
Хятад хүмүүс Олимпоор өвчилж байна.
Олимпын тухай олон янзын дүрэм журам, шинэ барилга энэ тэрйг нуршихгүй ээ. Зүгээр л Хятадад Олимпын холбоотой сонин, балай юм юу болж байгаа харуулюу гэж зорьлоо.

Хятадын Хунан мужид Бээжин 2008 -д зориулж 1000 хүн оролцсон олс таталтын тэмцээн болсон. Бүтэн сайн өдөр байсан болхоор хүмүүс ч идэвхтэй цугласан шиг байна. Өвөл 1 сард..

Олимпын наадам гэж сонсохоор л жуулчид дагаад бодогдоно. Тэр 2-г хооронд нь салгаж ер болку байх. Тиймээс ч Хятадууд бүх үйлчилгээний байгууллагад ажилдаг хүмүүстээ онцгой анхаарал тавьж эхэлсэн. Ялангуяа Бээжинд. Тэдний нэг нь энэ онгоцны үйлчлэгчдийг бэлтгэх сургалт. Хятад улсын 380 гаруй газраас 16-18 насны хамгийн царайлаг охидыг шилж хөөрхөн инээд, ялдам ааш, англи хэлээр занималдуулж байна.
Инээх үед тань урд талын 8 шүд харагдаж байвал хамгийн сайхан инээмсэглэл болох нь дээ.

Хятадын бүх улсын биеийн тамирын 29 дэх олимпиад, Бээжин 2008 олимпын үеээр ард иргэдээ албан ёсоор жигдэрч болох хувцасны загварыг үзүүлсэн, уриалсан шоу зохион байгуулагдаж байна. Ерөнхийдөө цаадуул чинь иймэрхүү хувцас өмсөх нь бололтой. Уг нь Хятадууд гэхээр ув улаан л санагддаг даа. Гэтэл энэ удаа арай өөр..

Олимпыг муу талаас нь ч бас зөндөө харж тайлбарлаж байна. Лого бол ийм учиртай. Буудуулж байгаа хүн нь аягүй бол Төвд байж таарна шүү.
Хятадад байгаа уулзсан, таарсан бүх хүний амнаас олимпын тухай ямар нэгэн үг гарч, энэ талаар яриа өрнөсөөр.. Харин дэлхий даяр Бээжин 2008-г яаж хүлээж авч байгаам бол??
Хятадууд олимпын наадмаа сүйд хийлгэчихгүйн тулд Төвд, Монгол, Африк гэх мэт /өөр нилээн олон орны хүмүүсийг хэлж байна. /хүмүүсийн бичиг баримтыг байнга шалгаж байцааж байна. Үүнийгээ одоо урьдчилан сэргийлэх арга гэж талбарлаж байгаан.
Олимп хүн болгон д л янз бүрийн риакц өгч байх шиг байна. Миний хувьд: Элчин дээр өдөр бүр очиж урт очерт зогсож буй хүмүүс нь, удаан хугацаагаар эсвэл олимпын үеэр Хятадад зорчих хүсэлтэй хүмүүсийг хязгаарлаж байгаа нь, Монгол оюутнуудад 9 сард эхлэх хичээлд нь сургалтын Виз дараад өгчихгүй байгаа элчингийнхэн л миний хувьд нилээн зовиуртай байна аа..