RSS
Showing posts with label Мессенжер Ярилцлага. Show all posts
Showing posts with label Мессенжер Ярилцлага. Show all posts

Монгол улсын Ерөнхий сайдын зөвлөх Б.Долгор эгчтэй ярилцасан энгийн яриа..

Эгэл хүмүүстэй хааяа нэг уулзаж энгийн зүйлийн талаар ярилцах дуртай болоод хэсэг хугацаа өнгөрлөө.
Албан тушаалын хувьд намайг тоохооргүй том ч хүнийхээ хувьд энгийн байж чаддаг нэг эгчтэй уулзсан юм. Тэр бол Монгол улсын Ерөнхий сайдын зөвлөх, Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хорооны дэд дарга, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор эгч юм.
Хүмүүс "Долгор зөвлөх", "хуучин УИХ-н гишүүн Долгор" гэдгээр нь сайн мэддэг юм билээ.
Түүний авхуулсан зургууд, мөн "Дуу дуулбал гоцлол дуул, найрал дуунд бүү зогс" гэдэг үг нь үнэхээр их таалагдсан.
Би сэтгүүлч бишээ. Түүнтэй зүгээр л энгийн хүний хувьд ярилцасан юм. Блогчид маань ойлгоно бизээ.


Та өөрөө эмэгтэй хүн, ээж хүн. Тиймээс хүүхдийг яаж хүмүүжүүлэх хэрэгтэй гэж боддог вэ?
Намайг 1 дүгээр ангид орж байхад л аав ээж маань итгэл, даалгавар өгч “Миний охин заавал онц сураарай. Тэгвэл хойшид бүх юм чинь сайхан болно.” гэж хэлдэг байсан юм. Манайх 8 хүүхэдтэй айл. Би дундах охин нь байлаа. Аав ээж маань намайг сэтгэл зүй болон бусад бүхий л зүйлээр бэлтгэн, зааж сургадаг хүмүүс байлаа.Тэднийхээ ачаар би бага, дунд ангидаа үргэлж онц сурдаг, ер сайн авч үзээгүй хүүхэд байлаа шүү дээ. Үүнээс үүдээд хүүхдэд бага наснаас нь зөв сэтгэлгээ тогтоож өгөх юм бол бүхий л амьдралд нь зөвөөр нөлөөлдөг юм байна гэж боддог.

Танд өөртөө хэлдэг уриа байдаг уу?

Ер нь хүнийг багаас нь зөв хүмүүжүүлэхийн тулд ямар ч зүйл дээр манлайлагч, шилдэг нь болгох хэрэгтэй гэж боддог юм. Үүн дээрээ тулгуурлаад би “дуу дуулбал гоцолж дуул, найрал дуунд бүү зогс” гэсэн уриатай хүн. Энэ уриа маань нэг ёсондоо миний бага ахуйн цагаас минь эхэлж надад тогтсон үзэл баримтлал байсан. Би багаасаа л олон сонгуульт ажилтай байсан. Дээр үед пионерийн зөвлөл, бүлэг гэж байлаа. Тэнд бүлгийн дарга, зөвлөлийн дарга, сургуульдаа гэхэд байнга л даргын сонгуультай байдаг байсан юм. Үүгээрээ би хүүхдийг багаас нь тодорхой зорилготой болговол тэр нь амьдралыг нь хөтлөөд явчихдаг гэдгийг л хэлмээр байна. Энэ бүхнийг ойлгуулж, бэлтгэж ирсэн аав, ээждээ их баярладаг даа.

Та багадаа ямар хүн болохыг мөрөөддөг байсан бэ? Хэр их мөрөөддөг хүүхэд байв?
Би багадаа сансрын нисгэгч болно гэж мөрөөддөг байлаа. Энэ нь зүгээр ч үгүй их л том зүйл бодож байсан шиг байгаа юм. Одоо бол сансрын нисгэгч болоогүй ч гэсэн өөрийн үзэл баримтлалтай, тулгуур бодолтой, зорилготой байжээ гэж дүгнэдэг.

Зорилго гэж таны бодлоор юу вэ?

Зорилгыг “соронзон” ”луужин” гэж ярих нь элбэг. Миний хувьд бол зорилгыг “эцэг, эх” гэж боддог. Учир нь: Зорилгоо зөв тодорхойлбол хүн бүх хүчээ дайчилна, зорилго нь өөрөө чиглүүлж өгнө, юу хийхийг нь зааж өгдөг. Тиймээс би эцэг эх нь сургадаг шиг зорилго нь чамд алхах газар, гишгэх талбайг чинь зааж өгнө гэж боддог юм. Тиймээс хүн болгон мөрөөдөлтэй, зорилготой байгаасай гэж хүсдэг.
Зорилгыг хүмүүс маш холын юм шиг бодоод байдаг. Гэтэл тийм биш. Холын зүйлийг хийхийн тулд өнөөдөр та ямар байх ёстойг чинь зааж өгдөг. Жишээ нь: “Би их сайн сурах ёстой” гэж бодсон бол түүндээ хүрэхийн тулд өнөөдөр их зүйлийг мэдэж сурахын төлөө л чармайж, хичээлдээ шамдана гэсэн үг. Энэ чинь л зорилгодоо хүрэхийн тулд өнөөдрийн хийж байгаа зүйл нь чухал гэсэн үг. Тиймээс холын замд хөтөлж ойртуулах луужинтай ч адил гэж ойлгоход болно.

Та залуу насныхаа тухай хуваалцахгүй юү? Таны амжилтын замналын тухай хүүрнэвэл ямар вэ?
Би Өмнөговьд 10 жил төгсөөд Монгол улсын их сургуулийн хуулийн ангид орсон. Сурч байх хугацаандаа эвлэлийн үүрийн даргын сонгуультай, онц сурлагатан байлаа. Тиймээс төгсөөд сургуульдаа намайг багшаар үлдээнэ гэж ярилцаж байх зуур манай Өмнөговь аймгийн шүүхээс намайг шүүгчийн сонгуульд оруулна гэсэн санал ирсэн. Тухайн үед шүүгчийг сонгодог байсан. Одоогийн УИХ-ын сонгууль шиг. Тэгээд намайг “Даланзадгад хотын шүүгч, депутатаар сонгуульд нэр дэвшүүлнэ. Зөвшөөрлөө өгнө үү” гэсэн. Өөрийгөө багш болно гэж бодож явсан болохоор багш нартайгаа зөвлөсөн. Багш маань намайг “чамд энэ хүмүүс ийм их итгэл хүлээлгэж байгаа юм чинь чи заавал очиж ажиллах хэрэгтэй. Итгэлийг нь даах ёстой” гээд зөвшөөрөл өгч явуулсан. Ингээд л сургуулиа төгсөөд нутаг руугаа явсан. Тэндээ 1 жил 6 сар ажиллаад туршлагаа улсын хэмжээгээр дэлгэрүүлсэн сайн шүүгч гэж үнэлэгдээд аймгийн шүүхийн шүүгч болж дэвшсэн юм. Энэ үед Намын дээд сургууль буюу одоогийн Удирдлагын академид сурах урилга ирж байсан ч би нөхөртэй, 2 хүүхэдтэй болоод сургуульд явж чадаагүй. Ингээд нийтдээ 7 жил аймагтаа шүүгчээр ажиллаад Намын дээд сургуульд орж билээ. Уг сургуулиа төгсөхөд намайг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилсон. Тэнд ажиллаж байтал шинэ Үндсэн хууль гарч, түүнд Дээд шүүхийн шүүгчээр 35 нас хүрсэн хүн ажиллах ёстой гэсэн заалт орсон. Ингээд нас хүрээгүй шалтгаанаар ажлаа өөрчлөх хэрэгтэй болсон. УИХ-ын зөвлөхөөр ажиллах санал ирж тэнд ажилласан. Тэр үед шинэ Үндсэн хуульд нийцүүлж бүхий л хуулийг шинээр гаргах, шинэчлэх ажлууд хийсэн. Энэ үеийн эрх зүйн шинэчлэлд хувь нэмрээ оруулсандаа би баяртай байдаг. Энд би мөн 7 жил ажиллаад 2000 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн. Ийм саналыг нутгийн хүмүүс маань гаргаж нам дэмжсэн. Ингээд Өмнөговь аймгийн 29 дүгээр тойрогт УИХ-ын гишүүнээр сонгогдож нутгийнхаа төлөө, эх орныхоо төлөө 4 жил ажилласан. Мөрийн хөтөлбөрөө 100% биелүүлж, нутгийн иргэд маань их сэтгэл хангалуун байсан. Гэвч 2004 оны сонгуульд намаас намайг дахин дэвшүүлээгүй юм. Тухайн үед манай нам нэр дэвшүүлэх асуудалд алдаатай бодлого явуулсан нь өнөөдөр тодорхой болсон. Миний оронд “Сити такси” компанийн захирал Сүхбаатар гэдэг хүнийг дэвшүүлж, суудлаа алдсан. 2005 оноос жил гаран НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрт “Парламентыг бэхжүүлэх”, “Сонгуулийн шинэтгэлийг дэмжих” гэсэн 2 төсөл дээр ажилласан. Энд миний гол хийсэн ажил бол одоогийн УИХ-ын сонгуулийн шинэчилсэн хуулийн төслийг боловсруулсан явдал. Хуульд эмэгтэйчүүдийн 30 хувийн квотыг оруулахад их хүчин чармайлт гаргасан. 2006 оноос М.Энхболд хуулийн болон нийгмийн бодлогын зөвлөхөөр ажилласан. Одоо Ерөнхий сайд С.Баярын зөвлөхөөр ажиллаж байна.

Эмэгтэйчүүдийн 30%-ийн квотыг оруулсан боловч амжилт олоогүй. Энэ таны бодлоор ?

УИХ-ын сонгуулийн хуульд 30%-ийн квотыг оруулсан ч буцаагаад хасчихсан л даа. Гэхдээ энэ квотыг оруулсан нь маш чухал болсон гэж боддог. Хэдийгээр хасагдсан ч эмэгтэйчүүдийг дэмжих уур амьсгалыг бий болгож чадлаа. Иргэдтэй уулзсан уулзалтууд дээр эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд ч ялгаагүй их дэмжиж байна. Бүүр ахмад настай нэгэн өвгөн “та нарын оруулсан квотыг чинь хассан байна. Ёстой тэгэхгүй шүү. Үзэж тараад байгаарай” гэж хүртэл хэлж байлаа. УИХ-аар батлагдаагүй ч хүмүүс дэмжиж байгаад нь эмэгтэйчүүдийнхээ өмнөөс их баярлаж байна.
Энэ квотыг би мэргэн сайндаа бодоод олчихсон хэрэг биш. Дэлхий нийтэд Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх гол арга нь энэ юм. Дэлхий дахинд Мянганы хөгжлийн зорилт гаргаж, түүний нэг нь энэ асуудал. 2012, 2015 онуудад Парламентад нэр дэвших, суудал эзэлсэн байх эмэгтэйчүүдийн хувийг тов тодорхой зорилт болгон заасан. Монгол Улс ч мөн адил УИХ-аар энэ зорилтоо баталсан. Гэсэн атал уг квотыг хасаад хаялаа. Ер нь дэлхийд жендерийн талаар амжилттай яваа 100-аад орон бүгд л ийм квотыг хэрэглэж үр дүнд хүрсэн байгаа юм.

Таныг Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хорооны дэд дарга гэж сонссон. Хэзээнээс энэ ажлыг хийв? Энэ хорооныхоо тухай бага зэргийн тайлбарлаж өгнө үү?
Тиймээ, Жендэрийн хорооны дэд дарга гэдэг бол Ерөнхий сайдын зөвлөхийн хувьд хийдэг ажил маань юм. Жендэр гэхээр хүмүүс тэр болгон сайн ойлгодоггүй. Зарим нь “Хэдэн эмэгтэйчүүд нийлээд амбицлаад яваад байна” гэж хардаг. Үнэндээ бол Жендэрийн хороог Монгол улсын Ерөнхий сайд толгойлдог шүү дээ. Жам ёс нь алдагдсан хүйсийн харьцааг л бүх шатанд тэнцүүлж өгөх зорилготой юм даа. Жишээ нь улс төрд эмэгтэй хүн байхгүй байна гэдэг нь ямар үр дагавартай вэ? Улс орон ч гэсэн нэгэн том гэр бүл шүү дээ. Тэр гэр бүлд ээж нь байхгүй бол ямар байх вэ? Жишээ болгож нэг онигоо яръя: Нэгэн залуу эцэг ганцаараа хүүхдээ өсгөдөг юм байна. Хүүхэд олигтой өсөхгүй, өвдөөд ер болдоггүй. Гайхаад хүүхдээ дагуулаад эмнэлэг орж эмчид ийн хэлжээ ”Би үргэлж охиноо салхинд гаргаж, биеийн тамираар хичээллүүлж, бүх л сайн гэсэн зүйлээр тордож байна. 12 настай хүүхэд яахаараа 4 настай хүүхэд шиг биетэй, сульдаа байнаа?” гэв. Гэтэл эмч хүүхдийг үзээд “Чи хүүхдэдээ ер нь хоол өгч байгаа юу” гэж асуужээ. Тэр үед залуу өөрийнхөө хүүхдэд хоол өгөхөө мартсанаа сая л ойлгосон гэдэг. Ингээд бодохоор ээж хүний дуу хоолой хаана ч байх ёстой. Ээж хүн бол хэзээ ч үр хүүхдийнхээ хамгийн чухал зүйлийг мартахгүй. Үүнээс л яагаад жендерийн асуудлыг яриад яваагийн учрыг хялбархан ойлгож болно.

Хобби гэж юу вэ? Та өөрөө хэр олон хоббитой хүн бэ?
Хоббиг би их чухал зүйл гэж боддог. Учир нь хобби бол хүнийг өөрийг нь их дэлгэрүүлж, хөгжүүлдэг гэж би үздэг. Маш олон төрлийн хоббитой хүн, ерөөсөө хоббигүй 2 хүнийг хооронд нь харьцуулаад үзвэл илхэн харагдана. Бие бялдрын хөгжил, сэтгэлгээ, сэтгэх чадвар, хүмүүстэй харилцах харилцаа, хүний зан чанар, хандлага гээд бүхий л зүйлийн төлөвшилд нөлөөлж байдаг. Спортыг аваад үзье л дээ. Спортоор хичээллэдэг хүн харьцангуй залуу, хөнгөн шингэн, эрүүл, биеийн хөгжлөөс гадна сэтгэхүйн хөгжлийг бэлтгэж өгдөг маш том давуу талтай хоббинуудын нэг. Сэтгэхүйн хөгжил гэдгийг бага зэрэг задалбал: спортоор хичээллэдэг хүн сэтгэл зүйн маш их тэвчээр хатуужилтай болдог. Ялагдахгүйн тулд маш их хүч хөдөлмөр гаргаж, бэрхшээлийг давах чадвартай болно. Энэ чанарууд бол зөвхөн спортод хэрэгтэй биш амьдралд ч мөн адил чухал. Амьдрал өөрөө ялж ялагдаж байдаг, үргэлжийн том тэмцээн, өрсөлдөөн юм. Ингэж л сэтгэхүй, оюун санааг нь ч хүртэл давхар хөгжүүлж өгдөг. Урлаг, дуу, хөгжим, яруу найраг гэхэд л хүний оюуныг задалж өгдөг, стрессээс тайлж, сэтгэл санааг саруул болгодог давуу талуудтай. Ер нь бүхий л хобби хүнд маш их зүйлийг шинээр буй болгож байдаг.
Би өөрөө учиргүй олон хоббитой хүн шүү дээ. Спортын бүх төрлийг сонирхоно, тоглоно. Дуу, хөгжим, яруу найраг гээд бүгдийг нь сонирхож тодорхой хэмжээнд өөрөө оролдоно.

Таны зүгээс Монголын залуучууддаа хандаж хэлэх үг байгаа л байх?
Дэлхий дээрх бүх хүмүүсийг зорилготой ба зорилгогүй гэж 2 хэсэгт хуваадаг гэдэг. Миний бодлоор маш үнэн үг. Хүн үнэхээр зорилготой байж, түүндээ хүрэхийн төлөө зүтгэж чадвал ямар ч хэцүү, агуу том зүйлийг бүтээж чаддаг. “Хүн юу хүссэнээ л авна” гэсэн үг байдаг шүү дээ. Тиймээс өөртөө аль болох том зорилго тавьж, түүндээ хүрэхийг эрмэлзээрэй гэж хэлье.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

УИХ гишүүн З.Энхболд: Аутсорсинг бол манай улсын дотоодын эдийн засгын хүчин чадлаас үл хамаарч явагддаг том бизнес

Улс төрийн нэгдсэн сайтын ажлаар УИХ гишүүн З.Энхболдтой уулзсан юм. Тэгээд түүний хөгжүүлэхийг зорьж тэмцэж байгаа Аутсорсингийн талаар ярилцсанаа блог дээрээ буулгая.



Та сүүлийн үед Аутсорсинг гээд МТ-н чиглэлрүү түлхүү ажиллаад байх шиг. Хэдхэн жилийн өмнө энэ тал дэр хүмүүс ойлголтгүй байсан. Яаж анх энэ зүйлийг мэдэж авсан бэ?

Би 2004 онд Америкийн Денверийн их сургуульд Магистер хамгаалаад ирсэн. Аутсорсинг гэдэг бол гараад 15 жил болж буй шинэ үг л дээ. Дэлхий даяар глобалчлалын ачаар хүн хаана амьдарч байгаагаас үл хамааран мэдлэг чадвар нь байдаг бол өөр улсын, өөр компанийн ажлыг хийх боломжыг л Аутсорсинг өгч байгаа юм. Одоогоос 15 жилийн өмнө ийм боломж ерөөсөө байгаагүй.

Монголчууд аутсорсинг гэдэг бизнесийг одоо яаж хүлээж авч байна? Яагаад анх энэ зүйлийг Монголд оруулж ирэх хэрэгтэй гэсэн санааг гаргав?
Монголд бол 2004 онд ч гэсэн Аутсорсинг гэдэг нь өөрөө их тодорхойгүй байсан. Би анх энэ Аутсорсинг гэж зүйлийг курсын ажлаараа тусгайлан судалгаа хийж байлаа. Тэгээд гүнзгийрүүлэн судлаад үзэхэд Монгол улс шиг нийт хүн амыг 70% нь 35-аас доош насны хүмүүс байдаг олон залуучуудтай газарт програмистууд маань Монголдоо сууж байгаад гадаадын ямар нэгэн компанийн ажлыг хийгээд өндөр цалин аваад сууж байх боломж байгаа юм байна гэдгийг олж харсан. 2004 оны 4 сард сургуулиа төгсч ирээд 6 сард сонгуульд өрсөлдсөн. Тэр үед би Монголын сонингуудад Аутсорсингийн талаар ярилцлага өгөхөд хүмүүс ойлгохгүй байсан. Аргагүй тухайн үед Монголд тийм үг байгаагүй юм. Тэгээд энэ үгийг ямар учиртай, ямар ач холбогдолтой үг вэ? гэдгийг тайлбарлаж эхэлсэн. Сонгуулийн дараа УИХ-н гишүүнээр сонгогдоод улсын санхүүгийн чадвар сайжрахын хирээр 2007, 2008 оны төсвийн жилээр дээд боловсролын сургууль төгссөн хүмүүсийг аутсорсингийн ажлыг хийх боломжтой болгохын тулд эхний удаа 7 тэрбум 800 сая төгрөгийг, дараагийн удаа 2 тэрбум төгрөгийг төсөвт батлуулсан. Үүнийг УИХ-н гишүүд ч гэсэн их дэмжидэг болсон. Ингээд харахаар 2004 онд ярьж эхэлж байсан аутсорсингийн бизнесийн хэмжээ хамаагүй том болжээ. Түүнийгээ дагаад аутсорсингийн нэр төрөл олон болж, энэ талаар асууж сонирходог хүмүүсийн тоо нэмэгдэж, мэйл мэёёэж их бичдэг болсон. Би өөрийн вэб сайтад Аутсорсинг гэсэн буланг нээж хүмүүст мэдээлэл өгөхийг зорьж байна.
Ер нь энэ ямар учиртай юм бээ гэдэг цаад утгыг нь олохыг хүсвэл Томас Фрийманы “Дэлхий хавтгай” номыг залуучууд сайн унших хэрэгтэй. Аутсорсинг нь өөрөө бидэнд өгөгдөж байгаа агуу том боломж шүү дэ. Үүнийг ашиглаад хурдан ажилтай, цалин өндөр, сайхан амьдрах боломж энэ л байгаа гэж үздэг дээ.

Монголчууд маань бүгд л уул уурхай, алт эрдэнэс гээд яриж байна. Энэ ер нь таны бодлоор зөв үү? Аутсорсинг юугаараа ялгаатай юм бэ? Аутсорсингийн чиглэлээр аль улс тэргүүлж байгаа бол?
Манайхан мал аж ахуй, уул уурхайгаа хөгжүүлэлгүй яахав. Гэхдээ аутсорсинг бол манай улсын дотоодын эдийн засгын хүчин чадлаас үл хамаарч явагддаг том бизнес байгаа юм. Энэ том бизнесийг хамгийн сайн хийж байгаа улс бол Энэтхэг. Жилд 20 тэрбум доллар хийж байгаа нь их том үзүүлэлт гэж боддог. Канад, Ирланд гэх мэт уламжлалт Англи хэлтэй улсуудыг эс тооцвол Хятад улс 2-т орж байна.

Түрүү жил байхаа МОСА, МТ паркын хэсэг хүмүүс Хятадын Далиан явж туршлага судалсан гэсэн. Юуг мэдэж ирсэн бэ?
Хятадын Далиан хотруу Монголын програм хангамжийн холбоотой хамтраад өнгөрсөн жил бид аялал хийгээд ирсэн. Тэнд очоод үзэхэд Далиан хот ганцаараа 15 тэрбум полларын борлуулалтыг хийж байна. Тэдний ярианаас ойлгоход ердөө л сүүлийн 10 жилд энэ хэмжээний амжилтыг гаргасан гэнэ.
Төсвөөр батлуулсан 2 тэрбум төгрөгөөр 2000 хүнийг аутсорсингийн өгөгдөл оруулдаг хүмүүсээс эхлээд системийн инженер хүртэл мэргэжилтнүүдийг бэлтгэнэ гэж тооцож байгаа.

Одоо програм хангамжын чиглэлээр тодорхой мэдлэгтэй болчихсон хүмүүсийг яах вэ? Шууд гадны зах зээлрүү оруулах юмуу?
Одоогийн Java, c мэддэг хүмүүсийг Японы зах зээлрүү чиглүүлэх зорилготойгоор Японоос аутсорсинг хийдэг компаниуд нь япон хэлээ, Англи хэлнийх нь Англи хэлээ зааж сургах гэх мэт дутагдаж байгаа мэдлэгийг нь олгохоор ажиллаж байна.

Далиан хот өөрөө тусгай бүс нутаг. МТ-н чиглэлээр олон Япон, Европ хүмүүс ажилладаг юм байна лээ. Түүнтэй адил манайхан тийм МТ-н бүс нутаг байгуулах зорилго, санаа байгаа юу?
МТ-н тусгай бүсийг байгуулахад мөнгө их хэрэгтэй л дээ. Тийм учраас дэд бүтцийг байгуулахаасаа урьтаад хүнийхээ хөгжилд анхаарая гэж УИХ шийдсэн. Ер нь хүнийхээ хөгжилд хувь нэмрээ эхэлж оруулаад аутсорсингоор талхаа олоод иддэг хэдэн мянган хүнтэй болчихвол тусгай бүс, татварын хөнгөлөлт гэх мэт олон зүйлийг дараа нь ярьж болноо. Угаасаа манай МОСА-н хамгийн гол ярьж байгаа асуудал нь өөрөө хүний нөөц л байгаа юм.

Та түрүүн хэлсэн эхний ээлжинд 7 тэрбум 800 саяыг төсвөөр батлуулсан гэж. Тэрийгээ юунд зарцуулсан бэ?
7 тэрбум 800 сая төгрөгийг болохоор 192 ерөнхий боловсролын сургуульд 1МВ-ийн интернэтээр холбоод тус бүр 21 компьютертай анги байгуулж тэр ангидаа онлайн англи хэлний сургалтыг явуулсан. Хүүхэд 11 дүгээр анги төгсөхдөө TOEFL-ийн 550 оноог авахаар төсөл боловсруулж өгсөн. Энэ нь одоо ч гэсэн хэрэгжиж байна. Миний бодлоор дараа жилийн 11 дүгээр анги төгсөх хүүхдүүд дараа жилийн 9 сарын нэгнээс бааз суурь бүх юм нь бэлэн болчихсон учраас бүтэн жил энэ төсөлдөө хамрагдаад зорьсон чадвараа олж авах болвуу гэж бодож байна. Хамгийн гол нь МТ-н сургуульд орох сонирхолтой хүүхдүүдийг сонгож авч тусгай програмын дагуу англи хэлийг түлхүү үзүүлнэ.

http://enkhbold.vip76.mn/

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Монголын МТ-ийн Инкубатор


Энэ удаагийн Мессенжер Ярилцлагаараа Монголын Мэдээллийн Тенхологийн Үндэсний Парк болон МТ-ийн Инкубаторын явуулдаг үйл ажиллагаа болон үйлчилгээ, мөн шинээр төрөн гарч ирж буй МТ-ийн компаниудыг төрөөс хэрхэн бойжуулж, дэмжлэг үзүүлдэг талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөхийг хүслээ.
Мика ярилцлагыхаа эзнээр МТҮПаркын Инкубаторын менежер П.Наранцэцэг эгчийг сонголоо..

Mikarito Mika: Сайн байна уу? Нараа эгчээ. Юуны өмнө танд шинэ оны мэнд хүргэе
Mikarito Mika: Шинэ оны анхны ярилцлагын маань саналыг зөвшөөрсөнд баярлалаа
Narantsetseg Purevjav: Сайн, сайн уу Мика. Чамд ч гэсэн шинэ оны мэнд хүргэе
Narantsetseg Purevjav: Чамд гэсэн баярлалаа
Mikarito Mika: Та өөрийгөө манай блогчдод танилцуулахгүй юу?
Narantsetseg Purevjav: Эгч нь Мэдээллийн Технологийн Үндэсний Паркад инкубаторын менежер хийдэг. Наранцэцэг гэдэг.
Mikarito Mika: Мэдээллийн технологийн үндэсний парк гэж газрын тухай сүүлийн үед зарим хүмүүс их ам сайтай байдаг болжээ. Гэвч зарим нэг нь сайн мэдэхгүй байж магадгүй. Тиймээс товчхон тайлбарлаж өгөөч. Юу хийдэг, ямар зорилготой газар вэ?..
Narantsetseg Purevjav: Манай парк 2002 онд байгуулагдсан.
1. Шинэ тулгар хөгжиж байгаа болон гадаад аутсорсингоор ажиллах мэдээллийн технологийн компаниудад бизнес эрхлэх инкубаторын таатай орчин бүрдүүлж, тэднийг цаашид өсөн бойжиж, бие даан хөгжихөд нь дэмжлэг үзүүлэх
2. Мэдээллийн технологийн инженерийн ур чадварын стандарт болон мэдээллийн технологийн инженерийн шалгалтын системийг нэвтрүүлэх, зохион байгуулах
3. Мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх
Narantsetseg Purevjav: Нэмж хэлэхэд манайх Мэдээллийн технологиор дэлхийд тэргүүлэгч орны нэг БНСУ-ын 1,0 сая ам. долларын буцалтгүй тусламжаар үйл ажиллагаагаа эрхлэн явуулах орчин нөхцлөө бүрдүүлсэн юм. Мөн инкубаторын бизнесийг эрхлэн төрөөс хувийн бизнесийг дэмжих загварыг Монголдоо бий болгохоор ажиллаж байгаа.
Mikarito Mika: Мэдээллийн технологийн Инкубаторт элсэх гэж шинээр байгуулагдаж байгаа програм хангамжийн нилээд олон байгууллага хичээдэг. Манай компани ч гэсэн хэдэн жилийн өмнө танай Инкубаторыг төгссөн.Энэ нь ч бидний хувьд их үр дүнтэй хэрэг байсан. Одоо байгуулагдаж байгаа зарим компаниуд учраа олохгүй, ямар учиртай газар гэдгийг нь сайн ойлгохгүй байх шиг. Инкубатор гэж ямар учиртай, яадаг газар вэ? Энэ талаар??
Narantsetseg Purevjav: Шинэ тулгар компаниудад бизнесээ эхлэхэд нь бүх талын дэмжлэг үзүүлснээр тэдний амжилтанд хүрэх хугацааг богиносгож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нэмэгдүүлэн, зах зээлд өөрийн гэсэн орон зайгаа эзлэх чадвартай болгосонд инкубаторын гол ач холбогдол оршиж байгаа юм.
Narantsetseg Purevjav: Хамгийн гол нь урьд нь цөөн тооны жижиг компаниуд програм хангамж боловсруулах чиглэлээр ажиллаж байсан бол инкубатор байгуулагдсанаас хойш энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдийн тоо эрс нэмэгдсэн нь инкубатор тэднийг бизнест уриалан дуудаж, зоригжуулсан хэрэг байсан гэж боддог.
Mikarito Mika: тэгэхээр ер нь шинэ төрөн гарч байгаа МТ-ийн салбарын компаниудыг туслаж дэмжих гэсэн үг үү?.
Narantsetseg Purevjav: Тиймээ.

Mikarito Mika: Одоогийн байдлаар Инкубатор байгуулагдаад хэдий хугацаа өнгөрч байгаа вэ? Хэр олон компаниуд төгсөөд бизнесээ амжилттай авч явж байна вэ?
Narantsetseg Purevjav: Одоогоор байгуулагдаад 4 жил гаран болж байна. Нийт 18 компани амжилттай төгсч гарсан.
Mikarito Mika: Инкубаторын "Компаниудыг бойжуулах" гэдэг үг миний анхаарлыг их татдаг юм. Танайх ер нь компаниудыг хэрхэн бойжуулж гаргаад байнаа?
Narantsetseg Purevjav: За бойжуулах гэдэг үгийг тайлдбарлая л даа. Манайх төрийн, ашгийн бус бизнесийн инкубатор. Инкубатор 2 чиглэлээр элсэлт авдаг.
Narantsetseg Purevjav: 1. Бизнес эхлэн эрхэлж буй компани
2. Гадаад аутсорсингийн чиглэлээр ажиллаж буй компани
Mikarito Mika: за?
Narantsetseg Purevjav: Эдгээр компанийг элсүүлэхдээ элсэлт эхлэхээс 1 сарын өмнө хэвлэл мэдээллийн байгууллагаар зар тараан элсэлтээ зохион байгуулдаг.
Narantsetseg Purevjav: Элсэлтэндээ програм хангамжийн чиглэлийн компанийг бүртгэдэг.
Элсэлтэнд тэнцсэн компанийг бид инкубаторт байрлуулан бүх талаар бойжуулах ажлаа эхэлнэ дээ
Narantsetseg Purevjav: Бид дараах чиглэлээр дэмжлэг үзүүлдэгюм. 1. Үнэ төлбөргүй ажлын байр, интернэтийн хөнгөлттэй үйлчилгээ, дотуур холбоо
2. Бизнес эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор менежмент болон маркетингийн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах гэх мэт
Mikarito Mika: Тэгэхээр танай шалгаруулалтад тэнцээд инкубарторт орчих юм бол оффис, интернэт үнэгүй, тэгээд бас сургалтанд хамрагдаж маркетингийн тал дээрээ туслалцаа авч болно гэсэн үг үү?.
Mikarito Mika: Тийм таатай орчин, дэмжлэгийг авахын тулд шинээр байгуулагдаж буй тэдгээр компаниуд Инкубаторт орохын тулд тавигдах шаардлага гэж байгаа биздээ?
Narantsetseg Purevjav: Мэдээж байлгүй яахав.
Mikarito Mika: Ямар шаардлага тавигдах вэ?
Narantsetseg Purevjav: Компаниуд инкубаторт элсэхээсээ өмнө 6 сард үнэлэгдэх бололцоо бүхий бизнес төлөвлөгөө боловсруулаад орж ирнэ
Narantsetseg Purevjav: Хамгийн гол нь Монголын зах зээлд бизнес эрхэлдэг байх шаардлагатай
Narantsetseg Purevjav: Түүнчлэн програм хангамийн чиглэлээр үйл ажиллагаа 3-аас илүүгүй жил явуулсан байх шаардлагатай байдаг.
Mikarito Mika: Хэрвээ тухайн компани хэрхэн төлөвлөгөө гаргахаа мэдэхгүй бол бас танайд хандаж зөвлөгөө авч болох уу?
Narantsetseg Purevjav: Болно. Инкубаторт элсэхээсээ өмнө манайхаас ирж үнэгүй зөвлөгөө авч болно
Mikarito Mika: хэрвээ тухайн төлөвлөгөө нь биелэгдэх боломтой байх аваас танай зүгээс зөвлөлдөөд хариу хэлнэ гэж ойлголоо.
Mikarito Mika: Танайх хэрвээ зөвшөөрвөл хэдий хугацаанд хариуг нь хэлж, МТҮП-таа хүлээж авдаг вэ?
Narantsetseg Purevjav: Бид элсэлт зохион байгуулахдаа хөндлөнгийн комисс гарган элсэлт явуулдаг. Паркын удирдах зөвлөлийн шийдвэр 10 хоног дотор гардаг. Дараа нь УЗ-ын шийдвэр гараа л бол байрлуулж болно гэсэн үг.
Mikarito Mika: Шинээр үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниудыг бойжуулаад гаднаас ажил зуучилж өгдөг гэсэн? Танайхыг байнга ажлаар хангана гээд зарим хүмүүс ойлгочихсон байдаг?
Narantsetseg Purevjav: Бид ажлаар хангахгүй. Харин ажил олоход нь зуучилж, дэмжиж өгдөг.
Narantsetseg Purevjav: Харин ажлын нь явуулах орчин байраар хангана гэсэн үг л дээ.
Mikarito Mika: аан
Mikarito Mika: Танайх сүүлийн үед аутсорсинг тал дээр илүү анхаарлаа хандуулж байгаа гэж сонссон?
Narantsetseg Purevjav: Тиймээ.Манай байгууллага аутсорсингийн үйл ажиллагааанд маш их анхаарлдаа хандуулж ажиллаж байна. Манай орлогч захирал болон гадаад ауисорсинг хариуцсан ажилтан нар Хятадын Далиан-д туршлага судлаад ирсэн. Энэ чиглэлээр маш их ажил хийж байгаа лдаа. Энэ талаар бичих гэхээр маш их цаг гарах байх
Mikarito Mika: Тэгвэл дараа сонирхсон хүмүүс аминчлан асуух хэрэгтэй юм байна шүү. хэ хэ
Mikarito Mika: Инкубатор байгуулагдаад бараг 5 жил болж байна, энэ хугацаанд ямар үр дүнтэй ажиллав?
Narantsetseg Purevjav: Манайх маш их үр дүнтэй ажилласан гэж бодож байна. Тэдгээрээс товч хэлэе л дээ
Mikarito Mika: за?
Narantsetseg Purevjav: Өнгөрсөн жилүүдэд инкубаторын 12 удаагийн элсэлтэнд 120 орчим ААН, иргэн хамрагдаж, нийт 47 компанийн 500 гаруй ажилтан инкубаторын үйлчилгээг хүртсэн байна. Энэ нь програм хангамжийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг үндэсний компаниудын дийлэнх хувийг эзэлж байгаа юм.
Narantsetseg Purevjav: Одоо инкубаторт 17 компани байрлаж байгаа бөгөөд 18 компани инкубаторыг амжилттай төгссөнөөс зарим нь дотоодын зах зээлд байр сууриа эзэлсэн томоохон програм хангамжийн компани болоод байна. Үүнд инкубаторын шилдэг төгсөгч Интерактив, Юу Эс Ай /USI/, ЕСМ, Старсофт компаниудыг дурьдаж болно.
Ихэнх компаниуд инкубаторт элсэхдээ 3-10 ажилтантай байдаг бол төгсөхдөө 10-50 ажилтантай болж ажлын байраа нэмэгдүүлдэг. Нийт дүнгээр компаниудын ажиллагчдын тоо инкубаторт байрлаж байх хугацаанд 150-иар нэмэгдсэн байна.
Mikarito Mika: Хөөх, чамлахааргүй их амжилт байна шүү,
Narantsetseg Purevjav: Ихэнх жижиг гэсэн компаниуд тодорхой хэмжээнд дэмжлэг аваад манайхаас гараад зах зээлд амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа л даа
Narantsetseg Purevjav: Манайхруу сүүлийн үед програм хангамжийн компаниуд маш их ханддаг болсон
Mikarito Mika: МТ-ийн Инкубатор нь шинэ, жижиг МТ-ийн чиглэлийн компаниудыг дэмжээд л байна. Үүнээс гарч байгаа ач холбогдол нь юу вэ?
Narantsetseg Purevjav: Бидний тодорхойлсноор:
• Мэдээллийн технологийн инкубатор нь Монголд анх удаа инкубаторын бизнесийг эрхэлж, төрөөс хувийн хэвшлийг дэмжих бодит загвар болсон
• Мэдээллийн технологийн бизнесийг төрөөс дэмжих нь олон улсын жишигт нийцсэн, цаг үеэ олсон, салбарын хөгжлийг хурдасгах нэгэн хүчин зүйл болохыг нотлон харуулсан
• Гадаад аутсорсингийн үйлчилгээ эрхлэхийг эрмэлзэгч компаниуд шинээр байгуулагдаж, шинэ дэвшилтэт технологи нэвтрэх тааламжтай нөхцөл бүрдэж эхэлсэн юм.
Mikarito Mika: 2008 онд танай зүгээс ямар ажил хийе гэж төлөвлөөд байгаа вэ?,
Narantsetseg Purevjav: Бид инкубаторт байгаа компаниудаа хамтын ажиллагааг нь сайжруулах, гадаад зах зээлээс ажил олоход нь зуучлах, ажиллагчид болон удирдах ажилтнуудыг сургалт зохион байгуулах гэх мэт ихээхэн ажил хийнэ гэж бодож байгаа.
Mikarito Mika: Цаашдын зорилт??
Narantsetseg Purevjav: Цаашдаа ер нь:
• Экспортод чиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор татвар, дэд бүтцийн таатай орчин бүхий мэдээллийн технологийн тусгай бүс болон өргөжих,
• Инкубаторын компаниудын хүний нөөцийг хөгжүүлэх олон улсын төвшний сургалт, семинарыг системтэйгээр зохион байгуулах,
• Дижитал контентийн чиглэлээр ажилладаг инкубаторын компаниудад бизнесийн таатай орчин бүрдүүлэх зорилгоор дүрс, дуу авиа, хөдөлгөөн оруулах гэсэн томоохон зорилттой байгаа.
Mikarito Mika: Дараагийн элсэлтээ хэзээ авах вэ?
Narantsetseg Purevjav: Бараг 2008 оны сүүлээр болох байхаа.
Mikarito Mika: Таниас асуугаагүй үлдээчихсэн зүйл байж магад. Хүмүүст хэлэхийг хүссэн зүйл байвал?
Narantsetseg Purevjav: Хамгийн гол нь эгч нь ярих зүйл маш их байгаа боловч цаг их бага байлаа. Би програм хангамжийн чиглэлийн бүх компаниудаа манайд ирж дэмжлэг аваарай гэж хэлмээр байна. Манай үйлчилгээ инкубаторын тухай мэдээллийг www.itpark.mn ээс авч болноо.
Narantsetseg Purevjav: Юунаас түрүүн инкубаторын үйлчилгээний талаар бусдад мэдээлэл өгөх завшаан олгосон Микадаа баярлалаа
Mikarito Mika: шинэ оны анхны ярилцлагыг минь баялаг мэдээллээр дүүрэн өгсөнд дахин баярлалаа. Танд сайн сайхныг хүсье
Narantsetseg Purevjav: Эгч нь ч гэсэн чамд сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Мика: МТ-ийн Инкубаторын газартай харилцахыг хүсвэл доорх хаягаар хандаарай.

Монгол Улс, Улаанбаатар- 210646
Сvхбаатар дvvрэг, Бага тойруу-49
Мэдээллийн технологийн vндэсний парк
Утас: (+976-11)-327123, (+976-11)-318042
Факс: (+976-11)-312918
Э-мэйл: info@itpark.mn
Веб: http://www.itpark.mn

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Мэдээллийн Технологийг сонгон суралцах нь

Блогоор минь байнга эргэлддэг хүмүүстээ зориулж хамгийн хэрэгтэй мэдээллийг цэгцтэй хүргэхийг хүссэн учир "Мессенжер Ярилцлага" гэх шинэ буланг нээлээ.
Хэнд, ямар мэдээлэл хэрэгтэй байна? тэрийгээ сэтгэгдэл оруулах маягаар надад шууд хэлээрэй. Чиглэл энэ тэр ер хамаарайхгүй шүү.
Хэлэхээр чинь мэргэжлийх нь хүнтэй саайхан ярилцаад блогтоо оруулхыг бодноо...
Анхных учир алдсан, эндсэн юм байгаа л байх. Эртхэн хэлчий гэсэн. хэ хэ

Эхнийхээ ярилцлагыг APTECH Worldwide Mongolia сургалтын төвийн захирал, "JCI-Leader"-ийн ерөнхийлөгч, Лхагвасүрэнгийн Саянаа эгчтэй ярилцлаа.


mika: сайн байна уу? Саянаа эгчээ
Sayanaa Lkhagvasuren: Сайн. сайн уу Мика
mika: Би танитай хэсэг зуйлийн талаар ярилцах хусэлтэй байна. Би блогчиддоо зориулж МТ-ийн салбарын талаар цэгцтэй мэдээлэл өгмөөр байна. Би ч энэ талаар өөрөө их сонирхолтой болхоор бусад хүмүүсийг бас мэдээсэй гэж бодоод.., Та надад туслах уу?
Sayanaa Lkhagvasuren:за, тэгье
mika: Та миний блогын уншигчдад еерийнхее тухай танилцуулна уу?
Sayanaa Lkhagvasuren:Би одоо APTECH Worldwide Mongolia сургалтын товийг удирдаж ажилладаг. Манай тов бол Энэтхэг улсын мэдээллийн технологийн боловсролыг францайзийнгийн гэрээгээр Монголд оруулж ирж, програм хангамж, мултимедиа зэрэг чиглэлээр сургалт явуулдаг байгууллага юм.
Миний хувьд гэвэл АНУ-д олон улсын харилцааны чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан, МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг бакалаврын зэрэгтэйгээр дуургэсэн
mika: Би таныг Монголын Мэдээллийн Технологийн салбарын боловсон хучин бэлдэх ажилд унэтэй хувь нэмэр оруулж байгаа хүн гэж хувьдаа үздэг. Тиймээс ч таныг енеедер блогынхоо хүндтэй зочноор урьж байна.
Sayanaa Lkhagvasuren:маш их баярлалаа,
mika: Тантай енеедер ярилцах сэдвээ МТ-ийн салбарын хүний неец, сургалтын систем, чанар, ирээдуйн чиг хандлагын тухай ярилцая гэж бодлоо.
Sayanaa Lkhagvasuren:маш чухал сэдэв сонгосон байна

Sayanaa Lkhagvasuren:Манай APTECH Mongolia товийн мотто бол "Монгол улсын мэдээллийн технологийн салбарын боловсон хучин хогжуулэх итгэлтэй тунш" гэж би оорсдийгоо тодорхойлсон байгаа богоод энэ зорилгоо биелуулэхийн толоо ажиллаж байгаа
Ер нь Монгол хуний оюун ухааны хогжлийг тулхуу анхаарч ажиллавал хэзээ ч дуусашгуй нооц бололцоог бий болгож болно гэж би боддог
Sayanaa Lkhagvasuren:тэр ууднээс суулийн жилуудэд манай засгийн газар, хувийн хэвшил мэдээллийн технологийн салбарыг тэргуулэгч салбар болгон ажиллаж байгааг маш зов сонголт гэж бодож байгаа
mika: тийм шуу, Танай тевийн хэмжээнд одоогоор нийт суралцаж байгаа болон суралцаж тегссен нийт хэдэн оюутан байна вэ?
Sayanaa Lkhagvasuren:Манай APTECH Mongolia сургалтын тов 2007 оны 1-р сард Улаанбаатар хотноо нээлтээ хийж албан ёсоор уйл ажиллагааг эхэлсэн байгаа. Одоогийн байдлаар манайх АССР буюу APTECH Computer Certified professionals гэдэг хотолборийг хэрэгжуулж байгаа. Энэ нь 2 жилийн хотолбор тул одоогийн байдлаар тогссон хун гэж байхгуй байгаа. Гэхдээ манайд сурч байгаа хумуусуудийн ур чадвар сар сараар нэмэгдэж байгаа богоод 2008 оны 12-р сараас эхлэн мэдээллийн технологийн ондор ур чадвартай мэргэжилтнуудийг Монголын МТ-ийн ходолморийн зах зээлд нийлуулэх болно
mika: Миний хувьд мен адил Монголын засгийн газар суулийн уед дэмжиж ажиллаж байгаа нь талархууштай байдаг. Танай төв нээгдсэн нь ч мен адил их бахархууштай. Яагаад заавал МТ-ийн чиглэлийн мэргэжилтэн бэлдэх болов?
Sayanaa Lkhagvasuren:Ер нь Энэтхэг улс МТ-ийн мэргэжилтнуудийг бэлтгэдэг уурхай гэж хэлж болно.
Sayanaa Lkhagvasuren:Суулийн жилуудэд Энэтхэгийн МТ-ийн мэргэжилтнууд дэлхийн хамгийн томоохон, дээд зэрэглэлийн компаниудад ажиллах болсоныг хун болгон мэддэг
Sayanaa Lkhagvasuren:тэгэхээр энэ мэргэжилтнуудийг бэлтгэдэг боловсролын системийг Монголд оруулж ирвэл манай мундаг, ухаалаг, оорийгоо хогжуулэх сонирхолтой залуучуудад Монголдоо суралцах боломжийг бурдуулвэл Энэтхэг улс очиж сурахаас 1-рт зардал багатай, 2-рт гэр орондоо амьдрангаа дэлхийн хэмжээнд хулээн зовшоорогдсон боловсрол эзэмших бурэн боломжтой болно гэж узсэн юм.
mika: Монголд хумуус тэр бур энэ чиглэлийг сонгон суралцах нь еерт болон Монгол улсын маань ирээдуйд ямар ач холбогдолтой болохыг тэр бур сайн мэддэггуй. Тэр талаар та багахан мэдээлэлийг хургэхгуюу?
Sayanaa Lkhagvasuren:Мика, чиний энэ тавьсан асуулт маш чухал асуулт.
Sayanaa Lkhagvasuren:Монгол улсын хун ам бага, нутаг дэвсгэр уудам гээд зовхон газар дор байгаа байгалийн нооцоо ухаад, хогжноо гээд яваад байвал энэ нооц нь дуусч, бид нар одоо эдийн засгийн, нийгмийн маш хэцуу байдалд орсон Африкийн орнуудын нэгэн адил болох аюултай
Sayanaa Lkhagvasuren:Харин ууний оронд МТ-ийг тэргуулэгч салбар болгон, оорийн хун амаа МТ-ийн мэргэжилтнууд болгохоор чиглэж ажиллаж байгаа Вьетнам зэрэг орнууд бид нарын хувьд судлаж, тэр нараас тэргуун туршлагыг нь авах нь чухал гэж бодож байна
mika: Тиймээс Монголчууд маань газар доорхоо биш, толгой дотрохоо ухаж амьдар хэрэгтэй тийм уу?
Sayanaa Lkhagvasuren:Яг унэн!
Sayanaa Lkhagvasuren:хуний халаасанд байгаа монгийг нь авч болно - харин толгойнд нь байгаа мэдлэгийг авч болохгуй гэж сайхан уг байна
Sayanaa Lkhagvasuren:Ногоо талаасаа МТ-г нэвтрээгуй салбар гэж угуй болж байгаа оноо уед МТ-ийн мэргэжилтнуудийг хэрэгцээ улам ихээр нэмэгдэж байгаа, нэмэгдэх ч болно
mika: За, Монголчууд маань толгойгоо ажилуулан хоолоо олж идэх хэрэгтэй хэдий ч яагаад заавал МТ-ийн чиглэлийг сонсон суралцах хэрэгтэй гэж? МТ-ийн хегжил дэлхийд ямар тувшинд явж байгаа, Монголд ямар байгаа? мен ирээдуйн чиг хандлагын талаар хэлж егне уу?
Sayanaa Lkhagvasuren:эмнэлэг, нисэх онгоц, галт тэрэг, хонгон ба хунд уйлдвэрлэл, гээд бух салбарууд ур огоожээ нэмэгдуулэхийн тулд заавал МТ-ийг хэрэглэж байгаа шуу дээ
Sayanaa Lkhagvasuren:Хамгийн энгийн жишээ гэж хэлэхэд - 1996 онд Мобиком уйл ажиллагаагаа эхлэхэд гар утас тансаг хэрэглээ байсан. Одоо 11 жилийн дараа миний 72 настай ээж гадаа гарахдаа заавал гар утсаа авч гарч байна.
Sayanaa Lkhagvasuren:Энэ чинь л МТ-ийн хогжил
Sayanaa Lkhagvasuren: Манай Монгол улс дахь МТ-ийн хогжил маш ондор хурдастай явж байгаа гэж хэлж болно. Манай Монголын програм хангамжийн компаниуд гадаадын компаниудын захиалагт ажлыг хийж эхлээд хэдэн жил болж байна
Sayanaa Lkhagvasuren:Тэхээд манай улсад МТ-ийн салбарыг хогжуулэхдээ зовхон Монголдоо ажиллах мэргэжилтэн бэлтгэхээс гадна, гадаадын компаниудын захиалгат ажил /outsourcing/ болон гадаадад очиж бусад ондор зэрэглэлийн мэргэжилтнуудтэй мор зэрэгцэн ажиллахыг зорьж, боловсролыг эзэмшиж ажиллах ёстой гэж бодож байна
mika: Сайхан тайлбарлаж еглее.
mika: МТ-ийн салбар хурдацтай хегжиж байгаа, ирээдуйн хандлага маань ч маш еселттэй байгаа учир энэ чиглэлийг сонгон суралцах хэрэгтэй гэсэн уг байх нь
Sayanaa Lkhagvasuren:Тэр утгаараа манай залуучууд юуны туруунд оноогийн нийгэмд, зах зээлд хэрэгцээтэй мэргэжил сонгон суралцах хэрэгтэй
Sayanaa Lkhagvasuren:МТ-ийн салбар мань одоо унэхээрийн чухал салбар гэдэг утгаараа хуний, улс орны, ямар ч салбарт нэвтэрсэн байгаа энэ уед зах зээлд хэрэгцээтэй мэдлэгийг эзэмшсэн МТ-ийн мэргэжилтнууд маш их эрэлт хэрэгцээтэй байх болно
mika: Тэгвэл МТ-ийн чиглэлээр суралцахыг хуссэн залуучууд ямар ямар гол нехцел бололцоог хангасан сургуульд сурах хэрэгтэй вэ? Нэг угээр хэлбэл сургуулийн шалгуурын талаар? Монголд МТ-ийн салбарын мэргэжилтэн бэлтгэдэг нилээн олон сургууль байдаг?
Sayanaa Lkhagvasuren:Тэхээр хун МТ-ийн мэргэжилтэн болно гэж шийдсэн бол юуны туруунд "ямар чиглэлийг сонгох вэ?" гэдгээ сайн бодож, оорийн сонирхол, оорийн авьяас, оорийн ур чадвар зэргийг бодох хэрэгтэй. Тэгээд програм хангамж талдаа байх уу, техник хангамжийг сонгох уу гэдгээ шийдэх ёстой
Sayanaa Lkhagvasuren:Энэ шийдлээс хамаарч ямар сургуульд орох уу? ямар хичээл авах уу? гэдгээ шийдэнэ дээ.
Sayanaa Lkhagvasuren:Монголд одоогийн байдлаар МТ-ийн чиглэлээр олон тооны их дээд сургууль, мэргэжлийн сургалтын товууд байдаг
Sayanaa Lkhagvasuren:Хэвэр МТ-ийн мэргэжилтэн болно гэж шийдсэн бол бух сургуулийн сургалтын хотолбортой танилцах хэрэгтэй. Сургууль болгон оорийн гэсэн онцлогтой
Sayanaa Lkhagvasuren:Жишээ нь манай APTECH Mongolia сургалтын тов бол Энэтхэг улсын МТ-ийн боловсролын системийг хэрэгжуулдэг, Энэтхэг, Америк, Монгол багш нартай, бух сургалтын материал нь Англи хэл дээр байдаг, онолыг практиктай хослуулж хичээлийг явуулдаг
mika: Би танай төв нэг цуврал лекц зохион байгуулж байгаа гэж сонсоод блогчиддоо танилцуулах ууднээс зарыг нь нийтлэн оруулсан юм. Гэвч яг юу болсонг сайн мэдэж амжаагуй? Надад сонирхуулаач?
Sayanaa Lkhagvasuren:Очигдор буюу 9-р сарын 27-оос эхлэн манай APTECH Mongolia сургалтын тов " Мэдээллийн Технологийн хогжил дэвшил" сэдэвт нээлттэй цуврал лекци зохион байгуулж эхэллээ. Анхны лекци нь "Компьютерийн кластер" сэдвээр АНУ-гийн МТ-ийн мэргэжилтэн ирж хийсэн. Амжилттай болсон.
Sayanaa Lkhagvasuren:Тэгэхдээ яг энэ лекцийн уеэр нэг ажигладсан зуйлээ та нартай хуваалцая гэж бодож байна.
Sayanaa Lkhagvasuren:МТ-ийн салбар гэхээр Монголчууд ихэвчлэн програм хангамж, гар утас, интернет гэж ойлгодог юм байна. Энэ салбартsoftware /програм хангамж/, hardware /техник хангамж/ аль аль нь хамааралтай гэдгийг тэр болгон хумуус ялгаж мэдэхгуйгээр :"оо, мэдээллийн технологи гэчээд компьютерийн сулжээ гээд хачин юм яриад байх юм" гээд зарим хумуус гараад явж байсан
mika: хэ хэ
mika: Энэ олон сургуулиудаас танай сургуулийг иш татаж авья. Жишээ нь би МТ-ийн чиглэлээр суралцахаар боллоо. Тэгэхэд надад тавигдах ямар нэгэн шалгуур байх уу? Тоонд сайн байх хэрэгтэй ч гэдэг юмуу?
Sayanaa Lkhagvasuren:За, манай товд элсэх хусэлтэй хумуусээс элсэлийн тувшин тогтоох шалгалт авдаг
Sayanaa Lkhagvasuren:Англи хэл ба IQ-ийн тест
Sayanaa Lkhagvasuren:Англи хэл шалгаж байгаа нь юуны туруунд гадаад багш нарын хичээл ойлгох чадвар, Англи хэл дээрхи сурах бичгээ унших чадварыг тодорхойлно.
Sayanaa Lkhagvasuren:Зарим хуухдууд Англи хэл дээрээ тааруу авсан тохиолдолд Англи хэлний курсэд авах ёстой гэсэн шаардлага тавьдаг. Харин эцэг эх, хуухэд оорсдоо Англи хэл чухал гэдгийг ойлгодог тул шууд курсд давхар явдаг нь манай товийн хичээлд сурахад нь оорт их тус болдог
mika: IQ-ийн тест нь?
Sayanaa Lkhagvasuren:2-р тест бол IQ-ийн тест. Энэ бол програм хангамж зохиогч нь код бичихдээ, бусдаас онцлогтой програм зохиохдоо юуны туруунд шинэлэг, овормоц сэтгэдэг байх ёстой гэдэг ууднээс тухайн хуний логик сэтгэлгээг шалгадаг юм.
Sayanaa Lkhagvasuren:Та нартай хуваалцах маш сайхан мэдээ гэхэд манай товд ирж IQ-ийн тест-г огдог хумуус ихэнхи нь маш ондор оноо авдаг
Sayanaa Lkhagvasuren:Тийм болоод ч оорсдоо програм хангамж зохиогч болно гэж манай товд ирдэг байх гэж бид нар боддог юм.
Sayanaa Lkhagvasuren:Манай Монголчуудад оюунлаг маш их потенциаль, боломж, чадвар, авьяас байдаг
Sayanaa Lkhagvasuren:тэрийг нь хогжуулэх нь хамгийн чухал
mika: Би бас Монголчууд маань их потенциалтай гэж боддог..
mika: За, одоо би бух шалгалтанд нь еерийгее тэнцэх хэмжээний гээд тодорхойллоо, тэгээд шалгалтуудад тэнцлээ. Ингээд сурахын тулд надад санхуугээ тодорхойлох хэрэг гарна. Би 1 жилд ямар унээр суралцах боломжтой вэ?
Sayanaa Lkhagvasuren:Манай АССР хотолбор мань 2 ба 3 жилийн сургалтын хотолбор,
Sayanaa Lkhagvasuren:нэг жилийн сургалтын толбор нь 900 Ам. Доллар богоод нэг жил нь 2 семестертэй байдаг тул семестрээр толбороо хийж болно
mika: Дажгүй л юм.
Sayanaa Lkhagvasuren:бас одоо бид нар Монголын арилжааны банкнуудтай сургалтын толборийг зээлээр толох боломжийг оюутнууддаа бий болгохоор ажиллаж байгаа
Sayanaa Lkhagvasuren:Уунээс гадна, манай оюутнууд анхны семестрийн дараа вэбсайт хийж чаддаг, java зэрэг хэлээр програм бичдэг чаддаг болохоор, сурах явцдаа оорсдоо сургалтын толбоороо хийх чадвартай болно гэсэн уг
mika: Сайхан сонсогдож байна. Би банкнаас сургалтынхаа телберийг зээлээр аваад сурч болох нь байна. Тэгээд тегслее гэхэд ажлын байрны захиалга, эрэлт хэр байх вэ? Сургуулийн зугээс ажлын байраар хангах ч гэдэг юмуу тиймэхрхуу туслалцаа байх уу?
Sayanaa Lkhagvasuren:Манай APTECH Mongolia сургалтын тов одоо манай Монголын МТ-ийн компаниудтай гэрээ хэлэлцээр хийж эхэлж байгаа. Манай онц тогсогчдийг ажлын байраар хангах тал дээр дэмжлэг узуулнэ гэж бид зорьж ажилладаг. Одоогийн байдлаар манай томоохон 5 компани манай тогсогчдийг хулээж байна гэдгээ илэрхийлсэн байгаа. Хамгийн гол нь манай оюутнууд оорсдоо маш сайн сурах ёстой. Ажлын байрны хувьд бол манай програм хангамж бичиг, гадаадын компаниудын захиалгат ажлыг хийж байгаа.
Sayanaa Lkhagvasuren:Энэ бугдэд чадварлаг мэргэжилтэн хэрэгтэй - харин манай товийн зугээс бид нар эрэлт ихтэй байгаа МТ-ийн ходолморийн зах зээлийг хангах чиглэлээр маш ихээр ажиллаж байгаа
Sayanaa Lkhagvasuren:Бас манай товийн дэргэд бид нар "APTECH Mongolia Research Institute" дараа жилийн 1-р сард байгуулах гэж байгаа
Sayanaa Lkhagvasuren:Энэ судалгааны хурээлэнгийн хурээнд манай багш нар, сайн сурдаг оюутнуудын хамтаар зах зээлийн хэрэгцээг хангахуйц програм хангамж боловсруулах ажил хийх болно.
Sayanaa Lkhagvasuren:Тэхээд манай товд сурч байгаа оюутнууд бид нартай бас хамтран ажиллах боломжтой болно гэсэн уг.
Sayanaa Lkhagvasuren:2008 оноос эхлэн манай тов бас Япон, Тайван, Энэтхэг зэрэг орнуудын МТ-ийн компаниудтай бизнесийн уулзалт, хэлэлцээр хийхээр толовлож байгаа. Энэ ажлын хурээнд бас outsourcing-ийн ажил олж оюутнуудаа хамруулах толовлогоотэй байгаа
mika: Танай тевийг сайн тегсеед ажлын байртай болох боломж их гэж ойлголоо, Цаашлаад та нартай ч хамтран ажиллах боломжтой юм байна. Тэгвэл би суралцах хугацаандаа багагуй менге зарцуулсан учир эргуулээд туунийгээ олох хэмжээний цалин авдаг байх шаардлагатай гэж бодож байна. Ер нь МТ-ийн салбарын ажилчид ойролцоогоор хэр хэмжээний цалин авдаг вэ? Жишээ нь програмистууд?
Sayanaa Lkhagvasuren:За, цалингийн асуудал тухайн компаниас хамаардаг
Sayanaa Lkhagvasuren:Миний судалсанаар код бичдэг програмист 200,000-350,000 тогрогоос дээш цалин авдаг
Sayanaa Lkhagvasuren:Харин нарийн программын хэл дээр ажилладаг програмистийн цалин маш ондор байдаг.
Sayanaa Lkhagvasuren:Саяхан манай нэг том компаниас надруу залгаад:"Танайд SQL кодчин байгаа юу? ажилд авмаар байна. Эхлэлийн цалин - 1,000 Ам.Доллар" гэж хэлсэн
Sayanaa Lkhagvasuren:Тэхээр тухайн мэргэжилтний мэдлэг гунзгий, бусдаас илуу, яг цаг уетэйгээ уялдсан байвал цалин ч гэсэн нэмэгдэх хандлага харагдаж байгаа биз?
mika: Би бас нэг америкийн судлаачдын хийсэн судалгааны үр дүнг харж байхад "Ирээдуйн 5 жилд програмистууд хамгийн ендер орлоготой ажилчид байх болно" гэсэн байсан. Та уунтэй хэр санал нийлж байна?
Sayanaa Lkhagvasuren:Ер нь програмистуудын цалин ондор байх болно гэдэгтэй бурэн санал нийлж байна.
mika: Тийм байна. Тэгэхээр еерее л сайн хичээж сурах хэрэгтэй байх нь дээ.
Sayanaa Lkhagvasuren:Яг унэн!
Sayanaa Lkhagvasuren:Эзэн хичээвэл - заяа хичээнэ гэж маш ухаантай уг байдаг
mika: Танд суулийн асуултыг улдээе. Таниас асуугаагуй улдээсэн зуйл байж мэднэ?
Sayanaa Lkhagvasuren:За баярлалаа.
Sayanaa Lkhagvasuren:Юуны туруунд МТ-ийн салбарын хогжлийн талаар сонирхолтой ярилцлага санаачилан бусдад туслаж байгаа чамд баяр хургэж амжилт хүсье
Sayanaa Lkhagvasuren:Ямар ч мэргэжил сонгосон бух зуйл хувь хүний хүчин чармайлтаас хамаардаг. Оноодор бидний ярилцсан МТ-ийн мэргэжилтэн гэдэг мэргэжил бол шинэ эриний мэргэжил. Бидний амьдрал, нийгмийн хогжил, улс орны эдийн засаг хогжил МТ-оос бүрэн хамаарах болсон энэ үед чадварлаг МТ-ийн мэргэжилтэн болно гэдэг бол маш том оорчлолт хийх боломжтой болно гэсэн. Тиймээс МТ-ийн мэргэжилтэн болхоор шийдсэн бух залуучудад амжилт хүсч, Сэтгэлээ зориулж аливаа зуйлийг хийвэл амжилтанд хургэх болно гэж хэлмээр байна. Баярлалаа, Мика
mika: Та надтай ярилцах хугацаандаа МТ-ийн талаар маш цэгцтэй мэдээлэл хургэж, Энэ чиглэлийг сонгон авахаас эхлуулээд тегсеед ямар ирээдуй хулээж байгааг нь хуртэл маш сайхан тайлбарлаж еглее. Танд маш их баярлалаа. Таны Монгол орны ирээдуйн телее хийж буй энэ сайхан ажилд амжилт хүсье. Бас APTECH Mongolia сургалтын тевеер дамжуулан олон боловсон хүчин бэлдэж гаргаарай гэж ероое. Дахин баярлалаа, Саянаа эгчээ.
Sayanaa Lkhagvasuren:Мика чамд баярлалаа! Чамд сурлагын ондор амжилт хүсэн ероое! Бас чиний блогийн уншигчдад хамгийн сайн сайхан бухнийг хүсэн ероое!
mika: за, баярлалаа.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS