RSS
Showing posts with label Монголын Блогчдын Холбоо. Show all posts
Showing posts with label Монголын Блогчдын Холбоо. Show all posts

Аяны сонин..





Өнгөрсөн долоо хоногт Баянчандмань явъя гэж баахан амьтан хүнийг татаж чангаав. Хамаг л таньдаг мэддэг блогчиндоо санал хүсэлт тавив. Ажлын өдөр байснаас ихэнх хүний зав зай болохгүй байв. Тэгээд Банжигийн Гамп, Гөүгөү-н Үлэмж, саармаг Зараа, бид 4үүлээ 4 цагт УБ-с Баянчандмань-н зүг гархаар болов.
Баянчандманаас явуулсан машинд суугаад эхлээд Гампыг ажлаас нь очиж авчаад, Үлэмжийг центерпойнт дээр ир гэж зарилагдчаад зам дээр торойж буй Зараа дээр ирлээ. Гэтэл Зараа ах хордлого авчихсан, дээшээ ч харж чадахгүй хамаг хөлсөө гоожуулчихсан замын хашлага дээр сууж байлаа /Юунд хордсоныг нь хэлээгүй шдээ/. Харваас аймар муу байгаа хүнийг авч явж уулын мухарт баллаад яахав гэж бодоод үлдээхээр шийдэв.
Биднийг явах гэж мунгинаж явах зуур гөү гөү-н Дэвдээхэй Зараа ахаасаа бичгийн цаас авхаар ирсэн байж таарав. Дэвдээхэйд хэлтэл цаадах чинь явмаар байна гэв. Тэхдээ юутай ч Зарааг гэрт нь хүргэж өгөөд ирий гээд яваад өгөв. Ингээд Гамп, Үлэмж, бидэн 3 яг явхыг завдан суутал үнэн санаачлагатай Сторми өөрийн машинтайгаа "би явнаа" гээд хүрээд ирсэн. Цаг давчуу, хүүхдүүд цугларсан, багш утасдаад, жолооч яараад байсан учир Стормиг араас хүрээд ир гэчихээд 3уулаа гараад шидцэн.
Замдаа Үлэмж лекц бэлдээл аргагүй л багш хүн шиг байв. 30 минут хүрснүү үгүй юү ниссээр Баянчандманьд хүрээд ирэв. Сургуулийн үүдэн дээр багш тосч аваад дотогш орууллаа. Ямар ч байсан жолооч бол ФОРМУЛА-д уралдаж байгаа ШУМАХЕР шиг л давхиж байсныг хэлэхгүй бол болку байх. .


Орсон чинь аягүй хөөрхөн жижкэн жижкэн хүүхдүүд өндөлзөөд, бондойгоор суучихаж. Нилээн олуулаа байнаа. Нийтдээ 150 гаруй хүүхэд цугларсан гэсэн. Бид жоохон хоцорч очсон тул иртэл нь гээд урлагын тоглолт зохион байгуулсан байв. Орсны дараа биднийг тайзан дээр гаргаж суулгаад 2 сурагч морин хуур дарж өгөв. Аянд нь сайхан уяраад авсан.

Тэр хүүхдүүд цугласан өрөө ямар хөөрхөн байсан гээч, Яг шинэ жил болох гэж байгаа юм шиг саа, шаараар чимэглэсэн байсан. Хүүхдүүд ёстой бондгор, хайрлахгүй байхын аргагүй гэдэг шиг харагдаж байсан. Бид 3-г байнга дагуулж хараастай. ккк

Ингээд хүүхдүүдэд зориулан Үлэмж ах лекцээ уншив. Лекцэнд интернэт гэж юу вэ, блог гэж юу вэ?, хүмүүс яагаад блог бичдэг, ямар ач холбогдол нь юм? гэх мэт асуултуудад хариулт өгөхүйц мэдээлэл байлаа. Гамп ах блогыг хүүхдүүдийн амьдралтай холбож ярьхыг зөвлөсөн. Дараа нь би жоохон напи напи хийжаагаад маргааш өглөө 11 цагт хүүхдүүдтэй дахин уулзахаар тохироод тэр өдрийн ажилаа дуусгав. Ярьж байх үеээр хүүхдүүд аягүй хөөрхөн чимээгүй сонсоод, анхааралтай сууж байсан. Ганц нэг хүнийг эс тооцвол /атман, тэжээлийн блок нарыг дурьдсангүй. Түрүүлж очсон хүмүүс аппаратгүй байсан учир ямар ч зураг авч чадаагүй/.


Ажилаа дуусгаад мэдээлэл зүйн өрөөнд нь орлоо. Хамаа намаагүй өрсөн, угсарсан компютер байхийг олж харлаа. Дээр нь АМ ЦАНГАВ гээд биччихэж. Хархад ёстой сонин, бас гайхалтай. Тэр компюьерийг хотын нилээд гайгүй сургуулиас ч олохгүй байх. Энэ бүхнээс мэдээлэл зүйн багш ямар идэвхи санаачлагатай болох нь харагдаж байсаан.
Мэдээлэл зүйн өрөөнөөс 5 алхаад л бидний байрлах 5 ортой өрөө байдаг юм билээ. Түрүүчийн бичлэг дээр тавьсан зурагнаас хамаагүй тохилог, сайхан өрөө байсан.
Өрөөндөө хальт орчоод хоол идхээр гал тогоонд ирэв. Тогооч эгчийн хийсэн, орги гурилтай шөл. Тасархай амттай /хоолыг нэр хүндтэй идэх тухай бичээгүй/.



Хоолоо идээд сууж байтал араас манай хэсэг блогчид ирлээ гэж дууддаг байгаа. Гараад хартал 2 машин дүүүрэн хүн. Тодруулбал Сторми ахын цуглуулж ирсэн Гадаад хэл, Дэвдээхэй, Компот, Зараа, Сайнаа, Май газар, Анимэ гэсэн нөхдүүд байлаа. Тэднийг багш дагуулж орж хоол идүүлээд, дахиж нэмж 6 ортой өрөө гаргаж өгсөн. Ингээд хүмүүс хоорондоо пан пан хийж байгаад нилээн орой унтах шиг болсон.
Маргааш өглөө эртэч ах Гампаар сэрээлгэсэн манай өрөөний 4 хүн /Гамп, Үлэмж, Гадаад хэл, Би/ босоод Үлэмжээр хажуу өрөөний 7 хүнийг /Зараа, Дэвдээхэй, Анимэ, Сайнаа, Компот, Сторми, Май газар. Манай өрөөнд байсан 2 сул орыг тоохгүй, хажуугийн өрөөнд бөөнөөрөө хэрхэн унтсаныг хэлкүэ/ сэрээлгэв.


Эрт боссон зарим залуус маань очиж хүүхдүүдэд туслан мод түлээ хагалаж өгч, хоорондоо найзууд шиг л байсан гэжугам. Хөдөөний сургуулийн хүүхдүүд өөрсдөө гал түлээгээ бэлддэг юм билээ.
Тэгээд цайгаа уучаад өглөөний цэвэр агаар амигалангаа ууланд гарч хийморио сэргээгээд авав. Багш тэндхийн сонин сайханг ярьж, манай хэд бие биенээ хөгжөөж явлаа /Үлэмж цасан дээр хөлөөрөө нэр бичсээд байсныг , Май газар замын цагдаа хийснийг хэлсэнгүй кк /.
Эргэж ирээд сууж байтал сургуулийн захирал багш биднийг хүлээн авч уулзая гэж дуудуулсан юм. Нэгэнт ирсэн хүмүүс чинь сургуулийн захиралыг хүртэл блог бичих ажилд уруу татаж, санал сэтгэгдэлээ солилцов. Хүмүүс ингэж их сэтгэл гаргаж байгаад нь ёстой их баярлаж, хайр хүрсээр явсан.



11 цагт мэдлээлэл зүйн өрөөнд орж ирсэн хэсэг хүүхдүүдтэй блогын тухай ярилцаж, асуусан асуултанд нь хариулж суув. Тэр зуур Баянчандмань-н сургууль маань өөрөө блогтой болов. /Зараа ах сүйхээтэйгээрээ гялс гөү гөү дээрээ нээгээд өгснийг дурьдаагүй шүү/ Хаяг нь: http://bayanchandmani.blog.gogo.mn манай блогчид зав зайтай үедээ орж байхгүй юу.

Бас нэг сэтгэл хөдлөгөсөн зүйл бол тэр сургуулийн 8-н Б ангийн сурагчид /Зураг дээр 8Б-нхан/ багшийн оролцоогүйгээр өөрсдөө хийсэн гээд дурсгалын самбар бэлэглэсэн. Ёстой хөөрхөн. /Самбараа дараа харуулнаа./



Нэг ч гэсэн блог нэмээд гэрийн зүг давхицгаав. /замдаа юу ярьсныг орхисон/
Тэнд өнгөрөөсөн нэг өдөр үнэхээр дурсгалтай сайхан байлаа. Сэтгэл гарган хамт явсан блогчин андууддаа бас биднийг чих тавин сонссон хүүхдүүддээ, сургуулийн удирлагуудад маш их баярлалаа.
Блогчидтой уулзсанаар тэр сургуулийн нилээн хэдэн хүүхэд блог бичихээр шийдсэн байх гэсэн найдвар өвөрлөсөөр гэртээ ирэв...
Жич: Миний бичээгүй болон, ам ч нээгээгүй элдэв хошин, инээдмийн юмнуудыг манай алдартай нөхөр Гамп блог дээрээ бичих байхаа.

Энэ бичлэгийг нийтлэж байх үед тэндхийн сургуулийн нэг хүүхэд мснжрээр блог нээсэн тухайгаа хэлж байна. Гөү гөү дээр нээсэн байна. Архагууд сайн туслаад хүн болгоод авна биз. Блог хаяг нь: http://xuvilgaan.blog.gogo.mn/ . За бүгдэнд нь амжилт хүсье.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

"МОНГОЛЫН БЛОГЧДЫН ХОЛБОО" -с УРАН ЗУРГИЙН ГАЛЛЕРЕЙ-д хандив өргөлөө

"Монголын блогчдын холбоо"-с 7 сарын 1-ний үймээний үеэр сүйтсэн ховор нандин урлагын бүтээлүүдийг сэргээх, аврах зорилгоор блогчдын дунд өрнүүлсэн хандивийн "SOS!!!" хөдөлгөөний үйл ажиллагаа 2008 оны 7 сарын 30-ний өдөр Уран зургийн галлерей-д хандиваа хүлээлгэж өгснөөр өндөрлөлөө.

Интернэт хэрэглэгчдийн дунд шинэхэн бий болоод байгаа ч хэдийнээ олон мянган хүнийг эгнээндээ нэгтгэж чадсан үйлчилгээ бол яах аргагүй блог юм. Дэлхийн хаанаас ч, хүссэн хүнтэйгээ үзэл бодлоо илэрхийлэн нийтэлж, хэлэлцэж “интернэтийн сэтгүүлч” байх боломжийг бий болгодог блогийн үйлчилгээ олон хүний сонирхлын нэгдэл, шаардлага дээр тулгуурлан “Монголын блогчдын холбоо” төрийн бус байгууллагыг энэ оны 7 сарын 3ны өдөр нээн, 18ны өдөр анхдугаар хурлаа зохион байгуулаад 60 гаруй блогчид оролцож байсныг санаж байгаа байх.

Үзэл бодол, байр суурь өөртэй ч интернэтийн чөлөөт ертөнцөд нэгдэн нийлж чаддаг залуусын байгуулсан “Монголын блогчдын холбоо” нь анхныхаа үйл ажиллагааны нэг болох "SOS!!!" хөдөлгөөнийг тун амжилттай зохион байгууллаа. Энэ бол долдугаар сарын нэгэнд болсон үймээний үеэр үрэгдсэн урлагийн бүтээлүүдийг нөхөн сэргээхэд зориулагдсан “SOS” хандивын аян байлаа. Тус хандивын аянд цугласан 1 сая 278,762 төгрөгийг өнөөдөр Уран зургийн галлерейн захирал Ч.Энхцэцэгт гардуулан өглөө. Тус хандивын аянд дараах байгууллага, хувь хүмүүс, блогчид оролцсон байна:

-Монгол контент ХХК

-Mygazar /gogo.blog/

-Б.Авирмэд

-О.Батхолбоо

-Б.Батсүрэн

- Эрдэнэбат /blogspot.com/

-Гантулгын шүлгэн бороо /gogo.blog/

-Бодол хөвөрнө /gogo.blog/

-Ч.Болортуяа

-Н.Батхүү

-Г.Цэнгэл

-Б.Алтангэрэл

-Б.Баясал

-3apaa /blogspot.com/

-Д.Чулуунсүх

-Single leaf /gogo.blog/

-Gadaadhelblog /blogspot.com/

-Sunshine /gogo.blog/

-Аргамж /banjig.net/

-Хайрын захиа блог /gogo.blog/

-Д.Энхбат /blogspot.com/

-Yukisan /blogmn.net/

-Mikarito /blogspot.com/

-Itsme /gogo.blog/

-Friska /blogmn.net/

-Secretwish /gogo.blog/

-Үлэмж /gogo.blog/

-н.Дэлгэрзаяа

-Асура /gogo.blog/

-Вафль /Banjig.net/

-Ооgiinoo /blogspot.com/

-Д.Чулуунсүх

Монголынхоо урлагын түүхийг бичилцэн хандив өргөсөн бүх хүмүүс, үйл ажиллагаанд ирсэн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд, зохин байгуулах багынхан, зургийн менежер Хашир Анжигай-даа миний зүгээс маааш их баярлаж байна.

Уран зургийн галлерейн захирал Д.Энхцэцэг эгч ч мөн адил баярлаж байгаагаа миний өмнөх бичлэг дээр сэтгэгдэл бичиж үлдээсэн байсан. Түүнийг нь бүрэн эхээр нь энд бас оруулъя:
Tanai ene huudsaar damjuulj Mongoliin Uran zurgiin galleryd setgeleeree tuslasan buh humuus, baiguullaga hamt olond gun talarhal ilerhiiley!
Manaid mungun handiv ugsun baiguullaga humuusiig jagsaaval:
Ardchilal sonin; Nissleliin ASZHolboo; Siilberch Yadamjav guai; Undesnii Tuuhiin musei; Uran buteeliin 1r negdel; Mongoliin uul uurhain association; Udirdlagiin akademiin 2002 onii heseg tugsugchid; Edvest HHK; Shine od salon/Baganuur duureg/; Darkhnii tumurlugiin uildver; Andrea Harper&Marcus Shcutenko; Germanii ESY&Gete institut; MSC holding, Tiger APB CoLTD; Mongoliin urlagiin zuvlul; ITAUSMON Co.LTD; Mongol Content Co.LTD; Mongoliin blogchdiin holboo bolon
ed materialiin tuslamj uzuulsen zuraach H.Sodnomtseren; irgen Ts. Enkhtuvshin; Magicnet Co.LTD
sain duraaraa gal tuimrees buteeluudiig zuuj avarsan irged: Enkhtur, Altanbayar, Boldbaatar, Altankhuyg, Battur, Kihsig-Erdene, Ekhtuvshin; Dulguun; Khaluin Shijirbaatar; Ulziibadrakh; Tsendjargal nart;
tseverlegeenii ajild sain duraaraa irj tuslasan irged: Tuul; Buynjargal; Munhkdul; Urtnasan; Odsuren bolon busad musein hamt olond dahin dahin talarhal ilerhiilye.
Ta buhnii suun tsagaan setgeliin dalai shirgeshgui duuren baig ! Talarhal bichsen: Uran Zurgiin galeryn zahiral D. Enkhtsetseg

Өнөөдрийн үйл ажиллагаанд:
- Монгол телевизийн ММ агентлаг
- UBS TV
- TV5
- SBN TV
- TM телевизүүд

- Gogo.mn
- News.mn

-Монголын радиогын Хурд агентлаг
- Улаанбаатар радио FM 101.7

- Ардчилал
- Өнөөдөр
- Өнөөдрийн Монгол
- Өдрийн сонин
- Зууны мэдээ
- Зууны шуудан
- Ардын эрх
- Монголын мэдээ
- Үнэн
- Өнөөдрийн тойм сонингууд ирсэн. ТВ-үүдийн мэдээ нь өнөө оройноос эхлээд гархым байна лээ шүү. Манай блогчид сонирхуул үзээрэй.

Энд бас Гөүгөү-н дүрстэй мэдээ байна.

Юутай ч бидний энэ үйл ажиллагаа хэрэгтэй цагтаа, хүрэх газраа хүрсэн байх гэж бодож байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай!!!

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хандивын дансанд цугласан мөнгөө Уран зургийн галлерей, Улсын филармони хоёрын алинд нь өгөх вэ??

“Монголын блогчдын холбоо”-ны анхны үйл ажиллагаа “SOS” хандивын аян 19 хоногийн хугацаанд амжилттай явагдаж дууслаа.

Ингээд өнөөдөр долдугаар сарын нэгэнд болсон жагсаалын үеэр хохирол амссан Уран зургийн галлерей болон Улсын филармони, Морин хуурын чуулгын удирдлагуудтай манай холбооны төлөөлөгчид /Зараа.blogspot.com, Itsme.gblog.mn, oogiinoogiin.blogspot.com, mikarito.blogspot.com/ уулзлаа. Дээрх байгууллагуудын талаарх бодит байдлын мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Эрхэм блогчид та бүхэн мэргэн оюундаа тунгаагаад бидэнд сэтгэгдлээр саналаа өгнө үү хэмээн хүсч байна.


Уран зургийн галлерей:

Бидний эхлээд орсон газар. Захирлыг нь Д.Энхцэцэг гэдэг юм билээ.

Уран зургийг галлерейн үзмэрийн тасагт байсан зааны соёогоор бүтээсэн үнэт сийлбэр /одоо бол зааны соёогоор хийсэн сийлбэр байтугай заанаас соёог нь салгах ямар ч боломжгүй болоод байгаа/, нарийн ур ухаанаар бүтсэн модон сийлбэр гэх мэт ховор бүтээлүүд нь хулгайлагдаж үгүй болжээ. Мөн монгол зургууд нь түймэрт автах нь автаж, тортогт дарагдах нь дарагдсан байна. Тэдгээр бүтээлүүдийг тортгоос нь салгаж, сэргээн засварлахад бүр арав гаруй жилийн нөр их хөдөлмөр болох юм гэнэ лээ. Нийт урлагийн бүтээлүүдийн хохирлын хэмжээ нь 1 тэрбум 600 сая төгрөгөөр тоологдох ажээ. Одоогоор галлерейд байгууллага, хувь хүмүүсээс цугласан хандивын хэмжээ нь 44 сая төгрөг. За тэгээд урлагийн бүтээлүүдээс гадна тухайн урлагийн ховор нандин бүтээлүүдийг хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд шаардлагатай хамгийн гол зүйл болох байр орчин нь дахин ашиглахад нэн бэрхтэй болсон байна билээ. Бараг л боломжгүй болсон шиг санагдсан.



Улсын филармони:

Бидний дараагийн орсон газар. Захирлыг нь Ч.Даваасүрэн гэдэг.

Улсын филармони, Морин хуурын чуулгын нийт хохирол 357 сая төгрөг болсон. Наадмын үйл ажиллагаатай холбоотойгоор Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс яаралтай 211 сая төгрөг гаргаж үндсэндээ хохирол нь бараг л нөхөгдчихсөн юм билээ. Тиймээс одоогийн байдлаар Улсын филармони болон Морин хуурын чуулга өөрсдийн үйл ажиллагааг цаашид хэвийн явуулах хэмжээний хөгжмийн зэмсэг, хувцас хэрэглэлийг бүрдүүлж чаджээ. Мөн байгууллага, хувь хүмүүсээс 40 гаруй сая төгрөгийн хандивыг цуглуулсан байна. Одоо бол тэдгээр хандивын мөнгөөр болон бусад хөрөнгөөрөө байрандаа засвар хийж байгаа юм билээ.



За байдал нэг иймэрхүү байна. Эрхэм блогчид та бүхэн юу гэж бодож байна. Дашрамд хэлэхэд манай хандивын дансны үйл ажиллагааг хамгийн ихээр дэмжсэн, мөн хамгийн том хандивлагч болсон газар бол GoGо.mn сайт юм. Тиймээс энэ хоёр байгууллагын аль нэгийг нь сонгож бид хандиваа өгнө. Харин хандив өргөх үйл ажиллагааг тус сайтын мэдээний хэсгээс та бүхэн хүлээн авч үзээрэй. Мөн бид энэ талаарх мэдээг энэхүү дундын блогтоо ч бас байрлуулах болно.

Ингээд блогчид, уншигчид болон хандив өргөсөн нийт хүмүүс та бүхний саналыг хүлээж байна. Энэ хоёр байгууллагын алинд нь хандиваас цугласан мөнгөө өгвөл дээр вэ?

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Блогчдын уулзалтын бага сага тойм


"Монголд блогчдын холбоо" гэдэг байгууллага мэндэлсэн тухай нилээн олон блогчдын чихэнд хүрсэн байх. Холбоо маань мэндлээд анхныхаа уулзалтыг 18 ны орой зохион байгууллаа гэж. Уулзалтанд 60 гаруй блогчин залуус ирээд, хамт сууж байгаад дүрэм журмаа батлаад, тэргүүн болон удирдах зөвлөлийн гишүүдээ зоогоод, асуудлуудаа санал хураах замаар шийдвэрлээд, янз бүрийн сайхан санаа дэвшүүлээд, блогчдын дундаас төрсөн "Амьдрах хүслэн", "Монгол хүүхэд", "СОС" хөдөлгөөнүүд өөрийн үйл ажиллагаа, тайлангаа тавиад, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн байгууллагуудтай хамтран ажиллахаар болоод, З.Энхболд, Су.Батболд зэрэг УИХ гишүүдийн захиа занааг уншиж өгөөд, эцэст нь зураг хөргөө татуулсийн. Юутай ч блогчдын АНХДУГААР УУЛЗАЛТ маань амжилттай болж өндөрллөө гэж.

Цаашдаа ч бас хэлэлцэх, шийдэх, хийх ажлууд зөндөө болсоон. Тэрнийгээ дараа нь сайхан тодорхой, эмх замбараатай бичимз.
"Албан уулзалт" өндөрлсний дараагаар "чөлөөт уулзалт"-аа хийхээр нилээн хэдэн газар очсон боловч ахмадын холбооны "Баасан эгчийн төрсөн өдөр" өргөн болжийсон учир багтаж орох зай завсар хотын төвийн БАР-нд олдсонгүйэ хөөрхий. Тэгээд эцэст нь "Галлерей" гэдэг ГӨҮ ГӨҮ-ийнхний цугладаг уушийн газар очиж 30-н хэдүүлээ танилцаж, элдэв бусын зүйл ярилцаж, патер энэ тэрээ татуулж, пиав миаваа залгилсаар нэгэн өдрийг үдлээ. .

/зурган дээр дараад арай томоор хараарай. Тарсны дараа, нилээн олон хүн түрүүлээд гарчихсан байсан болхоор үлдсэн хэд нь дүрсээ үлдээв./

Манай блогчид "МОНГОЛЫН БЛОГЧДЫН ХОЛБОО" гэдэг нэрийн доор нэгэн зорилгод сэтгэл зоригоороо нэгдэн, бие биенээ дэмжиж байгаа нь үнэхээрийн бахархамаар, бас сайшаамаар. Блог бичдэггүй залуус ч бас блогын амтыг мэдрэх шиг болсон.. Блогоо мартсан зарим хүмүүс ч тууштай хөтлөе гэж ярьжийсан.

Блогчид маань хоорондоо нэгдээд юм хийвэл маш их нөөц бололцоо байгаа гэдгийг бүгд сонссон, харсан, мэдэрсэн. Аан тийм бас уулзалтанд манай Банжигийнхан, Гөүгөү-ийнхэн, Блогмнийнхэн их идэвхтэй ирж оролцсонд нь баярлснаа хэлхээ мартах нь.


Уулзалтанд миний мэдэж байгаагаар:


http://more.blog.gogo.mn


http://blogmn.net/obod

www.mongolhuuhed.org

http://Blogmn.net/profile/almas


http://blogmn.net/husliinjiguur


http://Blogmn.net/ska

http://blogmn.net/chariotebrooch


http://flower13.bblog.mn


http://batkhuu.bblog.mn

http://bafli.bblog.mn


http://gump.bblog.mn

http://saihansanaa.blog.banjig.net


http://computer.bblog.mn

http://vitaminjuulalt.blog.banjig.net


http://taikhar.blog.banjig.net

http://mygazar.gblog.mn

http://Poems.gblog.mn,

http://after.gblog.mn,

www.mongolia-issus.tk

http://stormy.gblog.mn

http://Ganders.gblog.mn

http://Anime.gblog.mn

http://onlymy.gblog.mn


http://debdeehei.gblog.mn

http://erkardo.blogspot.com


http://3apaa.blogspot.com


http://enkhuushd.blogspot.com/

http://mikarito.blogspot.com

http://oogiinoo.blogspot.com

http://gadaadhelblog.blogspot.com

http://dosu.bblog.mn


http://Policewoman.bblog.mn


http://Jijighero.bblog.mn

http://Deutschland.bblog.mn

http://magnus-mgl.bblog.mn

http://Oluul.blogspot.com


www.miniih.com админ Тамираа

www.miniih.com админ Гантулга

http://batkhuu-law.blogspot.com

http://hushuureg1.blogspot.com

http://Itsme.gblog.mn

http://jaagii-moment.blogspot.com

http://naizb.blog.banjig.net

http://it.bblog.mn

http://bodolhuwurnu.gblog.mn

http://amarsaikhan.blogspot.com


http://andromeda.bblog.mn

http://enemymgl.blogspot.com

http://zaluu-marketer.blogspot.com

http://flower.bblog.mn

http://ulemj.gblog.mn

http://igaa.blogspot.com

http://zulzaga.gblog.mn

http://addidea.blogspot.com

http://www.anduusanaa.blogspot.com гэх мэт хүмүүс ирсэн байгаан. Зарим нэгнийг нь орхичихсон байж ёстой магадгүй шүү. Түгүүл хэлээрэй.

Дараагийн уулзалт гэхэд манай блогчдын холбооны ам бүл улам олон болж, нийгмийн сайн сайхны төлөө бүгд өөр өөрийнхөө чадлаар гар биеээ нэмэрлэдэг болно гэж найдаж байна.

МОНГОЛЫН БЛОГЧИД МАШ ОЛОН БОЛОГ ЭЭ!!!

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Блогчидыг болзоонд уръя.



Блогчидыгоо болзоонд уръя гэсийн. Блог бичдэг, сараачдаг, уншдаг, шүүмжилдэг, хардаг, хашгирдаг алин ч болов хамаагүй бүгдэнтэй нь болзмоор байна.

Яах гэж байгаан? гэвэл: "Монголын Блогчидын Холбоо" гэж нэрэн доор эвцэлдэн, эвлэлдэн нэгд юү гэх санаатай.

Нэгдээд яахийн? гэвэл: Интернэтийн орчинд бүрэлдэн тогтсон мэдээллийн сангийн эх үүсвэрүүдийг ашиглан боловсрол танин мэдэхүйн, оюунлаг мэдээллээр иргэдийг хангах, ухамсар боловсролын төвшинг дээшлүүлэх төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулах ашгийн бус хүмүүнлэг иргэний үйл ажиллагааг дэмжигч сайн дурын холбоо болноо.

Болзоонд очоод юу хийхийн? гэвэл:
1. Холбооны зорилго, үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалт, хөгжлийн чиг хандлагыг танилцуулах
2. Холбооны дүрэм журамыг хэлэлцэх
3. Холбооны тэргүүнийг сонгох
4. Нөөцөө тодорхойлох
5. Хийгдэх ажлуудын талаар санал бодлоо солилцоно нөхдөө!!!

За юу ч гэсэн очоод үзий гэвэл: 2008 оны 07 сарын 18 өдөр 18.30 цагт "Хууль Зүйн Үндэсний Төв"ийн хурлын зааланд хүрээд ирээрэй..

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS