RSS


Дээхнэ үед шөнөжин сууж ажилдаг, цаг нарыг тоолгүй зүтгэдэг, үүр цайтал хичээллэдэг хүмүүс бусдын нүдэнд яахын аргагүй магтууштай, бахархууштай, дуурайгууштай дүр төрх байсан бол ОДОО
цагийн менежментгүй, хувь хүний зохион байгуулалт муу, ажил зохицуулах чадвар сул гэсэн дүгнэлтийг авах болсон. 

Өглөө эрт босч, цагийн юмыг цагт нь амжуулж, өдрийн цагийг үр бүтээлтэй ашиглан ажилаа хийж оройн цагаар эрт амрах нь бүтээмжийг эрс нэмэгдүүлдэг сайн талтай. 

Японд 100 давж насалсан хүмүүсийн 90% нь орой 20-21 цагийн хооронд унтаж өглөө 4-5 цагт босдог физиологийн цагийнхаа дагуу амьдардаг хүмүүс байсан байгаан. 

Тиймээс найзууддаа сануулан хэлэхэд: оройн цагаар битгий хэт их сууж ажиллаж бай. Өдөр амжуулах ёстой ажлуудаа зөв хуваарилан ажиллаад орой эрт амарч байгаарай. 
За тэгээд хараад байхад өглөө эрт босдог, эрт ажлаа эхлүүлдэг хүмүүс л их амжилттай явах шиг санагддаг (энэ талаар "өглөөний хүн" гээд сайхан ном бий. уншаагуй хүн одоо байдгүй байх лдаа). Энэ нь биднийг эрүүл байхад, урт насалхад, хайртай хүмүүстэйгээ удаан жаргалай байхад хамгийн их нөлөө үзүүлдэг хүчин зүйлс юм. Тэгээд дээрээс нь зөв хооллоод явчуул боллоо доо боллоо.. 


  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS