RSS
Showing posts with label Мэдээллийн Технологи. Show all posts
Showing posts with label Мэдээллийн Технологи. Show all posts

Блогтой юм байж мөнгө олооч

Блогоороо дамжуулж мөнгө олдог гэнэ. чи хэдийг олсон, би тэдийг олсон гээд үнэн худал нь мэдэгдэхгүй наян мянган юм хүмүүс ярьж л байдаг. Би л гэхэд өөрийнхөө блогоор Гүүгэл ахаас нийтдээ 10000-аад доллар гусчаад суужээн гэвэл та нар итгэж ч магад, гүй ч байж магад. би ч яахав Санакае бас 5000-г олсон гэсэн гэж сайхан бүлтэрвэл яасын хаха. За за амны билгээс ашдын билэг гэж..

Би гэдэг хүн Спикер Групп-д жаргалтай, зовлонтой нилээн хэдэн жилээ илээж олон ч юмыг мэдэж авч, олон ч төсөл дээр ажиллаж билээ. Ер нь Толь 4, Ангууч програм, Бяцхан тархи, Компьютер Таймс сэтгүүл, www.vip76.mn гэхээр мэдэхгүй хүн бараг ч байдаггүй юм. Спикер Групп-н тухайд товчхондоо нэг иймэрхүү.
Миний арааны шүлсээ гоожуулж, амттан идэж байгаам шиг уншиж кайф авдаг сэтгүүл бол КОМПЬЮТЕР ТАЙМС /КТ/. Ажилж байхдаа үнэгүй аваад уншдаг байсын. Одоо харин таарсан газраасаа худалдаж аваад уншдын. Гэснээс гол ажилдаа оръё.
Сүүлийн үед КТ-г онлайнаар захиалж унш гээд баннер энд тэнд үзэгдэх болж. Тэгээд тэртэй тэргүй онлайн захиалга авч болж байгаам чинь сэтгүүлийн газар болон блогчид хэн хэндээ ашигтай ажиллах боломж байна гэж бодлоо.
Блогчид тэгээд юу хийх үү гэхээр: КТ-н баннерыг блог дээрээ тавиад, тэр тавьсан баннераар чинь дамжиж орж ирсэн захиалгын 10 хувийг цалин болгож авах юм. Яг л гүүгэл адсэнс шиг. Гэхдээ Гүүгэл бол баннер дээр дарахад мөнгө ордог бол КТ захиалга хийгдэхээр мөнгө орохын. Энэ бол бизнесийн энгийн зарчим.
Нэг талаас идүүртэй, хазууртай, мөлжүүртэй, бариуртай гэдэг шиг уншууртай сэтгүүлийг захиалах хүсэлтэй хүмүүс байжил байгаа. Хамгийн гол нь хаанаас захиалхаа мэдэхгүй, мэдээлэл бага байна. Нөгөө талаас блог бичиж кайф авахынхаа хажуугаар баннер тавьсан шигээ байжийгаад ганц нэг захиалгаас хэдэн төгрөг цохичоод суужийна. Энд муу юм юу байхав. Аль алиндаа л ашигтай.

ЖИЧ: КТ-г онлайнаар захиалсан хүн бүр урьд нь гарч байсан бүх дугааруудыг нь PDF файлаар нь уншиж болно. Сэтгүүлийн чанар нь маш сайн. Сар бүр хэвлэгдэн гардаг. Сэтгүүлийн өнгө үзэмж, агуулгын хувьд бол ярихым байхгүй. Захиалгын үнэ хэвлэгдэж гарсан үнээсээ 20 хувь хямд. Бас сэтгүүлийг нь дагаж гардаг СиДи-ний програмуудыг бүгдийг нь татаж авна. Жилээр захиалчуул захиалагчид нь 4 ГБ-н флэш бэлгэнд өгнө гэжугам. харин хэвлэмэлээр нь захиалуул 1ГБ-н флэш. Тэгээд харьцуулаад үзэхээр онлайн нь хамаагүй дээр байгааз.
Гадны улс орнуудад ямар ч ном сэтгүүл онлайн хувилбартай байдаг. Энэ жишгийг КТ бас дагаж эхэлсэн нь авууштай эхлэл гэж бодном. Хүүш мартаснаас энэ сэтгүүлийн СД дээр гарсан Machinarium гээд тоглоомыг өчигдөр бүтэн суугаад тоглоод дууссан. Ёстой гоё, сонирхолтой эд байсан. Татаж аваад тоглоод үзкү юү тэ .

За ингээд хүүхдүүд блог дээрээ миний блогын баруун талд байгаа шиг баннер, линк авч тавьж захиалга үйлдүүлэхийг хүсвэл m.mikarito@gmail.com -р надтай холбогдоорой. Бас коммент дээр блог болон мэйл хаягаа үлдээгээрэй. Бүүүх блог, сайтуудад зүгээр өгнө шүүү.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Би Монгол хэлийг аварч байна

Монгол хэлний товч тайлбар толь гээд 1966 онд хэвлэгдсэн ногоон хавтастай нэг их ховор ном байдаг даа. Зохиогч нь Я.Цэвэл. Түүний гаргасан ном нь Монгол хэлэнд байгаа бүүх үгийг задлаад, тайлбарлаад өгсөн байдийм. Тэр ховор нандин номыг онлайн хувилбарт шилжүүлж, хэн бүхэнд нээлттэй ашиглах боломж олгоё гэсэн хэсэг нөхөдтэй саяхан таараад хийж байгаа ажлыг нь үнэхээр сайшаамаар санагдлаа. Хийж байгаа ажлыг нь хараад боломжоороо гар бие оролцоё гээд хэдэн үг шивэв. Би ч одоогоор монгол бичгийг нь оруулаагүй л байгаа. Хүссэн хэн ч энэ толийг онлайн болгоход оролцож болох учраас олон хүн энэ ажилд сэтгэл тавин үг оруулж богинохоон хугацаанд 20,000 давсан үгтэй болгов..

Блог дээрээ, өөр сайтууд дээр юм бичихээр байнга ирдэг нэг гажиг шүүмжлэл байдаг даа. Тэр нь: "чи Монгол хэл алаад байна, монголоор бичээч, яриагаараа бичээд байна, монгол хэлийг устгаад байна" гэнээ. Анхандаа үгийн алдааг биш бичижаагаа юмны утгыг нь хараачээ гээд тас хийтэл хэлээд авмаар санагдана. Сүүлдээ хэлж байгаа юм нь зүгээр л бла бла болно. Над шиг иймэрхүү шүүмжлэлд өртдөг хүмүүс чигсэн олон байдаг юм билээ.
Тэд "Хэлмээр байгаа юмнуудаа хэлжаагаагаараа бичихэд юу нь болдгүй ийн, Уншаад потенциал нь хүркү байгаа бол уншихаа л боличино биз, Өчнөө сайхан үг үсгийн алдаагүй бичдэг сонин хэвлэлүүд зөндөө л байшдэ. Тэрийгээ л уншина биз, Ер нь Монгол хэл гэж ярихын бол над шиг Монгол хэлний хичээл дээр 100 авдаг хүүхэд байдгүй байсан байх шүү, Тэгээд ч би ганцаараа ингэж бичлээ гээд тэр аяаараа хэл соёл нь устаад алга болчино гэж юу байдийн, новш гэж" гэж хэлмээр л байдаг биз. Амьтанд хэл соёл устгалаа гэж "хараал идээд" гэдэг гүзээгээ өвтгөөд суухгүй байх нэг сайхан арга бол энэ онлайн толируу үг оруулах явдал юм. Оруулж цөхөөд байх юм нээг ч байхгүй. Эхлээд http://toli.query.mn/ гэсэн энэ сайтруу ороод эндээс зааврыг нь уншаад ажилдаа ороорой.

оруулж эхэлсний чинь дараа хүмүүс чамайг Монгол хэлний алуурчин гээд байвал "алуурчин байтлаа эх хэлээ аварч суудиймуу" гээл аягүй бардам хэлхээр гоё юм билээ.
Бүгдээрээ чадхаараа өдөрт хэдхэн минут зарцуулаад эх хэлээ аврая л даа..



  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Review- Ajaxmaa & Goojuur

Энэ 7 хоногт Монголын Айтигийн ертөнцөөр Ажаксмаа, Гоожуур хоёр сайтын хооронд болсон янзүрийн ярианууд чих дэлссэн явдал байлаа.
Нэг талаас Монголд порно агуулгатай, зовхи нь өөдөө монгол эрчүүддээ зориулсан гэсэн уриа бүхий сайт болох Гоожуур.ком /архив/. Нөгөө талаас Германд хиймэл оюун ухааны чиглэлээр эрдэм шинжилгээний ажил хийдэг, Монголын гайгүй сайн хакер гэгдэх Төгөлдөр буюу Ажаксмаа нарын тухай өөрийн дүгнэлтийг хийхийг оролдов.

Энэнээс үзэхэд: Гоожуур гэгч нөхрийн ах гэгдэх Соёлоо нь Гүүгэлд найзтай ба түүгээрээ дамжуулж Ажаксмаагийн блогыг хаалгасан болж таарах нь. Гэтэл Яахуу Групп дотор нэг ийм асуулт бүхий хуудас тууж явна. Энэ бичлэгийг хараад Соёлоо ах нь гүүгэлд найзгүй, найзтай байлаа гэхэд тэр нь хааж өгөөгүй байх нь. Мөн энийг асуусан ganbaab гэгч хэн бэ? аягүй бол Соёлоогийн дүү гээд байгаа гоожуур юмуу??
Хоёрт. Ажаксмааг айпи хаягаар нь хайж олоод сургуультай нь холбогдоод бүх мэдээллийг нь авсан гэж Гоожуур нөхөр бичижээ. Гэтэл Ажаксмаагийн албан ёсны мэдээлэл гэх Хантулга-н нийтэлсэн мэдэгдэл дээр Төгөлдөр өөрөө өөрийгөө хэлсэн гэжээ. Үүнээс үзхэд Гоожуур сайхан бүлтэрдэг нь тодорхой болж түүнд итгэж эхэлж байсан хүмүүст эргэлзээ төрүүлж эхлэв. Мөн GoDaddy гэдэг компаниар сайт хийлгэсэн. Тэр компани нь албан ёсоор хуулийн байгууллагад хандана гэсэн мөрт бичлэг дунд нь байсан. Түүний мөрөөр хайвал Гоожуур GoDaddy-с хост ашигладаг нь үнэн боловч сайт хийлгэсэн гэх баталгаа олдсонгүй. Хийлгэсэн байлаа ч Баасанжавын Соёлтулга-н төлсөн 9.95 долларын төлөө шүүхээр заргалдаад явахаар газар биш болж таарсан.
Гуравт. Гоожуур сайттай ямарч хамаагүй, зөвхөн санхүүгийн тусламж үзүүлдэг Соёлтулга болон Нандиа нарын Айпи-наас гоожуур дот комруу админ эрхээр орж байсан нь илэрсэн. Тэгэхээр Гоожуурыг хөтөлдөг хүмүүс нь тэд биш юм бол тэдэнтэй хамт нэг гэрт амьдардаг хэн нэгэн байхаас өөр аргагүй болов. Нөгөө яриад байгаа "дүү" нь юмуу? Түгүүл Гоожуур чинь Соёлтулгыхантай цуг амьдрах хүртлээ дотно байх нээ?? ..
Дөрөвт. Гоожуур сүүлийн бичлэгүүд дээрээ Ажаксмааг шахамдуулах, хүмүүст худлаа мэдээлэл цацаж, түүгээр ч барахгүй үр хүүхдийг нь хүртэл энэ хэрэгтээ татан оролцуулаж айлгах гэж оролдов. Харин үүний хариуд Ажаксмаа шинээр блог нээн албан ёсоор өөрийн хариуг бичсэн байв. Тэндээ эр хүний ёсоор өөрийгөө буруутай гэж цагдаад очиж мэдэгдэнэ гэсэн байхийн. Уншигч, дэмжигч нөхдийн зүгээс бол энэ маш харамсалтай мэдээ байлаа. "Гоожуурын өмнөөс ийм дэмий ём хийх шаардлага байгаа ч юмуу, үгүй ч юмуу?" гэсэн бодлыг өөрийн эрхгүй төрүүлэх шиг. Зарим нэг их мэдэгчийн хэлснээр бол Ажаксмаа 2-5 жил аваад гадны шоронд суух болтойм. Гэтэл байдал эсрэгээр эргэж харин ч сайн юм хийсэн гэсэн сайшаал сонсоод ирсэн байна лээ.

Төгсгөлд нь: Ажаксмаа буюу Төгөлдөрийн хийсэн зүйл, юманд хандаж байгаа хандлага нь гоожууртай харьцуулахад эсрэг тэсрэг санагдав. Би гоожуур байна гээд гараад ирүүл алуулж мэдэх болсон учир тэр хүн хэзээ ч өөрийгөө илчлэхгүй, бас хэзээ ч гомдол мэдүүлж чадку биз. Магадгүй тэр заазуур, п...а гэх сайтуудыг гоожуур өөр дүү нар ажлуулдаг байсан чим билүү хэн мэдлээ..

Минийхээр бол монголын тагнуул, эсүүл Германы цагдаагийнхан Гоожуур мэтийн садар самуун сайтуудыг Ажаксмаа мэтийн цагаан хакеруудтай нийлж цөөлжээвэл таарна.
Гоожуур, Ажаксмаа хоёрын үнэн дүрийг харж хэн нь хэн болохыг ойлгож Ажаксмаагийн талд ганхалгүй хатуу зогсохоор шийдсэн юм..

Гоожуурыг гоожуулчихлаа хө ..

Эх сурвалжууд:


http://tagnai.blog.banjig.net/

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

twitter


Нэг хэсэг блог гээд бяд мөн ч их гошуурсан даа. Аргагүй шдэ блог шиг чөлөөт цагыг хувх сордог сайхан эдийг олоогүй байсым чинь. Харин сүүлийн үед блогоос арай өөр аятайхан юм олоод, түүндээ донтоод баларч байна. twitter гээд энэ сайтаар орж бла бла хийдэг хүмсүүд бол хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз. Харин мэдкү нэгэнд нь цаг зав хомс, бичкээн зугаацмаар болсон үед блог шиг наян вм бичиж суухгүй ийшээ ороол напи напи хийгээрэй гэмээр... Юм хөгжөөд хамаг юм богиносоод, жижигрээд байна хүүхдүүд минь.

өөрийн бодол, хэлмээр байгаа зүйл, сонин гачин юм, солилцмоор байгаа мэдээлэл гээд зүсэн зүйлийн юмыг ганцхан өгүүлбэрээр бичээл болоо. Хэрэглээд байхнээ сайхан зугаа шүү.
За тэгээд нөхдүүд шинэ юм хумнаас хоцролгүй хурдан экаунт нээгээд туршаад үзүүл их зүгээр байна. Блог анх балай авчийхад сонирхоогүй өнгөрсөн хүн одоо бол гоцролттой л явж байгаашдэ тиймээ. Тиймээс эртхэн дээр нь twitter-д айн. Харин Твиттэр дээр бичдэг хүмүүс нь айди-аа үлдээгээрэй.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

1400 хүнийг төрийн мөнгөөр сургах гэнэ


XXI зуунд манай дэлхийд гарсан нэг томоохон өөрчлөлт нь тоон хэлбэрт хувиргаж болох оюуны ажил хөдөлмөрийг экспортлох бололцоотой болсон явдал юм. Аутсорсинг нь мэдээллийн технологийн давуу талд тулгуурлан оюуны хөдөлмөрийг хямд өртөгтэй газар шилжүүлэх процесс юм.

Аутсорсинг, түүний дотор мэдээллийн технологийн аутсорсингийг эрчимтэй хөгжүүлэх нь дэлхийн олон орны хөгжлийн чиг хандлага болоод байна. Аутсорсинг нь “өөрсдөө хамгийн сайн хийж чадах гол ажлаа гүйцэтгэж, бусад ажлуудаа хамгийн сайн гүйцэтгэж чадах хүмүүсээр нь гүйцэтгүүлэх” гэсэн зарчимд тулгуурласан бизнес. Тухайлбал, америкчууд санхүүгийн тайлангаа Энэтхэгийн ня-бо нараар гаргуулж, өвчтөний рентген зургийг Австралийн эмч нараар уншуулан оношлуулж байх жишээтэй. Оюуны хөдөлмөрийг задалж хуваагаад энд тэнд хийлгэснээ буцаан нэгтгэж болох энэ эрх чөлөөг цахим ертөнцийн хувьсгал бидэнд олгож байгаа бөгөөд улс орон бүр энэ хувьсгалын үр шимийг хүртэхээр тэмүүлж байна.

Аутсорсингийн үйл явц ядуу буурай орнуудад шинээр ажлын байр бий болгож, шинэ технологи нэвтрүүлэх боломж олгон хүн амын амьдралын төвшинг дээшлүүлдэг болох нь бусад орнуудын туршлагаас харагдаж байна.

Аутсорсинг нь хөгжиж байгаа орнуудын хувьд улс орондоо хамгийн сүүлийн үеийн шинэ технологийг нэвтрүүлэх, хүн амын боловсролын төвшинг өндөрт өргөн хөгжүүлэх, ажилгүйдлийг бууруулах, хөрөнгө оруулагчдын зүгээс улс оронд тавих анхаарлыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны багтаамжийг өсгөх, эцэст нь мэдлэгт суурилсан эдийн засгийг бүрдүүлж, улс орны ДНБ-ийг өсгөх гэсэн эерэг сайн талуудтай.

2007 онд Улсын Их Хурлаас аутсорсингийг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгөн “Аутсорсингийг хөгжүүлэх, аутсорсингийн мэргэжлийн ажилтан бэлтгэх” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 2008 онд 2,0 тэрбум төгрөгийг зарцуулах шийдвэр гаргасан.

Энэхүү хөтөлбөр нь Монгол улсын Ерөнхий сайдын 2008 оны 46 тоот захирамжаар батлагдсан “Аутсорсинг хөгжүүлэх, аутсорсингоор ажиллах мэргэжлийн ажилтан бэлтгэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх журам”-ын дагуу хэрэгжих юм. Хөтөлбөрийн гол зорилго нь Аутсорсингоор ажиллах өндөр түвшний хүний нөөцийг бүрдүүлж улмаар ажлын байрыг нэмэгдүүлэхэд оршиж байна.

Аутсорсингоор ажиллах өндөр түвшний хүний нөөцийг бүрдүүлж чадвал Монголчууд гадаадад гарч хүнд нөхцөлд, хөлс багатай хар бор ажил хийх нь багасч Цахим Монгол хөтөлбөрт дэвшүүлсэн 16 гол зорилтын нэг болох “Хөлсөө зарах уу? Оюунаа арилжих уу?” зорилт хэрэгжих, Монгол хүн оюундаа тулгуурлан амьдрах үүд хаалга нээгдэх боломжтой юм.

Хөтөлбөрийн хүрээнд мэдээллийн технологид суурилсан бизнес эрхлэж байгаа болон бизнес эрхлэх сонирхолтой 1400 мэргэжилтнүүдийг дараах 3 чиглэлээр сургаж бэлтгэх юм. Үүнд:
1. Мэдээллийн технологийн аутсорсинг
2. Бизнесийн үйл ажиллагааны аутсорсинг
3. Мэдээллийн технологийн япон хэл

Мэдээллийн технологийн аутсорсингийн сургалтанд компьютерийн мэргэжилтэй хүмүүс хамрагдах бол Бизнесийн үйл ажиллагааны аутсорсингийн сургалтанд бүх төрлийн инженер, дизайнерууд, өгөгдөл боловсруулах ажил эрхлэх сонирхолтой хүмүүс хамрагдах боломжтой.
Аутсорсингийн сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах тендер одоо зарлагдаад байгаа бөгөөд шалгарсан сургалтын байгууллагууд дээр 9 дүгээр сарын сүүлээс эхлэн 12 дугаар сарын дунд хүртэл сургалтыг зохион байгуулна.

Сургалтанд хамрагдах сонирхолтой хүмүүсийг www.outsourcing2mongolia.com сайтаар зочлон онлайн хэлбэрээр бүртгүүлэхийг урьж байгаа бөгөөд бүртгүүлсэн хүмүүс 2008 оны 9 дүгээр сарын 3-наас 9 сарын 15-нд Мэдээллийн технологийн үндэсний паркын 103 тоот өрөөнд байрлаж байгаа аутсорсингийн ажлын албан дээр суралцагчдад тавигдах нөхцөл шаардлагыг биелүүлж байгаагаа нотолсон бичиг баримтаа авчирч бүртгэлээ баталгаажуулах юм. Нийтдээ 1400 хүүхэд төрийн мөнгөөр сурах юм шүү..

Сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.itpark.mn болон www.outsourcing2mongolia.com вэб сайтуудаас авч болно.

Жич: Энэ мэдээлэл үнэхээр олон хүмүүст хүрээсэй гэж бодсон учир Аутсорсингийн блогчин мэргэжилтнээс нь зөвшөөрөл аван блог дээрээ тавьсан юм шүү. Мэддэг, таньдаг, сурах сонирхолтой найз нөхөддөө аль болхоор их хэлээрэй.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

RSS Feeds гэж юу вэ?

Илүү дутуу үг хэлкүэ. Өөрөө хамгийн амархан ойлгоё гэвэл энэ видеог үзээрэй. Ердөө л 4хөн минут..

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Би "бичлэгээ үнэлэгч" болсоон

Хүн биеээ, юмаа үнэлдэг дээ. Гэтэл би гэдэг хүн бичлэгээ үнэллээ. Хүний шахалтаар биш сайн дураараа.

Хэн нэгэн хүн бичлэгийг чинь аваад энд тэнд тавъя гэвэл "0 0 /нойл нойл гэж умшваа/" гэчдийн. Тэднээс мөнгө авдаггүй хэдий ч блог холбоосыг маань марталгүй оруулчуул баярладаг нэгэн. Өөр илүү дутуу юм шунадаггүй золиг шиг байгаан. Муу ч юмуу, сайн ч юмуу хэн мэдлээ.

Өчигдрөөс хэн дуртай нь таалагдуул миний блогноос бичлэг оруулаад үнэлчихдэг тийм монгол сайт олоод үзээтхэв. Түүнийг Бүүкмарк.мн гэжийн. Сайхан үнэлдийм байна лээ..

Өчигдөр хойш үнэлүүлээд 0,2,3,4 оноотой болсон хөөн би чинь. Худлаа гэвэл бичлэгийн хажуугын ногоон товчийг харку юу.
Ингэдийм байналаа энэ чинь. Тэр бүүкмарк.мн лүү ороод өөртөө нэг экаунт үүсгэчүүл хэний ч хамаагүй таалагдсан бичлэгийнхээ товч тайлбарыг бичээд сайтан дээр оруулж тавьдаг юм байна. Тавьсан бичлэгийн линк дээр нь дараад хүмүүс блогруу орж хардаг гэжугам. Уншчаад таалагдаад, санал энэ тэр нийлээд байвал нөгөө "ногоон товч" дээрээ нэг дардийм байна. Воо, энэ чинь л нөгөө "үнэлэх" шүү дэ. Нэг хүн нэг бичлэгийг нэг л удаа үнэлдэг гэсэн. Тэгээд үнэлүүлээл байна, үнэлүүлээл байна. Оноо нэмэгдээд байвал кайфтай байгаам чинь. Зөндөө олон оноо авахаараа яахийм бөө мэд. Асуусан чинь дараа нэг тэмцээн зохионоо гэснээс өөрийг хэлээгүйэ эзэн нь. Ер нь тэмцээн зохиосон зохиогоогүй кайфтайм байна лээ цаадах чинь, бичлэг нь орсон блогруу бүүкмарк-с дамжиж хүн ороол..

Блогтоо бичлэг хийчээл үнэлүүлээд, үнэлэх нь надад таатай байгаад байвал тэр чинь одоо "САЙН ДУРЫН БИЧЛЭГЭЭ ҮНЭЛЭГЧ" болдийм байгааздэ?? Тануус ч гэсэн над шиг болж, замаа заалгамаар байвал ийшээ орж үзээч. Бичлэг чинь кайфаар үнэлэгдцэн байх вий..

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Интернэт бизнес хөгжих замын садаа - Блогмн


Don’t Start an Internet Business!

Дам сонсохнээ Монголд интернэтийг хүмүүс хэрэглэдэг болсон, и-бизнес хийх нөхцөл боломж сайхан бүрдэж байна гэнэ. Хятадад сурч байх хугацаанд хичнээн хаагдмал, боогдмол ч гэсэн интернэт гээчийг ашиглаад нилээн хэдэн ногоон цохичихсон юм хойно Монголдоо ирээд ч интернэтийг ашиглаад бичкээн бизнес эхлээд үзий гэж бодлоо.
Бодож байгаад шууд бизнес гэж гүйхээ болиод бизнес сурталчилгааны маягын юм хийж үзэхээр шийдэв. Аминдаа л хүмүүсийн сэтгэхүй ямархуу байна? и-бизнес хийх боломж бололцоо нь бүрдсэн үгүйг нь харчих санаатай л.

Тэгээд Блогмн, Банжиг, ГөүГөү гэх мэт Монголчуудын маань үзэл бодол хамаг юмаа чөлөөтэй илэрхийлэх боломж нөхцөлөөр хангадаг энэ тэр гээд байдаг блог сайтууд дээр нэг блог нээгээд тэрүүгээрээ нэг фэшион болон боловсролд зориулсан хэдэн бүтээгдэхүүн сурталчлахчаам болов. Ийм өнгө үзэмж, давуу тал, онцлогтой гэдэг хэдэн үгийг холбоод очиж авах газрыг нь ч тавьсангүй мэйлээ бичээд орхиодохов.
Гэтэл тавигдаад 1 цаг болоогүй байхад Блогмн дээр блогыг маань устгасан гэсэн захиа Алмас гэж нөхрөөс хүрээд ирэв.
Яажийгаан? гээд асуугаатхавал бизнес сурталчилгааны чиглэлийн блогыг хөтлүүлэхгүй, харин мэдлэг олгож болно гэв.
Харин Банжиг бол хэв хэвээр нь одоог хүртэл байлгажийн шүү.

Дүгнэлт:


1. Монголчуудад маань интернэтээр дамжуулан бизнес хийнэ гэдэг бол ойрын хэдэн жилдээ даший шог шиг санагдав. Учир нь хүмүүсийг хамаг бүхнээ чөлөөтэй бич, сараач энэ тэр гээд байдаг Блогмн мэтийн сайтууд нь интернэт бизнесийг хөгжүүлэх нь битгий хэл замд нь садаа болж байна гэж үзэв.

2. Хүн юуг ч сурталчилж болохгүй, харин мэдлэг өгөхөөр блог нээж болно гэдэг нь бас л өрөөсгөл ойлголт мэт. Учир нь мэдлэг өгөх сайт, талбарууд интернэтээр нэг байна. Сурлаа, мэдлээ. Тэгээд сурсан мэдсэнээ ашиглюу гэсэн хүмүүстээ ямарч боломжыг олгохгүй, харин ч хааж, бариж байгаагийн илрэл гэж ойлгожугам.


3. Блог гэдэг бол хувь хүний өөрийн орон зай, өөрийн эрх чөлөөний талбар. Гэтэл Монгол хэл дээр блог бичүүлдэг гэдгээрээ дээрэлхэж байна уу? гэмээр хувь хүний цаг, хөдөлмөр зарцуулж байж хийсэн блогыг дур мэдэн устгаад хаяжугам. Би блогмн дээр блог бичих эрхээ боогдуулсан иргэн болж хувирав..

Үнэн юмыг хаана ч, хэзээ ч хэлэх хэрэгтэй биздээ??.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

УИХ гишүүн З.Энхболд: Аутсорсинг бол манай улсын дотоодын эдийн засгын хүчин чадлаас үл хамаарч явагддаг том бизнес

Улс төрийн нэгдсэн сайтын ажлаар УИХ гишүүн З.Энхболдтой уулзсан юм. Тэгээд түүний хөгжүүлэхийг зорьж тэмцэж байгаа Аутсорсингийн талаар ярилцсанаа блог дээрээ буулгая.



Та сүүлийн үед Аутсорсинг гээд МТ-н чиглэлрүү түлхүү ажиллаад байх шиг. Хэдхэн жилийн өмнө энэ тал дэр хүмүүс ойлголтгүй байсан. Яаж анх энэ зүйлийг мэдэж авсан бэ?

Би 2004 онд Америкийн Денверийн их сургуульд Магистер хамгаалаад ирсэн. Аутсорсинг гэдэг бол гараад 15 жил болж буй шинэ үг л дээ. Дэлхий даяар глобалчлалын ачаар хүн хаана амьдарч байгаагаас үл хамааран мэдлэг чадвар нь байдаг бол өөр улсын, өөр компанийн ажлыг хийх боломжыг л Аутсорсинг өгч байгаа юм. Одоогоос 15 жилийн өмнө ийм боломж ерөөсөө байгаагүй.

Монголчууд аутсорсинг гэдэг бизнесийг одоо яаж хүлээж авч байна? Яагаад анх энэ зүйлийг Монголд оруулж ирэх хэрэгтэй гэсэн санааг гаргав?
Монголд бол 2004 онд ч гэсэн Аутсорсинг гэдэг нь өөрөө их тодорхойгүй байсан. Би анх энэ Аутсорсинг гэж зүйлийг курсын ажлаараа тусгайлан судалгаа хийж байлаа. Тэгээд гүнзгийрүүлэн судлаад үзэхэд Монгол улс шиг нийт хүн амыг 70% нь 35-аас доош насны хүмүүс байдаг олон залуучуудтай газарт програмистууд маань Монголдоо сууж байгаад гадаадын ямар нэгэн компанийн ажлыг хийгээд өндөр цалин аваад сууж байх боломж байгаа юм байна гэдгийг олж харсан. 2004 оны 4 сард сургуулиа төгсч ирээд 6 сард сонгуульд өрсөлдсөн. Тэр үед би Монголын сонингуудад Аутсорсингийн талаар ярилцлага өгөхөд хүмүүс ойлгохгүй байсан. Аргагүй тухайн үед Монголд тийм үг байгаагүй юм. Тэгээд энэ үгийг ямар учиртай, ямар ач холбогдолтой үг вэ? гэдгийг тайлбарлаж эхэлсэн. Сонгуулийн дараа УИХ-н гишүүнээр сонгогдоод улсын санхүүгийн чадвар сайжрахын хирээр 2007, 2008 оны төсвийн жилээр дээд боловсролын сургууль төгссөн хүмүүсийг аутсорсингийн ажлыг хийх боломжтой болгохын тулд эхний удаа 7 тэрбум 800 сая төгрөгийг, дараагийн удаа 2 тэрбум төгрөгийг төсөвт батлуулсан. Үүнийг УИХ-н гишүүд ч гэсэн их дэмжидэг болсон. Ингээд харахаар 2004 онд ярьж эхэлж байсан аутсорсингийн бизнесийн хэмжээ хамаагүй том болжээ. Түүнийгээ дагаад аутсорсингийн нэр төрөл олон болж, энэ талаар асууж сонирходог хүмүүсийн тоо нэмэгдэж, мэйл мэёёэж их бичдэг болсон. Би өөрийн вэб сайтад Аутсорсинг гэсэн буланг нээж хүмүүст мэдээлэл өгөхийг зорьж байна.
Ер нь энэ ямар учиртай юм бээ гэдэг цаад утгыг нь олохыг хүсвэл Томас Фрийманы “Дэлхий хавтгай” номыг залуучууд сайн унших хэрэгтэй. Аутсорсинг нь өөрөө бидэнд өгөгдөж байгаа агуу том боломж шүү дэ. Үүнийг ашиглаад хурдан ажилтай, цалин өндөр, сайхан амьдрах боломж энэ л байгаа гэж үздэг дээ.

Монголчууд маань бүгд л уул уурхай, алт эрдэнэс гээд яриж байна. Энэ ер нь таны бодлоор зөв үү? Аутсорсинг юугаараа ялгаатай юм бэ? Аутсорсингийн чиглэлээр аль улс тэргүүлж байгаа бол?
Манайхан мал аж ахуй, уул уурхайгаа хөгжүүлэлгүй яахав. Гэхдээ аутсорсинг бол манай улсын дотоодын эдийн засгын хүчин чадлаас үл хамаарч явагддаг том бизнес байгаа юм. Энэ том бизнесийг хамгийн сайн хийж байгаа улс бол Энэтхэг. Жилд 20 тэрбум доллар хийж байгаа нь их том үзүүлэлт гэж боддог. Канад, Ирланд гэх мэт уламжлалт Англи хэлтэй улсуудыг эс тооцвол Хятад улс 2-т орж байна.

Түрүү жил байхаа МОСА, МТ паркын хэсэг хүмүүс Хятадын Далиан явж туршлага судалсан гэсэн. Юуг мэдэж ирсэн бэ?
Хятадын Далиан хотруу Монголын програм хангамжийн холбоотой хамтраад өнгөрсөн жил бид аялал хийгээд ирсэн. Тэнд очоод үзэхэд Далиан хот ганцаараа 15 тэрбум полларын борлуулалтыг хийж байна. Тэдний ярианаас ойлгоход ердөө л сүүлийн 10 жилд энэ хэмжээний амжилтыг гаргасан гэнэ.
Төсвөөр батлуулсан 2 тэрбум төгрөгөөр 2000 хүнийг аутсорсингийн өгөгдөл оруулдаг хүмүүсээс эхлээд системийн инженер хүртэл мэргэжилтнүүдийг бэлтгэнэ гэж тооцож байгаа.

Одоо програм хангамжын чиглэлээр тодорхой мэдлэгтэй болчихсон хүмүүсийг яах вэ? Шууд гадны зах зээлрүү оруулах юмуу?
Одоогийн Java, c мэддэг хүмүүсийг Японы зах зээлрүү чиглүүлэх зорилготойгоор Японоос аутсорсинг хийдэг компаниуд нь япон хэлээ, Англи хэлнийх нь Англи хэлээ зааж сургах гэх мэт дутагдаж байгаа мэдлэгийг нь олгохоор ажиллаж байна.

Далиан хот өөрөө тусгай бүс нутаг. МТ-н чиглэлээр олон Япон, Европ хүмүүс ажилладаг юм байна лээ. Түүнтэй адил манайхан тийм МТ-н бүс нутаг байгуулах зорилго, санаа байгаа юу?
МТ-н тусгай бүсийг байгуулахад мөнгө их хэрэгтэй л дээ. Тийм учраас дэд бүтцийг байгуулахаасаа урьтаад хүнийхээ хөгжилд анхаарая гэж УИХ шийдсэн. Ер нь хүнийхээ хөгжилд хувь нэмрээ эхэлж оруулаад аутсорсингоор талхаа олоод иддэг хэдэн мянган хүнтэй болчихвол тусгай бүс, татварын хөнгөлөлт гэх мэт олон зүйлийг дараа нь ярьж болноо. Угаасаа манай МОСА-н хамгийн гол ярьж байгаа асуудал нь өөрөө хүний нөөц л байгаа юм.

Та түрүүн хэлсэн эхний ээлжинд 7 тэрбум 800 саяыг төсвөөр батлуулсан гэж. Тэрийгээ юунд зарцуулсан бэ?
7 тэрбум 800 сая төгрөгийг болохоор 192 ерөнхий боловсролын сургуульд 1МВ-ийн интернэтээр холбоод тус бүр 21 компьютертай анги байгуулж тэр ангидаа онлайн англи хэлний сургалтыг явуулсан. Хүүхэд 11 дүгээр анги төгсөхдөө TOEFL-ийн 550 оноог авахаар төсөл боловсруулж өгсөн. Энэ нь одоо ч гэсэн хэрэгжиж байна. Миний бодлоор дараа жилийн 11 дүгээр анги төгсөх хүүхдүүд дараа жилийн 9 сарын нэгнээс бааз суурь бүх юм нь бэлэн болчихсон учраас бүтэн жил энэ төсөлдөө хамрагдаад зорьсон чадвараа олж авах болвуу гэж бодож байна. Хамгийн гол нь МТ-н сургуульд орох сонирхолтой хүүхдүүдийг сонгож авч тусгай програмын дагуу англи хэлийг түлхүү үзүүлнэ.

http://enkhbold.vip76.mn/

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Монголын МТ-ийн Инкубатор


Энэ удаагийн Мессенжер Ярилцлагаараа Монголын Мэдээллийн Тенхологийн Үндэсний Парк болон МТ-ийн Инкубаторын явуулдаг үйл ажиллагаа болон үйлчилгээ, мөн шинээр төрөн гарч ирж буй МТ-ийн компаниудыг төрөөс хэрхэн бойжуулж, дэмжлэг үзүүлдэг талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөхийг хүслээ.
Мика ярилцлагыхаа эзнээр МТҮПаркын Инкубаторын менежер П.Наранцэцэг эгчийг сонголоо..

Mikarito Mika: Сайн байна уу? Нараа эгчээ. Юуны өмнө танд шинэ оны мэнд хүргэе
Mikarito Mika: Шинэ оны анхны ярилцлагын маань саналыг зөвшөөрсөнд баярлалаа
Narantsetseg Purevjav: Сайн, сайн уу Мика. Чамд ч гэсэн шинэ оны мэнд хүргэе
Narantsetseg Purevjav: Чамд гэсэн баярлалаа
Mikarito Mika: Та өөрийгөө манай блогчдод танилцуулахгүй юу?
Narantsetseg Purevjav: Эгч нь Мэдээллийн Технологийн Үндэсний Паркад инкубаторын менежер хийдэг. Наранцэцэг гэдэг.
Mikarito Mika: Мэдээллийн технологийн үндэсний парк гэж газрын тухай сүүлийн үед зарим хүмүүс их ам сайтай байдаг болжээ. Гэвч зарим нэг нь сайн мэдэхгүй байж магадгүй. Тиймээс товчхон тайлбарлаж өгөөч. Юу хийдэг, ямар зорилготой газар вэ?..
Narantsetseg Purevjav: Манай парк 2002 онд байгуулагдсан.
1. Шинэ тулгар хөгжиж байгаа болон гадаад аутсорсингоор ажиллах мэдээллийн технологийн компаниудад бизнес эрхлэх инкубаторын таатай орчин бүрдүүлж, тэднийг цаашид өсөн бойжиж, бие даан хөгжихөд нь дэмжлэг үзүүлэх
2. Мэдээллийн технологийн инженерийн ур чадварын стандарт болон мэдээллийн технологийн инженерийн шалгалтын системийг нэвтрүүлэх, зохион байгуулах
3. Мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх
Narantsetseg Purevjav: Нэмж хэлэхэд манайх Мэдээллийн технологиор дэлхийд тэргүүлэгч орны нэг БНСУ-ын 1,0 сая ам. долларын буцалтгүй тусламжаар үйл ажиллагаагаа эрхлэн явуулах орчин нөхцлөө бүрдүүлсэн юм. Мөн инкубаторын бизнесийг эрхлэн төрөөс хувийн бизнесийг дэмжих загварыг Монголдоо бий болгохоор ажиллаж байгаа.
Mikarito Mika: Мэдээллийн технологийн Инкубаторт элсэх гэж шинээр байгуулагдаж байгаа програм хангамжийн нилээд олон байгууллага хичээдэг. Манай компани ч гэсэн хэдэн жилийн өмнө танай Инкубаторыг төгссөн.Энэ нь ч бидний хувьд их үр дүнтэй хэрэг байсан. Одоо байгуулагдаж байгаа зарим компаниуд учраа олохгүй, ямар учиртай газар гэдгийг нь сайн ойлгохгүй байх шиг. Инкубатор гэж ямар учиртай, яадаг газар вэ? Энэ талаар??
Narantsetseg Purevjav: Шинэ тулгар компаниудад бизнесээ эхлэхэд нь бүх талын дэмжлэг үзүүлснээр тэдний амжилтанд хүрэх хугацааг богиносгож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нэмэгдүүлэн, зах зээлд өөрийн гэсэн орон зайгаа эзлэх чадвартай болгосонд инкубаторын гол ач холбогдол оршиж байгаа юм.
Narantsetseg Purevjav: Хамгийн гол нь урьд нь цөөн тооны жижиг компаниуд програм хангамж боловсруулах чиглэлээр ажиллаж байсан бол инкубатор байгуулагдсанаас хойш энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдийн тоо эрс нэмэгдсэн нь инкубатор тэднийг бизнест уриалан дуудаж, зоригжуулсан хэрэг байсан гэж боддог.
Mikarito Mika: тэгэхээр ер нь шинэ төрөн гарч байгаа МТ-ийн салбарын компаниудыг туслаж дэмжих гэсэн үг үү?.
Narantsetseg Purevjav: Тиймээ.

Mikarito Mika: Одоогийн байдлаар Инкубатор байгуулагдаад хэдий хугацаа өнгөрч байгаа вэ? Хэр олон компаниуд төгсөөд бизнесээ амжилттай авч явж байна вэ?
Narantsetseg Purevjav: Одоогоор байгуулагдаад 4 жил гаран болж байна. Нийт 18 компани амжилттай төгсч гарсан.
Mikarito Mika: Инкубаторын "Компаниудыг бойжуулах" гэдэг үг миний анхаарлыг их татдаг юм. Танайх ер нь компаниудыг хэрхэн бойжуулж гаргаад байнаа?
Narantsetseg Purevjav: За бойжуулах гэдэг үгийг тайлдбарлая л даа. Манайх төрийн, ашгийн бус бизнесийн инкубатор. Инкубатор 2 чиглэлээр элсэлт авдаг.
Narantsetseg Purevjav: 1. Бизнес эхлэн эрхэлж буй компани
2. Гадаад аутсорсингийн чиглэлээр ажиллаж буй компани
Mikarito Mika: за?
Narantsetseg Purevjav: Эдгээр компанийг элсүүлэхдээ элсэлт эхлэхээс 1 сарын өмнө хэвлэл мэдээллийн байгууллагаар зар тараан элсэлтээ зохион байгуулдаг.
Narantsetseg Purevjav: Элсэлтэндээ програм хангамжийн чиглэлийн компанийг бүртгэдэг.
Элсэлтэнд тэнцсэн компанийг бид инкубаторт байрлуулан бүх талаар бойжуулах ажлаа эхэлнэ дээ
Narantsetseg Purevjav: Бид дараах чиглэлээр дэмжлэг үзүүлдэгюм. 1. Үнэ төлбөргүй ажлын байр, интернэтийн хөнгөлттэй үйлчилгээ, дотуур холбоо
2. Бизнес эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор менежмент болон маркетингийн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах гэх мэт
Mikarito Mika: Тэгэхээр танай шалгаруулалтад тэнцээд инкубарторт орчих юм бол оффис, интернэт үнэгүй, тэгээд бас сургалтанд хамрагдаж маркетингийн тал дээрээ туслалцаа авч болно гэсэн үг үү?.
Mikarito Mika: Тийм таатай орчин, дэмжлэгийг авахын тулд шинээр байгуулагдаж буй тэдгээр компаниуд Инкубаторт орохын тулд тавигдах шаардлага гэж байгаа биздээ?
Narantsetseg Purevjav: Мэдээж байлгүй яахав.
Mikarito Mika: Ямар шаардлага тавигдах вэ?
Narantsetseg Purevjav: Компаниуд инкубаторт элсэхээсээ өмнө 6 сард үнэлэгдэх бололцоо бүхий бизнес төлөвлөгөө боловсруулаад орж ирнэ
Narantsetseg Purevjav: Хамгийн гол нь Монголын зах зээлд бизнес эрхэлдэг байх шаардлагатай
Narantsetseg Purevjav: Түүнчлэн програм хангамийн чиглэлээр үйл ажиллагаа 3-аас илүүгүй жил явуулсан байх шаардлагатай байдаг.
Mikarito Mika: Хэрвээ тухайн компани хэрхэн төлөвлөгөө гаргахаа мэдэхгүй бол бас танайд хандаж зөвлөгөө авч болох уу?
Narantsetseg Purevjav: Болно. Инкубаторт элсэхээсээ өмнө манайхаас ирж үнэгүй зөвлөгөө авч болно
Mikarito Mika: хэрвээ тухайн төлөвлөгөө нь биелэгдэх боломтой байх аваас танай зүгээс зөвлөлдөөд хариу хэлнэ гэж ойлголоо.
Mikarito Mika: Танайх хэрвээ зөвшөөрвөл хэдий хугацаанд хариуг нь хэлж, МТҮП-таа хүлээж авдаг вэ?
Narantsetseg Purevjav: Бид элсэлт зохион байгуулахдаа хөндлөнгийн комисс гарган элсэлт явуулдаг. Паркын удирдах зөвлөлийн шийдвэр 10 хоног дотор гардаг. Дараа нь УЗ-ын шийдвэр гараа л бол байрлуулж болно гэсэн үг.
Mikarito Mika: Шинээр үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниудыг бойжуулаад гаднаас ажил зуучилж өгдөг гэсэн? Танайхыг байнга ажлаар хангана гээд зарим хүмүүс ойлгочихсон байдаг?
Narantsetseg Purevjav: Бид ажлаар хангахгүй. Харин ажил олоход нь зуучилж, дэмжиж өгдөг.
Narantsetseg Purevjav: Харин ажлын нь явуулах орчин байраар хангана гэсэн үг л дээ.
Mikarito Mika: аан
Mikarito Mika: Танайх сүүлийн үед аутсорсинг тал дээр илүү анхаарлаа хандуулж байгаа гэж сонссон?
Narantsetseg Purevjav: Тиймээ.Манай байгууллага аутсорсингийн үйл ажиллагааанд маш их анхаарлдаа хандуулж ажиллаж байна. Манай орлогч захирал болон гадаад ауисорсинг хариуцсан ажилтан нар Хятадын Далиан-д туршлага судлаад ирсэн. Энэ чиглэлээр маш их ажил хийж байгаа лдаа. Энэ талаар бичих гэхээр маш их цаг гарах байх
Mikarito Mika: Тэгвэл дараа сонирхсон хүмүүс аминчлан асуух хэрэгтэй юм байна шүү. хэ хэ
Mikarito Mika: Инкубатор байгуулагдаад бараг 5 жил болж байна, энэ хугацаанд ямар үр дүнтэй ажиллав?
Narantsetseg Purevjav: Манайх маш их үр дүнтэй ажилласан гэж бодож байна. Тэдгээрээс товч хэлэе л дээ
Mikarito Mika: за?
Narantsetseg Purevjav: Өнгөрсөн жилүүдэд инкубаторын 12 удаагийн элсэлтэнд 120 орчим ААН, иргэн хамрагдаж, нийт 47 компанийн 500 гаруй ажилтан инкубаторын үйлчилгээг хүртсэн байна. Энэ нь програм хангамжийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг үндэсний компаниудын дийлэнх хувийг эзэлж байгаа юм.
Narantsetseg Purevjav: Одоо инкубаторт 17 компани байрлаж байгаа бөгөөд 18 компани инкубаторыг амжилттай төгссөнөөс зарим нь дотоодын зах зээлд байр сууриа эзэлсэн томоохон програм хангамжийн компани болоод байна. Үүнд инкубаторын шилдэг төгсөгч Интерактив, Юу Эс Ай /USI/, ЕСМ, Старсофт компаниудыг дурьдаж болно.
Ихэнх компаниуд инкубаторт элсэхдээ 3-10 ажилтантай байдаг бол төгсөхдөө 10-50 ажилтантай болж ажлын байраа нэмэгдүүлдэг. Нийт дүнгээр компаниудын ажиллагчдын тоо инкубаторт байрлаж байх хугацаанд 150-иар нэмэгдсэн байна.
Mikarito Mika: Хөөх, чамлахааргүй их амжилт байна шүү,
Narantsetseg Purevjav: Ихэнх жижиг гэсэн компаниуд тодорхой хэмжээнд дэмжлэг аваад манайхаас гараад зах зээлд амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа л даа
Narantsetseg Purevjav: Манайхруу сүүлийн үед програм хангамжийн компаниуд маш их ханддаг болсон
Mikarito Mika: МТ-ийн Инкубатор нь шинэ, жижиг МТ-ийн чиглэлийн компаниудыг дэмжээд л байна. Үүнээс гарч байгаа ач холбогдол нь юу вэ?
Narantsetseg Purevjav: Бидний тодорхойлсноор:
• Мэдээллийн технологийн инкубатор нь Монголд анх удаа инкубаторын бизнесийг эрхэлж, төрөөс хувийн хэвшлийг дэмжих бодит загвар болсон
• Мэдээллийн технологийн бизнесийг төрөөс дэмжих нь олон улсын жишигт нийцсэн, цаг үеэ олсон, салбарын хөгжлийг хурдасгах нэгэн хүчин зүйл болохыг нотлон харуулсан
• Гадаад аутсорсингийн үйлчилгээ эрхлэхийг эрмэлзэгч компаниуд шинээр байгуулагдаж, шинэ дэвшилтэт технологи нэвтрэх тааламжтай нөхцөл бүрдэж эхэлсэн юм.
Mikarito Mika: 2008 онд танай зүгээс ямар ажил хийе гэж төлөвлөөд байгаа вэ?,
Narantsetseg Purevjav: Бид инкубаторт байгаа компаниудаа хамтын ажиллагааг нь сайжруулах, гадаад зах зээлээс ажил олоход нь зуучлах, ажиллагчид болон удирдах ажилтнуудыг сургалт зохион байгуулах гэх мэт ихээхэн ажил хийнэ гэж бодож байгаа.
Mikarito Mika: Цаашдын зорилт??
Narantsetseg Purevjav: Цаашдаа ер нь:
• Экспортод чиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор татвар, дэд бүтцийн таатай орчин бүхий мэдээллийн технологийн тусгай бүс болон өргөжих,
• Инкубаторын компаниудын хүний нөөцийг хөгжүүлэх олон улсын төвшний сургалт, семинарыг системтэйгээр зохион байгуулах,
• Дижитал контентийн чиглэлээр ажилладаг инкубаторын компаниудад бизнесийн таатай орчин бүрдүүлэх зорилгоор дүрс, дуу авиа, хөдөлгөөн оруулах гэсэн томоохон зорилттой байгаа.
Mikarito Mika: Дараагийн элсэлтээ хэзээ авах вэ?
Narantsetseg Purevjav: Бараг 2008 оны сүүлээр болох байхаа.
Mikarito Mika: Таниас асуугаагүй үлдээчихсэн зүйл байж магад. Хүмүүст хэлэхийг хүссэн зүйл байвал?
Narantsetseg Purevjav: Хамгийн гол нь эгч нь ярих зүйл маш их байгаа боловч цаг их бага байлаа. Би програм хангамжийн чиглэлийн бүх компаниудаа манайд ирж дэмжлэг аваарай гэж хэлмээр байна. Манай үйлчилгээ инкубаторын тухай мэдээллийг www.itpark.mn ээс авч болноо.
Narantsetseg Purevjav: Юунаас түрүүн инкубаторын үйлчилгээний талаар бусдад мэдээлэл өгөх завшаан олгосон Микадаа баярлалаа
Mikarito Mika: шинэ оны анхны ярилцлагыг минь баялаг мэдээллээр дүүрэн өгсөнд дахин баярлалаа. Танд сайн сайхныг хүсье
Narantsetseg Purevjav: Эгч нь ч гэсэн чамд сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Мика: МТ-ийн Инкубаторын газартай харилцахыг хүсвэл доорх хаягаар хандаарай.

Монгол Улс, Улаанбаатар- 210646
Сvхбаатар дvvрэг, Бага тойруу-49
Мэдээллийн технологийн vндэсний парк
Утас: (+976-11)-327123, (+976-11)-318042
Факс: (+976-11)-312918
Э-мэйл: info@itpark.mn
Веб: http://www.itpark.mn

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хятад, Ирак, Энэтхэг, Пакистанаас блогспотруу орох нь

Хятадаас (Энэтхэг, Пакистан, Ирак бас бус орнууд байдаг гэсэн) гадагшаа ханддаг нилээд хэдэн сайт хаалттай байдаг. Жишээ нь БЛОГСПОТ, ВОРДПРЕСС, ФЛИКЕР гэх мэт.
Саяхан гэхэд ЮТУБЭ хаалттай байж байгаад онгойсон. Энэ нь ч Хятадад байдаг мань мэтийг их баярлуулсан даа хөөрхий..
Миний хувьд БЛОГСПОТруу орж чадахгүй учир блогоо бичихэд нэг хэсэг үнэн хүндрэлтэй тулгарч байлаа. Тийм ч учраас янз бүрийн арга хайж, боломжийг илрүүлэх санаатай нилээд олон юмыг оролдож туршиж үзсэн. Гэвч ямарч ахиц гарахгүй байсан учир блогоо нүүлгэе ч гэж бодож байсан удаатай... Тэгээд удаан хайсны эцэст БЛОГСПОТоор чөлөөтэй тэнэж болох гарц олсон юм.
Энэ удаа "ХААЛТТАЙ" орнуудад суугаа блогчиддоо 2 янзын арга зааж өгөхөөр бэлдэв.
1. БЛОГГЕР-р дамжин өөрийн блогт бичлэг нэмэх, блогныхоо царай зүсийг харах, сэтгэгдлүүдэд хариу бичих.
2. ИНБЛОГС-р дамжин бусдын блогыг унших, сэтгэглдээ үлдээх.
Эдгээр нь зөвхөн блогспот дээр үйлчлэнэ гэдгийг анхаараарай.

БЛОГГЕР-р дамжин өөрийн блогт бичлэг нэмэх, блогныхоо царай зүсийг харах, сэтгэгдлүүдэд хариу бичих.
Хэдэн сарын өмнө БЛОГСПОТруу орож болохгүй ч БЛОГГЕРлуу ордог болохыг нь мэдээд блогоо тасралтгүй бичиж ирсэн. Энүүгээр байдаг зарим нэг хүмүүс блогоо бичиж чадахгүй учир хаасан гэж сонсож байсан. Тиймээс яаж бичлэг нэмэх болон өөрийн блогыг харж болохыг журмын нөхөддөө зураг хөрөгтэй нь зааж өгье гэж бодлоо. Их амархан шүү..
1. Эхлээд БЛОГГЕРруу орох хэрэгтэй.


2. БЛОГГЕР-н нүүр хуудасруу орно. Тэгэхээр нэг иймэрхүү байдалтай харагдана.


3. Layout гэсэн дээр дараарай.


4. Урьдчилан харах буюу Preview гэсэн дээр дарна.


5. Ингээд л таны блог яг одоо ямар байна гэдэг нь шууд харагдах болно.


6. Танд бичсэн сэтгэгдлүүдэд хариу бичих. Та өөрин блогоо үзэж чадах болсон учраас сэтгэгдлийнхээ тоог харж болно гэсэн үг.

Скролоороо сэтгэгдэлүүд дээр нэг дарахад дахин нэг цонх нээгдэх ба тэнд танд үлдээсэн сэтгэгдэлүүд гарч ирнэ. Ингээд л та бусдад комент үлдээдэгтэй адил өөрийн уншигчдад хариу бичиж болно гэсэн үг юм..

ИНБЛОГС-р дамжин бусдын блогыг унших, сэтгэглдээ үлдээх.
Ямар нэгэн баяр ёслолоор ч юмуу, ганц нэг аз нь тохиосон үед БЛОГСПОТ-г нээж бид нарыг (ялангуяа Ига мань 2-ийг.ккк) "жаргаадаг" байлаа. Орсон дээр нь гээд Зараа-н хэлдэгээр хурууныхаа хурдыг шалгаж, харахыг хүсч байсан блогуудруугаа хальт мульт шагайдаг байлаа гэж.. Гэхдээ одоо ингэх хэрэггүй боллоо.
Зөвхөн http://www.inblogs.net/ энэ линкрүү ороод доорх байдлаар бичихэд л болно.

Жишээ нь: http://www.inblogs.net/mikarito гэхэд Mika's Blog -руу орно.
Зөвхөн энэ хэдэн үйлдлийг хийхэд л та БЛОГСПОТ дээр байрлах бусдын блогруу чөлөөтэй орж, мөн сэтгэгдэл үлдээж болох юм. Яг л шууд үзэж байгаа мэт ямар ч хүндрэл гарахгүй. Сайхан байгаа биз?

Жич: Энэхүү бичлэгийг хүссэн бүх хүмүүс өөрийн сайт дээрээ Mika's Blog -ийн нэрийг дурьдан хуулбарлан тавьж болно.

Хятад, Ирак, Энэтхэг, Пакистанд суугаа Монголчууд таны сайтруу ихээрээ хандах болтугай.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Microsoft - 13аас дээш насныханд

Microsoft-оос гаргасан 13-аас дээш насныханд зориулсан рекламыг хүргэж байна.
Күүл!! Пасспорт нэхээд наасан. kkk


Guys Just See What Microsoft Have Done - video powered by Metacafe

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Мэдээллийн Технологийг сонгон суралцах нь

Блогоор минь байнга эргэлддэг хүмүүстээ зориулж хамгийн хэрэгтэй мэдээллийг цэгцтэй хүргэхийг хүссэн учир "Мессенжер Ярилцлага" гэх шинэ буланг нээлээ.
Хэнд, ямар мэдээлэл хэрэгтэй байна? тэрийгээ сэтгэгдэл оруулах маягаар надад шууд хэлээрэй. Чиглэл энэ тэр ер хамаарайхгүй шүү.
Хэлэхээр чинь мэргэжлийх нь хүнтэй саайхан ярилцаад блогтоо оруулхыг бодноо...
Анхных учир алдсан, эндсэн юм байгаа л байх. Эртхэн хэлчий гэсэн. хэ хэ

Эхнийхээ ярилцлагыг APTECH Worldwide Mongolia сургалтын төвийн захирал, "JCI-Leader"-ийн ерөнхийлөгч, Лхагвасүрэнгийн Саянаа эгчтэй ярилцлаа.


mika: сайн байна уу? Саянаа эгчээ
Sayanaa Lkhagvasuren: Сайн. сайн уу Мика
mika: Би танитай хэсэг зуйлийн талаар ярилцах хусэлтэй байна. Би блогчиддоо зориулж МТ-ийн салбарын талаар цэгцтэй мэдээлэл өгмөөр байна. Би ч энэ талаар өөрөө их сонирхолтой болхоор бусад хүмүүсийг бас мэдээсэй гэж бодоод.., Та надад туслах уу?
Sayanaa Lkhagvasuren:за, тэгье
mika: Та миний блогын уншигчдад еерийнхее тухай танилцуулна уу?
Sayanaa Lkhagvasuren:Би одоо APTECH Worldwide Mongolia сургалтын товийг удирдаж ажилладаг. Манай тов бол Энэтхэг улсын мэдээллийн технологийн боловсролыг францайзийнгийн гэрээгээр Монголд оруулж ирж, програм хангамж, мултимедиа зэрэг чиглэлээр сургалт явуулдаг байгууллага юм.
Миний хувьд гэвэл АНУ-д олон улсын харилцааны чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан, МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг бакалаврын зэрэгтэйгээр дуургэсэн
mika: Би таныг Монголын Мэдээллийн Технологийн салбарын боловсон хучин бэлдэх ажилд унэтэй хувь нэмэр оруулж байгаа хүн гэж хувьдаа үздэг. Тиймээс ч таныг енеедер блогынхоо хүндтэй зочноор урьж байна.
Sayanaa Lkhagvasuren:маш их баярлалаа,
mika: Тантай енеедер ярилцах сэдвээ МТ-ийн салбарын хүний неец, сургалтын систем, чанар, ирээдуйн чиг хандлагын тухай ярилцая гэж бодлоо.
Sayanaa Lkhagvasuren:маш чухал сэдэв сонгосон байна

Sayanaa Lkhagvasuren:Манай APTECH Mongolia товийн мотто бол "Монгол улсын мэдээллийн технологийн салбарын боловсон хучин хогжуулэх итгэлтэй тунш" гэж би оорсдийгоо тодорхойлсон байгаа богоод энэ зорилгоо биелуулэхийн толоо ажиллаж байгаа
Ер нь Монгол хуний оюун ухааны хогжлийг тулхуу анхаарч ажиллавал хэзээ ч дуусашгуй нооц бололцоог бий болгож болно гэж би боддог
Sayanaa Lkhagvasuren:тэр ууднээс суулийн жилуудэд манай засгийн газар, хувийн хэвшил мэдээллийн технологийн салбарыг тэргуулэгч салбар болгон ажиллаж байгааг маш зов сонголт гэж бодож байгаа
mika: тийм шуу, Танай тевийн хэмжээнд одоогоор нийт суралцаж байгаа болон суралцаж тегссен нийт хэдэн оюутан байна вэ?
Sayanaa Lkhagvasuren:Манай APTECH Mongolia сургалтын тов 2007 оны 1-р сард Улаанбаатар хотноо нээлтээ хийж албан ёсоор уйл ажиллагааг эхэлсэн байгаа. Одоогийн байдлаар манайх АССР буюу APTECH Computer Certified professionals гэдэг хотолборийг хэрэгжуулж байгаа. Энэ нь 2 жилийн хотолбор тул одоогийн байдлаар тогссон хун гэж байхгуй байгаа. Гэхдээ манайд сурч байгаа хумуусуудийн ур чадвар сар сараар нэмэгдэж байгаа богоод 2008 оны 12-р сараас эхлэн мэдээллийн технологийн ондор ур чадвартай мэргэжилтнуудийг Монголын МТ-ийн ходолморийн зах зээлд нийлуулэх болно
mika: Миний хувьд мен адил Монголын засгийн газар суулийн уед дэмжиж ажиллаж байгаа нь талархууштай байдаг. Танай төв нээгдсэн нь ч мен адил их бахархууштай. Яагаад заавал МТ-ийн чиглэлийн мэргэжилтэн бэлдэх болов?
Sayanaa Lkhagvasuren:Ер нь Энэтхэг улс МТ-ийн мэргэжилтнуудийг бэлтгэдэг уурхай гэж хэлж болно.
Sayanaa Lkhagvasuren:Суулийн жилуудэд Энэтхэгийн МТ-ийн мэргэжилтнууд дэлхийн хамгийн томоохон, дээд зэрэглэлийн компаниудад ажиллах болсоныг хун болгон мэддэг
Sayanaa Lkhagvasuren:тэгэхээр энэ мэргэжилтнуудийг бэлтгэдэг боловсролын системийг Монголд оруулж ирвэл манай мундаг, ухаалаг, оорийгоо хогжуулэх сонирхолтой залуучуудад Монголдоо суралцах боломжийг бурдуулвэл Энэтхэг улс очиж сурахаас 1-рт зардал багатай, 2-рт гэр орондоо амьдрангаа дэлхийн хэмжээнд хулээн зовшоорогдсон боловсрол эзэмших бурэн боломжтой болно гэж узсэн юм.
mika: Монголд хумуус тэр бур энэ чиглэлийг сонгон суралцах нь еерт болон Монгол улсын маань ирээдуйд ямар ач холбогдолтой болохыг тэр бур сайн мэддэггуй. Тэр талаар та багахан мэдээлэлийг хургэхгуюу?
Sayanaa Lkhagvasuren:Мика, чиний энэ тавьсан асуулт маш чухал асуулт.
Sayanaa Lkhagvasuren:Монгол улсын хун ам бага, нутаг дэвсгэр уудам гээд зовхон газар дор байгаа байгалийн нооцоо ухаад, хогжноо гээд яваад байвал энэ нооц нь дуусч, бид нар одоо эдийн засгийн, нийгмийн маш хэцуу байдалд орсон Африкийн орнуудын нэгэн адил болох аюултай
Sayanaa Lkhagvasuren:Харин ууний оронд МТ-ийг тэргуулэгч салбар болгон, оорийн хун амаа МТ-ийн мэргэжилтнууд болгохоор чиглэж ажиллаж байгаа Вьетнам зэрэг орнууд бид нарын хувьд судлаж, тэр нараас тэргуун туршлагыг нь авах нь чухал гэж бодож байна
mika: Тиймээс Монголчууд маань газар доорхоо биш, толгой дотрохоо ухаж амьдар хэрэгтэй тийм уу?
Sayanaa Lkhagvasuren:Яг унэн!
Sayanaa Lkhagvasuren:хуний халаасанд байгаа монгийг нь авч болно - харин толгойнд нь байгаа мэдлэгийг авч болохгуй гэж сайхан уг байна
Sayanaa Lkhagvasuren:Ногоо талаасаа МТ-г нэвтрээгуй салбар гэж угуй болж байгаа оноо уед МТ-ийн мэргэжилтнуудийг хэрэгцээ улам ихээр нэмэгдэж байгаа, нэмэгдэх ч болно
mika: За, Монголчууд маань толгойгоо ажилуулан хоолоо олж идэх хэрэгтэй хэдий ч яагаад заавал МТ-ийн чиглэлийг сонсон суралцах хэрэгтэй гэж? МТ-ийн хегжил дэлхийд ямар тувшинд явж байгаа, Монголд ямар байгаа? мен ирээдуйн чиг хандлагын талаар хэлж егне уу?
Sayanaa Lkhagvasuren:эмнэлэг, нисэх онгоц, галт тэрэг, хонгон ба хунд уйлдвэрлэл, гээд бух салбарууд ур огоожээ нэмэгдуулэхийн тулд заавал МТ-ийг хэрэглэж байгаа шуу дээ
Sayanaa Lkhagvasuren:Хамгийн энгийн жишээ гэж хэлэхэд - 1996 онд Мобиком уйл ажиллагаагаа эхлэхэд гар утас тансаг хэрэглээ байсан. Одоо 11 жилийн дараа миний 72 настай ээж гадаа гарахдаа заавал гар утсаа авч гарч байна.
Sayanaa Lkhagvasuren:Энэ чинь л МТ-ийн хогжил
Sayanaa Lkhagvasuren: Манай Монгол улс дахь МТ-ийн хогжил маш ондор хурдастай явж байгаа гэж хэлж болно. Манай Монголын програм хангамжийн компаниуд гадаадын компаниудын захиалагт ажлыг хийж эхлээд хэдэн жил болж байна
Sayanaa Lkhagvasuren:Тэхээд манай улсад МТ-ийн салбарыг хогжуулэхдээ зовхон Монголдоо ажиллах мэргэжилтэн бэлтгэхээс гадна, гадаадын компаниудын захиалгат ажил /outsourcing/ болон гадаадад очиж бусад ондор зэрэглэлийн мэргэжилтнуудтэй мор зэрэгцэн ажиллахыг зорьж, боловсролыг эзэмшиж ажиллах ёстой гэж бодож байна
mika: Сайхан тайлбарлаж еглее.
mika: МТ-ийн салбар хурдацтай хегжиж байгаа, ирээдуйн хандлага маань ч маш еселттэй байгаа учир энэ чиглэлийг сонгон суралцах хэрэгтэй гэсэн уг байх нь
Sayanaa Lkhagvasuren:Тэр утгаараа манай залуучууд юуны туруунд оноогийн нийгэмд, зах зээлд хэрэгцээтэй мэргэжил сонгон суралцах хэрэгтэй
Sayanaa Lkhagvasuren:МТ-ийн салбар мань одоо унэхээрийн чухал салбар гэдэг утгаараа хуний, улс орны, ямар ч салбарт нэвтэрсэн байгаа энэ уед зах зээлд хэрэгцээтэй мэдлэгийг эзэмшсэн МТ-ийн мэргэжилтнууд маш их эрэлт хэрэгцээтэй байх болно
mika: Тэгвэл МТ-ийн чиглэлээр суралцахыг хуссэн залуучууд ямар ямар гол нехцел бололцоог хангасан сургуульд сурах хэрэгтэй вэ? Нэг угээр хэлбэл сургуулийн шалгуурын талаар? Монголд МТ-ийн салбарын мэргэжилтэн бэлтгэдэг нилээн олон сургууль байдаг?
Sayanaa Lkhagvasuren:Тэхээр хун МТ-ийн мэргэжилтэн болно гэж шийдсэн бол юуны туруунд "ямар чиглэлийг сонгох вэ?" гэдгээ сайн бодож, оорийн сонирхол, оорийн авьяас, оорийн ур чадвар зэргийг бодох хэрэгтэй. Тэгээд програм хангамж талдаа байх уу, техник хангамжийг сонгох уу гэдгээ шийдэх ёстой
Sayanaa Lkhagvasuren:Энэ шийдлээс хамаарч ямар сургуульд орох уу? ямар хичээл авах уу? гэдгээ шийдэнэ дээ.
Sayanaa Lkhagvasuren:Монголд одоогийн байдлаар МТ-ийн чиглэлээр олон тооны их дээд сургууль, мэргэжлийн сургалтын товууд байдаг
Sayanaa Lkhagvasuren:Хэвэр МТ-ийн мэргэжилтэн болно гэж шийдсэн бол бух сургуулийн сургалтын хотолбортой танилцах хэрэгтэй. Сургууль болгон оорийн гэсэн онцлогтой
Sayanaa Lkhagvasuren:Жишээ нь манай APTECH Mongolia сургалтын тов бол Энэтхэг улсын МТ-ийн боловсролын системийг хэрэгжуулдэг, Энэтхэг, Америк, Монгол багш нартай, бух сургалтын материал нь Англи хэл дээр байдаг, онолыг практиктай хослуулж хичээлийг явуулдаг
mika: Би танай төв нэг цуврал лекц зохион байгуулж байгаа гэж сонсоод блогчиддоо танилцуулах ууднээс зарыг нь нийтлэн оруулсан юм. Гэвч яг юу болсонг сайн мэдэж амжаагуй? Надад сонирхуулаач?
Sayanaa Lkhagvasuren:Очигдор буюу 9-р сарын 27-оос эхлэн манай APTECH Mongolia сургалтын тов " Мэдээллийн Технологийн хогжил дэвшил" сэдэвт нээлттэй цуврал лекци зохион байгуулж эхэллээ. Анхны лекци нь "Компьютерийн кластер" сэдвээр АНУ-гийн МТ-ийн мэргэжилтэн ирж хийсэн. Амжилттай болсон.
Sayanaa Lkhagvasuren:Тэгэхдээ яг энэ лекцийн уеэр нэг ажигладсан зуйлээ та нартай хуваалцая гэж бодож байна.
Sayanaa Lkhagvasuren:МТ-ийн салбар гэхээр Монголчууд ихэвчлэн програм хангамж, гар утас, интернет гэж ойлгодог юм байна. Энэ салбартsoftware /програм хангамж/, hardware /техник хангамж/ аль аль нь хамааралтай гэдгийг тэр болгон хумуус ялгаж мэдэхгуйгээр :"оо, мэдээллийн технологи гэчээд компьютерийн сулжээ гээд хачин юм яриад байх юм" гээд зарим хумуус гараад явж байсан
mika: хэ хэ
mika: Энэ олон сургуулиудаас танай сургуулийг иш татаж авья. Жишээ нь би МТ-ийн чиглэлээр суралцахаар боллоо. Тэгэхэд надад тавигдах ямар нэгэн шалгуур байх уу? Тоонд сайн байх хэрэгтэй ч гэдэг юмуу?
Sayanaa Lkhagvasuren:За, манай товд элсэх хусэлтэй хумуусээс элсэлийн тувшин тогтоох шалгалт авдаг
Sayanaa Lkhagvasuren:Англи хэл ба IQ-ийн тест
Sayanaa Lkhagvasuren:Англи хэл шалгаж байгаа нь юуны туруунд гадаад багш нарын хичээл ойлгох чадвар, Англи хэл дээрхи сурах бичгээ унших чадварыг тодорхойлно.
Sayanaa Lkhagvasuren:Зарим хуухдууд Англи хэл дээрээ тааруу авсан тохиолдолд Англи хэлний курсэд авах ёстой гэсэн шаардлага тавьдаг. Харин эцэг эх, хуухэд оорсдоо Англи хэл чухал гэдгийг ойлгодог тул шууд курсд давхар явдаг нь манай товийн хичээлд сурахад нь оорт их тус болдог
mika: IQ-ийн тест нь?
Sayanaa Lkhagvasuren:2-р тест бол IQ-ийн тест. Энэ бол програм хангамж зохиогч нь код бичихдээ, бусдаас онцлогтой програм зохиохдоо юуны туруунд шинэлэг, овормоц сэтгэдэг байх ёстой гэдэг ууднээс тухайн хуний логик сэтгэлгээг шалгадаг юм.
Sayanaa Lkhagvasuren:Та нартай хуваалцах маш сайхан мэдээ гэхэд манай товд ирж IQ-ийн тест-г огдог хумуус ихэнхи нь маш ондор оноо авдаг
Sayanaa Lkhagvasuren:Тийм болоод ч оорсдоо програм хангамж зохиогч болно гэж манай товд ирдэг байх гэж бид нар боддог юм.
Sayanaa Lkhagvasuren:Манай Монголчуудад оюунлаг маш их потенциаль, боломж, чадвар, авьяас байдаг
Sayanaa Lkhagvasuren:тэрийг нь хогжуулэх нь хамгийн чухал
mika: Би бас Монголчууд маань их потенциалтай гэж боддог..
mika: За, одоо би бух шалгалтанд нь еерийгее тэнцэх хэмжээний гээд тодорхойллоо, тэгээд шалгалтуудад тэнцлээ. Ингээд сурахын тулд надад санхуугээ тодорхойлох хэрэг гарна. Би 1 жилд ямар унээр суралцах боломжтой вэ?
Sayanaa Lkhagvasuren:Манай АССР хотолбор мань 2 ба 3 жилийн сургалтын хотолбор,
Sayanaa Lkhagvasuren:нэг жилийн сургалтын толбор нь 900 Ам. Доллар богоод нэг жил нь 2 семестертэй байдаг тул семестрээр толбороо хийж болно
mika: Дажгүй л юм.
Sayanaa Lkhagvasuren:бас одоо бид нар Монголын арилжааны банкнуудтай сургалтын толборийг зээлээр толох боломжийг оюутнууддаа бий болгохоор ажиллаж байгаа
Sayanaa Lkhagvasuren:Уунээс гадна, манай оюутнууд анхны семестрийн дараа вэбсайт хийж чаддаг, java зэрэг хэлээр програм бичдэг чаддаг болохоор, сурах явцдаа оорсдоо сургалтын толбоороо хийх чадвартай болно гэсэн уг
mika: Сайхан сонсогдож байна. Би банкнаас сургалтынхаа телберийг зээлээр аваад сурч болох нь байна. Тэгээд тегслее гэхэд ажлын байрны захиалга, эрэлт хэр байх вэ? Сургуулийн зугээс ажлын байраар хангах ч гэдэг юмуу тиймэхрхуу туслалцаа байх уу?
Sayanaa Lkhagvasuren:Манай APTECH Mongolia сургалтын тов одоо манай Монголын МТ-ийн компаниудтай гэрээ хэлэлцээр хийж эхэлж байгаа. Манай онц тогсогчдийг ажлын байраар хангах тал дээр дэмжлэг узуулнэ гэж бид зорьж ажилладаг. Одоогийн байдлаар манай томоохон 5 компани манай тогсогчдийг хулээж байна гэдгээ илэрхийлсэн байгаа. Хамгийн гол нь манай оюутнууд оорсдоо маш сайн сурах ёстой. Ажлын байрны хувьд бол манай програм хангамж бичиг, гадаадын компаниудын захиалгат ажлыг хийж байгаа.
Sayanaa Lkhagvasuren:Энэ бугдэд чадварлаг мэргэжилтэн хэрэгтэй - харин манай товийн зугээс бид нар эрэлт ихтэй байгаа МТ-ийн ходолморийн зах зээлийг хангах чиглэлээр маш ихээр ажиллаж байгаа
Sayanaa Lkhagvasuren:Бас манай товийн дэргэд бид нар "APTECH Mongolia Research Institute" дараа жилийн 1-р сард байгуулах гэж байгаа
Sayanaa Lkhagvasuren:Энэ судалгааны хурээлэнгийн хурээнд манай багш нар, сайн сурдаг оюутнуудын хамтаар зах зээлийн хэрэгцээг хангахуйц програм хангамж боловсруулах ажил хийх болно.
Sayanaa Lkhagvasuren:Тэхээд манай товд сурч байгаа оюутнууд бид нартай бас хамтран ажиллах боломжтой болно гэсэн уг.
Sayanaa Lkhagvasuren:2008 оноос эхлэн манай тов бас Япон, Тайван, Энэтхэг зэрэг орнуудын МТ-ийн компаниудтай бизнесийн уулзалт, хэлэлцээр хийхээр толовлож байгаа. Энэ ажлын хурээнд бас outsourcing-ийн ажил олж оюутнуудаа хамруулах толовлогоотэй байгаа
mika: Танай тевийг сайн тегсеед ажлын байртай болох боломж их гэж ойлголоо, Цаашлаад та нартай ч хамтран ажиллах боломжтой юм байна. Тэгвэл би суралцах хугацаандаа багагуй менге зарцуулсан учир эргуулээд туунийгээ олох хэмжээний цалин авдаг байх шаардлагатай гэж бодож байна. Ер нь МТ-ийн салбарын ажилчид ойролцоогоор хэр хэмжээний цалин авдаг вэ? Жишээ нь програмистууд?
Sayanaa Lkhagvasuren:За, цалингийн асуудал тухайн компаниас хамаардаг
Sayanaa Lkhagvasuren:Миний судалсанаар код бичдэг програмист 200,000-350,000 тогрогоос дээш цалин авдаг
Sayanaa Lkhagvasuren:Харин нарийн программын хэл дээр ажилладаг програмистийн цалин маш ондор байдаг.
Sayanaa Lkhagvasuren:Саяхан манай нэг том компаниас надруу залгаад:"Танайд SQL кодчин байгаа юу? ажилд авмаар байна. Эхлэлийн цалин - 1,000 Ам.Доллар" гэж хэлсэн
Sayanaa Lkhagvasuren:Тэхээр тухайн мэргэжилтний мэдлэг гунзгий, бусдаас илуу, яг цаг уетэйгээ уялдсан байвал цалин ч гэсэн нэмэгдэх хандлага харагдаж байгаа биз?
mika: Би бас нэг америкийн судлаачдын хийсэн судалгааны үр дүнг харж байхад "Ирээдуйн 5 жилд програмистууд хамгийн ендер орлоготой ажилчид байх болно" гэсэн байсан. Та уунтэй хэр санал нийлж байна?
Sayanaa Lkhagvasuren:Ер нь програмистуудын цалин ондор байх болно гэдэгтэй бурэн санал нийлж байна.
mika: Тийм байна. Тэгэхээр еерее л сайн хичээж сурах хэрэгтэй байх нь дээ.
Sayanaa Lkhagvasuren:Яг унэн!
Sayanaa Lkhagvasuren:Эзэн хичээвэл - заяа хичээнэ гэж маш ухаантай уг байдаг
mika: Танд суулийн асуултыг улдээе. Таниас асуугаагуй улдээсэн зуйл байж мэднэ?
Sayanaa Lkhagvasuren:За баярлалаа.
Sayanaa Lkhagvasuren:Юуны туруунд МТ-ийн салбарын хогжлийн талаар сонирхолтой ярилцлага санаачилан бусдад туслаж байгаа чамд баяр хургэж амжилт хүсье
Sayanaa Lkhagvasuren:Ямар ч мэргэжил сонгосон бух зуйл хувь хүний хүчин чармайлтаас хамаардаг. Оноодор бидний ярилцсан МТ-ийн мэргэжилтэн гэдэг мэргэжил бол шинэ эриний мэргэжил. Бидний амьдрал, нийгмийн хогжил, улс орны эдийн засаг хогжил МТ-оос бүрэн хамаарах болсон энэ үед чадварлаг МТ-ийн мэргэжилтэн болно гэдэг бол маш том оорчлолт хийх боломжтой болно гэсэн. Тиймээс МТ-ийн мэргэжилтэн болхоор шийдсэн бух залуучудад амжилт хүсч, Сэтгэлээ зориулж аливаа зуйлийг хийвэл амжилтанд хургэх болно гэж хэлмээр байна. Баярлалаа, Мика
mika: Та надтай ярилцах хугацаандаа МТ-ийн талаар маш цэгцтэй мэдээлэл хургэж, Энэ чиглэлийг сонгон авахаас эхлуулээд тегсеед ямар ирээдуй хулээж байгааг нь хуртэл маш сайхан тайлбарлаж еглее. Танд маш их баярлалаа. Таны Монгол орны ирээдуйн телее хийж буй энэ сайхан ажилд амжилт хүсье. Бас APTECH Mongolia сургалтын тевеер дамжуулан олон боловсон хүчин бэлдэж гаргаарай гэж ероое. Дахин баярлалаа, Саянаа эгчээ.
Sayanaa Lkhagvasuren:Мика чамд баярлалаа! Чамд сурлагын ондор амжилт хүсэн ероое! Бас чиний блогийн уншигчдад хамгийн сайн сайхан бухнийг хүсэн ероое!
mika: за, баярлалаа.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Мэдээллийн Технологийн Хөгжил Дэвшил


Мика миний бие
- Мэдээллийн технологийн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүд,
- Мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй оюутан сурагчид,
- Мэдэллийн технологийг сонирхогч
- Цаашид мэдээллийн технологийн чиглэлийг сонгон суралцахаар шийдсэн болон шийдээгүй бүх хүмүүстээ сонордуулах нэгэн чухал зар байна.

Монгол улсын Мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх итгэлтэй түнш болох“APTECH WORLDWIDE MONGOLIA” СУРГАЛТЫН ТӨВ нь:
Мэдээллийн Технологийн Хөгжил Дэвшил
сэдэвт нээлттэй цуврал лекцийг зохион байгуулж эхэлсэн байна.

Энэтхэг улсын Мэдээллийн Технологийн сургалтаар тэргүүлэгч
APTECH Limited компанийн Монгол улс дахь албан ёсны салбар болох
«APTECH WORLDWIDE MONGOLIA» Сургалтын Төв нь миний дээр дурьдсан хүмүүст зориулан:

“Мэдээллийн Технологийн Хөгжил Дэвшил”
сэдэвт нээлттэй цуврал лекцийг зохион байгуулж байгаа бөгөөд энэ лекцэнд оролцсоноор
- Мэдээллийн технологийн салбарт дэлхийн ба Монгол улсын хэмжээнд гарч буй шинэ үйл явдал, шинэ технологи, шинэ чиглэлүүдтэй танилцах
- Мэдээллийн технологийн салбарт ажиллаж буй компаниуд ба мэргэжилтнүүдийн үйл ажиллагаатай танилцах боломжтой болно.

Мөн та бүхнийг APTECH Worldwide Mongolia Сургалтын төвийн урилгаар АНУ-ийн Калифорния мужаас хүрэлцэн ирсэн АНУ-ийн Oracle, Unisys компаниудад ажилласан Мэдээллийн технологийн туршлагатай мэргэжилтэнүүдийн нэг ноён Чие Хоу-гийн “Компьютерийн кластер
сэдэвт нээлттэй лекцинд урьж байж байна

2007 оны 9-р сарын 27-ны өдрийн 16:30-19:00 цагт
Мэдээллийн Технологийн Үндэсний Паркийн хурлын танхимд

Лекци Англи, Монгол хэлний орчуулгатай явагдах бөгөөд үнэ төлбөргүй байна.

Шууд мэдээлэл авахыг хүсвэл:
APTECH WORLDWIDE MONGOLIA СУРГАЛТЫН ТӨВ
Утас: 328690
www.aptechmongolia.edu.mn

Ер нь мэдээллийн технологийн сургалттай холбогдсон ямар нэгэн асуух юм байвал миний блогоор дамжуулж чөлөөтэй асуугаарай. Бүх хүнд нээлттэй байгаа шүү.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хүсэл биелэв..Сургууль нээгдэнэ гэнэ..

За ёстой голруу хүслээ хэлсэн чулуугаа шидэв гэгчээр миний үнэхээр их боддог, сүүлийн үед бараг мөрөөсөл шахуу болоод байсан хүсэлүүдийн нэг биелэхээр болсон шиг байна...
Ер нь Монголд МТ-ийн чиглэлээр сургадаг цөөхөн хэдхэн сургуультай. Тэдгээр нь айхтар сайрхаад байх зүйлгүй гэдгийг нуух юун. Цөөхөн хүүхэд сурч төгсөнө, өндөр үнэтэй, чанарын хувьд асуудалтай, 4 жил сурч байж хүүхдүүд бүрэн дүүрэн мэргэжлээ ашиглан хоолоо олж идэхэд хэцүү байх жишээний..
Ер нь Монголын хувьд мэдээж МТ-ийн салбар хөгжиж байгаа. Гэвч миний бодлоор сайн боловсон хүчин асар дутагдалтай байх шигээ.. Тэгээд миний зүгээс төр энэ тэрийг жоохон буруутгах маягтай байдаг байлаа.. Учир нь үнэн ирээдүйтэй энэ салбраа хөгжүүлэх тал дээр инээдтэй унтаа байдалтай хандаж байгаад.., тэр хүн болгонд тараагаад байдаг бага сага мөнгөө өнөө магаашийн хоолыг нь залгуулахын тулд өгч байхаас МТ-ийн салбарт нилээн хөрөнгө оруулаад хэд хэдэн сургууль бариад ядаж 50,0 хүнийг програмистаар бэлдчихэд ирээдүйд гоё болно. Сайхан аутсорсинг энэ тэр хийгээд өөрсдийгөө төдийгүй улс орноо хөгжүүлээд лаг болоод ирнэ штээ..
Би сайхан хэд хоногийн өмнө Бүгдээрээ.мнЭрин Тулгат-ын нийтлэсэн шороогоо ч, хүнээ ч вагондоод гэдэг нийтлэл дээр:
Za minii yostoi ih boddog yumiig ta bichjee..
Mglchuud outsourcing ene ter hiivel aimar ireeduitei bgaamaa. Gevch tanii helsneer mgld bolovson huchin bhguigees iimerhuu ajil hiihed nileen hetsuu bgaa yum.
Mgl-d 2,2 saya hunees yadaj 30,0-50,0 hun ni programmer bval bas ireedui maani ovoo evteihen haragdah geed bh shig..Tehdee mgl-d odoogoor programist boloh hetsuu yum shigee.Uchir ni KTMS geh met surguuliudad surahad tulbur ni undur, 4jiljingee suravch mergejliin tuvshind hurch chaddag ni hovor..
Tegeheer jinhene turuus demjij, iluu dutuu hun burt ugdug munguu bolij harin ter munguuruu mergeljliin surguuliud bguulj (olnoor ni), hyamd tulburtei (100,0-200,0 ch yumu. bolomjgui ailiin tolgoitoi huuhduud ch gesen suraad ireeduid hooloo olood ideheer blgah), chanartai surgalttai, 1ch yumu, 2 ch yumu jiliin hugatsaand sain surgaad diplomiig ni ugdug, tugsuj bgaa humuusiig ni jinhene offshore hiih chavdariig olgood uguh heregtei bna.ingeed l Mgl ulsad maani dutagdaad bgaa IT-n bolovson huching bogino hugatsaanii dotor olnoor ni beldej chadah yum shigee.. But hamgiin gol ni chanartai medleg olgoh. Tegeed tugssun huuhduudiig ajliih ni bairaar hangaad, ajlaar tasruulahgui bhad l humuusiin (ard tumnii maani) amidral deeshleed ul zogson ulsiin maani hugjild ch mun tom nuluu uzuulne gej boddog yum..
God bless Mongolia.. гэсэн сэтгэгдэл үлдээж байсан юм. Энэ бол танд ойлгуулж ядаад байгаа миний бодол, хүсэл гэхүүдээ..

Гэтэл өнөөдөр мэйлээ шалгатал нэгэн мэйл зурайж байх юм. USI -ийн Munkhbayar.B -с ирсэн хүслээ шивнээд шидсэн чулууны маань хариу байлаа.

Тэрээр мэйлдээ:" Та бүхний амгаланг эрэн мэндчилье.

ЮүЭсАй компаний санаачлагаар Японы хөрөнгө оруулалттай ЮүЭсАй Мэргэжлийн
сургууль байгуулагдаж байгааг та бүхэнд сонордуулж байгаадаа баяртай байна.

Монгол талаас Интерактив, ИнженерСофт, МайТек, ЮүЭсАй компаниуд, Японы
хөрөнгө оруулагчидтай хамтран хөрөнгө оруулж уг сургуулийг байгуулж байна.

ЮүЭсАй Мэргэжлийн сургууль нь:
Програм зохиогч,
ВЭБ дизайнер,
Систем администратор зэрэг мэргэжлээр 2 жилийн хугацаанд сургаж мэргэжлийн
диплом олгохоос гадна мэргэжлийн нарийн чиглэлүүдээр түр сургалтуудыг
явуулна.

ЮүЭсАй Мэргэжлийн Сургуулийн нээлт 7 сарын 4-ний өдрийн 11 цагаас ЮүЭсАй
компаний байран дээр болох тул Монголын МТ-ийн салбарын мэргэжилт нэгт нөхдөө
зав гарган хүрэлцэн ирж оролцохыг урьж байна. " гэсэн байна.

Үнэндээ ямар үнэтэй, нэг удаад хэр олон хүн сурах боломтой гэдгийг нь тоо чинээ судлаж амжаагүй ч гэсэн ямар ч байсан миний бодож байсан шиг сургууль нээгдэж байгаа байх гэдэгт итгээд байгаа юм. Учир нь USI аутсорсинг-р мэргэшсэн Монголдоо л лаг цөөхөн комданиудын нэг болхоор яалт ч гүй энэ чиглэлийн хүн нь ямар хэмжээний мэдлэгтэй, ямар ямар чадварууудыг эзэмжвэл зохих, цаашлаад сургуулиа төгсөх хүмүүсээ ажлын байраар хангах боломжтой байх гэж миний зүгээс дүгнэж байгаа юм. Иймээс л энэ сургууль нээгдэж байгаа нь миний Монгол хөгжих алхмуудын нэг хэсэг, мөн миний дотроо тээж явсан хүслүүдийн маань нэг хэсэг биелэх эхлэл болж байгаа гэдэгт этгэн өөрийн баярласан сэтгэлээ нээн ядан энэхүү бичлэгээ татласан бөлгөө..

Та бүхэн завтай бол очиж нээлтийг нь сонирхоорой. Дараа нь надад тодорхой хэлж өгөөрэй..

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Монгол Wikipedia-г хамтдаа хөгжүүлье

Wikipedia бол энгийн, хар үгээд тайлбарлавал дурийн хүн өөрт байгаа мэдээллээ оруулж, үргэлж шинэчлэгдэж, үргэлж баяжигдаж байдаг хүнд хэрэгтэй, хэрэггүй бүхийл мэдээлэл байх Wiki нэвтэрхий толь гээд хэлэхэд буруудахгүй байх. Нэг ёсондоо open-source маягийн юмуудаа. Дэлхийн өнцөг булан бүрт өөр өөрийн орны Wikipedia-г хөгжүүлэн улам боловсронгуй болсоор байна.
Монголд ч гэсэн Wikipedia Монгол гэсэн нэвтэрхий толь байдаг.Энэ нь 2004 оноос хойш ажилласан боловч энэ тухай Монголчууд маань мэддэггүй учраас уу (Зарим хүмүүс английг нь л мэднэ гэдэг), эсвэл залхуурах маягтайдаа ч тэр үү шинэчилж, авч явж байгаа хүмүүсийн тоо маш бага байсаар байна.
Би өнөөдөр Монгол Википедиа дээрх мэдээлэл хэтэрхий бага байна, хагналттай мэдлээлэлгүй гэж хэлэх гэсэн юм биш харин ч өдийг хүртэл өөрийн хүч оюунаа зараад явж байгаа хүмүүстээ талархаад харин хүсүүстээ хандаад Монгол орныхоо тухай тайлбаруудаг орууулж, энэ оюуны агуа үйлсэд өөрийн хувь нэмрээ хамндилаж жинхэнэ нэвтэрхий толь гэдэг утгаар нь хамтдаа хөгжүүлье. Ингэснээр бид хамтдаа илүү их амжилт авчирна гэж бодох юм. Монголын нэг сайхан үг байдаг даа. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэж.. Тэгээд ч танд Монголынхоо тухай ямар нэгэн зүйл хайхад ямар ч хүндрэл гарахгүй хичнээн сайхан бэ? Бид үргэлж л Монголын тухай гадны сайтаас хайж түүнийгээ орчуулж авдаг. Гэтэл хүн болгон гадаад хэлтэй байхгүй. Зарим нэг хүмүүс маань бүх зүйлийн чихнийхээ хажуугаар гаргаад явуулж байна. Тэгвэл бид Монгол хүүхэд залуусынхаа ирээдүйн хөгжил, хүмүүжилд оюуны хувь нэмрээ өөрийн чадах чинээгээрээ оруулж байвал хойч үе маань бидэнд талархах байхдаа..
Вики Монголын хаяг нь http://mn.wikipedia.org

(зураг дээр дарж томруулж харна уу)

Миний танилцуулж байгаа мэдээлэл хэтэрхий бага санагдах учир Вики Монголд дурьдсан танилцуулгыг орууллаа.
Википедиа нь викигаар бүтээгдсэн Интернет дэх нэвтэрхий толь юм. Энэ нь хэн ч агуулгыг нь арвижуулж, шинэчлэж болно гэсэн үг. Олон хэлэээр бичигдсэн Википедианууд байдаг ба үүнээс 20 гаруйд нь 15000-аас дээш өгүүллэг байдаг. Википедиа нь Нупедиа гэдэг хуучин нэвтэрхий толиноос гаралтай. 2001оны 1 сарын 15-нд үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд үүсгэгч нь Жимми Уэйлс. Википедиа нь Викимедиа орлогын бус байгуллагын нэг хэсэг нь юм. Бүх хэлний Википедиануудыг нэгтгээд 3 сая гаруй өгүүллэг байдаг. Үүнээс 1 сая гаруй нь Англи хэл Википедиад байдаг ба тэр нь анхны Википедиа байсан.Монгол хэлний Википедиа нь 2004 оны 2 сар үйл ажиллагаагаа эхлэж, одоо 574 тооны өгүүллэг байна.


* Хэн нэгнийг өөр нэгэнтэй танилцуулах, эсвэл хэн нэгнийг сурталчилах, шүтэн бишрэх, фансайт болгох, эсвэл хэн нэгнийг гутаах, аль нэг юмний нэг талийг барьж бичих гэсэн зорилгогүй сайт. Бас хэлэлцvvлэг, чат биш учраас юм бичих гэж байгаа хүмүүс анхааралдаа авна уу.
* Юмийг орчуулж болно, бас өөрөө бичиж болно. Гэхдээ энэ толь дээр бичсэн зүйл өөр 2-дoгч болон гуравдагч этгээд үнэ төлбөргүйгээр шууд болон шууд бус, нэр дурдахгуйгээр ашиглахийг бүрэн хүлээн зөвшөөрсөн байгаа тул өөрийнхөө бичсэн зүйлийг хамгаалах, эсвэл түүнд нь өөрчлөлт оруулсан үед уурлаж уцаарлах зэрэг нь байж боломгүй. Хамгийн товчхоноор та энд юу бичнэ, тэр цагаас эхлээд таны бичсэн зүйл нийтийн өмч болно.


Хамтдаа Монгол хэл дээрх мэдлэгийн санг арвижуулъя!

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

BlogReader 1.01 програмын тухай



за блогчиддоо нэг програмын тухай хэлэхгүй бол хэл загтнаад болдгүйэ.
бидний өдөр тутамдаа хэрэглэж заншисан Гүүгл Рийдэр чинь хоцрогдож эхэлж байгаа бололтой.Монголчууд бид чинь эх хэлээрээ ер нь хэрэгтэй зүйлээ уншиж баймаар байна штээ. дандаа л гадаад хэл дээр уншиж,хэрэглээд дутуу хагас ойлгодог тэр үеээсээ залхаж байсан байсан чинь харин үнэн аятайхан эд гараад ирсэн байхийн. Блог рийдэр гээч энэ програм нь ажил ихтэй, завгүй блогчид болон уншигчдад ёстой тохирох юм байна лээ. би сая хэд хоног хэрэглэж үзлээ. ашиглахад хялбархан, жижиг хэмжээтэй болхоор ПС энэ тэрийг гацаана гэсэн ойлголт байхгүй, тэгээд дээрээс нь монгол хэл дээр болхоор бүх боломжуудыг нь бүрэн дүүрэн ашиглачиж байгаан бишүү..
надад таалагдаад байгаа нэг юм нь Blog Reader-ээ нэг ачаалалцан байхад л хэн блог дээрээ шинэ юм нэмжүү гэдгийг хайж суух шаардлагагүй болгоод өгцөн байна. та бичлэг нэмэнгүүт л Блог рийдэртэй хүн дээр "ДОН", тэнд тэдэн шинэ бичлэг нэмэгдлээ" гээл шууд мэдэгдэхийн.

яг ингээл.. ямар байна?







ингээд яриад байвал магтах юм чамгүй их юмаа.. би эндээс нээх олон юм нуршихаа ерөөсөө болилоо. та нар өөрсдөө эндээс татаж аваад судлаад үзээрэй. аан бас эндээс татаад аваарай.
Blog Reader-ийн дэлгэрэнгүй танилцуулгыг энд тавьсан байналээ..
Enjoy!!!

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS