Яг энд дарвал уралдааны талаар мэдээллийг дэлгэрэнгүй олж уншина. За тэгээд бүгдээрээ хичэгээрэй.
Уралдаанд оролцоорой хүмүүсээ
Яг энд дарвал уралдааны талаар мэдээллийг дэлгэрэнгүй олж уншина. За тэгээд бүгдээрээ хичэгээрэй.
Богдоо ну погоди айн..

Зургыг үнэн авъяастай Даяргаа зурсан. http://dayarga.blogspot.com/
Миний толгойд иймэрхүү бодол байнгын эргэлдээстэй:
1. Нөхөр хүү 2 маань яаж байгаа болоо, хүү маань том болсон байхдаа?
2. Богд дуракыг яаж ийж байгаад буудаж унагаахынсан.
3. Энэ муу атигар өвгөн Богдод мөнгө төгрөг өгөн намайг авсан нь гарцаагүй. Над шиг ийм байдалд орсон хүүхнүүд зөндөө байгаам чинь тэдэнтэй нийлж байгаад эд хөрөнгийг нь тарандан, полидож зодох план зохиоё..
Гэж байтал нэг өдөр аз таарч нөхөр хүүхэдтэйгээ таарав. Миний хайр ч хүүгээ сайхан өсгөжээ. Тэгээд аймаар их санасан байсан болохоороо хүүгээ тэвэрч баахан уйлав. Тэгснээ нөхөртөө "3уулаа зугтчихая, Сиднэй, Токио гээд хаашаа ч зугтсан яадын. Бид нарыг олку шдээ. Эсүүл чи Богдод бүүр их мөнгө өгөөд намайг авчих" гэсэн чинь өөдөөс "чи чинь өөр нөхөртэй биздэ?, аваад зугтчуул Богдод алуулна шдээ. Тэгжаагаад нэг арга олъё" гэж авсан. Зө зө гэснээ Богдыг алах нь хамгийн зөв алхам болохыг тойндоо ортол ухаараад том буу барисан Араб юмуу гэмээр хүмүүтэй уулзаад тэд нарт алуулах захиалгаа бичгээр өгөв. Би: "Богд ерөөсөө явж чаддаггүйм шиг байналээ. Дандаа суугаагаараа зураг авхуулдаг юм. Өрөө нь Зайсангийн тэнд байгаа, алчаад хариу хэлээрэй" гэж мэссэж бичиж байхийн.
Тэд ч ойлгоод хайж очисноо бөөн юм болжээж буудаад хаяв. Тэгсэн чинь Богдын бие нь Робот байгаад жинхэнэ Богд биш байлаа. "Энэ муу чинь өөрийгөө роботоор орлуулчихсан байсан байна. Хаа нэг газар удирдаад хэвтэж байгаа байх. Роботтой нь жинхэнэ хүнийг нь хамт устгадаг тэр зэвсгийг олохоос нааш би суллагдахгүй нээ. ииииииййййй" гэж уйлаад суужээтэл нөхөр харин "хонгороо сэрээрэй, найз нь ажилдаа явлаа?" гэдэг байгаа.
Босч ирээд бодоод байсан чинь Тунгалаг тамир дээр гардаг Довчин хөгшинд Богдын зарлигаар гэргий болон очсон Гэрэл бүсгүйн тухай өрөвдөн бодож байсан /ийм явдал бас Д.Намдаг 3 дээр гардаг/ , бас Bruce Willis -н тоглосон Surrogates киног үзсэн энэ тэрээ холиод сайхан холион байнтан зүүдэлсэн бололтой. Ямартай ч хайргүй хүнтэйгээ, тэр дундаа танихгүй хүнтэй гэрлэнэ гэдэг ямар аймаар зовлон болохыг өөрийн биеэр нэг удаа ч гэсэн мэдэрээд өнгөрлөө бүү үзэгд.
Ямар азаар харин Богдын үед төрж зарлигдуулж гачин балай Довчин мэтийн нөхдөд эхнэр болоод оччоогүй ийн.
Ийм үед хайртай хүнтэйгээ суух сонголт надад байна, хайртай хүмүүстэйгээ хамт амьдрах эрх надад байна гэж бодохоор БИ МАШ ИХ АЗТАЙ ХҮН гэж хэлмээр, орилмоор болжээн..
Сонингын санаа..

Монголын маань сонинд умших юм нь ховор үзэх реклам нь үлэмж их юм даа гэж. Тэгээд эгч баахан рекламны голоор хэдэн мэдээ гарчиглаж суухдаа үүнийг шийдчих аятайхан арга байна уу, үгүй юү гэж элдэв бусын мунхаг бодлыг толгойдоо эргэлдүүллээ. Тэгээд ямар нэгэн нийтлэлийн дээр байгаа зургыг дундуур нь, рекламыг нийтлэл болон мэдээнийхээ ард фон нь болгуул өчнөөн их зай гармаар санагдав. Санаад зогссонгүй хэмжиж барьж үзэв. Болмоор шинжтэй. Тэгэхээр рекламан дээрх мэдээг уншаад суувал ядаж мэдээгээ хайж цагаан барахгүй амар болох байхдаа. Үүхдүүд юу гэж бодхийн хө??
Реклам, зураг гэлтгүй бүгдийг нь арын фон болговол ч..


Хүүхдийн ертөнц

Хүүхдийн сэтгэл цав цагаан цаас гэж байгаа штэ. Гэтэл цагаан сэтгэл, сэтгэхүйтэй хүүхдүүдэд маань айдаг юм бишгүй л байгаа.
Хүүхэд яг мангас, чөтгөрийг хэрхэн төсөөлдөг, айдаг зүйлсийг өөрөөр нь зуруулаад дараа нь жоохон хэлбэрт оруултал иймэрхүү дүрстэй юмнууд гарсан байхийм..
Хараад байсан чинь хүүхдүүд юмыг айхтар төсөөлж, сэтгэдэг бичкэн когнууд байх нэээ.

















