RSS

Амралт

Олоон сар ор сураггүй алга болсны учир гэвэл ерөөсөө л амарсан хэрэг. Блогын хувьд гэвэл 4 жилийн өмнө бичиж эхэлсэн үетэйгээ харьцуулбал асар амралттай ажиллсан байгаа юм. Хараад байхнээ бичсэн бичлэгийн он сарыг сонжвоос сард 1 өдрийн ганц цагийг ажиллаад үлдсэн хугацаанд нь навс амарч намбайж суусан байна. Энэ ч жинхэнэ амралт шүү..
Амралт ихдээд ирэхээр гэдэс цүдийж, хамар хавдаж, эрүү давхардаад ирдэг нэг муу гэхүү сайн гэхүү шинж илрэх нь нэг бодлын бахархууштай ч юм шиг. Гүзээлээд, эрүүлээд ирсэн хүмүүсийг амьтан хүн хараад баяжсаны шинж л гэдэг юм билээ. Яахавдээ хөөрхий, хөрөнгө нь аривжаад ирэхээр хөдлөх дургүй болчихсон л хүн байгаа биз гэмээр..
Гэтэл дээрх шинжүүдийг нөгөө талаас нь бас харах юмаа. Энэ хэдэн үгийг бичих гэж хэдэн үсгээ үсэртэл нь нүдэх хэрэг гарна. Үсэгэхийн тулд хүнээс айхтар их сэтгэл хөдлөл, баяр баясал, эрч хүч ялгарах хэрэгтэй гэдэг юм гэнэ. Харин эгчээс энэ бүхэн нь холдоод, алсын алсад сурахаар одсон уу, суухаар одсон уу бүү мэд. Ямарч л байсан илэрсэнгүй. Бодоод байхнээ нэг хэсэг настри навс унаж, дээшээ хартал тэнгэр байхгүй, доошоо хартал газар ч алга. Инээд хөөр сэтгэлээс гарахгүй, бас зүрхэнд үлдээгүй байдаг байгаа. Энэ чинь харин амьдрал биш шүү. Бясалгаж бясалгаж "ингэж амьдарвал гуч наслахгүй шүү" гэсэн дүгнэлтэнд хүрээд нөгөө хэдэн бондогорыг үсэрч унатал нь нүдэж үзий гэв. Нэг нүдтэл болдоггүй. Хоёр нүдтэл болох шинжтэй. Гурав нүдтэл ойж байнаа. Дөрөв болгоод ирсэн чинь харин үсэрч байна шүү. Нүдээд байвал үсрээд байх шинжтэй. Нүдэж нүдэж эргээд харсан чинь инээж байнаа, баярлаж байна, түүгээр ч дуусалгүй сэтгэл минь хөөрчээ. .

Бодвол би гэдэг хүний амралт дуусч ажилдаа орж байгаа бололтой.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

3 comments:

Tulip

za tgd ajillad bgarai, unshad l bn shu

Chimgee Mongol

заримдаа гайхдаг юм.. амжилтанд дотоод хүч илүү нөлөөлдөг болов уу, эсвэл, дадлага, зүтгэл нөлөөлдөг болов уу гэж..

Home Inspection East Norwalk

I enjoyed rreading your post