж эхэлсэн нь авууштай эхлэл гэж бодном. Хүүш мартаснаас энэ сэтгүүлийн СД дээр гарсан Machinarium гээд тоглоомыг өчигдөр бүтэн суугаад тоглоод дууссан. Ёстой гоё, сонирхолтой эд байсан. Татаж аваад тоглоод үзкү юү тэ .

За ингээд хүүхдүүд блог дээрээ миний блогын баруун талд байгаа шиг баннер, линк авч тавьж захиалга үйлдүүлэхийг хүсвэл m.mikarito@gmail.com -р надтай холбогдоорой. Бас коммент дээр блог болон мэйл хаягаа үлдээгээрэй. Бүүүх блог, сайтуудад зүгээр өгнө шүүү.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS