А. Бүртгэл
Уралдаант шалгалтад оролцох хүсэлтэй иргэдийг 2011 оны 06 дугаар сарын 16-наас 18-ны өдрүүдэд 9:00-16:00 цагийн хооронд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн төв номын сангийн 305 номерын өрөөнд бүртгэнэ. Бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг өөрийн биеэр авчирна. Үүнд:
1. Өргөдөл-Маягт
2. Олон улсын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурын үндсэн сургалтад зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элсүүлсэн тухай сургуулиас ирүүлсэн албан захидал (энэ санхүүжилтэд хамруулах гадаадын шилдэг их сургуулиудын нэрсийг дараах хаягаар орж харна уу
3. Өөрийн судалгааны ажлын товч реферат (Уг рефератыг 2000-аас илүүгүй үгэнд багтаан бичсэн байх бөгөөд судалгаа хийж буй чиглэл, эзэмшсэн арга зүй, хүрсэн гол үр дүнгээ илэрхийлсэн байна);
4. Докторантурт суралцах хүмүүс эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (сурталчилгааны чанартай бүтээл хамаарахгүй);
5. Ажил байдлын тодорхойлолт (Хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллага, судалгаа шинжилгээний ажлыг нь сайн мэдэх эрдэмтнээс ажиллаж байсан болон цаашид суралцах бэлтгэл, туршлага, зан төлөвийн онцлогийг нь тодорхойлсон тодорхойлолт, захидлыг битүүмжлэн ирүүлнэ. Тодорхойлолт, захидал бичсэн хүний хаяг, утас тодорхой байх шаардлагатай);
6. Бакалавр, магистр /докторын сургалтад хамрагдах хүсэлтэй шалгуулагчдад хамаарна/-ын диплом, дүнгийн жагсаалт, тэдгээрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
7. Гадаадын их сургуулийн шаардлага хангасан оноо бүхий хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгсөн тухай баримтын (TOEFL, IELTS гэх мэт) эхийг хуулбарын хамт;
8. Шалгалтын хураамж...
СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭР ГАДААДАД МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРТ СУРАЛЦУУЛНА
Уралдаанд оролцоорой хүмүүсээ
Яг энд дарвал уралдааны талаар мэдээллийг дэлгэрэнгүй олж уншина. За тэгээд бүгдээрээ хичэгээрэй.
Би Монгол хэлийг аварч байна
Зүгээр суухаар..
Хятад, Япон хэл сурдаг байнуу, сурдгүй байнуу хамаагүй хүмүүст зориулж бичиж байгаан шөө.
Хятадаар САЙН гэдэг үгийг 好 гэсэн ханзаар бичээд ХАО /hǎo/гэж уншдаг. Энэ ханз нь 2 ханзаас бүрдэж байгаа бөгөөд
1. 女 /nv/ буюу эмэгтэй гэсэн утгатай
2. 子 /zi/ буюу үр хүүхэд, хөвгүүн гэсэн утгатай. ЭМЭГТЭЙ+ХҮҮХЭД =САЙН / 好/
Японоор энэ ханз нь 好き /suki/ буюу дуртай, хайртай гэсэн утгатай болно. Япон хэлний тайлбар толиос энэ үгийг харвал зарим үед асран халамжлах гэдэг утга ч бас цуг явдаг.
1. 女 /onna/-эмэгтэй
2. 子 /ko/ - хүүхэд гэнэ. /Япон ханз олон янзаар дуудаггддаг учир хамгийн тохиромжтой дуудлагыг нь сонгож авлаа/. Энэ 2 ханз нийлээд ДУРТАЙ гэсэн үг болдог.
Эмэгтэй хүн үр хүүхэдтэйгээ хамт байвал хамгийн сайн гэсэн утгыг илэрхийлж байгаа юм.
Блогчдын зөвлөлдөөн
Тэгээд Валинтины маргааш хэсэг блогчин нөхөд бөөнөөрөө уулзав. Бараг л валинтийндсаан, кк
Дуртайд хүчтэй гэгчээр 12ны өдөр гялс утасаар ярьлаа, 15 нд эргээд хархад Ганга, Санакае, Батзаяа, Оогийноо, Болор-Эрдэнэ, Галаарид, Амарсайхан, Дөлгөөн, Байка, Сайнбаяр, Адъяа, Ига гэсэн 13 хүн шууд гүйгээд ирчихсэн байгаам. Харин Дашням, Балжиням 2 л ирсэнгүй, хүлээгээд ч, дуудаад ч ирсэнгүй. Тэр билэгт сайн өдрийн үдийн 16 цагт Амстердам гэж тамхи татуулдаггүй гоё газар хэсэг бүлэг нөхөд уулзаж оюуны бүтээл туурвих талаар асар хурдтай хэлэлцүүлэг хийж, шийдвэр гаргав. Муу нуухаар сайн илчил гэж. Ярьсан юмнуудаа тоочоо тоочоод явчий.
1. - Блогчид тоогоо алджээ. За тэр тоо алдсан блогчид ч яахав. Харин Блог гэдэг юмыг мэддэггүй, интернэт хэрэглэдэггүй хүмүүс нилээн байна. Тэдэнд блогын талаар мэдүүлэх үү яахуу? ер нь хэрэг байна уу, үгүй юү?
- байна, мэдүүлий...
2. -Бүгд дуртай байгаа юм бол яаж мэдүүлхийн? ном, сонин, тв нэвтрүүлэг хийх үү? аль нь хамгийн зүгээр вэ?
- Ном
3. -Ном хийхээр боллоо. Ямар агуулгатай, учиртай ном байх вэ?
- Блогын ертөнцийг байгаагаар нь харуулах, хүний сонирхолыг татах бичлэгүүдээр дүүргэе. Чиглэл нь маазарсан, машийсан, махийсан, жингүүдсэн, төөрсөн, төөрөлдсөн... байя.
4. - Бичлэгүүдээ яаж олох вэ?
- Хамгийн ардчилсан маягаар байвал зүгээр байна. хамгийн сонирхолтой 100 бичлэг гэсэн блог нээгээд тэндээ санал авъя. Бүх блог сайтуудын блогчид үүнд оролцох эрхтэй. Өөрийн дуртай бичлэгүүдээ линктэй нь оруулаад, санал болгоод байхаар болов. Хэн ч хэнийхээ ч бичээсийг оруулж болно.
5. - Тэгээд яахуу?
- Санал болгосон бичлэгүүдээс хамгийн их саналтай, ритинг өндөртэй бичлэгүүдийг түүж аваад, редакторлоод хэвлүүлье.
6. - Хэвлүүлээд ном болж гархаар нь зарах уу?
- Зараад мөнгө олно.
7.- Олсон мөнгөө яахуу?
- Хандив болгож хэрэгтэй газарт нь өгнө.
Иймэрхүү юм ярьж, эцсийн шийдэлд хүрсэн юм. Хамгийн гол нь дээрх шиг нэг нэг үгээр яриагүйм шүү. Асар их хэлэлцүүлэг өрнөсөн. /Би залхуураад цөөхөн үгээр хэлчихлээ. Бусад маань бүр дэлгэрүүлэх байх./ Тэгээд ярьж тохироод ажилаа хуваарилаж аваад тарж билээ.
Ер нь Ай-ти талын ажлыг Санакае маань хариуцан ажиллах болсон юм. Тэгээд нэг ийм блог нээсэн байна.
Уулзсан хүмүүсийн дунд нилээд хувь нь сэтгүүлч, зураач, ай-тичид, нэртэй ном орчуулагчид байсан. Би ч сайхан ангайлтын байдалтай, хараад л суусан.. Өөрөөсөө өөр хүний царай хараагүй удсан миний хувьд бүгд л хөөрхөн, сайхан, шинэхэн байлаа.
Ямар ч байсан болсон үйл явдлын талаар товч бөгөөд тодорхой мэдээллийг цаг алдаад ч болтугай хүргээтэхлээ. Иймээс миний олон блогчин нөхөд өөрийн дуртай, сайхан санагддаг, энгийн хирнээ хөөрхөн юу байдийн бүх л бичлэгээ санал болгоорой.
Аяны сонин..
Баянчандманаас явуулсан машинд суугаад эхлээд Гампыг ажлаас нь очиж авчаад, Үлэмжийг центерпойнт дээр ир гэж зарилагдчаад зам дээр торойж буй Зараа дээр ирлээ. Гэтэл Зараа ах хордлого авчихсан, дээшээ ч харж чадахгүй хамаг хөлсөө гоожуулчихсан замын хашлага дээр сууж байлаа /Юунд хордсоныг нь хэлээгүй шдээ/. Харваас аймар муу байгаа хүнийг авч явж уулын мухарт баллаад яахав гэж бодоод үлдээхээр шийдэв.
Биднийг явах гэж мунгинаж явах зуур гөү гөү-н Дэвдээхэй Зараа ахаасаа бичгийн цаас авхаар ирсэн байж таарав. Дэвдээхэйд хэлтэл цаадах чинь явмаар байна гэв. Тэхдээ юутай ч Зарааг гэрт нь хүргэж өгөөд ирий гээд яваад өгөв. Ингээд Гамп, Үлэмж, бидэн 3 яг явхыг завдан суутал үнэн санаачлагатай Сторми өөрийн машинтайгаа "би явнаа" гээд хүрээд ирсэн. Цаг давчуу, хүүхдүүд цугларсан, багш утасдаад, жолооч яараад байсан учир Стормиг араас хүрээд ир гэчихээд 3уулаа гараад шидцэн.
Замдаа Үлэмж лекц бэлдээл аргагүй л багш хүн шиг байв. 30 минут хүрснүү үгүй юү ниссээр Баянчандманьд хүрээд ирэв. Сургуулийн үүдэн дээр багш тосч аваад дотогш орууллаа. Ямар ч байсан жолооч бол ФОРМУЛА-д уралдаж байгаа ШУМАХЕР шиг л давхиж байсныг хэлэхгүй бол болку байх. .
Орсон чинь аягүй хөөрхөн жижкэн жижкэн хүүхдүүд өндөлзөөд, бондойгоор суучихаж. Нилээн олуулаа байнаа. Нийтдээ 150 гаруй хүүхэд цугларсан гэсэн. Бид жоохон хоцорч очсон тул иртэл нь гээд урлагын тоглолт зохион байгуулсан байв. Орсны дараа биднийг тайзан дээр гаргаж суулгаад 2 сурагч морин хуур дарж өгөв. Аянд нь сайхан уяраад авсан.
Тэр хүүхдүүд цугласан өрөө ямар хөөрхөн байсан гээч, Яг шинэ жил болох гэж байгаа юм шиг саа, шаараар чимэглэсэн байсан. Хүүхдүүд ёстой бондгор, хайрлахгүй байхын аргагүй гэдэг шиг харагдаж байсан. Бид 3-г байнга дагуулж хараастай. ккк
Ингээд хүүхдүүдэд зориулан Үлэмж ах лекцээ уншив. Лекцэнд интернэт гэж юу вэ, блог гэж юу вэ?, хүмүүс яагаад блог бичдэг, ямар ач холбогдол нь юм? гэх мэт асуултуудад хариулт өгөхүйц мэдээлэл байлаа. Гамп ах блогыг хүүхдүүдийн амьдралтай холбож ярьхыг зөвлөсөн. Дараа нь би жоохон напи напи хийжаагаад маргааш өглөө 11 цагт хүүхдүүдтэй дахин уулзахаар тохироод тэр өдрийн ажилаа дуусгав. Ярьж байх үеээр хүүхдүүд аягүй хөөрхөн чимээгүй сонсоод, анхааралтай сууж байсан. Ганц нэг хүнийг эс тооцвол /атман, тэжээлийн блок нарыг дурьдсангүй. Түрүүлж очсон хүмүүс аппаратгүй байсан учир ямар ч зураг авч чадаагүй/.

Ажилаа дуусгаад мэдээлэл зүйн өрөөнд нь орлоо. Хамаа намаагүй өрсөн, угсарсан компютер байхийг олж харлаа. Дээр нь АМ ЦАНГАВ гээд биччихэж. Хархад ёстой сонин, бас гайхалтай. Тэр компюьерийг хотын нилээд гайгүй сургуулиас ч олохгүй байх. Энэ бүхнээс мэдээлэл зүйн багш ямар идэвхи санаачлагатай болох нь харагдаж байсаан.
Мэдээлэл зүйн өрөөнөөс 5 алхаад л бидний байрлах 5 ортой өрөө байдаг юм билээ. Түрүүчийн бичлэг дээр тавьсан зурагнаас хамаагүй тохилог, сайхан өрөө байсан.
Өрөөндөө хальт орчоод хоол идхээр гал тогоонд ирэв. Тогооч эгчийн хийсэн, орги гурилтай шөл. Тасархай амттай /хоолыг нэр хүндтэй идэх тухай бичээгүй/.
Хоолоо идээд сууж байтал араас манай хэсэг блогчид ирлээ гэж дууддаг байгаа. Гараад хартал 2 машин дүүүрэн хүн. Тодруулбал Сторми ахын цуглуулж ирсэн Гадаад хэл, Дэвдээхэй, Компот, Зараа, Сайнаа, Май газар, Анимэ гэсэн нөхдүүд байлаа. Тэднийг багш дагуулж орж хоол идүүлээд, дахиж нэмж 6 ортой өрөө гаргаж өгсөн. Ингээд хүмүүс хоорондоо пан пан хийж байгаад нилээн орой унтах шиг болсон.
Маргааш өглөө эртэч ах Гампаар сэрээлгэсэн манай өрөөний 4 хүн /Гамп, Үлэмж, Гадаад хэл, Би/ босоод Үлэмжээр хажуу өрөөний 7 хүнийг /Зараа, Дэвдээхэй, Анимэ, Сайнаа, Компот, Сторми, Май газар. Манай өрөөнд байсан 2 сул орыг тоохгүй, хажуугийн өрөөнд бөөнөөрөө хэрхэн унтсаныг хэлкүэ/ сэрээлгэв.
Эрт боссон зарим залуус маань очиж хүүхдүүдэд туслан мод түлээ хагалаж өгч, хоорондоо найзууд шиг л байсан гэжугам. Хөдөөний сургуулийн хүүхдүүд өөрсдөө гал түлээгээ бэлддэг юм билээ.
Тэгээд цайгаа уучаад өглөөний цэвэр агаар амигалангаа ууланд гарч хийморио сэргээгээд авав. Багш тэндхийн сонин сайханг ярьж, манай хэд бие биенээ хөгжөөж явлаа /Үлэмж цасан дээр хөлөөрөө нэр бичсээд байсныг , Май газар замын цагдаа хийснийг хэлсэнгүй кк /.
Эргэж ирээд сууж байтал сургуулийн захирал багш биднийг хүлээн авч уулзая гэж дуудуулсан юм. Нэгэнт ирсэн хүмүүс чинь сургуулийн захиралыг хүртэл блог бичих ажилд уруу татаж, санал сэтгэгдэлээ солилцов. Хүмүүс ингэж их сэтгэл гаргаж байгаад нь ёстой их баярлаж, хайр хүрсээр явсан.
11 цагт мэдлээлэл зүйн өрөөнд орж ирсэн хэсэг хүүхдүүдтэй блогын тухай ярилцаж, асуусан асуултанд нь хариулж суув. Тэр зуур Баянчандмань-н сургууль маань өөрөө блогтой болов. /Зараа ах сүйхээтэйгээрээ гялс гөү гөү дээрээ нээгээд өгснийг дурьдаагүй шүү/ Хаяг нь: http://bayanchandmani.blog.gogo.mn манай блогчид зав зайтай үедээ орж байхгүй юу.
Бас нэг сэтгэл хөдлөгөсөн зүйл бол тэр сургуулийн 8-н Б ангийн сурагчид /Зураг дээр 8Б-нхан/ багшийн оролцоогүйгээр өөрсдөө хийсэн гээд дурсгалын самбар бэлэглэсэн. Ёстой хөөрхөн. /Самбараа дараа харуулнаа./
Нэг ч гэсэн блог нэмээд гэрийн зүг давхицгаав. /замдаа юу ярьсныг орхисон/
Тэнд өнгөрөөсөн нэг өдөр үнэхээр дурсгалтай сайхан байлаа. Сэтгэл гарган хамт явсан блогчин андууддаа бас биднийг чих тавин сонссон хүүхдүүддээ, сургуулийн удирлагуудад маш их баярлалаа.
Блогчидтой уулзсанаар тэр сургуулийн нилээн хэдэн хүүхэд блог бичихээр шийдсэн байх гэсэн найдвар өвөрлөсөөр гэртээ ирэв...
Жич: Миний бичээгүй болон, ам ч нээгээгүй элдэв хошин, инээдмийн юмнуудыг манай алдартай нөхөр Гамп блог дээрээ бичих байхаа.
Энэ бичлэгийг нийтлэж байх үед тэндхийн сургуулийн нэг хүүхэд мснжрээр блог нээсэн тухайгаа хэлж байна. Гөү гөү дээр нээсэн байна. Архагууд сайн туслаад хүн болгоод авна биз. Блог хаяг нь: http://xuvilgaan.blog.gogo.mn/ . За бүгдэнд нь амжилт хүсье.
Баянчандманьд хайр хүрээд..
Хамгийн гоё нь би ерөөсөө бодож санаагүй зүйлсийг тэд сэтгэн, зөндөө их сэтгэл гарсан явдал юм. Жишээ нь: зөөлгөхөөр тэндээс нэг жижиг машин явуулна /замын машин нэг хүн 3500 төг гэсэн/, тэндээ зар тараагаад зөндөө олон хүн цуглуулсан, нэг ирж байгаам чинь эрүүл агаарт гараад ав гээд сурагчийн дотуур байрандаа хонуулна /5 ортой юм билээ/, өнөөдөр бүүр уулзалтын хөтөлбөр хийгээд явуулсан байх юм.. Бүх хүмүүс хүлээгээд догдолж байгаа гэсэн. Энийг нь сонсохоор бүүр хайр хүрээд болдогүй.
Дотуур байр.
Яриа хийх тэнхим.
Яриа, цагийн хувьд:
Одоогоор надтай хамт 3,4 архаг блогчид явна гэж яриад байгаа бөгөөд тэдэнд үнэхээр их талархаж байна. Алс хөдөө байгаа тэр хөөрхөн хүүхдүүд компьютер гээч юмыг ашиглаад, галт үнэгээр интернэт гээчийг мэдээд, дээрээс нь Монгол блогоо уншаад явна гэдэг чинь том дэвшилт гэж бодож байна. Тийм ч учраас тэдний ирээдүйд өөрийн чадах өчүүхэн хувь нэмрийг оруулах юмсан гэж хичээгээд л.. Манай мундаг блогчид энэ ажилд маань туслах байх өө тэ. Цаг нь давчуу ч сэтгэл гаргаад хийвэл бүх юм бүтнэ бизээ. Юутай ч уулзаж ирээд сонин хачингаа дуулганаа.
Ядаргаатай цаг
Ямарийм нь иймэрхүү юм зохиож амьтан хүнийг тамалдаг байнаа. Би лав бодох нь битий хэл удаан ч харж чадашгүй нь. Тооноос харшилтай гсн.ккк
1400 хүнийг төрийн мөнгөөр сургах гэнэ
Аутсорсинг, түүний дотор мэдээллийн технологийн аутсорсингийг эрчимтэй хөгжүүлэх нь дэлхийн олон орны хөгжлийн чиг хандлага болоод байна. Аутсорсинг нь “өөрсдөө хамгийн сайн хийж чадах гол ажлаа гүйцэтгэж, бусад ажлуудаа хамгийн сайн гүйцэтгэж чадах хүмүүсээр нь гүйцэтгүүлэх” гэсэн зарчимд тулгуурласан бизнес. Тухайлбал, америкчууд санхүүгийн тайлангаа Энэтхэгийн ня-бо нараар гаргуулж, өвчтөний рентген зургийг Австралийн эмч нараар уншуулан оношлуулж байх жишээтэй. Оюуны хөдөлмөрийг задалж хуваагаад энд тэнд хийлгэснээ буцаан нэгтгэж болох энэ эрх чөлөөг цахим ертөнцийн хувьсгал бидэнд олгож байгаа бөгөөд улс орон бүр энэ хувьсгалын үр шимийг хүртэхээр тэмүүлж байна.
Аутсорсингийн үйл явц ядуу буурай орнуудад шинээр ажлын байр бий болгож, шинэ технологи нэвтрүүлэх боломж олгон хүн амын амьдралын төвшинг дээшлүүлдэг болох нь бусад орнуудын туршлагаас харагдаж байна.
Аутсорсинг нь хөгжиж байгаа орнуудын хувьд улс орондоо хамгийн сүүлийн үеийн шинэ технологийг нэвтрүүлэх, хүн амын боловсролын төвшинг өндөрт өргөн хөгжүүлэх, ажилгүйдлийг бууруулах, хөрөнгө оруулагчдын зүгээс улс оронд тавих анхаарлыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны багтаамжийг өсгөх, эцэст нь мэдлэгт суурилсан эдийн засгийг бүрдүүлж, улс орны ДНБ-ийг өсгөх гэсэн эерэг сайн талуудтай.
2007 онд Улсын Их Хурлаас аутсорсингийг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгөн “Аутсорсингийг хөгжүүлэх, аутсорсингийн мэргэжлийн ажилтан бэлтгэх” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 2008 онд 2,0 тэрбум төгрөгийг зарцуулах шийдвэр гаргасан.
Энэхүү хөтөлбөр нь Монгол улсын Ерөнхий сайдын 2008 оны 46 тоот захирамжаар батлагдсан “Аутсорсинг хөгжүүлэх, аутсорсингоор ажиллах мэргэжлийн ажилтан бэлтгэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх журам”-ын дагуу хэрэгжих юм. Хөтөлбөрийн гол зорилго нь Аутсорсингоор ажиллах өндөр түвшний хүний нөөцийг бүрдүүлж улмаар ажлын байрыг нэмэгдүүлэхэд оршиж байна.
Аутсорсингоор ажиллах өндөр түвшний хүний нөөцийг бүрдүүлж чадвал Монголчууд гадаадад гарч хүнд нөхцөлд, хөлс багатай хар бор ажил хийх нь багасч Цахим Монгол хөтөлбөрт дэвшүүлсэн 16 гол зорилтын нэг болох “Хөлсөө зарах уу? Оюунаа арилжих уу?” зорилт хэрэгжих, Монгол хүн оюундаа тулгуурлан амьдрах үүд хаалга нээгдэх боломжтой юм.
Хөтөлбөрийн хүрээнд мэдээллийн технологид суурилсан бизнес эрхлэж байгаа болон бизнес эрхлэх сонирхолтой 1400 мэргэжилтнүүдийг дараах 3 чиглэлээр сургаж бэлтгэх юм. Үүнд:
1. Мэдээллийн технологийн аутсорсинг
2. Бизнесийн үйл ажиллагааны аутсорсинг
3. Мэдээллийн технологийн япон хэл
Мэдээллийн технологийн аутсорсингийн сургалтанд компьютерийн мэргэжилтэй хүмүүс хамрагдах бол Бизнесийн үйл ажиллагааны аутсорсингийн сургалтанд бүх төрлийн инженер, дизайнерууд, өгөгдөл боловсруулах ажил эрхлэх сонирхолтой хүмүүс хамрагдах боломжтой.
Аутсорсингийн сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах тендер одоо зарлагдаад байгаа бөгөөд шалгарсан сургалтын байгууллагууд дээр 9 дүгээр сарын сүүлээс эхлэн 12 дугаар сарын дунд хүртэл сургалтыг зохион байгуулна.
Сургалтанд хамрагдах сонирхолтой хүмүүсийг www.outsourcing2mongolia.com сайтаар зочлон онлайн хэлбэрээр бүртгүүлэхийг урьж байгаа бөгөөд бүртгүүлсэн хүмүүс 2008 оны 9 дүгээр сарын 3-наас 9 сарын 15-нд Мэдээллийн технологийн үндэсний паркын 103 тоот өрөөнд байрлаж байгаа аутсорсингийн ажлын албан дээр суралцагчдад тавигдах нөхцөл шаардлагыг биелүүлж байгаагаа нотолсон бичиг баримтаа авчирч бүртгэлээ баталгаажуулах юм. Нийтдээ 1400 хүүхэд төрийн мөнгөөр сурах юм шүү..
Сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.itpark.mn болон www.outsourcing2mongolia.com вэб сайтуудаас авч болно.
Жич: Энэ мэдээлэл үнэхээр олон хүмүүст хүрээсэй гэж бодсон учир Аутсорсингийн блогчин мэргэжилтнээс нь зөвшөөрөл аван блог дээрээ тавьсан юм шүү. Мэддэг, таньдаг, сурах сонирхолтой найз нөхөддөө аль болхоор их хэлээрэй.
Анхны нүцгэн патер
Цаад 2 чинь дэлхийн хамгийн анхны нүцгэн зургыг бүтээж цаашдаа урлагын суурийг тавьна гэдгээ мэдэж авхуулсийм болуу, эсвэл шир царайлаад патераа татуулцийм болуу??
RSS Feeds гэж юу вэ?
Илүү дутуу үг хэлкүэ. Өөрөө хамгийн амархан ойлгоё гэвэл энэ видеог үзээрэй. Ердөө л 4хөн минут..
УИХ гишүүн З.Энхболд: Аутсорсинг бол манай улсын дотоодын эдийн засгын хүчин чадлаас үл хамаарч явагддаг том бизнес
Улс төрийн нэгдсэн сайтын ажлаар УИХ гишүүн З.Энхболдтой уулзсан юм. Тэгээд түүний хөгжүүлэхийг зорьж тэмцэж байгаа Аутсорсингийн талаар ярилцсанаа блог дээрээ буулгая.
Та сүүлийн үед Аутсорсинг гээд МТ-н чиглэлрүү түлхүү ажиллаад байх шиг. Хэдхэн жилийн өмнө энэ тал дэр хүмүүс ойлголтгүй байсан. Яаж анх энэ зүйлийг мэдэж авсан бэ?
Би 2004 онд Америкийн Денверийн их сургуульд Магистер хамгаалаад ирсэн. Аутсорсинг гэдэг бол гараад 15 жил болж буй шинэ үг л дээ. Дэлхий даяар глобалчлалын ачаар хүн хаана амьдарч байгаагаас үл хамааран мэдлэг чадвар нь байдаг бол өөр улсын, өөр компанийн ажлыг хийх боломжыг л Аутсорсинг өгч байгаа юм. Одоогоос 15 жилийн өмнө ийм боломж ерөөсөө байгаагүй.
Монголчууд аутсорсинг гэдэг бизнесийг одоо яаж хүлээж авч байна? Яагаад анх энэ зүйлийг Монголд оруулж ирэх хэрэгтэй гэсэн санааг гаргав?
Монголд бол 2004 онд ч гэсэн Аутсорсинг гэдэг нь өөрөө их тодорхойгүй байсан. Би анх энэ Аутсорсинг гэж зүйлийг курсын ажлаараа тусгайлан судалгаа хийж байлаа. Тэгээд гүнзгийрүүлэн судлаад үзэхэд Монгол улс шиг нийт хүн амыг 70% нь 35-аас доош насны хүмүүс байдаг олон залуучуудтай газарт програмистууд маань Монголдоо сууж байгаад гадаадын ямар нэгэн компанийн ажлыг хийгээд өндөр цалин аваад сууж байх боломж байгаа юм байна гэдгийг олж харсан. 2004 оны 4 сард сургуулиа төгсч ирээд 6 сард сонгуульд өрсөлдсөн. Тэр үед би Монголын сонингуудад Аутсорсингийн талаар ярилцлага өгөхөд хүмүүс ойлгохгүй байсан. Аргагүй тухайн үед Монголд тийм үг байгаагүй юм. Тэгээд энэ үгийг ямар учиртай, ямар ач холбогдолтой үг вэ? гэдгийг тайлбарлаж эхэлсэн. Сонгуулийн дараа УИХ-н гишүүнээр сонгогдоод улсын санхүүгийн чадвар сайжрахын хирээр 2007, 2008 оны төсвийн жилээр дээд боловсролын сургууль төгссөн хүмүүсийг аутсорсингийн ажлыг хийх боломжтой болгохын тулд эхний удаа 7 тэрбум 800 сая төгрөгийг, дараагийн удаа 2 тэрбум төгрөгийг төсөвт батлуулсан. Үүнийг УИХ-н гишүүд ч гэсэн их дэмжидэг болсон. Ингээд харахаар 2004 онд ярьж эхэлж байсан аутсорсингийн бизнесийн хэмжээ хамаагүй том болжээ. Түүнийгээ дагаад аутсорсингийн нэр төрөл олон болж, энэ талаар асууж сонирходог хүмүүсийн тоо нэмэгдэж, мэйл мэёёэж их бичдэг болсон. Би өөрийн вэб сайтад Аутсорсинг гэсэн буланг нээж хүмүүст мэдээлэл өгөхийг зорьж байна.
Ер нь энэ ямар учиртай юм бээ гэдэг цаад утгыг нь олохыг хүсвэл Томас Фрийманы “Дэлхий хавтгай” номыг залуучууд сайн унших хэрэгтэй. Аутсорсинг нь өөрөө бидэнд өгөгдөж байгаа агуу том боломж шүү дэ. Үүнийг ашиглаад хурдан ажилтай, цалин өндөр, сайхан амьдрах боломж энэ л байгаа гэж үздэг дээ.
Монголчууд маань бүгд л уул уурхай, алт эрдэнэс гээд яриж байна. Энэ ер нь таны бодлоор зөв үү? Аутсорсинг юугаараа ялгаатай юм бэ? Аутсорсингийн чиглэлээр аль улс тэргүүлж байгаа бол?
Манайхан мал аж ахуй, уул уурхайгаа хөгжүүлэлгүй яахав. Гэхдээ аутсорсинг бол манай улсын дотоодын эдийн засгын хүчин чадлаас үл хамаарч явагддаг том бизнес байгаа юм. Энэ том бизнесийг хамгийн сайн хийж байгаа улс бол Энэтхэг. Жилд 20 тэрбум доллар хийж байгаа нь их том үзүүлэлт гэж боддог. Канад, Ирланд гэх мэт уламжлалт Англи хэлтэй улсуудыг эс тооцвол Хятад улс 2-т орж байна.
Түрүү жил байхаа МОСА, МТ паркын хэсэг хүмүүс Хятадын Далиан явж туршлага судалсан гэсэн. Юуг мэдэж ирсэн бэ?
Хятадын Далиан хотруу Монголын програм хангамжийн холбоотой хамтраад өнгөрсөн жил бид аялал хийгээд ирсэн. Тэнд очоод үзэхэд Далиан хот ганцаараа 15 тэрбум полларын борлуулалтыг хийж байна. Тэдний ярианаас ойлгоход ердөө л сүүлийн 10 жилд энэ хэмжээний амжилтыг гаргасан гэнэ.
Төсвөөр батлуулсан 2 тэрбум төгрөгөөр 2000 хүнийг аутсорсингийн өгөгдөл оруулдаг хүмүүсээс эхлээд системийн инженер хүртэл мэргэжилтнүүдийг бэлтгэнэ гэж тооцож байгаа.
Одоо програм хангамжын чиглэлээр тодорхой мэдлэгтэй болчихсон хүмүүсийг яах вэ? Шууд гадны зах зээлрүү оруулах юмуу?
Одоогийн Java, c мэддэг хүмүүсийг Японы зах зээлрүү чиглүүлэх зорилготойгоор Японоос аутсорсинг хийдэг компаниуд нь япон хэлээ, Англи хэлнийх нь Англи хэлээ зааж сургах гэх мэт дутагдаж байгаа мэдлэгийг нь олгохоор ажиллаж байна.
Далиан хот өөрөө тусгай бүс нутаг. МТ-н чиглэлээр олон Япон, Европ хүмүүс ажилладаг юм байна лээ. Түүнтэй адил манайхан тийм МТ-н бүс нутаг байгуулах зорилго, санаа байгаа юу?
МТ-н тусгай бүсийг байгуулахад мөнгө их хэрэгтэй л дээ. Тийм учраас дэд бүтцийг байгуулахаасаа урьтаад хүнийхээ хөгжилд анхаарая гэж УИХ шийдсэн. Ер нь хүнийхээ хөгжилд хувь нэмрээ эхэлж оруулаад аутсорсингоор талхаа олоод иддэг хэдэн мянган хүнтэй болчихвол тусгай бүс, татварын хөнгөлөлт гэх мэт олон зүйлийг дараа нь ярьж болноо. Угаасаа манай МОСА-н хамгийн гол ярьж байгаа асуудал нь өөрөө хүний нөөц л байгаа юм.
Та түрүүн хэлсэн эхний ээлжинд 7 тэрбум 800 саяыг төсвөөр батлуулсан гэж. Тэрийгээ юунд зарцуулсан бэ?
7 тэрбум 800 сая төгрөгийг болохоор 192 ерөнхий боловсролын сургуульд 1МВ-ийн интернэтээр холбоод тус бүр 21 компьютертай анги байгуулж тэр ангидаа онлайн англи хэлний сургалтыг явуулсан. Хүүхэд 11 дүгээр анги төгсөхдөө TOEFL-ийн 550 оноог авахаар төсөл боловсруулж өгсөн. Энэ нь одоо ч гэсэн хэрэгжиж байна. Миний бодлоор дараа жилийн 11 дүгээр анги төгсөх хүүхдүүд дараа жилийн 9 сарын нэгнээс бааз суурь бүх юм нь бэлэн болчихсон учраас бүтэн жил энэ төсөлдөө хамрагдаад зорьсон чадвараа олж авах болвуу гэж бодож байна. Хамгийн гол нь МТ-н сургуульд орох сонирхолтой хүүхдүүдийг сонгож авч тусгай програмын дагуу англи хэлийг түлхүү үзүүлнэ.
http://enkhbold.vip76.mn/
Лайтай санаанууд -1

Дэлхий ертөнц дээр янз бүрийн санаанууд секундэд хэдэн гүүглээрээ төрдөг биз. Тэр олон санаануудын ганцыг 2 хуваагаад тольлуулья. Манай залууст юм хийхэд хөөрхөн хөөрхөн санаанууд дутаад байдаг. Тэр үед л миний блогоор шагайгаад хэрэгтэй юмныхаа бижкээн хэсгийг олоод авч байвал болох нь тэр..
ҮЗ ҮЗ БАС ДАХИН ҮЗ.











Биеээ хамгаал..
Монголд маань сүүлийн үед орц, такси, гэрийн үүд, харанхуй бүрий газар, гудамж энэ тэрд дээрэмдүүлж, зодуулж, нүдүүлж,үсдүүлж, чирүүлж, юмаа дээрэмдүүлэх хүний тоом нэмэгдэж, иймэрхүү явдал ихээр гарч байна гэж чих дэлсээд амар заяа үзүүлэхгүй юм. Тэрэнд өртөж байгаа хүмүүсийн 80 хувь нь эмэгтэй гэнэ.
Тиймээс охид бүсгүйчүүддээ юмыг яаж мэдэхэв сураад авахад илүүдэхгүй гээд нэг авууштай мэх зааж өгье гэсийн. Сайн харж аваад, гэртээ туршиж үзээд, гартаа оруулаад аваарай. Дараагийн хичээл дээр шалгана шүү..
Хятад, Ирак, Энэтхэг, Пакистанаас блогспотруу орох нь
Хятадаас (Энэтхэг, Пакистан, Ирак бас бус орнууд байдаг гэсэн) гадагшаа ханддаг нилээд хэдэн сайт хаалттай байдаг. Жишээ нь БЛОГСПОТ, ВОРДПРЕСС, ФЛИКЕР гэх мэт.
Саяхан гэхэд ЮТУБЭ хаалттай байж байгаад онгойсон. Энэ нь ч Хятадад байдаг мань мэтийг их баярлуулсан даа хөөрхий..
Миний хувьд БЛОГСПОТруу орж чадахгүй учир блогоо бичихэд нэг хэсэг үнэн хүндрэлтэй тулгарч байлаа. Тийм ч учраас янз бүрийн арга хайж, боломжийг илрүүлэх санаатай нилээд олон юмыг оролдож туршиж үзсэн. Гэвч ямарч ахиц гарахгүй байсан учир блогоо нүүлгэе ч гэж бодож байсан удаатай... Тэгээд удаан хайсны эцэст БЛОГСПОТоор чөлөөтэй тэнэж болох гарц олсон юм.
Энэ удаа "ХААЛТТАЙ" орнуудад суугаа блогчиддоо 2 янзын арга зааж өгөхөөр бэлдэв.
1. БЛОГГЕР-р дамжин өөрийн блогт бичлэг нэмэх, блогныхоо царай зүсийг харах, сэтгэгдлүүдэд хариу бичих.
2. ИНБЛОГС-р дамжин бусдын блогыг унших, сэтгэглдээ үлдээх.
Эдгээр нь зөвхөн блогспот дээр үйлчлэнэ гэдгийг анхаараарай.
БЛОГГЕР-р дамжин өөрийн блогт бичлэг нэмэх, блогныхоо царай зүсийг харах, сэтгэгдлүүдэд хариу бичих.
Хэдэн сарын өмнө БЛОГСПОТруу орож болохгүй ч БЛОГГЕРлуу ордог болохыг нь мэдээд блогоо тасралтгүй бичиж ирсэн. Энүүгээр байдаг зарим нэг хүмүүс блогоо бичиж чадахгүй учир хаасан гэж сонсож байсан. Тиймээс яаж бичлэг нэмэх болон өөрийн блогыг харж болохыг журмын нөхөддөө зураг хөрөгтэй нь зааж өгье гэж бодлоо. Их амархан шүү..
1. Эхлээд БЛОГГЕРруу орох хэрэгтэй.
2. БЛОГГЕР-н нүүр хуудасруу орно. Тэгэхээр нэг иймэрхүү байдалтай харагдана.
3. Layout гэсэн дээр дараарай.
4. Урьдчилан харах буюу Preview гэсэн дээр дарна.
5. Ингээд л таны блог яг одоо ямар байна гэдэг нь шууд харагдах болно.
6. Танд бичсэн сэтгэгдлүүдэд хариу бичих. Та өөрин блогоо үзэж чадах болсон учраас сэтгэгдлийнхээ тоог харж болно гэсэн үг.
Скролоороо сэтгэгдэлүүд дээр нэг дарахад дахин нэг цонх нээгдэх ба тэнд танд үлдээсэн сэтгэгдэлүүд гарч ирнэ. Ингээд л та бусдад комент үлдээдэгтэй адил өөрийн уншигчдад хариу бичиж болно гэсэн үг юм..
ИНБЛОГС-р дамжин бусдын блогыг унших, сэтгэглдээ үлдээх.
Ямар нэгэн баяр ёслолоор ч юмуу, ганц нэг аз нь тохиосон үед БЛОГСПОТ-г нээж бид нарыг (ялангуяа Ига мань 2-ийг.ккк) "жаргаадаг" байлаа. Орсон дээр нь гээд Зараа-н хэлдэгээр хурууныхаа хурдыг шалгаж, харахыг хүсч байсан блогуудруугаа хальт мульт шагайдаг байлаа гэж.. Гэхдээ одоо ингэх хэрэггүй боллоо.
Зөвхөн http://www.inblogs.net/ энэ линкрүү ороод доорх байдлаар бичихэд л болно.
Жишээ нь: http://www.inblogs.net/mikarito гэхэд Mika's Blog -руу орно.
Зөвхөн энэ хэдэн үйлдлийг хийхэд л та БЛОГСПОТ дээр байрлах бусдын блогруу чөлөөтэй орж, мөн сэтгэгдэл үлдээж болох юм. Яг л шууд үзэж байгаа мэт ямар ч хүндрэл гарахгүй. Сайхан байгаа биз?
Жич: Энэхүү бичлэгийг хүссэн бүх хүмүүс өөрийн сайт дээрээ Mika's Blog -ийн нэрийг дурьдан хуулбарлан тавьж болно.
Хятад, Ирак, Энэтхэг, Пакистанд суугаа Монголчууд таны сайтруу ихээрээ хандах болтугай.





















