RSS
Showing posts with label Амьдрал. Show all posts
Showing posts with label Амьдрал. Show all posts

Ханиад биш Харшил

Улирал хамаарахгүй үргэлжийн ханиад хүрдэг хүн гэж ховор байдаг бололтой. Сүүлийн хэдэн өвлийг дандаа ханиадтай давсан мань мэтийн хувьд бол ханиад хүрэх нь тийм ч асуудал биш болов. Хүрлээ эм уулаа намдлаа, маргааш нь өнжөөд нөгөөдөр дахиад хүрнэ. Хоолой сөөнө, найтаана, ханиана...
Эмнэлэг, домнологоор явъя гэхээр мань шиг асуудалтай хүмүүс ная түм. Эмч нар маань ачааллаа даахгүй байж ядахад эмнүүд маань үйлчилгээгээ өгөхөө болисоор.

Тэгэхээр би өөрийгөө бодлоо. Бага байхдаа ханиагаад удаан явсан түүх алга. Ханиад хүрээ л бол ээжинхээ өлөнг уугаад , корчискоор ганц ороолгоод, содтой усаар нэг утаад л зүв зүгээр болчихдог байлаа. Харин одоо тийм биш юм. Өвөл эхлэнгүүт найтааж, ханиаж, хоолойгоо засдаг. Урь оронгуут л тэр бүх шаналгаа алга болно.
Олон жил иймэрхүү байдалтай явсан хүн чинь "Энэ бол Харшил" гэсэн хатуу дүгнэлтэнд хүрэв. Харин өвлөөс харшлаад байна уу, утаанаас харшлаад байна уу, аль эсвэл бүүр сэтгэлээрээ харшил гээчээр өвчилчихөөд байна уу яагаад байна?
За тэгээд харшил чинь ер нь юув? яаж үүсдэг юм бэ? гээд судлаад үзэхнээ "Орчин үед хоол хүнсний хэрэглээ, амьдралын хэв маягийн өөрчлөлт, агаарын бохирдолт, үйлдвэржилт, нийлэг аргаар гарган авсан төрөл бүрийн бүтээгдэхүүний хэрэглээ ихэсч, химийн бодисын үйлдвэрлэл хурдацтай хөгжиж байгаа зэргээс шалтгаалж харшлаар өвчин үүсч, өвдөөгүй нь өвчлөх магадлалтай " гэсэн юм бичсэн байх юм. Ингээд л уншихаар би бол буруу бодоогүй юм байна. Угаасаа ч буруу боддоггүй хүн. Миний ханиад гээд байсан зүйл бол яахын аргагүй ханиад биш харшил болж байна. Хүмсүүд ч гэсэн ханиад хүрсэн гэхгүй харшилтай болсон гэж ярьвал зүйтэй. Амьтан хүн "ханиад хүрчихсэн юмуу" гэвэл "харшил хө", аан бас ханиахаараа "харшил хөдөлчихлөө" гэж мэж ярих хэрэгтэй, хүүхдүүдээ.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Оноос онд

За олны буянаар оныг өнтэй давчихлаа. Он гээч энэ нөхрийг даваал даваал яваад байдаг, эргээд харахнээ нилээн хол, нилээн удаан явчихаж.
Явах зуураа унаж, өнхөрч, үглэж, мөлхөж, өндийж, өсөж, өрвийж явах нь ах нарын хэлдэгээр аз жаргал, амьдралын амт юм шиг байгаам. Амьдрал олон амттай. Харин амт бүрийг амтлах нь бас хар ухаанаар бодоход тийм сайнгүй байх. Заримдаа гашуун нь ихдээд, заримдаа хэт чихэрлэг гэсэн. За аль амтыг энэ тэр гэхэв. Олдож байгааг нь гаднаас нь хараад л амсуул амсаал, амсахгүйг нь хаяад явуул яваал баймаар юм шиг...
Он онд нэгээс илүү зорилготой ханцуй шамлаад хамраа сөхөөд л дайраад ордог манийн хувьд энэ онд асар ерөнхий ганц зорилгыг өвөрлөөд гүйж ирлээ. Амьдрал ахын амттай бүхнийг бас чихэрлэг болгоныг шуналтайгаар хазаж, амталж аваад амтгүй хэсгийг нь нулимаж хаяад, туулайтай адил хурдан, шаламгай, эрчтэй, хүчтэй байхыг хичээеэ..

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Perfect

/Pic: My son. His name is Perfect/

МИНИЙ АМЬДРАЛЫН АЗ ЖАРГАЛ, ГЭРЭЛ ГЭГЭЭ БОЛ ХҮҮ МИНЬ..

Хүү минь цэцэрлэгт орох болчихжээ.
Гэрлийн хурдаар амьдраад байгаа ч юм шиг.. Цаг хугацаа хурдан юмаа

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хөөрхий тэр бяцхан амьтан

Гэрийн цонхны доорх саданд 5,6хан сартай болвуу гэмээр хүүхдээ тэвэрч ирж орой бүр архи уудаг эцэг эхийг /2 дуракыг/ харахаас дургүй хүрч байна. Тэднийг нэг өдөр ч болтугай ойр хавийн архичидтай нийлж архи уухгүй байгаасай гэж үнэн сэтгэлээсээ залбирах юм. Ээжийнхээ мөөмийг хөхөх авч муу хүмүүстэй, муухай орчинд байгаагаа мэдэрч байгаа мэт ойр ойрхон уйлна. Бяцхан хүүгийн уйлах дууг сонсох бүрт сэтгэл минь урагдаж, өвдөнө.
Иймэрхүү хогийн, хөгийн амьтад яах гэж хүүхэд гаргасан юм бол? Энэ сайхан хүн тэднийг тоогоод ирж байхад алган дээрээ бөмбөрүүлэхийн оронд юунд ингэж зовооно вэ? Энэ бяцхан амьтан тэдэнд ямар буруу хийсэн гэж? Монголд тэр жаахан амьтныг аварч, аятайхан амьдруулахын төлөө ямар нэгэн хууль дүрэм, арга чарга байдаггүйм байхдаа??....

Би тэр бяцхан хүүгийн төлөө юу ч хийж чадахгүй байгаагаа бодохоос аймшигтай санагдаж, цээж хөндүүрлэж, дотор харанхуйлж байна... :(

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Ээж = Хайр


Би 2 сайхан ээжтэй хүн. 2уулаа намайг өөр өөр зүйл дээр магтдаг.
Амралтын өдөр эрт босоод хувцас угааж, гэр цэвэрлэхэд хадам ээж маань "ганц амарч байгаа өдрөө эрт босоод юмаа хийдэг, овоо шдээ миний хүү" гэж магтдаг.
Харин амралтын өдөр үхтлээ унтааад босч ирхэд төрсөн ээж маань "ганц амарч байгаа дээрээ 5 минут ч гэсэн ахиу амраад авдаг овоо ш дээ миний хүү" гэж магтдаг.

Ээжүүдэд үргэлж магтуулаад байдаг уу гэхээр "үгүй ээ"..
2 өөр өнцөг, 2 өөр үзэл бодол, 2 өөр хүн... Тиймээс нэгэнд нь магтуулж байхад нөгөөд нь загнуулах ч үе байна. Хааяаа бүүр уурламаар, уйлмаар, гомдоод орхиод алга болмоор үе тохиолддогч буцаад л ээжүүдийг хайрлаад, хүндлээд өөрөө гүйгээд оччихдог.
Эх хүн болохоор ч тэр үү мэдэхгүй, хайрлахгүй байхийн аргагүй болгодог ямар нэг ид шид тэдэнд нуугдаад байх шиг. .
Харин тэр ид шид гээч нь ээж гэдэг үгэндээ байна уу, хүндээ байна уу?? хайгаад хайгаад олохгүй юм..

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг худлаа

Хүн хэлээрээ гэж ёстой худлаа үг юм. Таних танихгүй хүнтэй хэл амаараа ойлголцох шиг хэцүү, гажиг юм гэж алгаа. Сүүлийн ганц нэг сар хэд хэдэн хүнтэй ойлголцох нь битгий хэл ярилцахад ч апетитгүй болчих юм.
Уур хүрч байна. Аймаар хүрээд байхийн. Бясалгахнээ, уур хүрэх гэдэг чинь өөрийнх нь бодож байсан зүйл эсрэгээрээ эргээд, санасны зоргоор бүтэхгүй байх тохиолдолд л ургаж гардаг юм шиг санагдсан. Ургаж томроод жижиг биед минь багтахгүй болоод задарчихвий дээ. Тэсэрчихгүйхэн байх юмсан..
Ер нь ч тэгээд бүх зүйл буруугаар эргэхэд ганцхан хураа дутаад байгаа ч юм шиг, эвгүй онцгүй сонин сэтгэгдэл төрөөд байх чив. Яаж уурыг барьж бясалгагч этгээд шиг бодь дүр эсгэн явах вэээээээ?????

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Тамхины тооцоо..

Ажлын жолооч ах ширхэгийн тамхи авч татсан тухайгаа ярихаар нь гэнэт "1000 төгрөгөөр 1ч төгрөг үлдээлгүйгээр хэдэн ширхэг задгай тамхи авч болох вэ?" гэдэг асуулт толгойд орж ирэв. Ямар ч үйлдвэрийн, ямар ч нэртэй, ямар ч үнэтэй тамхи байж болно. 1 тамхинаас олон ширхэгийг болон өөр өөр тамхи авах боломжит хувилбарыг бичээд байвал хэр урт жагсаалт гарч ирхийм бол???

Хамгийн гоё хувилбар дэвшүүлсэн хүнд 1000 төгрөгөөр тамхинаас өөр юм авч өгнөөө би...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Балайрал

Мессенжерээр нэг найз маань надаас "онд яаж оров?" гэхээр нь "өө ёстой тарган орлоо" гэсэн. Тэгсэн чинь өөдөөс "зааа тарган байхдаа яадийн, балай ийн" гэв. Хүүхэдтэй болохоос өмнө 52той байсан хүн чинь одоо 60 гараад талийгаад явчихаар чинь одоо тарган байхгүй яахийн гэж дэлгэцнийхээ цаанаас хэлээ хаясан. Зарим хүмүүс чинь төрснийхөө дараа нөхрөөсөө том харагддийм билээ. Тийм л болчихгүймсэн гэж хичээж байгаа хүн зөндөө л байдаг шдээ. надаас авхуулаал.. За яахав бүүр болкудаа тулаад томроод ирвэл атийгаал явдаг байх даа,кк
Шинэ оны босгон дээр ах дүүгийнд очиж аяга тагш шампанск эргүүлж яваад золтой л замдаа 2010-аа угтчихалгүй орж ирэв. Орж ирээд хуучныгаа үдэж шинийгээ бол тарган гэж жигтэйхэн, цатгалан гэж хэлэхийм байхгүй, сандруу бас сэтгэл хөөрлийг дээд цэгт нь тулгаж байгаад утгаад авчихсан гэжугам. Юм гэдэг сонин юм. Ганц хоёулаа байхын цагт он гарлаа, орлоо гэхээр идэж уух, өмсөх хувцасаа нэгт тавьж он гарангуут гудамж талбайн урт болоод котокны мөс метрлэх нь илүү сонирхолтой байсан байгаам. Гэтэл гурав дөрүүлээ болоод ирсэн чинь айлын хүүхдийн бэлэг, ёлкны модны мялалаалга зэргийг энэ тэргүүнд тавьж гэртээ хоол унд болон торт амттан мэтийгээ өөрийн гараар хийж ширээ тавгаа засч суух нь өмнөхөөс илүү сонирхол татах болж. Үүнээс харахад нөгөө сэтгэл зүйн эволюци гээч нь л энэ юм шиг .


За тэр ч яахууу. Нэг балай, гачин юм ярих гэж орж ирсийн уг нь. Малайзад он ирэх цагт архи ууж согтсон хүмүүс, бас гэрлээгүй байж буудалд орж "бамбирах" оролдлого хийсэн хосуудыг цагдаа нар баривчилсан гэсэн мэдээ үзэв. Баривчилгааг бүүр албаар 12 сарын 31нээс 1 сарын 1нд шилжих шөнө тааруулсан байгаам. За тэгээд архи уусан хүмүүс ч яахуу торгуулаал гардийм байгааз. Харин тэр хосуудын шийтгэл нь шал тэнэг. "ОЛОН НИЙТИЙН ӨМНӨ ГАРГАЖ ТАШУУРДАХ ЭСВЭЛ 2 ЖИЛ ХҮРТЭЛ ХОРИХ ЯЛ ОНООХ" гэж авсан.
Монголоороо бодуул: Гүйэ яахав дээ, тэр хайртай хүмүүс чинь шинэ оноо хамт угтая гээд буудалд ороо л биз, буудалд ороод янзүрийн юм хийх гэж оролдоо л биз, юун сүртэй ийн. Угаасаа буудалд оролгүй явсаар гэрэлсэн хос гэж байдаг чимүү, гүйчимүү, гэнэ.
Харин Малайзаар бодуул: Заваарсан юм. тэднүүс одоо гэрлээгүй байж буудалд очиж ариун сайхан, айхтар хөөрхөн бурханыг минь хилэгнүүлээд байхдаа яадийн. Бүгдийх нь омжоог гаргаж байгаад төв талбай дээр 80 банздуул таарна гэх байдаа..

Хэрвээ Монголд ингэж ташуурддаг байсан бол бүгд ядаж нэг ташуурдуулсан байх биз. Анги хамт олноороо буудалд орж архидсан, эсүүл хайртай хайргүй хүнтэйгээ буудалдсан бүүр эсүүл нэг сайхан амрах гээд орсон л байж таараа тиймээ... Тэгээд бүгл нэг ташуурдуулна. Бараг би маргааш ташуурдуулна, ирж үзээрэй гээл зурагтаар гарахтай адил юм болкуюу. Нөгөө үзэх хүмүүс нь хүртэл залхцан "үзнээ гэчихээд мартана. Тэгээд дотроо заза өнөөдөр мартчиж, нөгөөдөр л харахаас" гэцэн тэ. Төд удалгүй тэр шийтгэл үнэ цэнээ алдаж болих байлгүй .

Банздах гэснээс дээр үеийн тэр 9 эрүү шүүлт аймаар байсан байхдаа. АСУУЛТ дээр энэ тухай баахан ярьцан байсныг саначихлаа. Дээр үед ч яахав банздах, шаахайдах, хулсдах гээл байсан байна, орчин үед байвал ямар юм байхуу гэсэн чинь гарууд:
- махир хамар тэгшлэх, / энэ бараг шагнал юм шигээ/
- эмэгтэй хүний дотуур өмдний доогуур гаргах,
- хамарлуу нь цагаан будаа хийж дүүргэх,
- клизм тавих
-хоол унд өгөхгүй байх мэтийн юмнууд ярьсан байсан. Өөр ер нь юу юу ч байвал зүгээр юмбэдээ гэж /ажил хэрэг болгон бодов/...






  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хэнд ч битгий мөнгө зээл

Хүний мөс хөлний өлмийд ч хүркү болсон энэ цөвүүн цагт хүнд мөнгө зээлэх шиг тэнэг гажиг зүйл байхгүйм шиг бодогдох боллоо. Төрснөөсөө хойш өвөр түрийдээ орж өссөн багийн сайн найз нь байрыг нь барьцаанд тавьж мөнгө зээлээд байр ч гүй, мөнгө ч гүй үлдээж байсан гашуун үнэн бол ээжийн минь амьдралын нэг хэсэг. Муухай гэхэд хэтэрхий муухай дурсамжыг санах тоолондоо хэнбгуайд ч гэсэн мөнгө зээлэх, итгэх хэрэггүй юм гэж бодох боловч "за эгч минь юмдаа, ангийн хүүхэд юм чинь өгчих биз, багш бол зоолттой буцааж өгнө" гэх мэтийн цагаан бодолд хөврөн мөнгө зээлээд туучихдаг нь гэм биш зан гэлтэй. Харин эргүүлж авна гэдэг гуйлга гуйхаас ч дор юм болсоор цаг хугацаа өнгөрөх тусам найдваргүй авлага болж цайх шинжийн..

Сургууль төгсөөд ганц 2 жил болжооход мэргэжлийн хичээлийн багш таараад хүүхэд төрөх гээд мөнгө төгрөг хэрэг болоод хэцүүдэж явна.Мөнгө цаас байвал зээлээч хэд хонуулаад өгъе гэсэн. Тухайн үедээ овоо мөнгөжүү байсан болохоор олон юм бодолгүй 400 мянган цаас өгөөд " та яг өгөөрэй. танаас нэхээд байх нь ч хаашаа ийн" гээд өгөөд явуулсан одоо болтол таг.. Яг л нэг варезаар орж гарч коммент үлдээхээс цааш танихгүй хүүхэд "эгээ, хөдөө гэртээ харих гэсийн 20 мянгыг шилжүүлж туслаач. ирэнгүүтээ өгнө" гэж хэлээд тэр чигээрээ алга болдог 10 жилийн хүүхэд шиг.

Нэг үе сайн найз гэгдэж зовлон жаргалаа тоочдог байсан найз охиндоо 150 мянган цаас зээлүүлээд нилээн хэдэн сар болчив. "Мөнгөө авъя" гэж хэлснээс хойш нэг удаа 50 мянгыг эргүүлж өгөөд утасаа салгаад хэсэгтээ голров. Тэгж ингэсээр байтал дахиад хэдэн сар өнгөрчив. Хүнд юмаа өгцөн хүн чинь мартана гэж юу байхав, мөнгөний хэрэг болхоороо л санадаг хойно нэг залгасан чинь утасаа авчаад "юууун мөнгө, өгөөздээ? түр тар түмпэн шанага" гээд 2 тийшээ болчиж билээ. Иймэрхүү байдалтай найз нарын зээл ч хэлээд байвал олоон олон.

Арван жилийн ангийн хүүхэд худалдаа аж үйлдвэрийн тэнхимд ажилдаг учир ажил төрөлийн шугамаар хэдэн юм ярьдаг байлаа. Тэгсэн "шинэ жил нь болох гээд байна. 160 доллар зээлээч. 28нд өгнө" гээд албаны мөнгөнөөс авхуулаад "яг өгнө, о е" гээл явсан. Сар гаран байдгүй. Өөрлүү нь залгахаар авку, ажилруу нь залгахаар байхгүй гэнэ. Тэгж тэгж нэг ярихаар "найз нь яг ажилруу чинь орж явна, 20 минутын дараа үүдэн дээрээ гараад ир" гэх мэтчилэн бүлтэрдэг байлаа. Арга ядаад "ажлын нябо тэнхимийн нябо руу албан бичиг явуулна гэнээ. Нэрийн хор шдэ. зүгээр өгчих барьчих" гэсэн мсж бичээд орхицон чинь маргааш нь намайг дуудаад 160 доллар өгч амарсан гэжугам. Яг л дүүгийнхээ төлбөрийг төлөх гээд өөрийнхөө нэр дээр зээл авчихсан чинь төлөх хүн олдохгүй гай болохтой адил юм болсон.

Урдаас нэг ирээд удаагүй байжийтал таньдаг эгч маань хүүхэд нь гадагшаа явлаа гээд 250 мянгыг хэрэгтэй байна гэхээр нь нөхрөөрөө зээлүүлээд аваад өгцөн. Тэгээд өгөхийг нь хүлээж 2 жил болсон. Тэр өгсөн мөнгө маань эргэж ирэхдээ хэдэн төгрөг, даавуу, уут, уруулын будаг болов. Харин энэ эгчийн ганц авууштай чанар нь утасаа салгаж алга болоогүй, юу болж байгаагаа цаг тухайд нь хэлж мэдэгдэж байсан болохоор мөнгө авах гэж зоволгүй, харилцахад, дахиж итгэхэд ч зүгээр хүн шиг санагдаж билээ.

Гэх мэтчилэн танил ах, аавын авгай, ахын хүүхэд, ангийн найз, байрны хүүхэн, эгчийн нөхөр, орцны эмээ нараас авхуулаад мөнгө гуйсан хүн хаа сайгүй. Сайхан сэтгэл, хүн чанар, итгэл зүтгэл гаргаад өглөө гэхэд эргээд ирэх эсэх нь тодорхойгүй, хэрүүл уруул болоод өгснөөсөө эсийн юм болж хараалгаж зүхүүлэх магадлал хамгийн ихтэй юмаа. Бааахан зовлон тоочиж авчихаад намайг зовох үед хэн ч туслалаа гээд эргүүлээд өгөх риакци байхгүй. Тэгэхээр хүн мөнгө асуухаар БИ ХҮНД ЕРӨӨСӨӨ МӨНГӨ ЗЭЭЛДЭГГҮЙ гэчихвэл хамаагүй сэтгэлд амар, нэр цэвэр юм билээ. Зарим хүмүүс НАДАД ЯМАР Ч МӨНГӨ БАЙХГҮЙ гэдэгдээ. Тэгж ч хэлсэн болно. Гэхдээ байхгүй гэдэг үг байхгүйг дагуулдаг байх гэж би бодоод байдын. Тиймээс зээлэхгүй л гэвэл зүгээр байх. Сайн хүн олон байдаг ч саар нь бас байдаг гэдгийг мартамгүй юм.

Эцэст нь нэг талаасаа хэнд ч мөнгөний хэрэгцээ гарч байдаг. Харин нөгөө талаасаа мөнгө илүүддэггүй бөгөөд илүү мөнгөтэй хүн гэж байдаггүй юм билээ ..

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Нүд бас худалч.

Хэзээ нэгэн цагт зуун фолловерстой болох байх гэж боджээсэн чинь аягүй хурдан болчдог гэнээ. 100 дээр принт скрийн хийсэн чинь алга болчлоо. уучил таминь. Баярхүүтэй ярьж байгаад нэг нар гарахаар уулзнаа. Цаадах чинь өшөө хүмүүсийг дуудаж уулзий гэвэл гомдол нэхэгсдийг дуудна за. :)


Өчигдөр микронд суугаад явлаа. Кондуктор /Конди /нь "хар хорин, хархорин" гэж орилоол, ойртсон хүмүүсийг суух уу? суухуу? гээд зогсож байтал нэг ах ирэн орох гэтэл:
Конди: согтуу хүн оруулкуээ
Ах: хаана согтуу хүн байна?
конди: та согтуу л байшдээ. суулгахгүй.
ах: хэн согтуу ийн? би юу. уусан гээд байгаа бол үнэртээд үз, фүүү /эхнэртээ шалгуулжаагаам шиг л/
конди: өө тийм байна /үнэрэлснээ оруулчив/.
Суухдаа ах ихэд уурлаад, конди харин нилээд бантасан царайтай.. Микро хөдөлж конди орж ирээд бантсандаа: "согтуу хүн суулгачихаар орж ирээд загнаад байдаг байхгүйюү" гэж 2,3 удаа хэлсэн. Өөдөөс нь харин ах: "күэ, улаан царайтай хүн байж болдгүймүү хаашаа ийн, согтуу гэнэ шүү" гээд аягүй эгдүүцэв.
Конди хэдэн хүнийг иймэрхүү байдлаар эвгүй байдалд оруулж, ах хэдэн хүнд ингэж дуудуулсан болдоо? Үүнээс харахад чихнээс гадна нүд ч бас худалч, хамар л харин үнэнч болж таарав..

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хэл ам хийхийн ашиг тус хийгээд учир жанцан

1. Мобикомыг ярианы төлбөр дээр мөнгө нэмээд байдаг гэхээр нь нэг өдөр утасаа унтраагаад календар дээр тэмдэглээд үзсэн юм. Дараа сарын эх болж ярианы төлбөр гарахаар нь дэлгэрэнгүй билээ авлаа. Тэгээд нөгөө өдрөө хартал харин мөнгө гарцан, мэдкү утасны дугаар мугаар байдаг байштэ. 1500 төгрөг орчим. Тэгээд нягтлан мягтлан дээр нь ороод асаагаагүй өдрийн төлбөр гарсан байна энэ тэр гээл хэл ам хийгээд яваад байсан чинь "уучлаарай алдаа гарсан байна, хохиролгүй болгож өгье" гэсийн. Миний мэдэх 1500 төгрөгийг хасах юм болвуу гэтэл харин 2800 төгрөг хасагдсан шүү.

2. Гэрлийн мөнгөө сар бүр хугацаанд нь төлөөд капитанцаа аваад далд хийдэг уламжлалтай юм. Гэтэл гэнэт гэрлийн маань мөнгө дахиад нэг сарынхаар нэмэгдээд, сард 25000 гардаг бол 50000 гараад явчив. Яав ийв гээд баримтаа бариад тулгаад үзтэл мэдэгдэх но ер алга. Тэгэхээд нь өргөдөл бичээд баримтуудаа канондоод цахилгаан гардаг төв дээр нь аваачаад өглөө. Дараа нь эргээд надруу "уридны сарын төлсөн төлбөрийг чинь хасаагүй байна. Одоо хасчихлаа" гэж ярисан. Эндээс би 25000 төгрөг хэмнэлээ.

3. Гэрийхээ нэтийг Микомоос авдаг. Сардаа бараг 20000 төлдийн. 2 сараар нь төлбөрөө өгөөд нэг хэсэгтээ чих амар суудаг. Харин сунгасан өдөр хүрэхэд 14 хоног дутуу байхад нэт маань тасраад алга болчлоо. Тэр өдөртөө ярьтал төв дээр тог тасарсан гэв. Маргааш нь дахиад ярьсан. Бас л тоггүй. Тэхээр нь микомоос нэт татсан бүх айл ингээд суужээдийм болвуу гэж гайхаад чимээгүй өнгөрлөө. Дахиад маргааш нь залгатал "танайх төлбөрөө төлөөгүй байна. Тэгээд салгачихаж. 1дэхь өдөр асуугаарай" гэв. Тэр өдөр хагас сайн өдөр байсан. Хагас сайн, бүтэн сайныг өнгөрөөгөөд 1 дэхьд очиж асуутал нээрээ л тасалчихсан байдаг байгаа. Гайхлаа, төлбөрийн баримтаа ирээд үзлээ. Яах аргагүй болоогүй байлаа. Тэгж хэрэлдэж, хэлэлцэж явсаар байгаад 7 хоноцон. Урьд нь бас 7 хоног нэт тасарч байсан удаатай. Тэгээд энэ удаа ингээд орхивол дараа сард дахиад л даврана гэж бодоод нягтлангуудтай нь яритал нэг нэгэнлүүгээ чихсээр байгаад таг чиг. Тэхээр нь гомдол барагдуулах алба гэдэгрүү нь яриад учираа хэлээд "нэтээ залгуулая, таслуулсан хоногуудаа нөхөж авъя" гэсэн чинь тэр оройдоо надруу яриад "манай ажилчид алдаа гаргасан байна. Залруулга хийлээ. Өмнөхтэй чинь нийлээд 14 хоногоор нэмж сунгалаа" гэсэн. 30 хоногт 20000 гэж үзвэл 14 хоногт бараг 10000 төгрөг болно. Энийгээ бас хэмнэлээ.

Дээрхээс үзэхэд би нийтдээ 37800 төгрөг хэмнэж хэрэгтэй юмандаа зарцууллаа.

PS: Дугаар банкнаас зээл хөөцөлдөөд 4 сар гаран явсан нэгэн бүтээж чадаагүй байсаар байгаад болихоор шийдэв. Харин яг түүнтэй адил зээлийг түүнтэй адил орлоготойгоор, бас түүн шиг нөхцөлтэйгөөр хөөцөлдөж явсан эгч авчихсан. Тэр зээлийг хөөцөлдөж байсан 2 хүн юугаараа ялгаатай байв? Хариулт нь: Нэг нь байнга очиж, утасдаж зээлээ асуудаг, боломжгүй гэвэл нягталж асууж, болку дээрээ тулбал хэл ам хийдэг л байгаам..

Монголын хүнд суртал, зальжин нийгэмд хүн хэлтэй амтай байж л өөрийнхөө эрхийг хамгаалж, хохиролгүйгээр амьдарч чадах юм шиг байна.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Харийн нутагт байсаар байх уу?


Сайн байцгаана уу,

Халтар Монголд байгаа эгэл нэгэн залуугаас
Харийн нутагт суугаа анд та нартаа зориулан бичлээ

Намарын навчис алтантан гялтганах
Налгар сайхан өдөр Монголд минь үргэжилж байна.
Нэгэн үеийг зэрэгцэн залгаж өссөн
Нутаг нэгт нөхөд минь хаана байна аа.

Зовлон зүдгүүрт нухлагдсан
Зон олноосоо нүүр бууруулж
Зутруу бор энэ амьдралаас нь
Зугтан холдохоор зэхээ юу та нар минь

Хүний нутагт галаа асаахаар
Хүүдий баглаагаа задлахаа азнаж
Хэлэх үгийг минь
Хэсэгхэн зуур ч болов сонсооч..

Хотойсон цагт нь өргөлцөх гэж
Холбирсон үед нь түшилцэх гэж
Эх орондоо бид
Эзэн нь болж төрөөгүй гэж үү

Гэвч та нар минь юунд
Гэрийн бараа харахыг болив
Амьдрах арга алга гэж
Ар нуруугаа харуулах болов

Хүнгэнэн дүүлэх төмөр хөлөгтэй
Хүн та битгий хэл
Хөгширч эцсэн адгуус хүртэл
Хөл даран төрсөн нутгаа гэдэг биш үү

Атомын бөмбөгт шархалсан
Арлын наран улсын залуус
Алс холын Америкт сурахдаа
Ард үлдсэн түмнээ санаагүй бол
Азийн энэ их гүрэн байх байсан гэж үү

Эцэж ядарсан
Эх орноо бодоогүй бол
Эгц дээшээ харвах сум мэт өсөх
Энэтхэг орон байх байсан гэж үү

Учир иймээс та нар минь
Унаж өссөн нутагтаа эргэн ирж
Уруугаа харсан өрхөт гэрээ
Уухайлан босгож ирэхийг хүсье

Устган сөнөөж байгаа бусармагуудыг
Уулын боохой шиг зад намнаж
Урж тасдахаас бусдыг мэдэхгүй тэдэнд
Улс орны эзэд нь ирлээ гэж тунхаглаач!!!

Анд нөхөд минь
Ахин сайн бодооч
Алт мөнгөөр бялхасан
Америкт чи хэрэггүй
Аавдаа, ахдаа, эх орондоо чи хэрэгтэй!!!

Эгэл Монгол
2009.10.07


Энэ шүлгийг өнөөдөр Цэгмээгийн бичсэн нийтлэлийн сэтгэгдэл дундаас оллоо. /ЖИЧ: энэ шүлгийг бичсэн хүнийг олоод блогтоо оруулах зөвшөөрөл авсан болно./

Гадаад гоё, Монголд л амьдахгүймсэн, Хурдхан эндээс алга болъё энэ тэр гээл наян юм боддог л байсан. Тэгсэн чинь энийг хараад өөрийн эрхгүй үлдмээр, хаа нэгтээ арилчихмааргүй болоо явчив. Ямар үнэн үгтэй, ямар урам зориг өгсөн шүлгэв гэж магтаад амьтан хүнд уншуулмаар санагдаад болж өгдгүй. Эх орноосоо хол байхын зовлон жаргалыг өөрийн бие болоод гэр бүл дотроо бараг бүгд л мэдрээ биз. Өнөөдөр ч, маргааш ч, дараа жил ч, хэзээ ч ирэхгүй гэсэн нутаг нэгтнүүд минь байгаа л байх. Тэгвэл үүнийг уншуулаарай. Уншсан хойно чинь асууя, Та ер нь хэзээ Монголд ирэх гэж байна ?

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

/Зураг/ - 9 сарын 1ээн



Зураг дээр дарвал томоороо харагдана.

Энгийн үед зам бөглөрөөд байвал "9 сарын 1н болох гэжаагаам шиг зам пиг дүүрэн байнаа" гэж ярьжээвал зүгээр санагдаад болдгүй.
Сураг ажиг тавихнээ хичээл эхлэх өдөх Сүх ахын талбай дээр олон мянгаараа цуглаж элдэв юм хийж байгаад сургууль сургуульруугаа бутрана гэсэн. Их л сүртэй юм болох шинжийн. Харин 20 жилийн өмнө 1 дүгээр ангид орох миний үед ахын талбайгаар нэгний өдөр нэг ч хүн явдагүй байсан болтой. "Бичкэн байхдаа ийм охин байждээ, ивий ивий" гээл өөрийгөө хараад инээд хүрээд болдоггүй. Толгойгоороо дүүрэн лэнт "цэцгэлцэн", урдаа өөрөөсөө том цэцэг атгацан, нарны өмнөөс хөмсөг зангидаастай, нов номхон зогсож барьцан.ккк

Маргааш тэгээд цав цагаан цамцтай, өнгө орцон, гэрэл гийцэн хөөрхөн хөөрхөн хүүхдүүд гудамжаар гүйлдэж, автууснаас зүүгдэх байх тэ. Бодхоос хайр хүрээд байхийн...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Байр тойрсон 3 тэнэг яриа


Нэгдүгээр тэнэг яриа:
Манайх нэг байртай. Байр нь урдаа саадтай. Саад нь 2 саравчтай. Саравч нь үргэлж архичидтай. Нөгөө уудаг хэд нь саравчинд аяга тавьдаг хүртэл газартай. Тэр аяганд хүрэх хүн гэж ер үгүй. Саравч нь цонхны доод хавьд байдагийг хэлхүү шөнө архи уусан хүмүүс зодолдож дуулалдаад унтуулахгүйг яаана. Вакум цонхтой айлд ч сонсогдохгүй байна гэж түүхэнд байхгүй. Нэг сайхан нартай өглөө СӨХ-н эгч сааданд нарлаад байжийн. Түүнтэй тааралдсан завшааныг ашиглаад:
Ми /Мика/: Энэ саравчинд өдөр шөнөгүй архичид цуглачихиймаа. Хөөгөөд явуулчиж болдогггүймуу?
Сөх: Архи ууцан байгаа хүмүүсийг чинь хөөгөөд байж болку юм. Зодож нүдчих гээд хэцүү штээ.
Ми: Түгүүл хорооны ч юмуу, эргүүлийн цагдаа нараар хөөлгөөд байвал яадийн?
Сөх: Цагдаа нар хүртэл айчдимаа.
Ми: Хэн ч хөөж чадку байгаам бол энэ саравчыг авчаач. Түгүүл иркү штээ.
Сөх: Улсаас тохижуулаад саравч хийгээд өгцөн болохоор хэвээр нь байлгахгүй бол болдоггүймаа. Харин ч гурван саравч байсны нэгийг нь танай байрны хөгшчүүдийн хүсэлтээр нэгийг нь буулгасан шдээ гэнээ. Цагдаа хүртэл айгаад ойртдоггүй даварцан архичидийг ядийн болоо? Тэгээд хэн хөөж явуулах болжийнаа? гэж баахан гайхаж хоцров..

Хоёрдугаар тэнэг яриа:
Нөгөө л нэг сааданд чинь нэээх гоё цэмбийсэн охин самар чөмөөд, маружин идээд суужээв. Тэгээд идэж дуусаад тамхий татав. Татаж дуусаад маружингийхаа цаас, иш, тамхины иш ид нараа сандал дээр орхиод босоод алхав. Самрын хог бол бүүр ярилтгүй газраар цацаастай. Тэхээр нь Ми эгч Хохаг /хог хаягчыг/ араас нь дуудсан чинь харж байнаа.
Ми: Хүүе, сайн уу?
Хоха: сайн, чи чинь юу билээ?
Ми: Би энэ байранд амьдардиймаа.
Хоха: аан, би ч гэсэн.
Ми: Чи энэ хаясан хогоо авахгүй бол амьтад шавчина даа
Хоха: Энийг цэврэлдэг хүн гэж байдаг биздээ?
Ми: Байлаа гээд бүгд хаяаад байж болку шдэ тэ
Хоха: Заа за гэснээ хогоо аваад сандлын хажууд байсан хогын саванд хаячаад явав. Манай урд саданд нилээн олон сандалтай, сандал болгон хажуудаа хогын савтай. Өглөө Оюунаа гэдэг эгч сайн дураараа гарч хогыг нь түүгээд цэв цэвэрхэн болгодог. Харин үдээс хойш нүл хог болцон байдийн. Тэгээд иймэрхүү бодолтой хүмүүс нэг алхаад хогоо хаячиж чадку салхи болохоор хийсээд хогоор дүүрчдийм болвуу гэж бодсон. Хүний хөдөлмөрийг уг нь уландаа гишгэнэ гэдэг шиг хогоор дараад хаячмааргүй л байгаам даа тэ.

Гутгаар тэнэг яриа:
Манайх нэг байртай. Байр нь хэдэн орцтой. Орц болгон нь нэг жижүүртэй. Тэр жижүүрийг Ожи /орцны жижүүр/ эгч гэнэ.Ожи эгч ойрд ажлаа дутуу дулимаг хийдэг болсон нь хэн хүний нүдэнд ил. Зун гарсаар орц нүл үмхий, лифт үргэлж заваан ялаа батгана шаваад салахаа больсоноор тодорхойлогдоно.
Ми:Орц аймаар үмхий байнаа
Ожи: Харин тиймээ
Ми: Цэвэрлэхгүймүү?
Ожи: Би ийм болгосымуу?
Ми:Би ч бас ийм болгоогүй, та цэвэрлэх ёстойм бишүү?
Ожи: Ийм болгосон хүмүүс нь л цэврэлдийм байгааз..
Манай байрны айл болгон СӨХ гэдэг газар сар бүр мөнгө төлдөг. Жишээ нь манайх сард 10200 төг төлдөг. Тэгсэн хирнээ өмхий орцонд угаартах шахам амьдарч байна. Бидний төлдөг мөнгөнөөс Ожи эгчийг цалинжуулж, тохижилт энэ тэрийг хийдэггүйм бол юунд зарцуулагдаад байдаг байнаа??

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Ээж болсоон..

Ойрд ч блогоо эргэж тойрох нь битгий хэл мартах шахаж. 10 хоногийн өмнө хүүтэй болсоон. Ээж болно гэдэг ч цаанаа л нэг сайхан юм. Өөрт төрж байгаа мэдрэмж бол моруужин идхээс хамаагүй гоё. Хүүгээ хараад хэвтчүүл цаг хугацаа хэрхэн хурдан өнгөрч байгааг ч анзаарах сөхөөгүй болтлоо орон гаран болдог бололтой.
Ямар ч байсан найзууддаа хөөрхөн пандатай болсон гэдгээ дуулгачий гээд ороод ирсэн юм. Шинэ жилээр л жирэмсэн гүйгээд байсан хүн төрж үү үгүй юү?, сураг алдарлаа гээд гайхаж байгаа биз. Энэ завшааныг ашиглаад тануус ч гэсэн хүн амыг нэмэх асар их үйлсэд хувь нэмрээ сайн оруул гэе айн. ккк

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Нохойн агнуур

Манай гэр хар хорин захын хажууханд байдаг учир золбин нохой ихтэй л дээ. Гэрээс гараад явж байхад зөндөө тааралддаг. Хоолны үлдэгдэл янз бүрийн юмаа авч гараад идүүлчихдэг ч удаа цөөнгүй.
Дулаарч эхэлснээс хойш гадаа үе үе "пад пад" хийх дуу гарах боллоо. Нэг хэсэг үүл буудаад байна уу гэсэн чинь үгүй бололтой. Үнэн хэрэгтээ бол гудамжны, эзэнгүй нохойг буудаж байгаан байна. Нохой хүний сайн анд нөхөр, дээрээс нь нохойнд учиргүй хайртай дуртай байдагийн хувьд нохой буудах нь буруу гэж үздэг ч өвчтэй, галзуу нохой ихссэнээс буудхаас өөр аргагүй гэдгийг нь хүлээн зөвшөөрөх болсын. үнэхээр л галзуурчихаад амьтан хүнрүү дайраад, урж тасдаад байдаг бол буудахаас өөр яах билээ...
Нохой бууддаг хүмүүс өөрсдийгөө АНЧИН гэж нэрлэдэг юм билээ. Анчид өглөөнөөс орой болтол энэ тэрүүгээр явж гудамжны, эзэнгүй, золбин нохой байна уу? гэж хайна. Олноороо цугласан, харагдсан тиймэрхүү нохойнуудаа буудаж унагаад, машиндаа ачаад, овоо хэд болохоор нь УЛААН ЧУЛУУТЫН ХОГИЙН ЦЭГ гэдэг газар аваачиж, хоншоорыг нь тайрч аваад, нүхэнд булаад ариутгалын бодис цацаад, нүхээ дүүрэн шороогоор бөглөөд явах ёстой. Ингэж хийснээрээ элдэв өвчин эмгэг үүсгэх вирус, янзүрийн юмыг нь устгаж, хүнд аюулгүй болгох зорилготой. Энэ бол тэдний хийх ажил.
Гэтэл гадуур буун дуу их гарах болсон. Буудахын тоолонгоор ноход үхэж байгаа биз. Нохой үхэхийн зэрэгцээ анчидын талаар ганц нэг шүүмжилмээр юм гарч ирээд байдаг.
1. Буудсан анчин нохойныхоо хоншоорыг тасдаж аваад биеийг нь ачилгүй, гадуур хаяаад явсан байхийн. Хоншоорыг нь тасдаж авдагийн учир нь буудсан нохойны тоог гаргах, нохой тус бүрээс 5000 төгрөг авдагтай холбоотой гэнээ. 5000 төгрөг авч л байвал нөгөө хүмүүсийг аюулгүй болгох, нохойг булах, ариутгах гэх мэт үүргийг умартжээ гэмээр. Үхсэн нохойн газрын хөршөнд хэр удаж байж шингэх вэ? Шингэхээсээ өмнө хүмүүст элдэв өвчин тарааж, гудамжинд хог болон үлдэнэ. Түүнийг яах вэ?
2. Төрснөөсөө хойш тоглож өссөн таван нохой байлаа гэхэд 4-ийг нь нүдэн дээр нь буудаад ачаад явах хирнээ нэгийг нь үлдээчихийн. Ганцаараа үлдсэн нохой найзыгаа алдсан хүн шиг гунигтай нь аргагүй гаслаж, байрнаасаа ер босохгүй юм. Алах л ёстой юм бол яагаад тавууланг нь агнасангүй вэ? Мөн зургаан гөлөгтэй эм нохой байхад гөлөгнүүдийг нь буудчихаад ээжийг нь үлдээчив. Эм л нохой юм хойно дахиад төрнө биздээ? Бас хүүхдээ алдсан эх хүний адил зовмоор л юм шиг.
3. Агнаад, алаад, ачаад явсан нохойгоо хогийн цэгтээ булах ёстой байтал тэр хавиар амьдардаг хүмүүст 200 төгрөгөөр зардаг сурагтай. Ариутгалын бодис цацаад булж аюулгүй, халдваргүйжүүлэх асуудал бас л орхигдлоо. 200 төгрөгөөр зардагийн учир нь ойр хавийн оршин суугчид нь өөрсдөө нохон мах иддэг, мөн өвчиж шулсан нохойн махаа 1кг-г нь 500- 800 төгрөгөөр захын гуанзанд зардагтай холбоотой.. Мах үнэтэй болсон цагт нөгөө хэд нь ч авдаг гэсэн. Цагдаа нар өглөөд иймэрхүү мах зардаг хүмүүсийг барьдаг ч маргааш нь дахиад л аваад ирнэ.
Иймэрхүү маягаар хийх ёстой юмаа ёсоор нь хийхгүй байх нь элбэг үзэгдэл болсоор. Үүн дээр хэн хяналт тавьж ажиллах вэ? Хэрвээ нохойг буудаад аюулгүй болгох эцсийн алхам хүртэл хийж чадахгүй юм бол агнаад, буудаад явах хэрэг байгаа ч юмуу үгүй ч юмуу. Харин ч илүү их эрсдэл дагуулах магадлалтай санагдана. Мэдээж бүх анчид нь ингэдэггүй л байх. Зарим сул, хойрго хандаад байгаа улсаас болж бид ямар байдалд орох аюултай вэ? Тарваган тахал гэдэг шиг нохойн вирус гээч юм гарахыг хэн байг гэхэв.....

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Онд мэнд орсон

Өвөл, хавар, намараас илүү зун гэж хэлхээр хамаагүй гоё санагдаад байдаг юм. Хэлхэд амархан 3хан үсэгтэй түүн шиг улирал монголд байхгүй учраас тэр байлгүй.

Өвлийг өнөтэй, өнгөтэй, өөдтэй давхийсан гэж махийсны хүчинд санасандаа ямарчайсан хүрлээ. Тэгээд нэгэнт өвөл, хаврыг давсан юм чинь, зуныг, намрыг бас давах санаатай. Ингэж олон улирлыг олон давж чадсан юм чинь ирээдүйд бөх болж аврагыг бас давах санаатай байгаа гсн.

Зуныг хараад байхнээ гөөмөн сонин юм. Орой 6 цагын үеэр гэрийн гадаах садан дээр тайван амьсгалаад сууж дөнгөхөөр болж, Бор шар өнгөтэй байсан газар гадаргуу ногооноор дүүрч дээр нь хэд хөрвөөхөөр болж, хүмүүсийн явдал суудал хүртэл асар өөр болж.
Би бүүр ажаад байгаан. Агаарын темпертур нэмэгдэж, бороо асгарч, салхи салхилж, нар гарч байгаа цаг агаарын аль ч үед хүмүүсийн алхаа жингүүдэлд орчиж. "ингэтлээ сулидаа юу" гэмээр алхаа бол авхийм байхгүй удааршичиж. Аргагүй биз дээ хөөрхий, өвөлжин хурдан явсаар байгаад ядраа байлгүй тиймээ.

Хамаг хүмүүс удаан болохын цагт ганц чигсэн хүн хурдан байхгүй бол горьгүй гэж бодоод өвөл нэг роликтой болсон. Тэрийгээ чирээд гарч гулгая гэсэн харин талбай олддоггүй. Хаагуур хүмүүс гулгалдаад байгааг асууж сураглаад ч байдаггүй. Тэхээр нь гэртээ 2 өрөөний голд нэг л их ролик угласан, асар хурдан хүн яваал байсан, яваал байсан. Уг нь тэр жингүүдсэн олны голоор хурдан хурдан сүнгэнүүл их зүгээр юмсан. Даанч 4 хананы голд хичнээн сүнгэнээд нэмэр алга. Ер нь 4 уулын голд давхихийсан. Болуул тал газар роликоо унаад нахилзахысан гэж давархийн..

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хонхны баяр



Он эхлээл бол баяр үргэлжилчих болтоймаа. Аргагүй биздээ. Оны эхний өдөр л баяр болчиж байгаам чинь. Ерөөсөө олон баяртай байх нь нэг бодлын хэрэгтэй чим шиг /худалдаачин, наймаачны зүгээс харвал/, нөгөө бодлын лайтай чимшиг/тэмдэглэж байгаа хүний зүгээс/. Шинэ жил, багш нарын баяр, цагаан сар, эмэгтэйчүүдийн баяр, эрэгтэйчүүдийн баяр, инээдмийн баяр, төгсөлтийн баяр, хүүхдийн баяр.... яааая, асар олон баяр болжоогоом шүү. Аан тийм, энэ бүх баярын голоор хэн нэгэн БААСАН ах, эгч нарын төрсөн өдрүүдийг мартаж үл болно.
Энэ жил ерөнхийлөгч ахыг сонгох гээд хамаг байдаг сургууль, цэцэрлэгүүдийг эрт амар гэсэн үүрэг даалгавар өгсөн гэсэн. Тиймээс бүгд л хонхны баяраа эрт тэмдэглэхээр зэхэж байх шиг байна. Өнөөдөр л гэхэд шаар зүүсэн автуснууд зөндөө харагдаж байна лээ. Миний үед ерөөсөө 3 удаа л хонхны баярыг тэмдэглэдэг байлаа. 8, 10 анги, их сургууль. Гэтэл одоо цаг өөр болж.
Эгчийн хүүхэд Эрдэнэтэд, энэ жил сургуульд орох гэж байгаан. Тэгсэн чинь цэцэрлэгээ төгсч байгаа гээд төгсөлтийн баяр хийнэ. Нэг хүний 50,000 төг гэнэ. Тэрүүгээрээ мантажны зураг авхуулаад, багшдаа бэлэг, өөрсдөө жоохон найр хийх янзтай..
Сонсоод байхнээ нилээн хэдэн жилийн өмнөөс 4 дүгээр ангийн хүүхдүүд бас хонхны баяр хийдэг болсон сурагтай. Тоолоод үзэхээр: цэцэрлэгт-1, ерөнхий боловсролд-3, их сургуулийн баклаврт-1, мастерт-1, доктор-1 гэсээр ямарчайсан амьдралдаа 10-аад удаа төгсөх баяраа тэмдэглэж болохоор болж. Манайхан чинь угийн баяр хөөрд дуртай улс юм хойно удахгүй ерөнхий боловсрол, их сургууль харгалзахгүйгээр жил бүр тэмдэглэдэг болгож ч магадгүй. Ямар шалтаг мундах биш. Яахав, баяр тэмдэглэх нь муу юм биш лдээ. Тэхдээ цаашлаад гарах үр дагавар энэ тэрийг нь бодуул бас олон байх нь дэмий..
Ер нь сургууль сураад, сурсан юмаа мөнгө болгохоосоо өмнө энэ хэдэн төгсөлтийн баярт шатсаар байгаад таарах шинжтэй. Цэцэрлэгийн төгсөлт 50 мянга юм чинь ерөнхий боловсролынхон 100, 200 мянгаас буухгүй биз. Жижгүүд нь ч яахуу, идэж уугаад дуусчдым байж. Томууд бол гэцүү. Уух юм, амралт зугаалга, хонох байр сав гэсээр яваад өгөх байх. Аягүй бол сургууль, анги, зиндаанаасаа хамаараад янзүр л байдаг байх.
Ер нь хүүхдүүд нэг төгсөлтийн баяр дээрээ хэдэн төгрөг гаргаж байгаан болдоо хөөрхий??

Сониноос дээр нэг эмэгтэйчүүдийн эмч ярьжээн: "Хавар, зуны цагуудад аборт хийлгэхээр ирж байгаа охидын тоо ихэсдэг. Насны хувьд ихэвчлэн 15- 25 насныхан байдаг" гэсэн. Энэ яагүй л бол хонхны баяртай бас холбоотой байх шүү тэ. Архи дарс, зодоон нүдээнээ ярихаа болий, харин охидууд маань амьдралдаа алдахгүй, хүүхдээрээ бас өөрөөрөө тоглохгүй байвал гөөмөн зүгээр юмсан.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Дурлал яагаад сохорсон гээч?

Ойрд хараад байхнээ том жижиггүй нүл хаврын синдромтой хүмүүс. Их дурлах бас их дэмүү шдээ. Дурлал гэдэг чинь сохор байдийн, сохор юм бол яагаад сохорцийн, дурласан хүн яагаад солиотой аашлаад байдийн гэдгийг синдромтсон улс сайн мэдэж байх хэрэгтэй. Яахав, сонирхуулах үүднээс уншисан юмаа бичлээ. Эх сурвалж нь: Эмпатигийн номон дээр байсан юм.

Эрт дээр үед Солиот, гэнэн, хайр, худалч, шудрага, дурлал, атаач гэх мэт хүний хамаг л байдаг зан чанарууд хийх юмаа олж ядан нуугдаж тоглохоор болжээ. Тэгээд нуугдсан зангуудыг солиот олохоор болов. Солиот тоолж эхлэв. 1, 2, 3... Бүгд л өөр өөрийн аятайхан газраа нуугдав. Харин тоолж дуусах үед дурлал ганцаараа нуугдаж амжсангүй. Яаааг 100 гэх мөчид дурлал сарнайн талбайд ороод нуугдчив.
Нөгөө солиот чинь тоолж дуусаад хамгийн түрүүнд залхууг, дараа нь шударга, тэгээд хайр гэсээр бүгдийг нь оллоо. Харин дурлал л ганцаараа олддоггүй ээ. Олдку болохоор нь солиот уурлаж эхлэв. Гэтэл атаач зан олдку байгаа дурлалд атаархан "сарнай талбайд дурлал нуугдсан" гээд солиотод нууцаар хэлчихэв. Үхлтээ ууралсан солиот дурлалын байгаа газарлуу жад барин гүйснээ дурлалыг олоод, шидчив. Шидсэн жад нь очисноо дурлалын нүдрүү оночиж гэнэ. Дурлалын нүдийг сохолсноо мэдэнгүүтээ солиот үнэхээр харамсав. Гэтэл дурлал өөдөөс нь: "чиний миний нүдийг төлж өгч чадку л юм чинь насаараа миний нүдийг орлон хөтөч хий" гэжээ.
Ингээл дурласан хүн сохорсон юм шиг болж, солиотой зан гаргадаг болсон гэнэ лээ...
Аргагүй шдэ. Нэг солиотой юм дурлалын нүдийг сохолоод дараа нь өөрөө нүдийг нь хийгээд явжугам чинь.


За тэр ч яахуу. 4 сарын 1нд хуурсан, хууртсан хүмүүсийн тухай нэг бичкээн юм нөхөөд биччий.
3,4-р хорооллоос 1-р хорооллын Хархорин руу явах микроны кондоктор орилж байгаа нь: Хар хорин 200, хар хорин 200. Тэгсэн чинь хүмүүс пир хийгээл дүүрчихсэн. Учир нь тэндээс 300 төгрөг байдийн. Хүмүүсээ дүүргэж аваал хаалгаа хаагаал хөдөлсөн. Хөдлөөд мөнгөө хураасан чинь бүгд л 200-г өгч байна аа.
Харин кондоктор: 300 шдэ. 100-аа нэмээд өгчих.
Хүмүүс: - 200 гээздээ?
кондоктор: - 4 сарын 1-эээн. 100-аа нэмчих. Хүмүүс уурласан чинь "4 сарын 1нд ууралдгүй ийн. би таныг хуурсын.." гэсээр байгаад бүх хүнээс 300 төгрөг авчиж байна шдэ. Кондоктор бол угаас сэргэлэн гэмээр нөхөр байна лээ. Тэр микронд суугаад хууртсан хүмүүсийн нэг нь би болой. Ер нь энэ арга их зүгээр санагдсан шүү. ккк

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Эрүүл мэндийн даатгалаа яасан?




Би гэдэг хүн хувиараа бизнес эрхэлдэгийн. Тэгээд эрүүл мэндийн, нийгмийн даатгал төлөх эсэхээ шийдэж чадахгүй ная удаж байна. Учир нь: Эрүүл мэндийн даатгалд сар болгон мөнгө төлөөөл байна, төлөөл байна. Төлсөн шимтгэлээ өвдвөл л эргүүлж авна. Өвдөхгүй бол эргүүлж аваад ашиглах ямар нэгэн шанс байхгүй /зарим хүмүүс насаараа төлчихөөд нэг ч удаа эмнэлэгт хэвтээгүй байдаг л юм билээ/. Нийгмийн даатгал бол хөгширтлөө төлнө. Хөгширсөн хойноо л авч таарна байх. Ингэхээр өвдөх ч юмуу, үгүй ч юмуу мэдкү. Хөгшрөх ч юмуу тэрнээс өмнө талийгаад өгөх ч юмуу бас л мэдкү. Одоо үед төлж байгаа мөнгө нь дараагийн нэг нийгэмд хог болчиж ч магад... Улсад хэзээ авч хэрэглэхээ мэдэхгүй даатгалд мөнгө төлөх үү? эсвэл банкинд ч юмуу өөрийнхөө даатгалд зориулж мөнгө хадгалаад байх уу? гэж есөн жорын юм бодож суусаар өчнөөн хугацаа өнгөрчив өө.

Би олон юм шаардаж, хүсч байж магадгүй лдээ. Тэхдээ л
1. өөрөө өвдөөгүй юмаа гэхэд ойр донты хүмүүс маань өвчилөхөд даатгалын сангаасаа мөнгө гаргаад өгдөг байвал,
2. Хэн нэгэнд эрүүл мэндийн холбоотой хандив, сайн дурын ажиллагаанд өөрийнхөө данснаас мөнгө шилжүүлээд тусалчихдаг байвал,
3. өөрөө жижиг өвчин туслаа гэхэд заавал эмнэлэгт хэвтэхээ хүлээлгүйгээр эмнийхээ мөнгийг даатгалд төлсөн мөнгөнөөсөө төлдөг байвал уг нь зүгээр юм. Даанч өөрийнхөө нийт төлсөн мөнгөний баримжааг ч мэдэхгүй, юунд зарцуулахаа ч хянаж чадахгүй, бусдад шилжүүлэх эрх ч байхгүй учир төлөхөд харам хүрээд байх юм..

Харин банкинд сар бүр даатгалдаа зориулж /цалин сарын 500 мянга гэж бодвол 50 мянга/ 50 мянган төгрөгийг хийгээд байвал их зүгээр ч юм шиг. Ядаж л 1 жилийн дараа 600мянга болчино, дээрээс нь хүү, хүүгийн хүү гээд яваад өгнө. Хамгийн гол нь дээр хэлсэнчлэн бусдад шилжүүлж, жижиг гэлтгүй эрүүл мэндийн холбоотой хамаг юмандаа зарцуулчихна, зардалаа хяначихна. Даанч банк нь дампуурчуул гэцүү л юм болно байх.

За би буруу ярьдаг мунгинуу хүн. Нарийн ширийнийг нь сайн мэдэхгүй ч хар ухаанаар харьцуулаад харвал нэг иймэрхүү. Гадны зарим нэг орны даатгалын тухай харж байхад миний энэ хэдхэн хүсэл сонирхол байтугай их юм багтаасан байдаг юм билээ.

Ер нь над шиг хүсэлтэй залуучууд хэр их байдаг бол? Тэдний хувьд аль хувилбарыг нь сонгодог юм бол? гэсний үүднээс сэдвийг хөндөж байгаан.
Уг нь манай орны даатгалын систем нь өөрөө боловсронгуй, ядаж дээр бичсэн хэдэн шаардлагыг шийдчихсэн байсан бол дуртайяа мөнгөө төлөөд сууж байхийсан..

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS