RSS


1-р цэцэрлэгийн ахлах булгийнхэн энэ 7 хоногт "Нийслэл Улаанбаатар" сэдвийн хурээнд хичээлууд узэж байгаатай холбогдуулан 5-н эцэг эх ярьж байгаад Улаанбаатар хотын тев цэг болох Сухбаатарын талбай, Зайсан толгойруу хуухдуудийг аваачиж нийслэл хоттой нь танилцуулахаар болсон юм. 
Хуухдуудээ машин машинд хувааж суулгаад зорьсон газарлуугаа хеделлее. Миний машинд 5-н хуухэд суусан бегеед бид нэг баг ажиллахаар болов. Бид багаа "нийслэлийн царайлгууд" гэж нэрлэв. 


Эхний зогсоол болох талбай ортол гадны зочид ирснээс болж зам хаасан, хол тавиад очлоо ч иргэний танхим музей нь ажиллахгуй, хаалттай байгаа гэсэн учир болиод Зайсан орлоо. Ангийн багш аргагуй л соц уеийн хун байж таарч уух туухийг ширхэг ч орхигдуулалгуй хуухдэд ойлгомжтой ярьж егев. Хуухдууд ендереес туул гол, гуур, уул, байшин барилга харж, еер еерсдийн гэрийг олохыг хичээж байв. 

Бас эгнэж суугаад терийн дуулал дуулж, "Улаанбаатар нийслэл" шулгээ уншиж, халуун элгэн нутгийг дуулснаар буув. 

(Харин зайсан толгойтой нийлуулэн барьж байгаа амралтын газар хэний бизнес вээ? ендереес хардаг ганц газрыг маань таглах шинжийн болсон байсан нь гомдолтой санагдав. Энэ хуухдууд хожим "биднийг жоохон байхад зайсан дээрээс хотыг хардаг байсан гсн" гэж ярих байхдаа. #эмзэглэв. ) 

Хуухдууд нэгнийгээ шоглох, ховлох гээд олон талаас чаг чаг хийх боловч тэднээс сурах юм их байв. Ядаж л терийн дууллаа тугдрэлгуй, бутэн дуулчих юм.. 

еглее эртлэн босч егех едреер хуухдуудэд уйлчилж егех нь унэхээр сайхан байлаа. Та енеедер хэнд, юу егев??


  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS